Saturday, June 19, 2010

Говийн зэрэглээ

Өдөр болгон шахуу нэг замаар явсаар байгаад одоо бараг энэ замын хотгор гүдгэр, овон товон, эргэн тойрны уул хад, дов довцог, айл гэр, тэмээ мал, ширхэг чулуу бүрийг нүдлэхээ дөхөж байх шиг байна. Говийн зам үнэхээр сайн биш, бартаат замын уралдаанд оролцож байна л гэсэн үг. Азаар сайн жолоочтой явдаг тулдаа л хэдэн яс салаад уначихгүй ирдэг байх. Авто спортын мастер жолооч гэсэн шүү дэ хэхэхэ. Машин барих гэж авъяас юм шиг байгаан. Жолоочийн хажууд суугаад явахдаа цагийг зугаатай өнгөрүүлэх арга бол өөрийгөө үзвэр үзэж байна гээд бодох... Дуу дуулах, бүжиг бүжиглэх чинь авъяас бид авъяас үзэх гэж үзвэр үздэг биз дээ. Түүн шиг л махин жолоодох гэдэг чинь авъяас тэгээд сайн жолоочийн хажууд явах нь үзвэр үзэж байна л гэсэн үг. Сайн жолоочтой явахын нэг муу тал нь зөөлөн явдалтай, донсолгоо сайн дарж явсаар байгаад түүнд нь дасаад сүүлдээ муухан жолоочийн машинд сууж чадахаа болих шинжтэй байна лээ. Хэхэ нэг мэдсэн сэдвээсээ хадуураад жолоочоо бичиж өгсөн байна шд :))

Говийн зэрэглээ гээд кино байдаг даа, түүний тухай бичих гээгүйээ хэхэ яг жинхэнэ зэрэглээн тухай бичих гэж байна. Говийг говь болгож чимдэг, говийн нэг үзэсгэлэн бол зэрэглээ шүү дэ. Зэрэглээн дунд тэмээ эсвэл хайлаас ороод харагдах нь үнэхээр гоё дүр зургийг гаргадаг. Ингэхэд зэрэглээний зураг авах хэцүүм билээ. Маш их зүүмлэж байж л бүдэг бадаг нэг юм авлаа. Миний ч сайн зурагчин гэж юу байх вэ..

Энэ хэсэгхэн газар хайлаас сүргээрээ ургасан нь зэрэглээнд цуваатай тэмээ шиг л харагдана. Тэр дунд нэг хувхай ганц мод байдаг сонин шүү. Би үүнийг Хосоогийн мод гээд нэрлэчихсэн... хэххэ яагаад тэгсэн бүү мэд, ямар ч учир жанцан байхгүй. Холоос харахад антен ч юм шиг сонин харагддаг. Тэгээд дөхөөд ирэхээр ёрдойгоод нээх ёозгүй. 03 бид хоёр энэ модны хажуугаар гарахдаа энэ нээх ёозгүй мод шүү гэж дандаа ярьдаг юм.

Уг нь энэ тал дээр хулан элбэг байх ёстоймсан. Сарын өмнө анх явж байхад машины урдуур хоёр гурван удаа сүрэг хулан өнгөрч, хулангийн тоосонд орсон бид ч азтай амжилттай явж байсийм байгаан. Нутгийн хүмүүс хулангийн тоосонд орохыг аз гэж их билэгшээдэг юм байгаан, би ч бас түүнд итгэдэг нутгийн хүний нэг :)) Харин тэр анх явсанаас хойш хулантай огт тааралдахгүй байсан чинь өнөөдөр хэдэн хулантай тааралдсан. Залхуу хулангууд байна лээ, машины урдуур гарах гэж давхихгүй зүгээр хараад зогсоод байсан. Цоглог хулангууд чинь шууд машинтай уралддаг байхгүй юу хэхэ. Гэхдээ л хөөрхөн амьтан шүү. Гэхдээ ааш муутай гэсэн. Ааш муутай амьтан гэдгийг нь гэнэт саналаа. Муухай дээрэлхүү амьтад гэсэн. Эмэгтэй хүн эсвэл хүүхэд хээр явж байхаар сүргээрээ бүсэлж байгаад дайрдаг гэсэн.

Улаан зам дээр харин хэдэн залхуу тэмээ хэвтэж байдаг гэж байгааа. Машин дөхөөд ирсэн чинь дуртай дургүй, ууртай уургүй босоод хөдөлж байгаан. Өдрийн халуун наранд нозоорчихсон хэвтэж байхад нь машинаар давхиж тав тухыг нь алдууллаа гээд уурлаад байсан байхаа. Гэхдээ өөрсдийнх нь л буруу шд, яах гэж улаан зам дээр хэвтэж байсийн тэ :))

Яг энэ хэсэг зам бол 03 бид хоёрын нэрлэснээр шалдан тэмээтэй зам байгаан хэхэ. Замд явахдаа уйдаад аялалаа сонирхолтой болгохын тулд замаа хэд хэд бүсчлээд нэр өгчихсөн. Эхний 20-30 км зам бол дардан зам буюу хамгийн гоё зам. Яг л засмал зам шиг байхгүй юу. Тэгээд шалдан тэмээний зам, яагаад гэхээр яг тэр хэсэгт харуул юм шиг заавал л хэсэг шалдан тэмээ зогсож байдаг юм. Дараа нь 10 орчим км уулын замаар явна. Уулын зам гэж галзуу хулгана дээр суусан шиг энхэл донхол, дээш доош эгэн догон гээд ёстой ядаргаатай зам байдийн. Уулнаас гараад нойрны зам буюу цэлийсэн тал дээгүүр явна. Ёстой бүртийх ч бараа үгүй шүү энэ тал дээр. Нүдэнд торох юм юу ч үгүй, тэгээд энхэл донхол багатай болхоор жинкэн нойр хүрч байгаам даа. Би бол голдуу энэ зам руу оронгуутаа л унтчихдаг. Тал дуусангуут бартаат зам эхэлж байгаам даа. 20 орчим км байх шүү. Үнэхээр л бартаат замын уралдаан шиг юм болно. Миний хамгийн дургүй хэсэг байгаа юм. Гэхдээ зорьсон газраа хүрэхийн тулд бартаат замыг туулах хэрэгтэй байдаг биз дээ ;))

8 comments:

Уйгаржин said...

3дахь зураг сайхан зураг байна шүү Говь руу аялы гэж ер бодсонгүй гадынханд их алдартай юм шиг билээ

Light said...

говийн дэржгэр зам ч машин эвдэнэ шүү.Хулан яасан дээрэлхүү юм бэ.

A.Амарсайхан said...

Сайхан аялал болжээ. Би Их говийн дархан газар луу их явдаг байлаа. Сайхан шүү.

Харин тэр модод хайлаас биш шиг байна. Тоорой юм биш үү?

K said...

alga bolson busgui ergeed irjee :) husej muruuduj baisan ajilaa hiij bgaan bol saihan l baigaan bna.ternees iluu sain yum gej yu baihav :)
udahgui ajildaa amjilt gargana gedegt itgej bna.

blogooroo ori oirhon orj irj sonin saihanaa huvaaltsaj bgaarai :D

gl.

Номинговь said...

@ Uigarjin: Govi ruu aylaad uzchih heregtei. Mongol hun bur Huvsgul dalai uzey gej boddog shig Govi uzey gej boddog boloosoi gej bi muruuddiin hehe.
@Light: Hulan harin deerelhuu amitan gsn aygui oodgui. Ug ni huurhun tsarailag yum shig hernee tiim muuhai baigaam hehe.
@ Amaraa ah: Minii ene marshrut Goviin Baga darhan tsaazat gazar baisan. Holoos harahad hailaas shig l bsan, yag unendee yalgaag ni bi medehguil de hehe.
@K: Bayarlalaa. Ajil ihtei zavgui zaigui baisan bolood blogooroo shagaisangui. Odoo idevhtei bichij bainaa.

Thanks for visiting my blog and thanks for your comments.

Koyuki said...

Sain uu? Nomio
Bi unuudur ugluunuus hoish chnii buh bichlegiig duustal ni unshlaa. Ineeh uydee tushiitel ineegeel :D
Gesnees Tuursuur turulduu gej...
2uulaa neg surguulid surch bsiin bn. Chinii tulitei zurag deerees tanilaa. Chi A-d baisan. Bi B-d bsn. Gehdee chi namaig barag l medehgui bh. Social networking site-uudaar 2uulaa friends geel yavaad bdgdaa.
Yamar ch baisan saihan bailaa. Turkeer bichsen bichleguudiig chini useglen barin unshiv :D

Номинговь said...

Koyuki,
Hehe tiim baina yy, Mongol ingeel tsoohon shuu yaj yavaad tanidag hun garaad irdeg. Manai B-d baisan bol yaltgui l tanidag hun bainda. Gehde bi blogoos chin or nernees chin hen gedgiig ni gargasanguie hehe kusura bakma. Blog chin bas ih goy yumaa. Yavsan gazriin soningoo zuragtai tailbartai tavih ni hamgiin sonirholtoi input shig sanagddiin.

Anonymous said...

нутагаа саначлаа ...сайхан зурагнууд байна .яг хаанахын зураг вээ говиоор аяласан гэхэд арай л дутуу байгаа юм шиг санагдлаа .манай говь их баян сэтгэл хорогдсон нутаг шүү кеке