Thursday, February 25, 2010

7 товлож 1 уулзах

Гайгүй таалагдаад байгаа залуутай уулзах гэж наян юм болох юмаа. Бараг 7 өдөр ярьж байж 1 өдөр уулздаг. Нөгөө 7 хэмжиж 1 огтол гэдэг л болоод байгаамaa... Майр ажилтай байдаг болхоор уулзах цаг зав гаргах гэж хэцүү байдаг бололтой. Гэхдээ миний бодлоор ганцаараа удаан амьдарсан хүмүүс хэтэрхий эрх чөлөөтэй, сүүлдээ тэр эрх чөлөөнийхөө хоригдол нь болдог юм шигээ. Энэ нь надад ч гэсэн хамааралтай. Ганцаараа амьдрах гэж сайхан эрх чөлөө шүү. Монголд ирснээс хойш хааяа хааяа тэр эрх чөлөө маань боогдоол байгаа, тэсээл байгаа гсн хэхэ. За за энэ ч яахуу... Гайгүй таалагдаад байгаа залуутайгаа гайгүй нэг уулзахаар болов оо. Нэг орой. Өдөржин уулзая, уулзахгүй гэж бичилцэж байгаад... Тэгээд уулзах гээд явж байснаа гэнэт гэдэн хөдлөөд буцаад явчихсан. Нэг уулзахын төлөө юун их сүр болдийн гэж бодоод, тэгээд ч надтай уулзахын төлөө цаг зав гаргаж чадахгүй хүн чинь муу хүн шд гэж бодсон. 2 цаг хүлээсэн гэсэн, ууртай байна лээ. Дахиж уулзахгүй байхоо.
Гайгүй таалагдаад байгаа залуу маань гоё нэртэй. Нэрэнд нь би дурлаад байдийн. Ер нь эрэгтэй хүний нэр, яриа, үнэр гурав таалагдахаар л дурлаастай... Заримдаа царайг нь хараагүй байж яриаг нь сонсоод дурлачихна. Заримдаа зөрж өнгөрсөн залуугийн үнэрт нь дурлачихна... харин өвөл битүү хувцасны цаанаас гоё үнэр үнэртэхгүй байгаа тул энэ төрлийн дурлал маань хязгаартай бгаа гсн хэхэ.
Тэгсэнээс тэнэг дурлах юмсаан. Бага байхад ч тэнэг тэнэг дурлаал явдаг байсан. Тэнэг дурлах нээх гоё шүү. Би бодоод бгаан, хамгийн гоё дурлал тэнэг дурлал юм байнаа гээд. Том болоод ирэхээр хоёрын хооронд ухаан суудаг юмуу хаашаа юм тэнэг дурлахаа больчихдог юм шиг байна. Сэтгэл хөдлөл, итгэл, тунирхал, аз жаргалаас өөр хүчин зүйлс гарч ирдэг юм шиг байна. Уг нь хүмүүс чинь өөр юу ч бодолгүйгээр дурлах хэрэгтэй биз дэ. Би тэнэг дурлалд итгэдэг. Би ерөөсөө тэнэг дурлана. Тэгээд тэр хүнтэйгээ гэрлэнэ. Гэж мөрөөдөж байгаа :)

8 comments:

MW said...

teneg durlal zarim tohioldold uhaantai durlahiig hussen nuguu negd ni taalagddaggui yum shig bna lee. hoyulaa adilhan l teneg durlahgui bol boldoggui ch yum shig.
tiim durlal nadad ch gesen ireh boltugai.

Номинговь said...

Харин тийм, харилцан тэнэг дурлалцах гэж хэлэхийг мартаж..

Уйгаржин said...

"Ганцаараа амьдрах гэж сайхан эрх чөлөө шүү." Би бас дээр үед тэгэж боддог байсын тэр тэгэхдээ арай биш юм билээ. ёстой нөгөө хүссэн юм хүзүү орооно гээч зүйлрүү л явах юм шгээ, удах тусам хэн нэгэнд таалагдахийн тулд өөөрийнхэн хүчээр өөрчилж уламаар эрх чөлөөндөө хүрэх бусуу, харин жинхэнэ хайр шинж чанар, өвөрмөц онцлогуудыг хадгалхад чигэлсэн холбоо бас чиний Өөрийгөө өөрөөсөө хасахаар тэг гарахгүй... гэдэг чинь өөрөөсөө өөрийнхөн онцлог шинжчанаа хасхаар чи лав үлдэхгүй байхаа заза дэмийрчидээ уучилаарай

Номинговь said...

тэгээл би үлдэхгүй, тэг гарахгүй байхгүй юу ;) thanks for the comments.

Уйгаржин said...

тэг гарахгүй гэнээ бараг л тэг чинь өөрөөсөө өөрийнхөн онцлог шинжчанаа хасхаад гарсан дээр нь someone нэмхэд someone гарна да хэхэ чамайг Номинговь 5 гээд someone 8 гэвэл 5-5=0 0+8=8 ХЭХЭ

Номинговь said...

өөрөөсөө өөрийгөө хасч тэг гаргачихаад өөр хүнийг нэмээд тоо болчих гэж байгааму :(

Уйгаржин said...

бага ангийн мэдлэгтэй болхоор хүүний хуулийн мэдэхгүй байлаа уучил намайг, нэмэж хасахаас цаашлахгүй юмдаа

Номинговь said...

kkkk no worries