Friday, January 22, 2010

Туркээс хүргэн гуйхгүй!!!

Туркын сонин хэвлэлүүдээр тэнэг мэдээ гарч өглөөнөөс хойш хамаг нервээ бараад сууж байна. Туркын Referans гээд сонин дээр Чингис Хааны үр удмынханд ХОРИН МЯНГАН Турк хүргэн гэсэн нийтлэл гарчээ. Ямар ч үндэслэлгүй ийм мэдээ нийтэлж, түүнийгээ бас албаны найдвартай эх үүсвэрээс авсан гэж өөрийгөө хамгаалж байдаг. Туркэд муу ч сайн ч хэдэн жилийг өнгөрүүлсэн юм болхоор эмзэг хүлээж аваад байх шиг байна. Гэхдээ л энэ чинь бүхэл бүтэн улс үндэстнийг, Чингис хааны нэрийг барьж, үр удмаа үлдээхийн тулд Туркээс хүргэн гуйж байна гэж хэлнэ гэдэг арай дэндүү хэрэг болж байна. Туркэд сурдаг Монгол оюутнууд энэ мэдээг гарсан цагаас эхлээд эсэргүүцлээ илэрхийлж, Элчин сайдын яамнаас ч үүний эсрэг мэдэгдэл гаргасан байсан. Монгол оюутнууд энэ мэдээг нийтэлсэн бүх сонин, ТВ-үүдэд нээлттэй захидал бичсэн байна лэ. Туркын Show TV өчигдөр оройны 8 цагийн мэдээллийн хөтөлбөртөө энэ мэдээг оруулсан байна. Гудамжаар явж турк залуучуудаас асууж байна л да. Монгол манайхаас 20.000 хүргэн хүсээд байна, юу гэж бодож байна, та явах уу гэх мэтээр. Нөгөөдүүл нь гэж баярласан юмнууд яасан гоё юм бэ, 6 хүүхэнд 1 эрэгтэй ноогдоно гэдэг гоё хэрэг байна, гуйгаад ирвэл явна, очоод турк эрэгтэйчүүдийн сүр хүчийг үзүүлнэ ч гэх шиг, лалын шашинд 4 эхнэр авч болдог тэхээр 6 биш юмаа гэхэд 4 эхнэр авна ч гэх шиг... Нэвтрүүлэгч нь сүр бадруулаад: Хүн амын өсөлт буураад, 6 хүүхэнд 1 эрэгтэй ноогдож байгаа Монгол улс энэ асуудлаас гарах арга замыг Турк улсаас хайж байна. Удахгүй албаны хүмүүс ирж хадаг яндартайгаар хүргэн гуйх гэж байна. Энэ удаад инжийг эмэгтэйд нь биш, эрэгтэйд нь өгөх юм. Монгол улс байгалийн баялаг, мал сүргээр арвин болoхоор Туркээс уригдаж очих залуучууд санаа зовох хэрэггүй, гэдсээ илээд хэвтэж байхад болно гэнэ гээд яриж байна. Ямар ч үндэслэлгүй ийм инээдтэй юманд юунд нь бухимддаг юм бэ гэж бодно байх гэхдээ л инээдтэй юм гээд инээгээд өнгөрч чадахгүйм байна.

Линкууд:
http://www.referansgazetesi.com/haber.aspx?HBR_KOD=135789&YZR_KOD=38
http://www.divxdvd.net/tv-showlar/show-tv-ana-haber-bulteni-izle-21-01-2010.html
http://www.sabah.com.tr/Yazarlar/okur/2010/01/21/20_bin_erkek_araniyor
http://www.seruun.com/fasthome/
http://news.gogo.mn/r/65135
http://www.factnews.mn/news/view/index/id/5762
http://araichdee.blogspot.com/

2 comments:

Б.Баясгалан said...

daanch tiim baihaa. turked amidardag neg hosriin oros nadaas tanaih turkees 20.000 zaluu avah gej biagaa yumuu gej asuugaad baisan yum. bi uchruu ni ololgui *yamar erguu ni hun amaasaa het davsan haritsaagaar gadaadiin irgen nutagtaa urihav dee* l geed ongorsiim. mal chini unen l yum sonssiim baina,

Номинговь said...

harin tiim balai yum bolsiim bgama, odoonoos medegdel ene ter gargaad, buruu tashaa niitlel bsn gsn zalruulga yavagdaj baigaa.