Wednesday, January 13, 2010

Аймхай, Америкийн шонхор

Би их аймхай. Тэгээд шал сонин сонин юман дээр айна шүү, хэрэгтэй юман дээрээ айхгүйм байж. Хүн таньж мэдэхгүй улс руу ганцаараа зугаалахаар явахаас айхгүй, хөл тавьж үзээгүй хотод тэнээд төөрөхөөс айхгүй, Хар далайд живж үхэх гэж байхдаа айхгүй, хөдөө элсэн шуурганд төөрөөд бутны нөмөрт хэвтэж байхдаа айгаагүй. Хэрэгтэй бол буу үүрээд дайнд явахаас ч айхгүй гэж боддог. Гэтэл шал сонин, гудамжинд мөсөн дээр хальтарч унахаас айж байх шиг. Сүүлийн үед бүр энэ айдас маань бодлоос хэтрээд зүрх рүү ороод байх шиг бна, алхаж гишгэж чадахаа байлаа гсн :)) Тэгээд бодлоо л доо, хальтирч уналаа гээд яав л гэж, их сайндаа л өвдөг, тохойгоо шалбална, хувцасаа урна биз, замаар явсан хүмүүсийн инээдийг хүргэнэ л биз... гэхдээ бас гай нь таарч толгой тархиа гэмтээвэл, хөл гараа хугалвал яана ч гэж бодлоо. За тэгээд бас зам хөндлөн гарахаас үхтэлээ айна. Машин бол миний сүнсэнд орсон юм шиг байгаам. Зам гарахдаа бол тээр тэнд машин байлаа ч хүлээж байж гарна, заавал явган хүний гарцаар гарна (ядаж дайрууллаа гэхэд өөрийгөө хамгаалах эрхтэй гэж тэр). Юун явж байгаа машин байтугай зогсож байгаа машинаас айна. Зогсож байгаа машиний араар гарч чаддаггүй шд, өнхрөөд ухраад дайрчихвал яана гээд. Бүүр бага байхдаа нэг удаа яг машинд дайруулах гэж байсан тэрнээс болоод машинаас сүнс зайлдаг байх. Цанаар гулгахаас айна, котокт гулгахаас ч айна. Харин яаж айхгүй ролликоор гулгаад байсийн бол бүү мэд. Онгоцоор нисэхээс айна. Онгоцонд цагийг хурдан өнгөрүүлэх гээд унтахаараа онгоц унаж байна гэж хар дарж зүүдлэн, хашгирч сэрж хүн амьтан цочооно. Тэгээд сэтгэлээ чангалахын тулд онгоцонд хатуу юм ууж байж суудаг болсон, согтуу хүн чинь мэдрэмжгүй байгаам.

2 comments:

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Дээр котоктоход айгаад гулгахгүй байсан юмуу :))

Номинговь said...

tiish mair amindaa hairtai :))