Monday, April 19, 2010
Mobile bichleg :p
Weekendeer manai duugiin baby 1 oi hursen, birthday party hiigeed...baby bol yu ch medkui bgaam l daa hehe hamgiin hoorhon ni. Boon humuus beleg ogool gol baatar maani yagaad humuus namaig teverch unseed baina, ene tom tsagaan ulaan shar ongiin dugui yum yu ve, yagaad deer ni bgAa uzuurtee galtai urt tsagaan yumiig namaig ulee geed bgaan bol gsn shig... Gehdee manai duu neg oi hurch bgaa gehed duulna, bujiglene, huruudna aviyastai hehe. Gehdee boduul huuhed bolgon l tiim bdag biz, ooriin duu bolhoor busad huuhduudees iluu bgam shig sanagddag baih.
Bolovsrol suvag deer Ghost whisperer garch ehelsen bna lee. Goy kino, sweded bhdaa angi algasahgui uzdeg blaa. Odoo mongoloor uzsen chin aygui sonin. CNBC shig suvag mongold bval ug ni zugeer. Buh kinogoo eh he'll deer ni, mongoloor subtitle-tai gargadag bol. Neeree zavtai uyedee uzdeg bsn olon angit kino orchuulay gej ter orchuulgiin humuustei ni holboo barij bsan yum bna. Simpsons orchuulj bgaa gsn. Ug ni Simpsons sain uzdeg bsan l daa daanch odoo shine ajil ehleed zavgui bolchloo.
Anyway, hamgiin suuliin uyiin sonin gevel ajlaa solichihson, 10 honogiin dotor. Aygui major decision aygui bogino hugatsaand gargasan geheer oyutan baisan shig l sanagdsan :)
Monday, April 12, 2010
Кино сонголт

Өргөө кино театрт Холливyyдын кино өдрүүд гээд өмнө нь гарч байсан кинонуудыг дахин гаргаж байгаам байна. Бас хямдралтай гэнэ шүү.
- Аватар
- Percy Jackson and the Olympians The Lightning Thief
- This is it "Micheal Jackson forever"
Avatar Өргөөгийн VIP танхимд гарч байсан юм. 8000 билүү дээ майр үнэтэй яджийхад. Тэр үед нэг хүн хамт үзнэ гэчихээд үзээгүй тэхээр нь бичлэгийг нь олоод компьютэр дээр үзчихсэн. Уг нь синэмад үзвэл гоё л байх.
New Moon харин заавал үзнэ гээл аль 3 сарын өмнөөс countdown энэ тэр тавиал гарч эхлэхийг нь хүлээгээд байсан хүн чинь байхгүйэ гараад, дуусаад, хуучирсан байхад нь үзэж амжаагүй л явж байгаа шд. Хамгийн түрүүнд л энийгээ үзье. Бүр өнөөдөр орой гүйж очоод үзчихье байз гсн хэхэ.
Micheal Jackson киног үзэхгүй л байх даа. Угаасаа ч улаан фен нь биш.
2012 бол бараг арван хэдэн удаа үзчихсэн. Гэрт хүн ирэх болгонд тавьж үзүүлсээр байгаад өөрөө бараг үг үсэггүй цээжилчихлээ гсн.
Дистрикт 9 -ийг дээр үед нэг найз өгч байсан юм. Эхлээд үзэж байсан чинь нээх сонин санагдаад, юу гараад байгааг нь ч сайн ойлгоогүй. Нэг хүн л РС өмнө суучихаад л юм яриад ч бгаамуу яагаад байсан бүү мэд.
Пэрси Жексон гээд байгаа тэр киног үзсэн хүмүүс хөөрхөн кино бна лээ гэж сэтгэгдэл бичиж байхыг бодоход гайгүй кино байж магадгүйм. Түүнийг нь үзнэ ээ.
Харин одоо Alice in Wonderland үзье л гэж бодоод байна. Миний хайртай залуу ч тоглосон байна лээ. Ойрд харин үзүүштэй кино олон, овоо байхийм шиг байна, амьдрал цэцэглэхнээ гээлүү кэкэкэ.
Monday, April 05, 2010
The Hurt Locker

Cafe Amsterdam гээд гоё газар байдийн байна. Улсын Их Дэлгүүрийн хажууханд... Тэр хавиар уг нь зөндөө л алхсан сан, өмнө нь олж хараагүй л юм байх да. Лхагва гаригт нэг найзтайгаа уулзахаар болоод хаана уулзах уу гээд газар товлож байхад санал болгосон юм. Кафе Амстердам орох уу, тэнд Лхагва гариг болгонд онцгой өдөр байдаг юм гэж. Энэ Лхагва гаригт кино үзүүлэх байжээ. Hurt Locker гэсэн. Би гэж мэдээллээс хоцорсон амьтан, уг киноны тухай мэдэхгүй байдаг. Уг нь Оскарт аягүй олон төрлөөр нэр дэвшсэн гэж уншиж байсан л да. Тэрнээс хойшихийг нь фоллов-ап хийгээгүй болхоор Оскар авсан мавсаныг нь ч мэдээгүй байдаг. Гэхдээ яахав Гүүглээр хайгаад гайгүй сонирхолтой түүх байж мэдэх юм гээд үзэхийг зөвшөөрөв. Бөөн гадаад хүмүүс л цуглардаг газар байна. Гадаадад ч байгаам шиг аягүй сонин мэдрэмж төрж байна лээ хэхэ.
Харин киноны тухайд тун дажгүй кино байна лээ. Аймаар зоригтой залуугийн тухай гардаг. Иракт алба хааж байгаа Америк цэргүүдийн тухай гэж товчилж болно л до. Энэ кинон дээр гарч байгаа баг нь бөмбөг идэвхгүйжүүлдэг баг юм. Мэдээж Иракт амьд, амьгүй гээл бөөн бөмбөг дэлбэрдэг асан үе. Манай залуу алг зоригтой тэр болгон руу чинь (гэхдээ бөмбөг нь дэлбэрхээс өмнө л дөө) ханцуйгаа шамлаад дайрна шүү дэ. Хамцуйгаа шамлаад гэж жинхэнэ утгаар нь хэлж бгаам шүү :)) Бөмбөгтэй харьцаж байж хамгаалатынхаа хувцасыг тайлж байгаад л үзэж тардаг, аймаар зоригтой нөхөр байна лээ. Манай гол баатар бол ажилдаа хобби мэтээр л хандаж байгаам. Хамтрагч хоёр цэрэг л өмнөөс нь зовчихож байна лээ. Бүр дасгал сургуулилт хийж байхдаа нөгөөхөө дэлбэлчихье ч гэж ярьж үзэж байна лээ хэхэ. Тийм хамтрагч нартай байвал ч хэцүү шүү, амьд гаркүй шүү гсн хэхэ. Энэ кино Шилдэг кино, Шилдэг найруулагч гэх мэт 6 номинацаар Оскар авсан гэсэн.
I recommend this movie is worth to watch.
Tuesday, March 30, 2010
Friday, March 26, 2010
Лаатай үдэш
“Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
Thursday, March 25, 2010
"Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг би үүнийг хийж чадна” уралдаан
Monday, March 22, 2010
Амиа хайрлаарай
Хайрлаагүй амь МУСК үзээд эерэг, сөрөг бодлууд төрлөө л дөө. Уг киног үзээгүй хүмүүст товчхон танилцуулахад; онцгой байдлын албаны тухай кино юм л даа. Яагаад энэ киног үзье гэж дурлаад байсан бэ гэвэл саяхан манай аврах багийнхантай цуг сургалт хийсэн юм тэгээд би аврах багийнхан гэж хэн байдаг, ямар хүн аврагч болдог, юу хийдэг гээл сайн мэддэггүй. Тэгээд аврах багийн ахлагчаас асуусан чинь тэр киног үзээрэй гэсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол онцгой содон үйл явдал байхгүй, нэг хэмнэлээр түүхээ өгүүлсэн. Нэг хүн авраал, нэг хүн нь осолдоол, нэг хүнд дурлаал гэх мэт үргэлжилнэ. Энэ киноноос ойлгож авсан нэг юм гэвэл Онцгой байдлын албаны залуучууд ганц бие байдаг :)) бас найзынхаа дүүд зэрэг зэрэг дурладаг гсн хэхэ.Аврах багийнхан чинь аюул осол тохиолдоход авран хамгаалахаас гадна аюул ослоос урьдчилан сэргийлэх гэсэн зорилготой байх ёстой биз дээ. Миний нүдэнд аягүй содноор тусаад бас аягүй шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол тэр залуус нь каскгүй мотоцикл унаад давхих юм, тэгээд бас бааранд ороод пиво уугаад суух юм. Яахуу тэгээд гараад мотоциклоо унаад явах уу? Кинон дээр ер нь ийм буруу мэссэж өгч болкүй шүү дэ. Ялангуяа каск өмсөх, суудлын даруулгаа зүүх гэх мэт зүйлсийг байнга л сурталчилж байх ёстой шиг санагдсан. Гэтэл аврах багийн хүн нь өөрөө аюулаас урьдчилан сэргийлсэн юм хийхгүйгээр гарч байдаг. Бас өөр нэг зүйл, энэ хэд уурхайгаас хүн авраал нэг хүн нь осолдчих юм. Галаас хүн авраал хоёр хүн нь осолдчих юм. Гэтэл миний сонссоноор, ядаж л манай аврах багийн уриа нь "Аюулгүй, эрсдэлгүй авран хамгаална!" гэсэн байдаг. Логик нь маш ойлгомжтой, бид өөрсдөө эрсдэлгүй байж бусдыг аварна. Гэтэл энэ кинон дээр бусдыг л аварч байвал миний амь эрсдэх нь хамаагүй гэж байгаа бололтой. Миний амь амь биш юмуу. Мэдээж хүний амь насыг өөрийн амь насаар дэнчин тавьж аварна, хамгаална л даа. Мэргэжсэн, өндөр бэлтгэл сургуулилттай байж өрөөлийг ч өөрийгөө ч аварч чадна гэсэн мэссэж өгөх ёстой шиг санагдсан. За за тэхдээ би нэг киног майр хүндрүүлж авч үзээд, майр сериосны юм бичээд байна л да. Энэ киноны төгсгөл дээр нэг дутагдалтай юм нь, нэг охинд дурлаад байсан 2 залуу осолдож байгаа байхгүй юу, гэтэл энэ тухай тэр охин яаж хүлээж авах гэх мэт follow-up action үзүүлэхгүй байгаа байхгүй юу. Тийм л байсан бол юундаа киноны 60% тэр гурвын дурлалын гурвалжин гараад байсийм бол гэж санагдуулжил байна.
Tuesday, March 16, 2010
Киногоо үзнээ
Энэ долоо хоног нээрээ майр хурдан өнгөрлөө л дөө. Нэгдэх гэсэн чинь л тавдах болчихсон байх юм. Өнгөрсөн тавдахад аягүй сонин холын хүн ирээд, хөөрч баярлаж уулзаад хууч хөөрөөд гоё байсан л да. Хааяадаа ч гэсэн нээх хуучны, нээх таньдаг ч шиг, нээх таньдаггүй ч шиг гэхдээ дотно хүнтэй уулзах гоё шүү.
Цас ороол байна. Дулаахан нээх гоё л доо гэхдээ. Өнгөрсөн хагас сайн өдөр цас орж байхад өдөржин гадуур алхаж билээ. Сүүлийн цас байх гэж бодоод романчиклаад алхаад байсан чинь өнөөдөр бас цас орж бна лээ. Сүүлийн цас болов уу гэж найдаал байгаа. Гэхдээ сүүлийнх биш байлаа гээд яахав дээ, дараа дахиад цас орохоор нь бас л сүүлийнх болов уу гэж бодоол гоё юм биш үү. Нөгөө өдөр болгон чиний сүүлийн өдөр юм шиг амьдар гэдэг шиг цас болгон сүүлийн юм шиг цасанд дурлаад, хөөрцөглөөд, романчиглаад л явахийм шиг байна хэхэ.
Сүүлийн өдөр гэснээс One Minute Fly гэсэн богино хэмжээний animation үзээд аймаар хөөрхөн санагдаад бараг 5-6 үзчихсэн байх. Хажуу ширээнийхэндээ пасслаад, нөгөө өрөөнийхөнд пасслаад хэхэ хавь ойрыхноо л уруу татаж үзүүллээ. Аймааар хөөрхөн, бүр хамаг юмыг аягүй хөөрхөнөөр үзүүлээд байгаа байхгүй юу. Хүний амьдрал ч гэсэн 1 минут шиг богинохон шд уг нь бол. Ихийг их, багыг бага гэж гололгүй, цаг хугацаагаа зөв ашиглах юм бол бас амьдралынхаа үнэ цэнийг л ойлгох юм бол үхэхээсээ өмнө бүх мөрөөдлөө биелүүлж чадна гэсэн мэссэж өгч байгааз.Заавал үзээрэй.
Thursday, March 11, 2010
Лхагва гаригт
Хайрлаагүй амь гээд МУСК гарна гэсэн тэрийг үзмээр санагдаад хүлээгээд л байгаа. Тавдах өдрөөс гарч эхэлнэ гэсэн. 2000 төг хадгалаад бгаа хэхэ. Тэнгисийн хэдэн жилийн ч гэнүү ой нь болоод хямдралтай байгаа гэсиймаа тэгээл тэр... Зүрхэнд гэрэлтэх од МУСК-г үзнэ гэж бодсоор байтал театрт гараад дууссан байна лээ. Зарим киног трайлэрийг нь үзээд л үзмээр санагдчихдаг юм. Би ерөөсөө аймшгийн кино үздэггүй хэрнээ The Village гээд киног үзмээр санагдсаар байгаад үзсэн чинь нээх аймаар кино бас биш л байсийм блэ. Харин The Ring үзэх гэж хамт суусан хүнийхээ араар нь нуугдаад, нүдээ дараад, чихээ бөглөөд суусан гэж байгаа. Тэгээд бас нөгөө хүнээ зүгээр үзүүлэхгүй одоо яаж байна, одоо яаж байна гээд асуугаад байсан чинь сүүлдээ уурлаад Нэг бол өөрөө үз, нэг бол надаас битгий асуугаад бай гэж загнасан л даа. Угаасаа өөрөө айж ядан үзэж байхад хажуугаас нэг хүн бас юу гарч байна, яаж байна, хэн хэнийгээ алж байна гээд шаналгаад байвал дарамттай биз дэ :)) Нэг удаа кино театрт үнэн аймшгийн кино үзээд, үхтэлээ айгаад, түүнээс хойш үзэж чадахаа байчихсан байхгүй юу. Аймшгийн киног театрт үзэх үнэн аймаар юм билэ, битгий туршаарай гсн хэхэ.
Tuesday, March 09, 2010
Март 8 ба миний ээжийн төрсөн өдөр
The Bargain Store
Dolly Parton - The Bargain Store
My life is like unto a bargain store
Миний амьдрал үнэ хаялцах дэлгүүр шиг
And I may have just what you're lookin' for
Магадгүй таны хайж буй зүйл чинь манайд бий
If you don't mind the fact that all the merchandise is used
Хэрэв та бүх барааг хэрэглэгдсэн гэхгүй бол
But with a little mending it could be as good as new
Гэхдээ жоохон л засчих юм бол шинэ юм шиг л сайн болчихно
Why you take for instance this old broken heart
Жишээ нь яагаад энэ эмтэрсэн зүрхийг авах гэж
If you will just replace the missing parts
Хэрэв дутуу хэсгүүдийг нь олчих юм бол
You would be surprised to find how good it really is
Та түүнийг ямар сайн болохыг нь гайхах болно
Take it and you never will be sorry that you did
Авсандаа та харамсахгүй болно
The bargain store is open come inside
Үнэ хаялцах дэлгүүр нээлттэй, ороод ир
You can easily afford the price
Үнийг нь та төлж чадна
Love is all you need to purchase all the merchandise
Xайр л байхад хангалттай бүх барааг худалдаж авахад
And I will guarantee you'll be completely satisfied
Би танд сэтгэл хангалуун байх болно гэдэгт баталгаа гаргаж өгөх болно
Take these old used memories from the past
Өнгөрсөн цагийн энэ хуучин дурсамжуудыг ав
And these broken dreams and plans that didn't last
Биелэгдээгүй энэ мөрөөдлүүдийг ч ав
I'll trade them for a future, I can't use them anymore
Би тэдгээрийг ирээдүйгээр арилжих болно, би тэдгээрийг дахиж хэрэглэхгүй
I've wasted love but I still have some more
Би хайрыг үрж дуусгасан гэхдээ надад жоохон үлдсэн
The bargain store is open come inside
You can easily afford the price
Love is all you need to purchase all the merchandise
And I can guarantee you'll be completely satisfied
My life is like unto a bargain store
And I may have just what you're lookin' for
If you don't mind the fact that all the merchandise is used
With a little mendin' it could be as good as new
The bargain store is open, come inside
The bargain store is open, come inside
Lyrics | Dolly Parton lyrics - The Bargain Store lyrics
Thursday, February 25, 2010
7 товлож 1 уулзах
Гайгүй таалагдаад байгаа залуу маань гоё нэртэй. Нэрэнд нь би дурлаад байдийн. Ер нь эрэгтэй хүний нэр, яриа, үнэр гурав таалагдахаар л дурлаастай... Заримдаа царайг нь хараагүй байж яриаг нь сонсоод дурлачихна. Заримдаа зөрж өнгөрсөн залуугийн үнэрт нь дурлачихна... харин өвөл битүү хувцасны цаанаас гоё үнэр үнэртэхгүй байгаа тул энэ төрлийн дурлал маань хязгаартай бгаа гсн хэхэ.
Тэгсэнээс тэнэг дурлах юмсаан. Бага байхад ч тэнэг тэнэг дурлаал явдаг байсан. Тэнэг дурлах нээх гоё шүү. Би бодоод бгаан, хамгийн гоё дурлал тэнэг дурлал юм байнаа гээд. Том болоод ирэхээр хоёрын хооронд ухаан суудаг юмуу хаашаа юм тэнэг дурлахаа больчихдог юм шиг байна. Сэтгэл хөдлөл, итгэл, тунирхал, аз жаргалаас өөр хүчин зүйлс гарч ирдэг юм шиг байна. Уг нь хүмүүс чинь өөр юу ч бодолгүйгээр дурлах хэрэгтэй биз дэ. Би тэнэг дурлалд итгэдэг. Би ерөөсөө тэнэг дурлана. Тэгээд тэр хүнтэйгээ гэрлэнэ. Гэж мөрөөдөж байгаа :)
Wednesday, February 24, 2010
Арьс өнгөний үзэл/Racism
Хайрт цагаан арьстан минь ээ, биТөрөхдөө хар
Өсөхдөө хар
Наранд шарагдахаараа хар
Даархаараа хар
Айхаараа хар
Өвдөхөөрөө хар
Үхэхдээ ч хар л хэвэрээ..
Гэтэл цагаан арьстан та,
Төрөхдөө ягаан
Өсөхдөө цагаан
Наранд шарагдахаараа улаан
Даарахаараа хөх
Айхаараа шар
Өвдөхөөрөө ногоон
Үхэхдээ саарал
Тэгээд ичихгүйгээр намайг өнгөт арьстан гэж хэлнэ.
-------------
Dear white man,
I’m born, black
Grown up, black
Tanned, black
Frozen, black
Scared, black
Sick, black
And die as black…
But you white man,
You’re born, pink
Grown up, white
Tanned, red
Frozen, blue
Scared, yellow
Got sick, green
And die as gray
And you call me colored without shame.
Tuesday, February 23, 2010
I'm back on my feet again, Thanks Sam!
Gonna break these chains around me
Gonna learn to fly again
May be hard, may be hard
But I'll do it
When I'm back on my feet again
Soon these tears will all be dryin'
Soon these eyes will see the sun
Might take time, might take time
But I'll see it
When I'm back on my feet again
When I'm back on my feet again
I'll walk proud down this street again
And they'll all look at me again
And they'll see that I'm strong
Gonna hear the children laughing
Gonna hear the voices sing
Won't be long, won't be long
Till I hear them
When I'm back on my feet again
Gonna feel the sweet light of heaven
Shining down its light on me
One sweet day, one sweet day
I will feel it
When I'm back on my feet again
When I'm back on my feet again
I'll walk proud down this street again
And they'll all look at me again
And they'll see that I'm strong
And I'm not gonna crawl again
I will learn to stand tall again
No I'm not gonna fall again
Cos I'll learn to be strong
Soon these tears will all be dryin'
Soon these eyes will see the sun
Won't be long, won't be long
Till I see it
When I'm back on my feet again
When I'm back on my feet again
I'll be back on my feet again
PS: On June 10, 2009, I received an e-mail from Sam. The title was "read it through" and in the body it was "for you nomin", a link to youtube and these lyrics. I read the lyrics. They were the words just needed at the right time. Those days were a complete chaos for me. A lot of things to do, a lot of problems to solve, a lot of issues to handle... Thank you dear friend Sam for sending me these words and giving me the encouragement I needed most.
Monday, February 22, 2010
Дээлтэй Монгол
Бөөгийн тухай
Хамаатны нэг залууд бөөгийн онгод ороод, бидний 27 дох үеийн нэг өвгөн бууж ирдэг болсон гэнэ. Өвгөний тухай бичихээс өмнө энэ бөө гэгч нь яамар учиртай тухай ойлголт өгөх хэрэгтэй байх. Бөө хэнгэрэг цохиод онгодоо дуудахаар тэр 27 дох үеийн өвгөний сүнс тэнгэрээс бууж ирдэг юм гэнэ. Эхлээд зулын гэрэл дээр очоод суучихдаг гэсэн. Тэгээд жаахан байж байгаад тэр бөөгийн биенд ороод суучихдаг гэнэ. Тэгээд тэр бөө маань уг нь залуухан хүн байтал үг яриа, дуу хоолой нь яахын аргагүй хөгшин хүнийх шиг болдог гэсэн. Яриа нь яг дээр үеийнх шиг гэсэн. Жишээ нь: Их хүрээ - хот, Бага хүрээ - аймаг, Төмөр хүлэг - машин, Чулуун өргөө - байшин, Ноён - нөхөр, Хатан - эхнэр, Балчир - хүүхэд, Бор дарс - архи гэх мэт. Орчин үеийн зарим үг хэлийг ойлгодоггүй гэсэн. "За" гэж хэлэхээр юу гээд байгаан гэж уурладаг гэсэн хэхэ.
Их сонирхолтой нь энэ өвгөн үнэн саак өвөө гэсэн. Архи уудаг, тамхи татдаг, хүүхэн эргүүлдэг гэсэн. Бууж ирэхээрээ 2 шил бор дарс хүртчихээд явдаг гэсэн. Тэнгэрийн оронд сайхан сайхан хүүхнүүд байдаг гэж яридаг бодвол хүүхэн эргүүлдэг гар байх гээд бгаан :)) Тэнгэрийн орондоо "Ноён" хүн юм байхаа. Сая Цагаан сараар бөө өвгөнийг дуудсан чинь Тэнгэрийн оронд найранд сууж байхад дуудлаа гээд аймаар ууртай бууж ирээд төдөлгүй буцаад явчихсан гэсэн :)) Болох бүтэхгүй юм болвол толгойг нь авч явна гэдэг гэсэн. Нэг удаа хамаатны нэг хүүхэн даргатайгаа муудалцаад ажлаасаа гарах дээрээ тулаад уйлаад сууж байсан чинь өвгөн бууж ирсэнээ миний охиныг хэн уйлуулаад байна гэж асуусан гэнэ, учрыг нь хэлсэн чинь уурлаад би толгойг нь аваад явая гэсэн гэнэ, нөгөө хүмүүс хэрэггүй өвөө минь гэсэн чинь тэгүүл чичээд (хатгаад гсн үг хэхэ) орхий гэсэн юм байхаа. Бууж ирсэн байхад нь гэрт хүн орж гарахаар аягүй цочдог тэгээд хэн намайг цочоогоод байна, хөлийг нь тушчихая энэ тэр гэдэг юм бх. Би өөрөө нүдээрээ хараагүй, чихээрээ сонсоогүй болхоор үнэн үлгэр шиг санагдаж байгаам чинь. Гэтэл тэр хүмүүсийн шүтэж байгааг ээ. Үеэл охин ноёнтой (нөхөр гэж бгаан) болох нь уу гэж асуусан чинь яараад хэрэггүй 3 насаар ах, баян хүнтэй сууна гэж хэлсэн гэсэн. Бас нэг үеэлд өвөө нь баруун зүгээс сайн хүн явуулна, олж аваад ханилбал сайн хань чинь болно гэсэн гэсэн. Би одоо очиж асуудиймуу гэж бодоод байгаа ккк. Зарим хүмүүст бор дарс бүү хүрт, хүртвэл төмөр хүлэгтэйгээ онхолдож бэртэнэ гэж хэлдэг гэсэн. Заримд нь болхоор чи борс дарс хүртдэггүй золиг байна, хүртэж бай гэж хэлдэг гэсэн. Зарим хүмүүст албинг (чөтгөр) шүглэж гээд нуруу руу нь архи цацаж байгаад шавхуурддаг гэсэн. Тэгсэнээ нуруунаас нь тэр чөтгөрөө хамж аваад түрийлчихсэн гэсэн, өвөө нь аваад мордоноо гэсэн гэсэн хэхэ.
Friday, February 19, 2010
Сохор болзоо
Өчигдөр "Анхны Болзоо" гээд 8 минутын богино хэмжээний кино үзэх гэж ажлын 8 цаг боллоо. Өглөө ажилдаа ирээд линкийг нь нээгээд тавьсан хэрнээ майр завгүй, үдээс өмнө дөнгөж эхний 4 минут үзэж амжсан байв. Ажил тарсан дараа бүр тухтай сууж байгаад үзэж дуусгасан. Зураг авалт нь тун дажгүй болсон байна лэ. Залуу, хүүхэн хоёр сохор болзож байгаа тухай гарна... Гэхдээ жинхэнэ утгаараа сохор болзоо болно л доо ;) Ёстой хөөрхөн шүү, үзээрэй хүмүүсээ.
Wednesday, February 17, 2010
Сайхан шинэллээ
Эмээг өнгөрснөөс хойш нас намбаараа миний аав хамгийн ахмад нь боловч эхний жилдээ бурхан болоочийн гал голомтонд золгодог гэсэн тул бүгдээрээ хойд гэртээ цуглаж золгосон. 5 жилийн дараа анх удаагаа ах дүү элгэн садантайгаа учран золгож байгаа болохоор би гэдэг хүн тун баяртай байсан. Үнсүүлэх хүний тоо багасан үнсэх хүний тоо нэмэгдсэн байна лээ. Энэ жил ёс жаягаа дагаж монгол дээл өмсөн, хадаг бариж золгосон. Уламжлалт ёсоо дагах шиг сайхан юм хаа байх вэ. Бүгдээрээ гэр дүүрэн хүмүүс идэж ууж, хууч сонин хөөрөлдөөд гоё байсан. Дараа нь олон ах дүү нартайгаа баахан зураг авхуулсан.
Хоёр дах шинийн нэгэнд ангийн хүүхдүүдтэй багш нартайгаа золгохоор явсан. Мат-ын багш харин хаалгаа нээдэггүй гэж байгаа. Тэхээр нь физикийн багшийнд орчихоод гарахдаа багш руугаа залгасан чинь гэртээ унтаж байна гэсэн. Сайхан гарууд багшийгаа сэрээгээд гэрт нь ороод баахан дайлуулж байгаад гарсан. Уг нь химийн багш, хэл уран зохиолын багш гээд үргэлжлүүлэх байсан ч маамуутай хүүхдүүдийн маамуу уйлаад байна гээд ар гэрээс нь дуудаад аргагүйн эрхэнд тарсан л да. Бид 10-н жилд байхдаа ангиараа нэг гараал дуусгадаг байсан юм, тэр цаг өнгөрч дээ гсн хэхэ. Би маргааш өглөө нь замд гарахгүй байсан бол хэдэн найз нараа бүгдийг нь дуусгах байсан байх. Завтай чөлөөтэй сингэл гарууд нь айлуудаар хэсч болно гэсэн л дэ уг нь. Даанч гэрээс ээж дуудаад; хаашаа алга болчихов оо, гэртээ ирэх болж байна уу, архи бага уугаарай гээд мсж бичээд байсан... би нээх архи уугаад айл хэсээд хашраачихсан юм шиг :)) Сониноос нээрээ 2 дах шинийн нэгэнд шинийн хоёрны сар гараад байсан ямар учиртай бсийм бол.
Шинийн хоёрон ч юмуу гурван ч юмуу за ямар ч байсан хоёр дах өдөр замд гарсан. Өглөө нь дотор муухайраад үхэх гэж байгаа хүн автобусанд суусан чинь дөнгөж хөдлөөл бөөлжөөд балрах дөхсөн. Замд цас ихтэй замдаа суун барин 24 цаг явж гэрийн бараа харсан. 7 цагаас хот орж ирээл, 9 цагаас ажил дээр гозойж байгаам да. Замын урт аялалуудыг эс тооцвол миний гэртээ хариж шинэлсэн сар шинэ маань тун сайхан болж өнгөрлөө. Хамгийн гоё нь аав, ээждээ үнсүүлж, ах дүү нартайгаа хамтдаа Цагаан сарын баяр тэмдэглэх байлаа.