Wednesday, June 23, 2010

Бүтэн сайны зугаалга

Өнгөрсөн бүтэн сайнд бүгдээрээ амарсан болохоор сайтаас гарч өдрийн зугаалга хийе гэж шийдэв. Угаасаа энэ хавь явах үзэх газар ихтэй, сонирхолтой (одоохондоо сонирхол буураагүй бга хэхэ) газар болохоор ажлынхантайгаа гарлаа л даа. Урд өдөр нь аялалын маршрут гаргаж, замын хоол хүнс бэлдээд хэрэндээ л юм болов. Маршрут бол тодорхой л доо Дэмчиг - Баяжихын агуй - Эхийн умай хад. Энэ дээрх зурган дээр харагдаж байгаа бол Ханбогд Хайрхан. Ханбогдын бараг бүх айлын хойморт энэ хайрханы зураг өлгөөстэй байдаг гэхэд буруудахгүй дэ.

Дэмчогийн хийд

Дэлхий дээрх миний хамгийн дуртай газрын нэг - Дэлхийн енергийн төв буюу Дэмчогийн хийд.

Дэмчогийн хийдийг дэлхийн энергийн төв гэж нэрлэдэг утгаар нь энэ хавийн газрыг энергитэй сайн гээл манай залуус чулуун болгонд очиж хүрээд, хад болгонд очиж наалдаад л явсан.

Хэн нэг нь нөгөөдүүлээрээ тоглоод энд ч хөрвөдөг тэнд ч хөрвөдөг, энд суух нуруунд сайн, тэнд хэвтэх бөөрөнд сайн энэ тэр баахан юм ярьчихсан чинь нөгөөдүүл нь бараг харагдсан хад болгоны хонхорт очиж хэвтсэн хэхэ.

Энэ ор шиг хадан дээр хэвтэж байгаад өнхөрөөд доод талын хадан дээр унадаг гээд хэлчихсэн чинь түүнийг хийж байгаа юм хэхэ. Аймаар халуун өдөр байсан болхоор хад чулуу нь халаад бараг улайссан байсан байх. Гэтэл л нээрээ энергитэй байна шүү халуун байна гээл хэхэ. Сүжиг гэдэг агуу юм aа.

Дэмчогийн хийдийн нэг онцлог буюу нар буруу тойрдог сондгой суварга. Энд бадамлянхуа цэцгийн дэлбээ шиг хэлбэртэй (бадамлянхуа гэж ямар хэлбэртэй цэцэг байдгийг ч сайн мэдкүй л дэ кэкэк) 9 суварга байдаг, тэдгээрийг нар зөв тойрч, ганц сондгой суваргыг нар буруу тойрдог гэсэн. Нар буруу тойрсноор хамаг нүгэл, муу муухайгаа гадагшлуулдаг юм байхаа.

Хийдийн ард байрлах боов хэлбэртэй хаданд хүслээ хэлвэл биелдэг гэсэн. Ер нь бол анхандаа хүүхэдтэй болох гэж л энэ хаданд хүслээ шивнэдэг байсан. Одоо бол юм болгон л гуйдаг болсон байна лээ.

Баяжихын агуй

Хэдэн жилийн өмнө энэ хавиар явж байхад Човгийн агуй гэдэг нэртэй байсан одоо Баяжихын агуй гэдэг нэртэй болсон байна лэ. Энэ агуй гаднаасаа жоохон онгорхойтой хэрнээ дотроо аягүй том 5 ханатай гэрийн дайны зайтай. Энд эрт урьд цагт Човго гэдэг нэртэй шилийн сайн эр амьдардаг байсан юм шиг бгаан. Гэтэл хаанаасаа ч яаж ч гарсым бүү мэд энэ агуйн хананд мөнгө үрээд түрийвчиндээ хадгалж явбал мөнгөөр тасардаггүй гэсэн яриа гарсан байна лэ. Хэдэн жилийн өмнө явж байхдаа бид нар нэг шил архи авч ирээд, агуйд задлаад, амсаад, өргөөд тэгээд үлдсэнийг нь шилтэй нь үлдээчээд явж байсан. Човго гэдэг хүн нь архинд дуртай эр байсым бхаа хэхэ. Гэтэл яг үнэндээ энэ агуйд орхисон архийг нутгийн индианууд л ирж зохицуулна шүү дээ. Гэхдээ бас Архичны агуй нэр авчихаагүй Баяжихын агуй нэртэй яваа нь их юм хэхэ. Хүмүүс мөнгөө, түрийвчээ үрээд бна лэ. Залуу харин овсгоотой, виза кардаа үрээд байгаам да, санадаг л санаа хэхэ.

Эхийн умай хад

Энэ аягүй сонин газар. Зурагт харагдаж байгаа шиг наад талаасаа нэлээн өргөн амтай хэрнээ цаад тал руугаа нарийсаад гардаг. Эхийн умай гэдэг нэртэй бөгөөд энэ хадан завсараар мөлхөж гардаг гэнээ. Нүгэл, муу юм хийсэн хүн багтаж гардгүй гэсэн. Хэрэв нүгэл багатай бол ямар ч хүн багтаад гардаг гээд байгаам да.

Бид ч бүгд гарч үзсэн л дэ. Хичнээн туранхай нарийхан байлаа ч гэсэн яг дундаа ороод гацах тал байдым билээ. Эхлээд хоёр гараа зэрэг гаргахгүй бол яасан ч цаашаагаа явахгүй.

Гар, мөр болон цээжэн хэсэг ер нь бол гайгүй гарчдаг юм билээ. Яг гэдэс, бүсэлхий хавьд очоод гацдаг. Энэ юу гэсэн үг вэ хэхэ.. Хүн тэр хавиараа л их нүгэл хийдэг гэх гээд байнуу да? Хоол их идэх, гүзээтэй байх чинь бас сайн зүйл биш байлгүй дэ.

Бравоо, ямар ч байсан гарчихлаа хэхэ. Бид нар наана нь уг нь мань хүн гацсан тохиолдолд гарнаас нь татаж гаргах гээд бэлтгэлтэй сууж байсан юм.

Хаднаас гарч дуусаад оройн цагаас өмнө харих замдаа орсон до.

Гэтэл цэлмэг байсан тэнгэр гэнэт бүрхээд юу юугүй цахилгаан цахиж, тэнгэр дуугараад, бороо орж эхэлсэн. Тэнгэр бүрхсэн байгаа нь үнэхээр гоё харагдаж байсан. Даанч цахилгаан цахиж байгаа зураг амжиж авч чадаагүй. Яг аппаратаа бэлдэж байгаал дарах гэхээр хоцорчихоод байсан. /Ингэхэд тэнд тэр манай нөгөө машин буруу замаар ороод давхиж байна. Бид нар замын хажууд зогсчихоод сигналдаад, дохиод байгаа хараагүй гэж бга овоо муу гарууд/

Нөгөө машинаа буцааж авчрах гээд араас нь давхисан чинь гүйцэж амжаагүй байтал ширүүн бороо ороод, юу ч харагдахгүй болсон до. Тэгээд нөгөөдүүлийнхээ барааг алдчихаад эрж баахан давхисан. Тэрүүхэндээ бас адал явдал болоод авсаан хө. Гэхдээ happy ending хэхэ. Бүгд эсэн мэнд, сэтгэл хангалуун гэртээ харьсан даа.

Saturday, June 19, 2010

Говийн зэрэглээ

Өдөр болгон шахуу нэг замаар явсаар байгаад одоо бараг энэ замын хотгор гүдгэр, овон товон, эргэн тойрны уул хад, дов довцог, айл гэр, тэмээ мал, ширхэг чулуу бүрийг нүдлэхээ дөхөж байх шиг байна. Говийн зам үнэхээр сайн биш, бартаат замын уралдаанд оролцож байна л гэсэн үг. Азаар сайн жолоочтой явдаг тулдаа л хэдэн яс салаад уначихгүй ирдэг байх. Авто спортын мастер жолооч гэсэн шүү дэ хэхэхэ. Машин барих гэж авъяас юм шиг байгаан. Жолоочийн хажууд суугаад явахдаа цагийг зугаатай өнгөрүүлэх арга бол өөрийгөө үзвэр үзэж байна гээд бодох... Дуу дуулах, бүжиг бүжиглэх чинь авъяас бид авъяас үзэх гэж үзвэр үздэг биз дээ. Түүн шиг л махин жолоодох гэдэг чинь авъяас тэгээд сайн жолоочийн хажууд явах нь үзвэр үзэж байна л гэсэн үг. Сайн жолоочтой явахын нэг муу тал нь зөөлөн явдалтай, донсолгоо сайн дарж явсаар байгаад түүнд нь дасаад сүүлдээ муухан жолоочийн машинд сууж чадахаа болих шинжтэй байна лээ. Хэхэ нэг мэдсэн сэдвээсээ хадуураад жолоочоо бичиж өгсөн байна шд :))

Говийн зэрэглээ гээд кино байдаг даа, түүний тухай бичих гээгүйээ хэхэ яг жинхэнэ зэрэглээн тухай бичих гэж байна. Говийг говь болгож чимдэг, говийн нэг үзэсгэлэн бол зэрэглээ шүү дэ. Зэрэглээн дунд тэмээ эсвэл хайлаас ороод харагдах нь үнэхээр гоё дүр зургийг гаргадаг. Ингэхэд зэрэглээний зураг авах хэцүүм билээ. Маш их зүүмлэж байж л бүдэг бадаг нэг юм авлаа. Миний ч сайн зурагчин гэж юу байх вэ..

Энэ хэсэгхэн газар хайлаас сүргээрээ ургасан нь зэрэглээнд цуваатай тэмээ шиг л харагдана. Тэр дунд нэг хувхай ганц мод байдаг сонин шүү. Би үүнийг Хосоогийн мод гээд нэрлэчихсэн... хэххэ яагаад тэгсэн бүү мэд, ямар ч учир жанцан байхгүй. Холоос харахад антен ч юм шиг сонин харагддаг. Тэгээд дөхөөд ирэхээр ёрдойгоод нээх ёозгүй. 03 бид хоёр энэ модны хажуугаар гарахдаа энэ нээх ёозгүй мод шүү гэж дандаа ярьдаг юм.

Уг нь энэ тал дээр хулан элбэг байх ёстоймсан. Сарын өмнө анх явж байхад машины урдуур хоёр гурван удаа сүрэг хулан өнгөрч, хулангийн тоосонд орсон бид ч азтай амжилттай явж байсийм байгаан. Нутгийн хүмүүс хулангийн тоосонд орохыг аз гэж их билэгшээдэг юм байгаан, би ч бас түүнд итгэдэг нутгийн хүний нэг :)) Харин тэр анх явсанаас хойш хулантай огт тааралдахгүй байсан чинь өнөөдөр хэдэн хулантай тааралдсан. Залхуу хулангууд байна лээ, машины урдуур гарах гэж давхихгүй зүгээр хараад зогсоод байсан. Цоглог хулангууд чинь шууд машинтай уралддаг байхгүй юу хэхэ. Гэхдээ л хөөрхөн амьтан шүү. Гэхдээ ааш муутай гэсэн. Ааш муутай амьтан гэдгийг нь гэнэт саналаа. Муухай дээрэлхүү амьтад гэсэн. Эмэгтэй хүн эсвэл хүүхэд хээр явж байхаар сүргээрээ бүсэлж байгаад дайрдаг гэсэн.

Улаан зам дээр харин хэдэн залхуу тэмээ хэвтэж байдаг гэж байгааа. Машин дөхөөд ирсэн чинь дуртай дургүй, ууртай уургүй босоод хөдөлж байгаан. Өдрийн халуун наранд нозоорчихсон хэвтэж байхад нь машинаар давхиж тав тухыг нь алдууллаа гээд уурлаад байсан байхаа. Гэхдээ өөрсдийнх нь л буруу шд, яах гэж улаан зам дээр хэвтэж байсийн тэ :))

Яг энэ хэсэг зам бол 03 бид хоёрын нэрлэснээр шалдан тэмээтэй зам байгаан хэхэ. Замд явахдаа уйдаад аялалаа сонирхолтой болгохын тулд замаа хэд хэд бүсчлээд нэр өгчихсөн. Эхний 20-30 км зам бол дардан зам буюу хамгийн гоё зам. Яг л засмал зам шиг байхгүй юу. Тэгээд шалдан тэмээний зам, яагаад гэхээр яг тэр хэсэгт харуул юм шиг заавал л хэсэг шалдан тэмээ зогсож байдаг юм. Дараа нь 10 орчим км уулын замаар явна. Уулын зам гэж галзуу хулгана дээр суусан шиг энхэл донхол, дээш доош эгэн догон гээд ёстой ядаргаатай зам байдийн. Уулнаас гараад нойрны зам буюу цэлийсэн тал дээгүүр явна. Ёстой бүртийх ч бараа үгүй шүү энэ тал дээр. Нүдэнд торох юм юу ч үгүй, тэгээд энхэл донхол багатай болхоор жинкэн нойр хүрч байгаам даа. Би бол голдуу энэ зам руу оронгуутаа л унтчихдаг. Тал дуусангуут бартаат зам эхэлж байгаам даа. 20 орчим км байх шүү. Үнэхээр л бартаат замын уралдаан шиг юм болно. Миний хамгийн дургүй хэсэг байгаа юм. Гэхдээ зорьсон газраа хүрэхийн тулд бартаат замыг туулах хэрэгтэй байдаг биз дээ ;))

Wednesday, June 16, 2010

Нартай бороо


Говьд бороо ороод, тэр тусмаа нартай бороо... үнэхээр гоё байнаа. Зүсэр бороо орох нь маш ховорхон. Бороо орохдоо гэнэт тэнгэрээс хувингаар асгасан юм шиг л орно. Тэнгэр дуугарч, цахилгаан цахина. Тэгсэнээ гэнэт намдчихна. Үүлэн чөлөөгөөр нар гараад, бороо ороод гоё юм билээ.


Бага байхдаа би эмээтэйгээ хонинд их явдаг байсан. Манай эмээ тэнгэрийн дуунаас их айдаг хүн байсан болхоор бороо ороод тэнгэр дуугарахаар зогссон газар дороо дугуй зурчихаад түүн дотроо орж зогсоод ^Хүн байнаа^ гэж хашгирдаг байсан. Хүн байнаа гэж хашгирхаар тэнгэр хүн байна гэж мэдээд аянга буудаггүй гэж ярьдаг байсан юм. Би эмээг дагаж явсаар байгаад тэнгэрийн дуунаас, аянгаас үнхэлцэг хагартал айдаг болчихсон. Гэхдээ тэгж явахдаа бороонд шалба нороод, дагжтал чичирсэн хэр нь дуртай байдаг байсан. Бороо орно гэдэг ховорхон шүү дээ, тэгэхээр миний даарах, норох юухан ч биш байхгүй юу.

Энэ зун цаг сайхан болно гэж нутгийнхан яриад байгаа. Үнэн бололтой. Говьд ирсэнээс хойш нэлээд их бороо орчихлоо. Газар дэлхий дорхноо ногоороод, хөмүл таана ургачихсан. Долоо хоногийн өмнө явахад хоосон байсан тал одоо нов ногоон болчихсон. Газар дэлхий өнгөө засахаар сэтгэл хүртэл дагаад өнгө засах юм да. Үнэхээр өөдрөг өнгөлөг байгаа гсн хэхэ.


Шинэ ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байхаар ажиллахад хүртэл урамтай. Бараг 10 жил энд ажиллана гэж бодож, төлөвлөж, түүний төлөө сурч явсан болхоор хүссэндээ хүрсэн хүний кайф ч гэсэн нэмэгдэж байгаа байх.

Төрсөн, өссөн Говь нутагтаа...

Sunday, June 06, 2010

Сайн байна уу Блог

4 сарын 15-нд шинэ ажилд орсноос хойш блог бичих боломж олдсонгүй ээ. Эхлээд боломж олодхгүй байсан, дараа нь завдал гарахгүй байсаар нэг мэдэхэд бараг 2 сар болчихсон байна. Энэ 2 сард ч зөндөө сонирхолтой юм болоод блогдоо бичмээр их санагдаж, блогоо их санаж байлаа. Үүнээс хойш харин завдал, боломж гарган блогдоо бичиж байя да.
Говьд ажиллаж байна. Говьд ирж ажиллаад 3 долоо хоносон байна шүү. Хурдан юмоо. Анх ирэхэд хаврын өдрүүд байсан одоо харин зуны халуун өдрүүд эхлээд хэцүүдэж байнаа. Би уг нь Говийн л хүүхэд юмсан. Багадаа энэ элсэн дээр тоглож өссөн дөө гэтэл одоо бүр маяглаж гүйцжээ, халуунаас халшраад. Харин ч ирсэнээс хойш хаврын шуурга, угалз энэ тэр болсонгүй. Бороо ороод зуны сар аятайхан эхэлсэн. Гэтэл 1 өдөр бороо ороод 10 өдөр нар шарж байна. Энэ зун их сайхан зун болно гээд итгэлтэй байгаа. Нутгийнхан ч гэсэн зудны дараагийн зун дэлгэр сайхан болдог гэж ярьж байна лэ.
Өнөөдөр 6 сарын 6 - Шведийн үндэсний баярын өдөр юм байна шд. Таг санасан байна. Сая харин Шведэд байгаа найзтайгаа ярьж байсан чинь тэгж хэлж байна. Өнгөрсөн жил яг энэ өдөр Шведийн үндэсний баяраар Хаан, Хатан хоёр манай хөрш хотод айлчлаад, бид Хаан, Хатан хардаг хүмүүс болж тэр хот руу зугаалж байсан юм. Бороо ороод, нар гараад их л сонин өдөр байж билээ. Гэхдээ яахуу явсан хэрэг бүтэж Шведийн Хаан, Хатан хоёрыг амьдаар нь харсан л даа хэхэ.Эд мөрийн баримт нь Энд байна :))
Нээрээ хөдөө гадаа явдаг болсоноос хойш нэг юм ухаарлаа. Сониноос энэ мал гэдэг чинь хамгийн жаргалтай амьтад юм байна лээ шүү. Өдрийг хэвтээд л өнгөрөөх юм, гүйэ тэгээд босоод явлаа гэхэд хийж байгаа юм нь идэх, уух байгаа байхгүй юу. Сайхан идээл, хэвтээл сайхан жаргалаа айн. Гэтэл бас зовлонтой, бас нээх таргалаад ирвэл нядлуулчихна, бас нээх туранхай бол зуданд мажийчихна. Гүй яахав дундыг баримтлаад хүний нүдэнд нээх өртчихгүй шиг яваад байвал малд чинь сайхан амьдрал байгаад байгаамаа. Тэхээр юy гэж дүгнэлт гаргав гэхээр хүнийг "мал" гэж загнадаг чинь яг үнэндээ их л сайхан үгээр хэлж байгаам байна шүү дээ, мэдэж авууштай kkk.

Monday, April 19, 2010

Mobile bichleg :p

Computerees blogger ruu access-gui bolchihson chin bichleg ch hiij bolkui mia bnaa. Gants blogger ch bish FB, Twitter, messenger geed hamag yum blocked :( Utasnaas bichleg oruulah bas tovogteimaa, yadaj l krill font bhgui. Za ter ch yahav. Hediin ajliinhaa gazriin ohintoi Percy Jackson Ayangiin ereld kinog uzsen. Hoorhon kino yum blaa shuu. Duu nartaa uzuuleheer hehe. New Moon uzey gsn chin odriin tsagaar garna gedeg bgaa. Ugaasaa ajlaas garaad boon kino uzeh nastrtai yavj ochihoor l seans ni duuschihsan bh yum. Ajilladag humuus kino uzej bolkuimuu haashaa yin geel uu kkk.
Weekendeer manai duugiin baby 1 oi hursen, birthday party hiigeed...baby bol yu ch medkui bgaam l daa hehe hamgiin hoorhon ni. Boon humuus beleg ogool gol baatar maani yagaad humuus namaig teverch unseed baina, ene tom tsagaan ulaan shar ongiin dugui yum yu ve, yagaad deer ni bgAa uzuurtee galtai urt tsagaan yumiig namaig ulee geed bgaan bol gsn shig... Gehdee manai duu neg oi hurch bgaa gehed duulna, bujiglene, huruudna aviyastai hehe. Gehdee boduul huuhed bolgon l tiim bdag biz, ooriin duu bolhoor busad huuhduudees iluu bgam shig sanagddag baih.
Bolovsrol suvag deer Ghost whisperer garch ehelsen bna lee. Goy kino, sweded bhdaa angi algasahgui uzdeg blaa. Odoo mongoloor uzsen chin aygui sonin. CNBC shig suvag mongold bval ug ni zugeer. Buh kinogoo eh he'll deer ni, mongoloor subtitle-tai gargadag bol. Neeree zavtai uyedee uzdeg bsn olon angit kino orchuulay gej ter orchuulgiin humuustei ni holboo barij bsan yum bna. Simpsons orchuulj bgaa gsn. Ug ni Simpsons sain uzdeg bsan l daa daanch odoo shine ajil ehleed zavgui bolchloo.
Anyway, hamgiin suuliin uyiin sonin gevel ajlaa solichihson, 10 honogiin dotor. Aygui major decision aygui bogino hugatsaand gargasan geheer oyutan baisan shig l sanagdsan :)

Monday, April 12, 2010

Кино сонголт


Өргөө кино театрт Холливyyдын кино өдрүүд гээд өмнө нь гарч байсан кинонуудыг дахин гаргаж байгаам байна. Бас хямдралтай гэнэ шүү.

- Аватар

- Percy Jackson and the Olympians The Lightning Thief

- Twilight saga "New Moon"

- 2012 "Farewell Atlantis"

- This is it "Micheal Jackson forever"

- District 9

Avatar Өргөөгийн VIP танхимд гарч байсан юм. 8000 билүү дээ майр үнэтэй яджийхад. Тэр үед нэг хүн хамт үзнэ гэчихээд үзээгүй тэхээр нь бичлэгийг нь олоод компьютэр дээр үзчихсэн. Уг нь синэмад үзвэл гоё л байх.

New Moon харин заавал үзнэ гээл аль 3 сарын өмнөөс countdown энэ тэр тавиал гарч эхлэхийг нь хүлээгээд байсан хүн чинь байхгүйэ гараад, дуусаад, хуучирсан байхад нь үзэж амжаагүй л явж байгаа шд. Хамгийн түрүүнд л энийгээ үзье. Бүр өнөөдөр орой гүйж очоод үзчихье байз гсн хэхэ.

Micheal Jackson киног үзэхгүй л байх даа. Угаасаа ч улаан фен нь биш.

2012 бол бараг арван хэдэн удаа үзчихсэн. Гэрт хүн ирэх болгонд тавьж үзүүлсээр байгаад өөрөө бараг үг үсэггүй цээжилчихлээ гсн.

Дистрикт 9 -ийг дээр үед нэг найз өгч байсан юм. Эхлээд үзэж байсан чинь нээх сонин санагдаад, юу гараад байгааг нь ч сайн ойлгоогүй. Нэг хүн л РС өмнө суучихаад л юм яриад ч бгаамуу яагаад байсан бүү мэд.

Пэрси Жексон гээд байгаа тэр киног үзсэн хүмүүс хөөрхөн кино бна лээ гэж сэтгэгдэл бичиж байхыг бодоход гайгүй кино байж магадгүйм. Түүнийг нь үзнэ ээ.

Харин одоо Alice in Wonderland үзье л гэж бодоод байна. Миний хайртай залуу ч тоглосон байна лээ. Ойрд харин үзүүштэй кино олон, овоо байхийм шиг байна, амьдрал цэцэглэхнээ гээлүү кэкэкэ.


Monday, April 05, 2010

The Hurt Locker


Cafe Amsterdam гээд гоё газар байдийн байна. Улсын Их Дэлгүүрийн хажууханд... Тэр хавиар уг нь зөндөө л алхсан сан, өмнө нь олж хараагүй л юм байх да. Лхагва гаригт нэг найзтайгаа уулзахаар болоод хаана уулзах уу гээд газар товлож байхад санал болгосон юм. Кафе Амстердам орох уу, тэнд Лхагва гариг болгонд онцгой өдөр байдаг юм гэж. Энэ Лхагва гаригт кино үзүүлэх байжээ. Hurt Locker гэсэн. Би гэж мэдээллээс хоцорсон амьтан, уг киноны тухай мэдэхгүй байдаг. Уг нь Оскарт аягүй олон төрлөөр нэр дэвшсэн гэж уншиж байсан л да. Тэрнээс хойшихийг нь фоллов-ап хийгээгүй болхоор Оскар авсан мавсаныг нь ч мэдээгүй байдаг. Гэхдээ яахав Гүүглээр хайгаад гайгүй сонирхолтой түүх байж мэдэх юм гээд үзэхийг зөвшөөрөв. Бөөн гадаад хүмүүс л цуглардаг газар байна. Гадаадад ч байгаам шиг аягүй сонин мэдрэмж төрж байна лээ хэхэ.

Харин киноны тухайд тун дажгүй кино байна лээ. Аймаар зоригтой залуугийн тухай гардаг. Иракт алба хааж байгаа Америк цэргүүдийн тухай гэж товчилж болно л до. Энэ кинон дээр гарч байгаа баг нь бөмбөг идэвхгүйжүүлдэг баг юм. Мэдээж Иракт амьд, амьгүй гээл бөөн бөмбөг дэлбэрдэг асан үе. Манай залуу алг зоригтой тэр болгон руу чинь (гэхдээ бөмбөг нь дэлбэрхээс өмнө л дөө) ханцуйгаа шамлаад дайрна шүү дэ. Хамцуйгаа шамлаад гэж жинхэнэ утгаар нь хэлж бгаам шүү :)) Бөмбөгтэй харьцаж байж хамгаалатынхаа хувцасыг тайлж байгаад л үзэж тардаг, аймаар зоригтой нөхөр байна лээ. Манай гол баатар бол ажилдаа хобби мэтээр л хандаж байгаам. Хамтрагч хоёр цэрэг л өмнөөс нь зовчихож байна лээ. Бүр дасгал сургуулилт хийж байхдаа нөгөөхөө дэлбэлчихье ч гэж ярьж үзэж байна лээ хэхэ. Тийм хамтрагч нартай байвал ч хэцүү шүү, амьд гаркүй шүү гсн хэхэ. Энэ кино Шилдэг кино, Шилдэг найруулагч гэх мэт 6 номинацаар Оскар авсан гэсэн.

I recommend this movie is worth to watch.

Tuesday, March 30, 2010

HOME

HOME гээд энэ кино сонирхолтойм шиг байна. Үзэж амжаагүй хэр нь баахан distribute хийчихлээ хэхэ.

Friday, March 26, 2010

Лаатай үдэш

Маргааш буюу 3-р сарын 27-ны 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минут хүртэл Эх Дэлхийн Цаг буюу нэг цаг гэрлээ унтраахыг уриалж байгаа юм.

“Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

Хувь хүн бүрийн ухамсар, оролцоо чухал гээд цохон тэмдэглээд байгаам л да. Бид ч гэсэн хувь нэмрээ оруулж, арга хэмжээнд оролцоно. Орой 20 цагаас Сүхбаатарын талбай дээр Эх Дэлхийн Цаг - Лаатай Үдэш гэсэн арга хэмжээ болох юм билээ. Манай гэрийнхэн бүх гэрэл, цахилгаан хэрэгслүүдийг унтраагаад тийшээ очиж лаа асаана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хүргэн маань ямар лаа авч очих вэ гээд асууж байсан. Бүдүүн лаа авч очоорой гэсэн хэхэхэ.




Thursday, March 25, 2010

"Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг би үүнийг хийж чадна” уралдаан

Biznetwork -оос зохион явуулж байгаа "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг би үүнийг хийж чадна” сэдэвтэй уралдааныг сонирхон follow-up хийж байсан юм. Уралдаанд ирүүлсэн материалуудаас таалагдсанаасаа хуваалцая уу гээл.







Monday, March 22, 2010

Амиа хайрлаарай

Хайрлаагүй амь МУСК үзээд эерэг, сөрөг бодлууд төрлөө л дөө. Уг киног үзээгүй хүмүүст товчхон танилцуулахад; онцгой байдлын албаны тухай кино юм л даа. Яагаад энэ киног үзье гэж дурлаад байсан бэ гэвэл саяхан манай аврах багийнхантай цуг сургалт хийсэн юм тэгээд би аврах багийнхан гэж хэн байдаг, ямар хүн аврагч болдог, юу хийдэг гээл сайн мэддэггүй. Тэгээд аврах багийн ахлагчаас асуусан чинь тэр киног үзээрэй гэсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол онцгой содон үйл явдал байхгүй, нэг хэмнэлээр түүхээ өгүүлсэн. Нэг хүн авраал, нэг хүн нь осолдоол, нэг хүнд дурлаал гэх мэт үргэлжилнэ. Энэ киноноос ойлгож авсан нэг юм гэвэл Онцгой байдлын албаны залуучууд ганц бие байдаг :)) бас найзынхаа дүүд зэрэг зэрэг дурладаг гсн хэхэ.

Аврах багийнхан чинь аюул осол тохиолдоход авран хамгаалахаас гадна аюул ослоос урьдчилан сэргийлэх гэсэн зорилготой байх ёстой биз дээ. Миний нүдэнд аягүй содноор тусаад бас аягүй шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол тэр залуус нь каскгүй мотоцикл унаад давхих юм, тэгээд бас бааранд ороод пиво уугаад суух юм. Яахуу тэгээд гараад мотоциклоо унаад явах уу? Кинон дээр ер нь ийм буруу мэссэж өгч болкүй шүү дэ. Ялангуяа каск өмсөх, суудлын даруулгаа зүүх гэх мэт зүйлсийг байнга л сурталчилж байх ёстой шиг санагдсан. Гэтэл аврах багийн хүн нь өөрөө аюулаас урьдчилан сэргийлсэн юм хийхгүйгээр гарч байдаг. Бас өөр нэг зүйл, энэ хэд уурхайгаас хүн авраал нэг хүн нь осолдчих юм. Галаас хүн авраал хоёр хүн нь осолдчих юм. Гэтэл миний сонссоноор, ядаж л манай аврах багийн уриа нь "Аюулгүй, эрсдэлгүй авран хамгаална!" гэсэн байдаг. Логик нь маш ойлгомжтой, бид өөрсдөө эрсдэлгүй байж бусдыг аварна. Гэтэл энэ кинон дээр бусдыг л аварч байвал миний амь эрсдэх нь хамаагүй гэж байгаа бололтой. Миний амь амь биш юмуу. Мэдээж хүний амь насыг өөрийн амь насаар дэнчин тавьж аварна, хамгаална л даа. Мэргэжсэн, өндөр бэлтгэл сургуулилттай байж өрөөлийг ч өөрийгөө ч аварч чадна гэсэн мэссэж өгөх ёстой шиг санагдсан. За за тэхдээ би нэг киног майр хүндрүүлж авч үзээд, майр сериосны юм бичээд байна л да. Энэ киноны төгсгөл дээр нэг дутагдалтай юм нь, нэг охинд дурлаад байсан 2 залуу осолдож байгаа байхгүй юу, гэтэл энэ тухай тэр охин яаж хүлээж авах гэх мэт follow-up action үзүүлэхгүй байгаа байхгүй юу. Тийм л байсан бол юундаа киноны 60% тэр гурвын дурлалын гурвалжин гараад байсийм бол гэж санагдуулжил байна.

Tuesday, March 16, 2010

Киногоо үзнээ

Өнгөрсөн долоо хоногт Хайрлаагүй амь киног 3 сарын 12-нд театрт гарч эхлэнгүүт нь үзнэ гээл төлөвлөөд байсан байхгүй шүү. 7 хоног өнгөрөхөд үзэж амжаагүй л явж байдаг. Өнөөдөр яг таг үзэхээс... Гэтэл бас үзвэрийнх нь цагийг буруу хараад үзнэ гэж төлөвлөж байсан цагаа өнгөрөөчихжээ :( Гүйэ одоо үзэхгүй бол 7 хэмжиж 1 огтолсон юм болох гээд байна, хичнээн оройтсон ч гэсэн өнөөдөр үзнэ ээ. Үзчихээд гоё өнгөтөөр бичнээ гсн хэхэ.

Энэ долоо хоног нээрээ майр хурдан өнгөрлөө л дөө. Нэгдэх гэсэн чинь л тавдах болчихсон байх юм. Өнгөрсөн тавдахад аягүй сонин холын хүн ирээд, хөөрч баярлаж уулзаад хууч хөөрөөд гоё байсан л да. Хааяадаа ч гэсэн нээх хуучны, нээх таньдаг ч шиг, нээх таньдаггүй ч шиг гэхдээ дотно хүнтэй уулзах гоё шүү.

Цас ороол байна. Дулаахан нээх гоё л доо гэхдээ. Өнгөрсөн хагас сайн өдөр цас орж байхад өдөржин гадуур алхаж билээ. Сүүлийн цас байх гэж бодоод романчиклаад алхаад байсан чинь өнөөдөр бас цас орж бна лээ. Сүүлийн цас болов уу гэж найдаал байгаа. Гэхдээ сүүлийнх биш байлаа гээд яахав дээ, дараа дахиад цас орохоор нь бас л сүүлийнх болов уу гэж бодоол гоё юм биш үү. Нөгөө өдөр болгон чиний сүүлийн өдөр юм шиг амьдар гэдэг шиг цас болгон сүүлийн юм шиг цасанд дурлаад, хөөрцөглөөд, романчиглаад л явахийм шиг байна хэхэ.

Сүүлийн өдөр гэснээс One Minute Fly гэсэн богино хэмжээний animation үзээд аймаар хөөрхөн санагдаад бараг 5-6 үзчихсэн байх. Хажуу ширээнийхэндээ пасслаад, нөгөө өрөөнийхөнд пасслаад хэхэ хавь ойрыхноо л уруу татаж үзүүллээ. Аймааар хөөрхөн, бүр хамаг юмыг аягүй хөөрхөнөөр үзүүлээд байгаа байхгүй юу. Хүний амьдрал ч гэсэн 1 минут шиг богинохон шд уг нь бол. Ихийг их, багыг бага гэж гололгүй, цаг хугацаагаа зөв ашиглах юм бол бас амьдралынхаа үнэ цэнийг л ойлгох юм бол үхэхээсээ өмнө бүх мөрөөдлөө биелүүлж чадна гэсэн мэссэж өгч байгааз.Заавал үзээрэй.


Thursday, March 11, 2010

Лхагва гаригт

Өчигдөр завгүй хүнийг уруу татаж (уруу татагдаж) биллиард тоглоод муу ч үгүй хожчихсон, сэтгэл майр өндөр байнаа гсн хэхэ. Гэхдээ яахуу урд нь тоглоод хожигдсон байсан болхоор нээх баярлаад яах вэ. Англид байхад Майкаар заалгаж тоглож сурч байсанаас хойш бараг 6-7 жил тоглоогүй болхоор мартсан байна лээ. Уг нь хожоод майр сэтгэл өндөр гарч ирсэнээ 10-р хороололоос 3-р хороолол руу автобус явдаг гэж мөрийцөөд алдчихаж байгаамаа. Газар мэдэхгүй байж дуугайл байхгүй мөрийцөөд явж байдаг зөрүүд гар шүү нээрээ.

Хайрлаагүй амь гээд МУСК гарна гэсэн тэрийг үзмээр санагдаад хүлээгээд л байгаа. Тавдах өдрөөс гарч эхэлнэ гэсэн. 2000 төг хадгалаад бгаа хэхэ. Тэнгисийн хэдэн жилийн ч гэнүү ой нь болоод хямдралтай байгаа гэсиймаа тэгээл тэр... Зүрхэнд гэрэлтэх од МУСК-г үзнэ гэж бодсоор байтал театрт гараад дууссан байна лээ. Зарим киног трайлэрийг нь үзээд л үзмээр санагдчихдаг юм. Би ерөөсөө аймшгийн кино үздэггүй хэрнээ The Village гээд киног үзмээр санагдсаар байгаад үзсэн чинь нээх аймаар кино бас биш л байсийм блэ. Харин The Ring үзэх гэж хамт суусан хүнийхээ араар нь нуугдаад, нүдээ дараад, чихээ бөглөөд суусан гэж байгаа. Тэгээд бас нөгөө хүнээ зүгээр үзүүлэхгүй одоо яаж байна, одоо яаж байна гээд асуугаад байсан чинь сүүлдээ уурлаад Нэг бол өөрөө үз, нэг бол надаас битгий асуугаад бай гэж загнасан л даа. Угаасаа өөрөө айж ядан үзэж байхад хажуугаас нэг хүн бас юу гарч байна, яаж байна, хэн хэнийгээ алж байна гээд шаналгаад байвал дарамттай биз дэ :)) Нэг удаа кино театрт үнэн аймшгийн кино үзээд, үхтэлээ айгаад, түүнээс хойш үзэж чадахаа байчихсан байхгүй юу. Аймшгийн киног театрт үзэх үнэн аймаар юм билэ, битгий туршаарай гсн хэхэ.

Tuesday, March 09, 2010

Март 8 ба миний ээжийн төрсөн өдөр

3 сарын 8-н миний ээжийн төрсөн өдөр гэдгийг саяхан болтол мэддэггүй байлаа. Гадаадад байхдаа жил бүр Март 8-нд ээждээ мэндчилгээ явуулдаг байсан гэхдээ хэзээ ч Төрсөн өдрийн мэнд хүргэж байсангүй. Ээж минь Март 8-нд, аав минь шинэ жилээр, дүү маань Улс тунхагласаны баярын өдөр төрсөнийг мэдэхгүй л явсан байгаам да. Гэхдээ ээжийнхээ төрсөн өдрийг мэддэг болсоноос хойш дандаа тэмдэглэдэг болсон л до. Алдаагаа засаж байгаа. Миний ээж дэлхийн хамгийн сайн, хамгийн сайхан ээж гээл бичвэл хүн болгон л хүн болгоны ээж хамгийн сайхан ээж байдаг гэж хэлнэ. Бага байхдаа би ээжийгээ надад хайргүй гэж боддог байсан. Яагаад гэвэл ээж намайг ерөөсөө тоодоггүй юм шиг санагддаг байж билээ. Ямар сайндаа анх гадаад явж байхад За миний охин ингээд сайн сураад 5 жилийн дараа ирээрэй гэж хэлэхэд нь ээж намайг санадаггүй, намайг хайрладаггүй болохоор 5 жилийн дотор битгий ирээрэй гэж хэлж байна гэж бодож гомдож байсан. Надтай утсаар ярих болгондоо гэрийхэн нь сайн байна, охиноо санахгүй байна гэж хэлдэг байсан. Би тэгэхээр нь тэд нар намайг санахгүй байгаа юм чинь би ч гэсэн тэд нарыг санахгүй гэж бодоод гүрийдэг байсан. Харин сүүлд ээж маань намайг хол байхад хичнээн их санадаг байсан, санаа нь зовоод хэдэн шөнө нойргүй хонодог байсан тухайгаа хэлсэн. Миний төлөө санаа зовж байна гэж хэлвэл намайг бас зовооно гэж бодоод надад хэзээ ч тэр тухайгаа хэлдэггүй байсан гэсэн. Нэг ёсондоо намайг хатуужилтай байгаасай гэсэндээ тэгсэн юм билэ. Би хатуужилтай болсон ээжийнхээ ачаар... Ээж минь надад ямар их хайртай болохыг мэдэрсэн... Би ч ээждээ хязгааргүй их хайртай. Ээж гэдэг хүн хүний амьдралд ямар чухал болохыг ойлгосон. Өвдөхөөрөө ээжийгээ л санаж уйлдаг, айх цочихдоо хүртэл Ээж ээ гэж хашгирдаг шүү дээ. Ээж минь л дэргэд минь байвал би зоригтой, жаргалтай. Ээждээ хамгаас их хайртай. Аавдаа бас хамгаас их хайртай. Би аз жаргалтай байна, яагаад гэвэл аав, ээж, ах дүү нартайгаа хамт байх нь хамгаас дээдийн жаргал юм гэдгийг мэдэрсэн.

The Bargain Store

Dolly Parton - The Bargain Store

My life is like unto a bargain store
Миний амьдрал үнэ хаялцах дэлгүүр шиг
And I may have just what you're lookin' for
Магадгүй таны хайж буй зүйл чинь манайд бий
If you don't mind the fact that all the merchandise is used
Хэрэв та бүх барааг хэрэглэгдсэн гэхгүй бол
But with a little mending it could be as good as new
Гэхдээ жоохон л засчих юм бол шинэ юм шиг л сайн болчихно

Why you take for instance this old broken heart
Жишээ нь яагаад энэ эмтэрсэн зүрхийг авах гэж
If you will just replace the missing parts
Хэрэв дутуу хэсгүүдийг нь олчих юм бол
You would be surprised to find how good it really is
Та түүнийг ямар сайн болохыг нь гайхах болно
Take it and you never will be sorry that you did
Авсандаа та харамсахгүй болно

The bargain store is open come inside
Үнэ хаялцах дэлгүүр нээлттэй, ороод ир
You can easily afford the price
Үнийг нь та төлж чадна
Love is all you need to purchase all the merchandise
Xайр л байхад хангалттай бүх барааг худалдаж авахад
And I will guarantee you'll be completely satisfied
Би танд сэтгэл хангалуун байх болно гэдэгт баталгаа гаргаж өгөх болно

Take these old used memories from the past
Өнгөрсөн цагийн энэ хуучин дурсамжуудыг ав
And these broken dreams and plans that didn't last
Биелэгдээгүй энэ мөрөөдлүүдийг ч ав
I'll trade them for a future, I can't use them anymore
Би тэдгээрийг ирээдүйгээр арилжих болно, би тэдгээрийг дахиж хэрэглэхгүй
I've wasted love but I still have some more
Би хайрыг үрж дуусгасан гэхдээ надад жоохон үлдсэн

The bargain store is open come inside
You can easily afford the price
Love is all you need to purchase all the merchandise
And I can guarantee you'll be completely satisfied

My life is like unto a bargain store
And I may have just what you're lookin' for
If you don't mind the fact that all the merchandise is used
With a little mendin' it could be as good as new

The bargain store is open, come inside
The bargain store is open, come inside



Lyrics | Dolly Parton lyrics - The Bargain Store lyrics

Thursday, February 25, 2010

7 товлож 1 уулзах

Гайгүй таалагдаад байгаа залуутай уулзах гэж наян юм болох юмаа. Бараг 7 өдөр ярьж байж 1 өдөр уулздаг. Нөгөө 7 хэмжиж 1 огтол гэдэг л болоод байгаамaa... Майр ажилтай байдаг болхоор уулзах цаг зав гаргах гэж хэцүү байдаг бололтой. Гэхдээ миний бодлоор ганцаараа удаан амьдарсан хүмүүс хэтэрхий эрх чөлөөтэй, сүүлдээ тэр эрх чөлөөнийхөө хоригдол нь болдог юм шигээ. Энэ нь надад ч гэсэн хамааралтай. Ганцаараа амьдрах гэж сайхан эрх чөлөө шүү. Монголд ирснээс хойш хааяа хааяа тэр эрх чөлөө маань боогдоол байгаа, тэсээл байгаа гсн хэхэ. За за энэ ч яахуу... Гайгүй таалагдаад байгаа залуутайгаа гайгүй нэг уулзахаар болов оо. Нэг орой. Өдөржин уулзая, уулзахгүй гэж бичилцэж байгаад... Тэгээд уулзах гээд явж байснаа гэнэт гэдэн хөдлөөд буцаад явчихсан. Нэг уулзахын төлөө юун их сүр болдийн гэж бодоод, тэгээд ч надтай уулзахын төлөө цаг зав гаргаж чадахгүй хүн чинь муу хүн шд гэж бодсон. 2 цаг хүлээсэн гэсэн, ууртай байна лээ. Дахиж уулзахгүй байхоо.
Гайгүй таалагдаад байгаа залуу маань гоё нэртэй. Нэрэнд нь би дурлаад байдийн. Ер нь эрэгтэй хүний нэр, яриа, үнэр гурав таалагдахаар л дурлаастай... Заримдаа царайг нь хараагүй байж яриаг нь сонсоод дурлачихна. Заримдаа зөрж өнгөрсөн залуугийн үнэрт нь дурлачихна... харин өвөл битүү хувцасны цаанаас гоё үнэр үнэртэхгүй байгаа тул энэ төрлийн дурлал маань хязгаартай бгаа гсн хэхэ.
Тэгсэнээс тэнэг дурлах юмсаан. Бага байхад ч тэнэг тэнэг дурлаал явдаг байсан. Тэнэг дурлах нээх гоё шүү. Би бодоод бгаан, хамгийн гоё дурлал тэнэг дурлал юм байнаа гээд. Том болоод ирэхээр хоёрын хооронд ухаан суудаг юмуу хаашаа юм тэнэг дурлахаа больчихдог юм шиг байна. Сэтгэл хөдлөл, итгэл, тунирхал, аз жаргалаас өөр хүчин зүйлс гарч ирдэг юм шиг байна. Уг нь хүмүүс чинь өөр юу ч бодолгүйгээр дурлах хэрэгтэй биз дэ. Би тэнэг дурлалд итгэдэг. Би ерөөсөө тэнэг дурлана. Тэгээд тэр хүнтэйгээ гэрлэнэ. Гэж мөрөөдөж байгаа :)

Wednesday, February 24, 2010

Арьс өнгөний үзэл/Racism

Хайрт цагаан арьстан минь ээ, би
Төрөхдөө хар
Өсөхдөө хар
Наранд шарагдахаараа хар
Даархаараа хар
Айхаараа хар
Өвдөхөөрөө хар
Үхэхдээ ч хар л хэвэрээ..

Гэтэл цагаан арьстан та,
Төрөхдөө ягаан
Өсөхдөө цагаан
Наранд шарагдахаараа улаан
Даарахаараа хөх
Айхаараа шар
Өвдөхөөрөө ногоон
Үхэхдээ саарал
Тэгээд ичихгүйгээр намайг өнгөт арьстан гэж хэлнэ.

-------------
Dear white man,
I’m born, black
Grown up, black
Tanned, black
Frozen, black
Scared, black
Sick, black
And die as black…

But you white man,
You’re born, pink
Grown up, white
Tanned, red
Frozen, blue
Scared, yellow
Got sick, green
And die as gray
And you call me colored without shame.

Tuesday, February 23, 2010

I'm back on my feet again, Thanks Sam!



Gonna break these chains around me
Gonna learn to fly again
May be hard, may be hard
But I'll do it
When I'm back on my feet again

Soon these tears will all be dryin'
Soon these eyes will see the sun
Might take time, might take time
But I'll see it
When I'm back on my feet again

When I'm back on my feet again
I'll walk proud down this street again
And they'll all look at me again
And they'll see that I'm strong

Gonna hear the children laughing
Gonna hear the voices sing
Won't be long, won't be long
Till I hear them
When I'm back on my feet again

Gonna feel the sweet light of heaven
Shining down its light on me
One sweet day, one sweet day
I will feel it
When I'm back on my feet again

When I'm back on my feet again
I'll walk proud down this street again
And they'll all look at me again
And they'll see that I'm strong

And I'm not gonna crawl again
I will learn to stand tall again
No I'm not gonna fall again
Cos I'll learn to be strong

Soon these tears will all be dryin'
Soon these eyes will see the sun
Won't be long, won't be long
Till I see it
When I'm back on my feet again
When I'm back on my feet again
I'll be back on my feet again

PS:
On June 10, 2009, I received an e-mail from Sam. The title was "read it through" and in the body it was "for you nomin", a link to youtube and these lyrics. I read the lyrics. They were the words just needed at the right time. Those days were a complete chaos for me. A lot of things to do, a lot of problems to solve, a lot of issues to handle... Thank you dear friend Sam for sending me these words and giving me the encouragement I needed most.

Monday, February 22, 2010

Дээлтэй Монгол

Хятад улс дээлийг -ийн соёлын өвд өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь Монголчуудын реакцыг хөдөлгөсөн хэрэг болоод нэг хэсэг л ярьж бичээд байсан. Шинийн 8 буюу 2-р сарын 22-нд Дээлтэй Монгол хөдөлгөөн өрнүүлж бүх нийтээрээ дээл өмсөх юм гэсэн. Өнөөдөр ажилдаа халти дээл өмсөж ирсэн л дээ. Гадуур харин ганган дээлтэй хүмүүс зөндөө явна билэ. Энэ өдөр зарим нэг газрууд дээл өмссөн хүнд онцгой үйлчлэх юм гэсэн. Жишээ нь Тэнгис кино театр 1000 төгрөгөөр, бусад кино театрууд 50% хямдралтайгаар кино үзүүлнэ гэсэн. Түүхийн музэй дээл өмсөж ирсэн хүмүүст үнэгүй үйлчлэх юм гэсэн. За тэгээд өөр бусад хямдрал, хөнгөлөлт тухай энд дурдсан байна лээ, үзнэ биз. Харин энд хөөрхөн хэдэн зураг байна. Дээлтэй хүүхдүүд нь ямар ч эгдүүтэйм, ямар ч ганган юм. Энэ зун нэг сайхан, дэгжин гэхдээ жинхэнэ Монгол дээл хийж өмсий байз. Харин дараа жилийн Цагаан сараар ээжээрээ дээл оюулж өмсөнө гэж бодож байгаа. Мартах гэж байсанаас 2006 онд Монголд ирж байхад хүмүүс аягүй их үндэсний хувцас өмсөж байсан, ялангуяа хантааз, хүрэм гэх мэт гадуур хувцас их өмсөж байсан. Би хүртэл юунаас нь дутах вэ гээд ээжийнхээ хийсэн Монгол хүрмийг гадаад руу авч яваад өмсдөг байлаа. Гадуур хүрэм, эсвэл монгол цамц эрэгтэй хүмүүст дэгжин зохидог юм билэ.