Дүү маань өчигдөр эмнэлгийн орон дээрээс мэссэж бичээд хайрт эгээ дүү нь охинтой боллоо гэж хэлэхэд баярлах, өхөөрдөх, өрөвдөх зэрэгцэв. Дүү маань өөрөө хүүхдээрээ юм шүү гэж бодохоор ээж болсонд нь итгэж чадахгүй. Уг нь 20-н нас ээж болоход тийм ч хүүхдээрээ нас биш л дээ. Ээж маань том охиноо 20-н настайдаа төрүүлж байсан юм чинь. Гэхдээ л миний л дүү, миний хувьд хүүхдээрээ л санагдана. Удахгүй эрэгтэй дүү маань бас аав болно. Намайг гадуур дотуур нүүдэллэж, ихэр хүүхдээ мөрөөдөж явсаар байтал дүү нар маань аав ээжийг өвөө эмээ болгоод... Тэр яахав, үр хүүхэд нь эрүүл саруул л өсөж торниг.
Монголын үрс маш олон болох болтугай!
2 comments:
Хэ хэ баяр хүргье, нагац эгчээ. Монголд ер нь төрөлтийн нас 20 болчихсон юм бишүү. Миний бодлоор 20 арай залуу байна аа.. Ядаж баклавраа төгсчихөөд (төгсөх курстээ ч юм уу) төрүүлбэл дээр юм шиг ээ...
Bi ch bas tegj bodson gehdee oorsdoo huseed huuhedtei bolj bgaa humuust yu heleh ve dee. huuhdiin toloo za gej heley l gsn :)))
Post a Comment