Бүсгүй хүн бүр л ирээдүйнхээ амьдралыг төсөөлөхдөө өөрийнхөө хайрлаж явдаг эрийнхээ гэргий болчихоод түүнтэйгээ хамт энэ хорвоог туулахыг хүсдэг шүү дээ. Гэхдээ энэ бол зөвхөн хүсэл мөрөөдөл төдий л өнгөрчих зүйл биш юм. Бидэнд энэ хүслээ биелүүлэх боломж байна. Харин жаахан хичээх л хэрэгтэй болов уу. Би бүсгүй танд мөрөөдлийнхөө ханхүүг өөртөө татахын тулд яах ёстой талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Үүний үр дүнг үзэх эсэх нь бүсгүй танаас л шалтгаална.
Танилцуутаа л аятайхан сэтгэгдэл үлдээх. Эрэгтэй хүн харж дурладаг, эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг нь хэн нэгний зүгээр ч нэг хэлсэн үг биш бололтой. Үнэхээр л олон хүмүүсийн амьдралаас харахад эрчүүд танилцаад л таалагдсан эмэгтэйтэйгээ гэрлэсэн тохиолдол их байдаг ажээ. Тиймээс бүсгүйчүүд бидний гол анхаарах зүйл бол таалагдсан хүнтэйгээ танилцуутаа л түүнд өөртэйгээ дахин уулзах сэтгэгдэл төрүүлдэг байх юм. Ингэх нь тийм ч хэцүү биш. Танд хэн нэгэн таалагдвал шууд л танилцахаар бүү яараарай. Болж өгвөл түүнийгээ ямар бүсгүйг сонирхдог болон гэр бүлийнх нь орчинг ч бас судлаад үзэх нь илүүдэхгүй байх аа. Учир нь, олонх эрчүүд өөрийнхөө эргэн тойронд байдаг эмэгтэйчүүд буюу ээж, эгч, дүүтэйгээ адил төстэй ааш араншин, хэв маягтай хүмүүст татагддаг. Энэ бүхнийг нь судалж байж та түүндээ хэрхэн харагдаж, хэрхэн харьцахаа бодож олоорой. Анхны сэтгэгдэл л хүнд гүнзгий бөгөөд үнэн байдаг юм шүү.
Халамж тавин анхаарлыг нь тат. Эрчүүд ээж шигээ эмэгтэйчүүдийг сонирхдог гэсэн яриа байдаг шүү дээ. Зарим үед тэд яг хүүхэд мэт л анхаарал халамж тавиулах дуртай. Тиймээс ч тэдэн түшигтэй, амьдралд нь нөмөр нөөлөг болохоор хүмүүс ихээхэн таалагддаг байна. Та өөртөө таалагдаж байгаа залуудаа бага ч атугай халамж тавиад үззэрэй. Ямар ч гэсэн энэ хүн надад түшиг болохоор хүн юм гэсэн сэтгэгдэл төрүүлээд өнгөрөөх нь танйы хувьд том амжилт шүү. Түүндээ тохиолдсон таагүй зүйлынх нь тухай ярилцаж, аль болох тус дэм болох сайхан үгийг хэлчих нь ч аятайхан сэтгэгдэл үлдээх юм шүү.
Өөрийгөө дэндүү эрхэмсэг мэт санагдуул. Зарим бүсгүйчүүд хэнэггүй, шулуухан, байгаагаараа л байгаа нь энэ гээд эрчүүдийн дэргэд эвгүй ааш авир гаргадаг. Хэдийгээр тийм хүмүүсийн хувьд ингэж аашлах нь биед нь амар санагддаг байлаа ч гэсэн бусдад төдийлөн сайхан санагддаггүй гэдгийг сануулах нь зөв байх. Ялангуяа эрчүүдэд. Учир нь эрчүүд маань дэгжин, сайхан бүсгүйчүүдийг шохоорхдог шүү дээ. Тэдний хувьд тийм л эмэгтэй эрхэмсэг санагддаг. Тэгэхээр та ч бас таалагддаг залуудаа өөрийгөө эрхэмсэг нэгэн хэмээн хүндлүүлэхийн тулд чармайх хэрэгтэй. Залуу тань тантай хэзээ ч бүдүүлгээр харьцаж, таны дэргэд болох бүтэхгүй муу үгийг хэлэхээсээ эмээдэг байх нь маш чухал. Энэ байдал нь таныг хайрлах үндэс болж өгнө гэдгийг бүү мартаарай.
No comments:
Post a Comment