Friday, January 08, 2010

Forbidden city, Beijing

7 сард Монгол буцах замдаа Бээжингээр дайрч явсан юм. Холбох нислэгийн хооронд 36 тсагийн зай байсан болхоор түүнийг онгоцны буудал дээр дэмий сэлгүүцэж өнгөрөөхийн оронд Бээжин хотоор дэмий сэлгүүцэж өнгөрөөе гэж шийдээд зохицуулалтыг хийв. Тэнд байрлах байр болон хот доторх транспорт асуудал жоохон хүндрэлтэй байсныг зохицуулсан юм л даа. Ингээд 7 сарын 14-ны өдөр бороотой Стокгольм хотыг орхин онгоцонд суусан юм. Хэлсинкээр дамжин Бээжин нисэхэд нислэгийн турш онгоц унаж байна гэж харж зүүдэлж, түүндээ өөрөө айж ухаан алдалгүй нэг юм явж ирсэн яагаад гэвэл унталгүй кино үзээд л явчихсан юм :))

Бээжинд өглөөний 9 цагийн үед буухад мангар халуун байсан. Халуун байж болно гэхэд майр чийгтэй бүр нэг сонин агаартай байсан. Ганц тэр өдөр тийм байсан уу, дандаа тийм байдаг уу мэдэлгүй өнгөрсөн. Ёстой нэг зовиуртай агаартай юм билээ дээ.

Онгоцны буудал дээр ачаагаа хадгалуулчихаад буудаллах айлаа олж очихоор хотыг зүглэв. Би яаж Бээжинг мэдэх вэ, аль зүгт нь хаагуур нь юугаар явсан бүү мэд. Нэг мэдэхэд л нарийн сайн зурж өгсөн газрыг нь олоод очсон байсан. Гэхдээ аз болж Бээжингийн метро нь сайн ойлгомжтой зүг чиг, буудал заасан байдаг юм билээ. Метрод нь л төөрчих вий гэж айж байсан ашгүй төөрөөгүй шүү. Москвад метро нь үнэн аймаар, буудал олох гэж төвөг олсон хойноо амжиж буухгүй бол тэгээд л дуусч байгаам чинь...

Айлаа олж очоод майр ядарсан болхоор душанд орж нэг сэрүүсч аваал нам унтсан бн лээ. Сүүлдээ айлын охин одоо босоорой, гадуур гарч жоохон юм үзэж аваач гэж дуудаж байж босгосон. Тэгээд орой болоод жоохон сэрүүн орсон байсан болхоор гадуур гарсан. Эхлээд мэдээж Улаан Талбай орсон. Тэнд очтол мангар олон хүн цугларсан байхаар нь юу болоод байгаам бол гэж гайхсан чинь угаасаа орой болгон ийм олон хүн цугларч нар шингэхийг хардаг гэнэ.

Гэхдээ ч яг нар шингэхийг л харах гэж биш л дээ. Нар шингэх үед талбай дээрх тугийг буулгадаг болхоор тэр ёслолыг үзэх гэж хүмүүц үй олноороо цуглардаг юм байна.

Нар шингэх үед цэргүүд ирээд бөөн жагсаал ёслол болж байгаад тэр тугаа буулгаж аваад ордон руугаа аваад явдаг юм байна. Тэр үеэр нь замын хөдөлгөөн ч хаагдаж маагдаад тэрүүхэндээ хөөрхөн ёслол болдог юм байна.

Талбай дээрх ёслол үзчихээд Хааны ордон руу орох гэтэл хаасан байхаар нь гудамжаар алхах зуур ийм нэг нохой тааралдав. Хөөрхөн эгдүүтэй гэдэг нь. Лаг дэгжин гутал өмсчихсөөөн :)

Хэрэв хэн нэгэн таныг хашлаган дээр зогсоохыг хүчилбэл гишгэхээс татгалзана уу :))


Хоолны зах шөнө ч гэсэн бөөн хөл хөдөлгоонтэй байхиймаа. Сонин сонин хоолнууд ч байсан шүү. Бүр хоол гэж хэлж хоолой давуулахад ч хэцүү юмнууд харагдана лээ.


Дэлхийн хамгийн том дэлгэц гэсэн. Нээрээ мангар том, урт юм билээ. Надад хамгийн их таалагдсан зүйлсийн нэг. Уртаараа нэг гудамны дээр байрлуулсан дэлгэц юм билээ. Бид нарыг очих үед сансрын тухай бичлэг гарч байсан. Өөр бас Кунфу мунфугийн тухай гаргадаг гэсэн. Гоё юм бишүү, толгой дээр бөөн юм зодолдоод гсн хэхэхэ.


Намайг гэртээ байрлуулсан охин энд амьдардаг юм билээ. Би тэр охинтой /охин ч гэж дээ, том хүн л дээ уг нь бол/ http://www.hospitalityclub.org/ ачаар танилцсан юм. Hospitality club гэдэг нь дэлхий аль ч оронд аялалаар явахдаа үнэгүй байрлах боломж нэг нэгэндээ олгож буй global club гэхиймуудаа. Өмнө нь би Парис явж байхдаа бас энэ клубаас олсон айлд хонож байсан юм.


Маргааш өглөө нь эртхэн гараад Хааны ордон үзэхээр явав. Нэлээн оочерлож байгаад орсон. Өдөр бас л майр халуун бүгчим, чийгтэй байсан. Тэнд ганц гайгүй амь орох юм хөлдсөн ус уух. Угаасаа хөлдүү ус зарах юм, хөлдүү ус нь гэсээл аягүй гоё мөстэй ус болоол гсн хэхэхэ.

Хааны ордон гээл бөөн хана хэрэм, нээх тансаг өрөө тасалгаа бараг байхгүй. Нэг том ордны хаалган дээр хүмүүс алалцаад байхаар нь юу үзэх гээд алалцаад байгаам бол гэж бодоод сонирхол хөдлөөд баахан алалцаж байгаад үүдэнд нь харсан чинь Хаан сэнтий гээч юм байсийм блээ шд.


Дэлхийн хамгийн урт шулуун шат гэсэн шүү. Хуан Жу Гэг энэ тэрийг үзэж байхад ийм урт шатны дээд талд нь хаан, хаан хөвгүүд зогсоод л зочдоо хүлээж авдаг байсан болхоор мангар сэтгэлд дотно зураг бууж байна лээ.


За энэ чинь хааных нь унтдаг өргөө байгаамаа. Даардаг байсан болуу? :))


Хэн нэгний хатны өргөө байгаамаа... Мангар олон хатан бхийм чинь алийг нь гэж цээжлэх вэ гэж өөрийгөө зөвтгөхийг оролдоод яах вэ гсн.


Миний хамгийн сонирхож, үзэхийг хүсч байсан газрын нэг Хааны Цэцэрлэгт Хүрээлэн. Эрж, төөрч явж байж олж очив шүү :) Ёстой л гоё газар бна лээ. Уг нь яарч явсан хэр нь тэрүүгээр алхаж жоохон ч болов зугаацав.




Цэцэрлэгт хүрээлэн доторх хиймэл уул гэсэн. Буржгар сонин хийцтэйм билээ.


Энэ аягүй гоё дээвэртэй өргөөг хараад олж очдог хүн болоол явсан чинь олоогүй шүү. Холоос л орой нь харагдаад байдаг, хойшоо урагшаа баахан яваад яг олж очиж чадаагүй :(

"Three rarity room" буюу 3 ховор зүйлийн өрөө гэхиймуудаа. Ойлгосноор бол дээр үеийн тун ховор, үнэтэй цайтай 3 бичгийг энд хадгалдаг /эсвэл хадгалдаг байсан/ болтой, мартчихжээ.

Ордны баруун жигүүрт нэг түр зуурын үзэсгэлэн нээгдсэн байхаар түүнийг үзэж яваад гараад ирсэн чинь цэргүүдэд яг буудуулах гэж байсан гэж хэтрүүлээд ч яах вэ. Гэхдээ хамаг хүмүүсийг баруун жигүүрээс гаргаад энүүгээр явж болохгүй, цаашаа бай гээд хөөгөөд байсан.

Нэг удаа Хааны төрсөн өдрөөр 40 төрлийн хоол хийж их найр хийсэн юм байхаа, майр ховдог хаантай гсн :))









Хамгийн сүүлд орсон ордон. Захад нам гүмхэн газар байрладаг, хүний хөл багатай гоё газар шиг санагдсан. Угаасаа шоргоолжноос олон хятад хүмүүс дунд өдөржин төөрч явсан болхоор энд гарч жоохон амьсгаа авсан. Энэ бичгийн өргөө гэлүү зургийн өргөө гэлүү тийм нэртэй байсан шиг санагдаж байна. Энд 1000 ханзаар бичсэн алдартай зохиол хадгалагддаг юм билээ.

Хориотой хотоос гараад майр ядарсан амьтан мөлхөх шахан буудалласан айлдаа очоод, юмаа баглаж цүнхээ үүрээд онгоцны буудал явснаар миний Бээжин хот дах аялал маань өндөрлөв дөө.

***************************

2 comments:

Azaa said...

ta ch goyo ayalsan yum bn shdee.. Zun baisan boloxoor ix l xaluun bugchim baisan baix tee..

Номинговь said...

Bogino ch gesen goy aylal bolson. Daraa zaaval dahij irj tuhtai uzne gej bodson. Gehdee dahij l zun ochihguim shuu, mair muuhai agaartaim bile.