Sunday, August 18, 2013

Бал сараа төлөвлөх нь


Бал сар гэхээр л надад нэг ийм тунгалаг ус, өвсөн оройтой байшин санаанд ороод байдаг юм. Хуримаа хийгээд 2-3 долоо хонолоо. Одоо л нэг бал сарын аялалаа төлөвлөх сэхээтэй болж байх шиг байна. Уг нь хурим шахуу болоогүй байсан бол аль эртнээс төлөвлөчихөөд хуримынхаа маргааш бал сарынхаа аялалд гарч өгсөн байхгүй юу... За тэгээд төлөвлөхийн хоббитой хүн чинь юутай ч нэт ухаж хаагуур явж, юу хийж болох талаар жоохон судаллаа. Нөхөр бид хоёр хоёулаа аялах дуртай хүмүүс байгаан. Гэхдээ нөхөр бал сарын аялалаа далайн эрэг дээр хэвтэж өнгөрөөх хүсэлтэй, би болохоор бас бяцхаан адал явдал нэмчих сонирхолтой. Анхнаасаа Индонез, Вьетнам хоёрын нэг рүү явъя гэж тохирсон байсан юм. Вьетнам гэхээр надад их эгзотик, яг л бал сард тохирсон юм шиг санагдаад байгаа юм. Далай, амралт, адал явдал бүгд л багтана гэсэн үг. Уг нь жуулчны компанид захиалга өгөөд тэдний аялалаар явбал маш амар боловч "бал сар" гэдэг утгаараа өөрсдөө хувиараа явах нь илүү тохиромжтой юм шиг санагдав. Ямар аялал төлөвлөж сураагүй биш...

Эхний байдлаар гаргасан аялалын маршрут:

UB - HANOI - HALONG - HAINAN - GUANGZHOU - HONGKONG - MAKAU - BEIJING - UB

Day 1-2. Улаанбаатар - Ханой (Вьетнам) онгоцоор нисч очоод 1 өдөр Ханой хотоор зугаална. Энд үзэх газрууд гэвэл Хо Ши Миний бунхан, Нэг баганат сүм гэх мэт байгаа. 1 өдөр хангалттай байхоо.
One Pillar Pagoda
Day 3-4. Ханой - Халонг Бей болон усан завины аялал. Халонг Бей гэх энэ газар UNESCO-н дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үнэхээр үзэсгэлэн төгс газар бөлгөө.


Халонг Бей

Халонг Бейд усан завиар зугаалах аялал 1 өдрийн эсвэл 2 өдөр/1 шөнийн гэх мэт сонголттой. Хамгийн аятайхан нь 2 өдөр/1 шөнийн аялал, ингэснээр энэ үзэсгэлэнт газар нар мандах, нар жаргахыг усан завин дээрээс харж болно. Junk boat tour нь 1 хүний $160-200 болно.
Халонг Бей усан завийн аялал
Анх энэ Халонг Бей-н зургийг харсанаас хойш л түүнийг үзэхийн мөрөөсөл болж бараг л шөнө зүүдэндээ харах нь холгүй байгаа. Үнэхээр гайхалтай сайхан газар гэдэгт нь эргэлзэх юм огт алга.

Day 5-6. Вьетнамын Халонг эрэг чинь Хайнан аралтай ойрхон юм байна. Энэ хооронд том усан онгоц байнга явдаг. Үнэ нь ч гэсэн боломжийн юм байна. Тиймээс эндээсээ Дорнын Хавай гэж нэрлэгддэг үзэсгэлэнт Хайнан арал руу яагаад явж болохгүй гэж? гэж бодов.

Халонг Бей - Хайнан маршрут
Энэ доор зурганд буй хөлөг онгоцоор Хайнан - Халонг Бей аялал хийдэг. 1 өрөө нь цонхтой цонхгүй гэдгээсээ хамаараад 1 хүний 1500-2000 юань юм билээ.
 
Star Aquarus Cruise Ship
Day 7-8. Хайнан арлын хоёр том хот болох нийслэл Хайкоу, аялал жуулчлалын диваажин Саня хоёр нь арлынхаа хойд урд хоёр захад байдаг юм байна. Хооронд нь гал тэрэг, автобусаар явж болно. Ердөө 100 юань.  Хайкоу хотоосоо эх газар луугаа гал тэргээр явах боломжтой. Харин Хайнанд байрлах нэлээд үнэтэй юм билээ.

Дорнын Хавай - Хайнан арал
Газрын зураг дээр харахад Хайнан Хонгконг ойрхон харагдсан тул маршрутандаа ХК-Макао нэмэхээр шийдэв. Мөн эртнээс нааш Гуанжоу хотыг үзэх сонирхолтой байсан тул ХК-с ойрхон Гуанжоу хотыг бас нэмчихэе ккк.  
Халонг - Хайнан - Хонгконг

Саня хотод далайн эрэг дээр 2 хоноод Хайкоу хот руу яваад, тэндээсээ Гуанжоу руу галт тэргээр явна. 150-200 юань.
Гуанжу - Хонгконг - Макао
Day 9-10. Гуанжу хотоор 1 өдөр зугаалчихаад Хонгконг руу галт тэргээр яваад ХК-н алдартай өндөр өндөр барилгуудыг Викториа Пик -с нь харчихвал болчих нь тэр.

Хонгконг
Day 11-12. Хонгконгод ирсэн хүн Макао оролгүй буцна гэж юу байхав, хаяанд нь ирчихээд тээ. Макао орж казинод тоглож мөнгөө үрэхгүй бол болохгүй шүү дээ эдр гээлүү кк.

Макао казино
Day 13-14. Хонгконгоос Бээжин рүү шууд галт тэргээр эсвэл онгоцоор явна. Гэхдээ галт тэрэг нь онгоцноос 2 дахин хямд. Бээжинд Цагаан хэрэм, Шувууны үүр, Хориотой хот гэх мэт газар үзнэ.
Цагаан хэрэм
Day 15. Бээжингээс УБ шууд ниснэ.

За 15 хоногийн мөрөөдлийн бал сарын аялал маань нэг иймэрхүү. Харин 2 хүний нийт зардал 6000 доллар буюу нийт унааны зардал 3500 доллар, нийт байр хоолны зардал 2500 доллар гэж тооцлоо. Эндээс Хонгконг-Макао аялалыг хасвал 5000 доллар, Гуанжоу-Бээжин аялалыг хасвал 4000 доллар орчим болно.

Тэнгэр травелийн аялалуудыг сонирхож үзвэл Бээжин - Вьетнам (Ханой, Халонг) 7ш/8ө-н аялал 2'300'000 төгрөг, Хайнан 6ш/7ө-н аялал 1'800'000 төгрөг, Хонгконг-Макао 4ш/5ө-н аялал 1'850'000 төгрөг байгаа юм билээ.

Бал сараар аялах Азийн орнууд гэсэн Гоолингоогийн энэ нийтлэлээс санаа авч нэг сумаар олон туулай буудахыг санаархсан бөлгөө. Гэвч ийм олон газраар яаруу сандруу, цаг хугацаанд баригдаж аялах нь бал сарын аялалд тохиромжгүй тул дээрх аялалыг төлөвлөж суухдаа аялалаа зөвхөн Хайнан - Халонг гэж өөрчлөх нь зүйтэй юм гэж бодож амжив. УБ-с шууд Хайнан орж далайн эрэг дээр хэд хоноод круйз хөлөг онгоцны аялалаар өнөөх сайхан Халонг Бей-ээ үзчихээд ирэхэд болоод л явчих нь тэр шүү дээ. Яг энэ аялал Тэнгэр травелд 2'500'000-3'000'000 төгрөг үнэтэй байна лээ.

13 comments:

Nana said...

өө, харин сүүлийн өөрчлөлт чинь зүгээр шүү, салхинд туугдсан мэт, юм үзэж харж чадсан юмгүй, амарсан юмгүй, явдалдаа ядраад замын зардал дэмий хийсгээд ирэх юм болно, гуанжоу нтр гонконг, макао гээд хот газруудаар дор хаяж 3;3 хоног тухтай явахгүй бол очсон болохгүй.

E. Erhtsas said...

Бээжинд ирэхээрээ заавал хэлээрэй гэж хэлнэ ээ гээл бодоод уншиж байтал төлөвлөгөө өөрчлөгдсөн байдаг байгаа :(

Гэхдээ ч нээрээ олон газраар явахаар явдал даа их ядарна, залуу хүмүүст явах боломж зөндөө гарах юм чинь заримыг нь ирэх жилийнхээ төлөвлөгөөнд багтаачих ;)

Номинговь said...

Nana: харин тийм байноо, олон газраар хий баахан гүйсэн болох юм шиг байна.
Эрхцас: төлөвлөгөө бүр хугаараа өөрчлөгдсөн. Манила явахаар болсон кк. Ер нь хаашаа ч явсан уг нь бээжингээр дайрах санаа байгаа. Бээжин орвол хэлнээ ;)

Anonymous said...

өөрийн чинь блогоос их юм уншиж санаа авсан их баярласан шүү. Хуримын зураг авалт нээрээ их чухал байх гээд судлаад байгаан, dual zet-р авхуулахад альбом зураг авалт бичлэг эдр нь ороод хэр үнэтэй болж байна, бас нүүр будалт үс засалтаа хийлгэсэн газрынхаа утас хаягийг өгч болохуу? Уучлаарай баахан юм асуусанд!

Номинговь said...

Anon: Dual Zet buh uilchilgeeg neg dor bagtaasan gedeg utgaaraa nadad taalagdsan. Bichleg ni uneheer goy bolson. Bas ih setgel gargaj yum hiideg humuus shig sanagdsan shuu. Une ni bolomjiin. Yamar uilchilgee songoj baigaagaasaa l shaltgaalna. Nuur budalt, us zasaltaa Charming Beaty-eer hiilgesen.

Anonymous said...

goy bichleg hiideg shuu. ehleed unshij bhdaa zaa ene 2 ch sunaj unah n dee gej bodoj baital ashgui oorchilloo gesen bna kkk. bi bas eej aaviigaa ter vietnamiin goy gazar luu avch yavmaar bna. sanaj yavbal butne dee tiimee. oo setgegdel unshsan chin bur manilla bolson baishd hehe,,, za zaluu hosdoo bal saraa saihan ongorulhiig husye. tsaashdiin amidraliin aylald n hamgiin sain saihniig chin setgeleesee husyee. BG

A.Амарсайхан said...

Шинэ жилийн мэнд хүргэе!

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
Enkhjargal Bilgee said...

harin tiimee 2-3 yavahgui bol yadrah bha

chuups said...

honey moondoo yavaad irsen u? sonin saihan oruulaach plz

Номинговь said...

Chuups: Бал сарын аялалд аль хэдийн яваад ирсэн. Энэ төлөвлөсөн газар биш Филиппин явсан. Цагаан элстэй Боракэй гээд арал дээр очсон. Уг нь нэг суугаад бичээд оруулвал хүмүүст санаа авах юм гарах л байх даа.

Anonymous said...

сайн байна уу
юуны өмнө баяр хүргье өнгөрсөн ч гэсэн.Би сарын дараа хуримаа хийх юм нетээс баахан п юм хайлаа өөрийн чинь хөтөлсөн Dairy үнэхээр гоё болсон байна асуух юм зөндөө л байна кк бид 2 хөөрхөн охинтой жилийн өмнө бэрээ гуйгаад бид 3 тусдаа гарсан болхоор зарим зүйл нь хөнгөрөх л юм байна кк бид 2 амралтын газар тэмдэглэхийн гол нь нөгөө зурагчин тэгээд хуримын dress монгол дээл урилга гээд байнаа байна яаж эхлэвэл дээр вэ толгойд зөндөө л бодол байна кк
надаа зөвлөгөө өгөөрэй
баярлалаа

Номинговь said...

Anon: Сайн байна уу? Бичсэн зүйл маань хүнд хэрэг болж байвал баярлах бна. Биднийг хурим хийх гээд төлөвлөж байхад нэтээс сайхан дэлгэрэнгүй мэдээлэл олдохгүй байсийн. Дэлгэрэнгүй мэдээллээс гадна хүний туулсан туршлага бичсэн бх нь шал өөр шүү дэ тэ.
Зурагчингаа сайн сонгоорой. Хувцас сонгох гэж хэдэн өдөр л явах байх даа. Дээлээ бол хэмжээгээ өгөөд сайхан таарсан дээл оёулаарай гэж зөвлөе. Би оёулж амжаагүй бэлэн дээл авсан ер таалагдаагүймаа. За тэгэд амжилт хүсье. Хуримандаа бэлдээд догдолж суух ч гоё шүү ;)