Wednesday, June 16, 2010

Нартай бороо


Говьд бороо ороод, тэр тусмаа нартай бороо... үнэхээр гоё байнаа. Зүсэр бороо орох нь маш ховорхон. Бороо орохдоо гэнэт тэнгэрээс хувингаар асгасан юм шиг л орно. Тэнгэр дуугарч, цахилгаан цахина. Тэгсэнээ гэнэт намдчихна. Үүлэн чөлөөгөөр нар гараад, бороо ороод гоё юм билээ.


Бага байхдаа би эмээтэйгээ хонинд их явдаг байсан. Манай эмээ тэнгэрийн дуунаас их айдаг хүн байсан болхоор бороо ороод тэнгэр дуугарахаар зогссон газар дороо дугуй зурчихаад түүн дотроо орж зогсоод ^Хүн байнаа^ гэж хашгирдаг байсан. Хүн байнаа гэж хашгирхаар тэнгэр хүн байна гэж мэдээд аянга буудаггүй гэж ярьдаг байсан юм. Би эмээг дагаж явсаар байгаад тэнгэрийн дуунаас, аянгаас үнхэлцэг хагартал айдаг болчихсон. Гэхдээ тэгж явахдаа бороонд шалба нороод, дагжтал чичирсэн хэр нь дуртай байдаг байсан. Бороо орно гэдэг ховорхон шүү дээ, тэгэхээр миний даарах, норох юухан ч биш байхгүй юу.

Энэ зун цаг сайхан болно гэж нутгийнхан яриад байгаа. Үнэн бололтой. Говьд ирсэнээс хойш нэлээд их бороо орчихлоо. Газар дэлхий дорхноо ногоороод, хөмүл таана ургачихсан. Долоо хоногийн өмнө явахад хоосон байсан тал одоо нов ногоон болчихсон. Газар дэлхий өнгөө засахаар сэтгэл хүртэл дагаад өнгө засах юм да. Үнэхээр өөдрөг өнгөлөг байгаа гсн хэхэ.


Шинэ ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байхаар ажиллахад хүртэл урамтай. Бараг 10 жил энд ажиллана гэж бодож, төлөвлөж, түүний төлөө сурч явсан болхоор хүссэндээ хүрсэн хүний кайф ч гэсэн нэмэгдэж байгаа байх.

Төрсөн, өссөн Говь нутагтаа...

7 comments:

Anonymous said...

Гоё юмаа сайхан санагдаж байна амжилт хүсье

Номинговь said...

Bayarlalaa. Chinii Design Idea blogt zochilloo. Uneheer goy yum baina.

Уйгаржин said...

Нартай зөөлөн борооны дараах тэр үнэр үнхээр сайхан шүү дээ. Агаарт бүц цэцэг ногооны хурц үнэртээд л ...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Говьд бороо дагуулж очоод булган сүүлтэйм аа :)

Уйгаржин said...

Бурхан шиг буянтан

Azaa said...

Hej!
Ta sain bizdee.. minii amralt sain, odooxondoo ger zuur l bn.. neeree aav umnugovid baigaa sh dee.. ta xaya aimag orvol uulzval..

Номинговь said...

Hehe bulgan suultei Burhan shig buyantan yum biz dee :))
Azaagiin aav umnugovid baigaamuu. Bi ch barag aimag oroh zav gardguima. 7 sard amrahar ochno.