Гэртээ очиж шинэлэх гэж наян юм боллоо. Битүүний урд өдөр нутаг буцах гэтэл унаа байдаггүй. Онгоц, автобус, микр, фургон гээл литр нь дуусаал, билет нь дуусаал, хүн чихээл явж чадахгүй үлдэх нь гэж уйлахаа дөхөж байлаа. Азаар хүргэн ах хот орж ирээд буцах нь таараад хамт явах болсон. Битүүний урд өдөр замд гараад битүүний өглөө очсон. Нойргүй, ядарсан хүн л гэрийн бараа харав. Ажилтай дүү нар эгчийн гар хүргэлгүй хамаг ажлаа амжуулсан байж би сайхан амарч авсан да.
Шинийн нэгэн
Эмээг өнгөрснөөс хойш нас намбаараа миний аав хамгийн ахмад нь боловч эхний жилдээ бурхан болоочийн гал голомтонд золгодог гэсэн тул бүгдээрээ хойд гэртээ цуглаж золгосон. 5 жилийн дараа анх удаагаа ах дүү элгэн садантайгаа учран золгож байгаа болохоор би гэдэг хүн тун баяртай байсан. Үнсүүлэх хүний тоо багасан үнсэх хүний тоо нэмэгдсэн байна лээ. Энэ жил ёс жаягаа дагаж монгол дээл өмсөн, хадаг бариж золгосон. Уламжлалт ёсоо дагах шиг сайхан юм хаа байх вэ. Бүгдээрээ гэр дүүрэн хүмүүс идэж ууж, хууч сонин хөөрөлдөөд гоё байсан. Дараа нь олон ах дүү нартайгаа баахан зураг авхуулсан.
Шинийн нэгэнд ердөө 6 айл л хэссэн байна лэ бодоод байсан чинь. Би уг нь энэ Цагаан сараар айл их хэсч, бууз их иднэ гэсэн төлөвлөгөөтэй явсан юм. Даанч битүүний өдөр идсэн буузнаас эхлээд айл болгоны буузны давс нь ихэдсэн шиг санагдаад сайн идэж чадаагүй. Говийн ус хужиртай байдаг болохоор надад шорвог санагдсан байж болох юм. Ямар ч байсан тэнэг их бууз иднэ гэсэн төлөвлөгөө нурсан.
Хоёр дах шинийн нэгэнд ангийн хүүхдүүдтэй багш нартайгаа золгохоор явсан. Мат-ын багш харин хаалгаа нээдэггүй гэж байгаа. Тэхээр нь физикийн багшийнд орчихоод гарахдаа багш руугаа залгасан чинь гэртээ унтаж байна гэсэн. Сайхан гарууд багшийгаа сэрээгээд гэрт нь ороод баахан дайлуулж байгаад гарсан. Уг нь химийн багш, хэл уран зохиолын багш гээд үргэлжлүүлэх байсан ч маамуутай хүүхдүүдийн маамуу уйлаад байна гээд ар гэрээс нь дуудаад аргагүйн эрхэнд тарсан л да. Бид 10-н жилд байхдаа ангиараа нэг гараал дуусгадаг байсан юм, тэр цаг өнгөрч дээ гсн хэхэ. Би маргааш өглөө нь замд гарахгүй байсан бол хэдэн найз нараа бүгдийг нь дуусгах байсан байх. Завтай чөлөөтэй сингэл гарууд нь айлуудаар хэсч болно гэсэн л дэ уг нь. Даанч гэрээс ээж дуудаад; хаашаа алга болчихов оо, гэртээ ирэх болж байна уу, архи бага уугаарай гээд мсж бичээд байсан... би нээх архи уугаад айл хэсээд хашраачихсан юм шиг :)) Сониноос нээрээ 2 дах шинийн нэгэнд шинийн хоёрны сар гараад байсан ямар учиртай бсийм бол.
Шинийн хоёрон ч юмуу гурван ч юмуу за ямар ч байсан хоёр дах өдөр замд гарсан. Өглөө нь дотор муухайраад үхэх гэж байгаа хүн автобусанд суусан чинь дөнгөж хөдлөөл бөөлжөөд балрах дөхсөн. Замд цас ихтэй замдаа суун барин 24 цаг явж гэрийн бараа харсан. 7 цагаас хот орж ирээл, 9 цагаас ажил дээр гозойж байгаам да. Замын урт аялалуудыг эс тооцвол миний гэртээ хариж шинэлсэн сар шинэ маань тун сайхан болж өнгөрлөө. Хамгийн гоё нь аав, ээждээ үнсүүлж, ах дүү нартайгаа хамтдаа Цагаан сарын баяр тэмдэглэх байлаа.
No comments:
Post a Comment