Monday, July 22, 2013

Хуримын бэлтгэл -11 буюу Зурагчин

За 5 өдөр үлдлээ. Өдөр хоног дөхөх тусам сандрал улам нэмэгдээд байна. Хичнээн бусад хүнд ажил даалгаж өглөө ч гэсэн эцсийн эцэст бүх юман дээр энэ ямар байна гэж асуух юм. Гэхдээ бас арга ч үгүй байх л даа, таалагдахгүй юм хийчих вий гэж санаа зовж байгаа байх. Ингээд л жижиг сажиг юманд хутгалдаж явсаар байтал юу ч амжихгүй байгаа юм шиг санагдаад эхлэх юм.
Хамгийн чухал ажил бөгөөд мөнгө харамгүй төсөвлөх ёстой ажил бол хуримын зураг гэнэ дээ. Ер нь бол зураг л дурсгал болж үлдэнэ шүү дээ.  Олон жилийн дараа эмээ, өвөө нь ингээд хуримлаж байлаа гээд үр ачдаа зураг үзүүлж, түүх яриад сууж байвал аштай юу даа. Би эхлээд нь мэргэжлийн зурагчин авна гэж төлөвлөөгүй байсан боловч сүүлдээ авахаар шийдэж хуримын зурагчингийн эрэлд гарав аа. ФБ дээр Сайнжаргал гээд хуримын зураг дагнаж авдаг хүн байдаг юм байна. Түүний авсан зургуудыг үзсэн, их гоё юм билээ. Байгаль дээр гарч уран сайхны зураг авдаг юм байна лээ. Миний хувьд жиргээний найзын санал болгосон “Dual Zet” студиар зургаа авхуулахаар болсон. Тэднийх байгаль дээр гарч зураг авах, студчид уран сайхны зураг авах, хуримын өдөр зураг авах, хуримын өдөр бичлэг хийх, том хэмжээгээр угааж жаазлаж өгөх, албомь бэлдэж өгөх гэх мэт цогц үйлчилгээ үзүүлдэг нь таалагдсан. Студид авхуулах уран сайхны зураг нь давахгүй даваа шиг санагдаад байгаа юм даа. Яана даа.
 Хуримын дараа ганц үлдэх юм албомь, жаазтай зураг хоёр юм. Dual Zet студийнхан хуримын албомийг Солонгос руу явуулаад ном сэтгүүл шиг сайхан хийгээд өгдөг юм байна. Энэ албомь жоохон үнэтэй тусах байх гэхдээ нэг хийгээд авсан байхад нэг насны эд болно шүү дээ.
Заавал авхуулах ёстой хуримын зургууд гэсэн энэ нийтлэлээс ямар ямар зураг авхуулж болох талаар санаа авч болно. Бороотой үед ямар зураг авхуулж болох вэ гээд бас гоё гоё санаанууд байна лээ. Гадаадуудын зургууд нээх гоё энгийн бөгөөд аз жаргалтай харагдаад, Монголчуудын зурагнууд жоохон дүрд тоглосон юм шиг харагдаада байна лээ. Альфагийн энэ нийтлэл дээр бас хуримын зураг авхуулах pose талаар бичсэн байсан. Би өмнө нь эдгээр линкийг өгсөн ч байж магадгүй шүү, одоо мартсан бөлгөө кк.
Хүмүүсийн хийлгэсэн видео бичлэгийг үзээд, видео бичлэг заавал хийлгэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тухайн өдрийн үйл явдал бүрийг бичиж үлдээнэ гэдгээрээ дурсамжтай.
 
 

Friday, July 19, 2013

Хуримын бэлтгэл -10 буюу Төсөв

Хуримын зардал мөнгө тооцох, төсөв гаргах гэж хүндхэн асуудал байна. Зарим айлууд эцэг эх нь хуримыг нь хийж өгдөг бол зарим залуус өөрсдөө хуримын зардалаа гаргадаг юм билээ. Манай хувьд бол хэдэн талаасаа хамтраад гаргаж байгаа. Бид 200 орчим хүнтэй дундаж хурим төлөвлөж байгаа юм.

Хуримын зардал, төсвийн талаар ганц нэг хуваалцах мэдээлэл гэвэл:

5 жилийн өмнө Монголд 150 хүнтэй бага зэрэглэлийн хуримд 5 орчим сая төгрөг, дунд зэрэглэлийн хуримд 9-10 сая, дээд зэрэглэлийн хуримд 15 орчим сая зарцуулж байсан байна. Хуримын даашинз 130'000-700'000 төгрөг, прокатлавал 50'000-80'000 төгрөг, зурагчин 100'000-аас эхэлдэг байсан байна. (Эх сурвалж)

Энд дурдсанаар бол 2 жилийн өмнө буюу 2011 онд хуримын зардал 2008 оныхоос их өөрчлөгдөөгүй байна лээ. 

Хуримын зардалын ихэнхийг буюу бараг 1/3-ийг хүлээн авалтын зардал эзлэх юм билээ. Миний тооцоолсноор 200 хүнтэй хуримын зардал нэг иймэрхүү гарах юм шиг байгаан:

Хүлээн авалт - 10'000'000
Даашинз - 600'000
Косьтюм - 450'000
Хос дээл - 500'000
Чимэглэл - 750'000
Урилга - 300'000
Бөгж - 500'000
Үсчин, гоо сайхан - 150'000
Хөтлөгч, хамтлаг - 2'000'000
Зурагчин - 800'000

За мэдээж хувцас, бөгж гэх зүйл нь хүний сонирхолоос шалтгаалаад өөр өөр байна л даа.

Энэ нийтлэл дээр хуримын үйл ажиллагааны юун дээр мөнгө харамлахгүй байх болон юун дээр мөнгө хэмнэж болох талаар тун хэрэгтэй зөвлөгөө бичсэн байна лээ. Мөнгө харамлаж болохгүй зүйлсийн тэргүүн жагсаалтанд зурагчин, зураглаач, даашинз орсон байна. Би эхэндээ зургийн чиглэлээр ажилладаг хамаатныхаа дүүгээр зургаа авхуулна гээд зурагчин дээр төсөв гаргаагүй байсан боловч сүүлд нь бодоод мэргэжлийн зурагчин, зураглаач авсан нь зүйтэй юмаа гэж шийдсэн.

Гоолингоо хуримын тухай чиний мэдэхгүй 6 үнэн гэдэг зөвлөгөө өгчээ. Тэдний зөвлөснөөр бол хурим гэдэг их том ажил тул бүгдийг төгс төгөлдөр байлгах гэж өөрийгөө стрессдүүлэх хэрэггүй гэжээ. Угаасаа ямар ч болсон байлаа гэсэн сайн, муу янз бүрийн үг унагах хүн гарч ирж л таарна. Тиймээс сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг байгаан.

Хуримын бэлтгэл -9 буюу Ёс заншил

Нэг хэсэг орхигдоод байсан хуримлах ёс заншил эргэн сэргэж, одоо залуус хадаг сүй тавих, хурим найр хийх зан үйлээ дагадаг болжээ. Хуримын ёс заншилын талаар ганц нэг нийтлэл олж уншсанаа дор хуваалцая.

Энэ нийтлэл дээр дурдсанаар дээр үед аав ээжүүд нь шинжиж байгаад хүүдээ эхнэр болгох хүнээ сонгож өгдөг байсан гэнэ. Аргал түүж яваа охины "аргал хомоолоос нь авч ямар үг хэлэхийг нь сонсохгэх мэтээр шинждэг байсан байх нь. Бэр болгох хүнээ сонгосны дараа эмэгтэйн эцгийнд хүүгийн тал ам сонгох, тамхи нэрэх ёс гүйцэтгэхээр нас тогтсон үр хүүхэдтэй 2-3 хүн явуулж эмэгтэйг гуйлгадаг байжээ.

Монголчуудын ураг барилдах ёсны талаар энд нэлээд дэлгэрэнгүй бичсэн байна. Энд бичсэнээр бол, "...Халх монголчууд хуримын өмнөх заншил, зан үйлд нэлээд сонирхолтой, ёгт бэлгэдэлийн чанартай “ эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай” хүргэх ёс байсан нь хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохын бэлгэдэл болж байжээ. XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн халх ураг төрлийн ёсонд нэг омог яснаас ураг барилдах хориотой байв. Иймд охидоо хүнд өгөх, хөвгүүддээ бэр сонгон ёс төртэй гэрлүүлэхэд холын нутаг орныг ихэд эрхэмлэн “Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр” хэмээн хэлэлцдэг байсан нь үүнтэй холбоотой юм."

Хуримлах ёсны талаар бичсэн энэ нийтлэл дээр харин бэрийг анх гэрээс нь авч гарах зан үйл нь их сонирхолтой санагдсан.

"....Үүр цайх үед бэрийг төрхөмийнх нь гэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийн бүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явах дургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүр үзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс, үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэж ирдэг заншил түгээмэл юм."
Өөр бас нэг нийтлэл дээр:

"...Бэрээ авч ирсний дараа аавын гэрт оруулж бэрд бэлдсэн дээл хувцсыг ємсvvлээд аавын бурхан тахилд мєргvvлж гал асаалгана. Дараа нь цайллага болж буй гэрт орж аав, ээждээ мєргєнє. Ингээд нєхєр галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж бурхандаа тавиад дараа нь хадам аав, ээж, ирсэн зочдод єєрєє аягалж барина. Vvний дараа цалин цагаан мєнгєн бєгж солилцон хоёр биенийхээ ядам хуруунд зvvж єгнє. Эхний галыг нєхєр нь асаадаг нь "эцгийн голомтоос гал тасаллаа. Бид хоёр энэ галыг хэзээ ч бєхєєхгvй vvрд авч явна, мєнгєн бєгж солилцдог нь бид нэг хvн мэт гагнагдлаа" гэсэн санааг илэрхийлж буй аж."

Манай хувьд хадаг сүй тавих ёслол маань их инээдтэй. Яасан гэхээр манай аав дуугүй хүн байдаг, хадам аав бас дуугүй хүн. Тэгээд хоёр дуугүй хүн, нэг нь хадаг бариад зогсчихсон, нөгөө нь суучихсан, өөд өөдөөсөө хараад байгаад л байсан гэсэн ккк. Хажуунаас нь хадам ээж үгээ хэлээчээ гээд шивнээд байдаг, хадам аав бүр дуугүй болоод таг болчихсон гэсэн. Манай хадмын талын хувьд хангай нутгийнхан болохоор бэрээ гэртээ авчраад иж бүрэн хувцаслаж өөрийн хүн болгож аваад, гал голомтоо асаалгадаг гэсэн.

Гэрлэх ёслолд хэрхэн бэлдэх, юу юуг анхаарах талаар энд их сайхан зөвлөгөө өгсөн байна лээ.

Thursday, July 18, 2013

Хуримын бэлтгэл -8 буюу Даашинз


Хуримын үеэр сүйт бүсгүйчүүдийн ганц санаа зовууштай асуудал бол өөр юу ч биш зөвхөн хуримын даашинз байгууштай юм билээ. Би уг нь сүйт залуудаа юунд ч оролцохгүй, санаа зовохгүй, харин хуримын өдөр даашинзаа өмсөөд өмнө чинь зогсож байхаа хариуцая гэж хэлж байсан боловч түмэн худлаа юм билээ. Эмэгтэйчүүд бид яадаг билээ дээ? Аль хэдийн буман асуудалд хуруу болоод хошуу дүрцэн явж байгаа юм чинь. Гэтэл одоо миний хурим болоход 7-хон хоног дутуу байхад би даашинзаа сонгоогүй гээл бодчих, аймшгийн!!!


Даашинз сонгох тал дээр ганц нэг туршлага хуваалцая. Хуримын даашинз ерөнхийдөө энэ дээр үзүүлсэн шиг Mermaid, Slender, Empire, A-linePrincess гэсэн 5 янз байдаг юм байна. Сүүлийн үед Mini Style даашинз бас гарч ирсэн юм билээ. Энд холбосон линкүүд рүү ороод үзвэл загвар тус бүрийн онцлог болон ямар хүнд зохимжтой талаар бичсэн байгаа. Мөн Монголд худалдаалагдаж байгаа даашинзнуудыг оруулсан байна лээ. Энэ загварууд дотроо илүү нарийвчлалтайгаар гэвэл ийшээ ороод харж болно. Энд захны хэлбэрээс эхлээд ханцуйны урт богино хүртэл бүх детайлыг үзүүлсэн байгаа. Энэ дор байгаа зурган дээр бас төрөл бүрийн загварын сонголтыг харуулсан байна лээ. Энэ бүгдийг нөгөө хайртай Пинтерест дээрээсээ л оллоо шүү дээ. Зурган дээр дарвал томорч харагдах байхаа.
Монголд хуримын даашинз талаар үнэн сонголт багатай юмаа. Ердөө хэдхэн дэлгүүрт нь хэдхэн төрлийн даашинз байдаг юм билээ. Бэлэн хувцас шиг оруулж ирээд дэлгүүрт тавиад зарж болдоггүй эд болохоор тэгдэг биз. Онлайн дэлгүүр хэд хэд байдаг юм билээ. Brilliance гээд онлайн дэлгүүр даашинзнуудаа Японоос оруулж ирдэг гэсэн. Өмсгөл их жижигтэй юм билээ. Чанар, материал зэрэг бол янзын сайн юм билээ. Энэ доор байгаа шиг галбиртай (загасан-mermaid) загварын даашинз хэд хэд байна лээ.  Монголд ийм загвар нээх их өмсөгддөггүй юм шиг байгаан, хуримын зурагнууд хараад байхад. Тэр утгаараа уг нь гоё санагдсан. Би өмсөж үзсэн л дээ. Даанч намайг сугадаж шатаар дээшээ алхах хүнд маань таалагдаагүй ккк. 
 
ФБ дээр бас нэг "Хуримын даашинз" гээд групп байна лээ. Тэдний даашинзнууд Бээжингээс ирдэг гэсэн. Монголд зарж байгаа хамгийн хямд даашинз л тэр байх. Үнэ нь 280'000-600'000 орчимд байсан. Даанч жоохон сонголт муутай хүмүүс шиг санагдсан. Бэлэн байсан даашинзнууд нь Монгол хүний бие галбир, загварт зохихгүй байгаа юм шиг санагдсан. Гэхдээ хүний захиалгаар авчирдаг гэсэн болохоор цаад хүмүүс нь тийм сонголт ч хийгээд байгаа юмуу мэдэхгүй юм даа. За тэгээд бэлэн зардаг дэлгүүр гэвэл MAXMALL-н дээд давхарт хуримын хувцас зардаг дэлгүүр байгаа. Тэднийх даашинзаа Италиас авчирдаг гэсэн. Гайгүй хэдэн хөөрхөн даашинз харагдсан шүү. Дархан Плазагийн хажууд нэг дэлгүүр байсан. Тэднийх харин сонголт арвинтай юм билээ.
  
 
Би өөрөө нэг иймэрхүү princess style даашинз сонирхоод байгаа. Жижиг биетэй хүнд энэ нь илүү зохих юм шиг байна лээ.  Хуримын даашинзыг чимэх хамгийн гоё зүйл чинь гивлүүр юм байгаа юм шд, миний бодлоор. Би лав урт гивлүүр сонирхож байгаа. Ардаа уртаа унжуулаад, хоёр хөөрхөн охиноор бариулаад явбал сүртэйн бишүү. Манай хоёр дүүгийн ихэр юм шиг хоёр чацуу охид байгаа. Тэр хоёр хуриман дээр эгээгийн хормойг барьж алхана гээд одооноос хөөрөөд байгаа сурагтай хихихи. Тэр хоёрыг ижилхэн хувцаслаад хормойгоо бариулаад алхвал лавтайяа хөөрхөн харагдана. Бас дараа нь ингэж мингэж зураг авхуулбал гоёийм бишүү кк.

 
Хуримын даашинз прокатлах яриа бас гараад байгаа. Гэхдээ нэг л чихэнд таатай сонсогдохгүй байгаа. Найзууд "Хүүе чи даашинзаа хаанаас авсан бэ" гээл асуувал прокатласиймаа гэвэл онцгүй биз дээ. Тэрнээс гадна хүний амьдрал эхлүүлж байгаа чухал үед өмнө нь ямар ч хувь заяатай, ямар ч хүн өмссөн юм өмсөх нь сонин санагдах юм шиг санагдаад байна. Тэгээд ч прокатлах нь тийм ч хямд биш. Даашинзныхаа үндсэн үнэний 1/3 үнэтэй. Тэгээд хуримын өдрөө болон уран сайхны зураг авхуулах гээд 2 өдөр түрээслэвэл 2/3 болчихно. Авсантай эссэн л адилхан л байгааз дээ. Гэсэн шүү янзан бүрийн юм бодоол худалдаж авах гэсэн бодлоо зөвтгөөл байгаа шд ккк. Энэ нийтлэл дээр бас миний санаатай төстэй юм бичсэн байна.
 
Анх би Монгол загварын хуримын даашинз сонирхож байсан болохоор тэр талаар нэлээд судалсан. Энд Торго салоны хуримын даашинзны хэдэн загвар байна лээ. Би яагаад бодлоо өөрчилсөн бэ гэхээр Монгол загварын дээл-даашинз өмссөн үед хуримын зураг нээх гоё романтик болж өгөхгүй юм шиг санагдсан. Тэгээд ч тийм хувцас захиалгаар хийлгэх хамгийн багадаа 700'000 төгрөгөөс эхлэх бөгөөд яг хийлгээд гараад ирэхэд нь таарч таалагдахгүй асуудал гарвал бас хэцүү юм болов уу гэж бодсон. Тэгээл оронд үлгэрийн гүнж шиг цагаан даашинз өмсөхөөр шийдсэн юм кк.
 
Торго салоны даашинз нэг иймэрхүү. Уг нь гоё байгааз.
 
Хуримын гоёл чимэглэл буюу ээмэг зүүлтний талаар минималист үзэл бодолтой байгаа. Жижигхэн мөртлөө хөөрхөн хэлбэр загвартай гоё чамин харагдах зүйл зүүх нь зүйтэй байх. Зарим бүсгүйчүүд хэтэрхий том, нүсэр юм зүүгээд даахин дээр дах гэдэг шиг болцон байдаг юм билээ. Хүн хараад нүд гялбахын оронд, нүд тогтож хараад яасан хөөрхөн гоё юм зүүгээ вэ гэж харж байвал болох нь тэр гэсэн бодолтой хүн байгаамаа. Жижиг ээмэг сонговол, тэр нь цагаанаас өөр тод өнгийн байвал бас тун дажгүй харагддаг юм билээ.
 
Хамгийн зөв, хамгийн гоё хуримын даашинз яаж сонгох вэ гэдэг асуудал бүх сүйт бүсгүйн толгойны өвчин болдог байх. Миний бодлоор, зөв даашинз бол өмсөж үзэхээр л шууд мэдрэгддэг юм билээ. Аль нэг даашинзыг углаад л үзсэн чинь сэтгэлд чинь багтаад, нүүрэн дээр чинь инээмсэглэл тодроод, догдлоод ирвэл тэгээл тэр чинь зөв даашинз чинь мөн шүү дээ кк.
 

Хуримын бэлтгэл -7 буюу Details

Чухал өдөр ойртох тусам санаа зовох асуудлууд улам нарийсдаг юм байна. Анх рестораны захиалга, хувцас, бөгж, урилга гэх мэт тоймтой томоохон зүйлд санаа зовж байсан бол одоо зочдын ширээ хуваарилалт, сүйт залуугийн үс засалт,  сүйт бүсгүйн үс засалт, будалт, гутал, гутлын өсгийний өндөр, гутлын өнгө, хуримын бялууны загвар, захиалга, машин, машины чимэглэл, хуримын арга хэмжээний хөтлөгч, хамтлаг дуучид, зурагчин, зураглаач, сүйт бүсгүйн барих цэцгийн баглаа, ёслолын арга хэмжээнд хэрэглэх сүү, цагаан идээ, айраг, архи, жимс ногоо гээд лист явж өглөө. Пинтерест рүү орж байгаад таалагдсан санаа авах линкүүдээ хадгалаад байгаа. Энэ гадныхан чинь хуримыг чухам утгаар нь хийдэг юм байна. Тэд нартай эн зэрэгцэх гээд яах вэ гэхдээ л хөөрхөн санаа авахаар юмнууд бас байнаа байна.


Энэ дээр үзүүлсэн таймлайнаар бол хуримыг жил, жил хагасын өмнөөс төлөвлөж эхэлдэг гэж байна. Долоо хоногийн өмнө бол сүүлийн бэлтгэл ажлуудыг хийж байх ёстой гэж байшд. За за яахав яахав болох байх. Манай сүйт залуу намайг төгс төгөлдөр хурим хийх гээд хэтэрхий стрессдээд ядаргаанд орчихвий гээл санаа нь зовоод байгаа. Хэд хоног турах дэглэм барьсан чинь аав ээж, хадмууд тэгж байж хуриман дээрээ муужирч унав гэж бүгд санаа зовцгоосон. Ядаргаанд орчихвол бас болохгүй байхаа. Одоо үлдсэн өдрүүдэд өөрийгөө бөөцийлнө өө. Гэж мөрөөдөөл байгаа.
Хуримын гуталны энэ санааг нэг найз маань хэлж өгсөн юм. Иймэрхүү цоглог өнгийн гутал бас уламжлалт цагаан гуталнаас дажгүй харагдах юм шиг байна лээ. За тэгээд таарах жижиг размерийн гутал олно гэдэг нэг том асуудал байна даа. Шинэ жилийн үдэшлэгний гутал авах гэж УБ-н дэлгүүрүүдийг 3 өдөр хэсээд үдэшлэгнээсээ 2 цагийн өмнө нэг гутал олж байсан гашуун туршлагатай хүн дээ би чинь.
 
Энэ бол харин хуримын өдрийн "emergency kit" -д юу байх ёстой талаар зөвлөгөө өгсөн байна. Нээрээ л иймэрхүү жижиг сажиг зүйлийг хэн ч анзаардаггүй болохоор мартаад л явна шүү дээ. Нэг найз хуримынхаа өдөр бүсээ, бра-гаа мартсан энэ тэр гээд яриад байсан. Тиймээс жижиг ажлуудаа бүгдийг нь ойрынхоо хүмүүст хуваарилаад өгөх хэрэгтэйм байна гэж ойлгосон. Багынхаа найзад хамаг чухал арын ажлаа даатгана гэж бодож байгаа. Нэг ёсны "maid of honor" юм шүү дээ.
 
Зурагчин, зураглаач нэлээд чухал юм байна. Эцсийн эцэст үлдэх юм ганц зураг, бичлэг гэжийлээ шүү. Дараа нь сайхан хүн амьтан, үр ач нартаа үзүүлээд сууж байх нь байшд.
Энэ листэн дээр хуримын үеэр зайлшгүй авхуулах ёстой зурагнуудыг бичсэн байна лээ. Листийг жоохон Монголчлоод ийм зурагнууд авхуулна гээд төлөвлөчихсөн байгаа. Харин энэ линкээр орох юм бол хуримын өдөр авхуулах 50 гоё зурагны санаа байгаа. Надад их таалагдсан.
 

Tuesday, July 16, 2013

Хуримын бэлтгэл -6 буюу Бухимдал

Wedding stress gedeg yumand ni orj ehelj baih shig baina. Neg l odor ene breakdown tseg deer irne gej yag medeed baisan yumaa. Heterhii bogino hugatsaand buh yumiig tolovloj hiine gedeg amar baihgui ni medeej baisan. Bolj butej baina geed her udaan setgel huurch yavah ve dee. Genet l bolj butehgui baigaa yum shig sanagdaad, hen ch namaig demjihgui, tuslahgui, oilgohgui, bur gantsaaraaa tenej yavaa yum shig sanagdaad yamar teneg medremj ve.

Onoodor www.pinterest.com orood baahan wedding idea harlaa l da. Minii martsan zondoo olon detail-uud baidag yum baina. Gadgadiin humuus yamar ch ih yum, yamar ch surhii belddeg yum. Gehdee bas ulamjlalaa bodohoor argagui l baih l da. Ted nar har bagaasaa dream wedding moroodoj osdog biz. Gadgadiin wedding plan, wedding detail haraad baih yum bol ooriigoo ulam stress-d oruulah yum shig baina le. Humuus chin yamar aimaar belddeg yum be...bur jiliin omnoos....getel bi geed l nayan yum bodood ehleh yum bile. Onoodor er ni ene site ruu orsonoos bolj ugiin tulj ireed baisan stress-ee ulam tulgaj haysan baih. Oroi gertee ireed hool hiij aria neg joohon taivshirsan. Busdaar bol ch uur hureed ch baigaa yum shig, gomdood ch baigaa yum shig, nudnees nulims garah geed neeh sonin baisan.

Za taivshir taivshir..
 Tomorrow is another day and everything will be fine!

Friday, July 12, 2013

Хуримын бэлтгэл -5

Сайхан наадацгааж байна уу? Би бол наадмын өдөр ч хуримын бэлтгэл хийгээстэй кк. Өчигдөр, өнөөдөр амралтын өдрийг далимдуулж хотод байгаа найзууддаа хуримын урилга тараах ажилд оров. Хэд хоног аймаар их ажилтай, нэлээд ядарсан болохоор энэ 2 өдрийг ашиглаад жоохон амраад авах санаатай. Гэр орноо ч гэсэн цэвэрлэлээ. Сүүлийн өдрүүдэд орой ирж унтаад, өглөө гараад яваад байсан болохоор гэр гэж үнэн аймшгийн болсон байна. Наадмын уур амьсгал орсонгүй наадам дууслаа. Талбай, цэнгэлдэх, Хүй 7 худаг явсангүй. Зурагтаар хальт бөхийн 5,6-н даваа харж найрааны начин яаж төрдгийг харлаа. Харин 7-н даваанд давсан заанууд мундаг байна лэ гээд бөх мэддэг хүн шиг биччихэе кк.
Наадам болж байхад яаж зүгээр байхав гээд хэдэн литр айраг авч уулаа. Нөгөө дэглэмийн сүүлийн өдөр айраг, хорхогонд хорлогдсон л доо. Гэхдээ 6 өдөр 3кг хассан байна лээ. Хурим дөхүүлж байгаад дахиад нэг баринаа.

 
Ирэх жилийн хуримын даашинзны загвар гэнээ. Үнэн тансаг байгааз. 

Tuesday, July 09, 2013

Хуримын бэлтгэл -4

Хуримын бэлтгэл чинь ёстой наян зуун мянган ажил байдаг юм байна. Нэг юм боллоо гэхээр л өөр юм гарч ирээд байх юм. Хэдийн даашинз өмсөж үзэхдээ гутал бас углаж үзсэн юм. Тэгээд өндөр өсгийт өмсөж сураагүй хүн ямар даашинзны хормой чирээд яваад байлтай нь биш гээд өндөр өсгийтэй гутал өмсөе гэж бодсон юм. Нэг иймэрхүү дор зурган дээр байгаа шиг гутал л даа.  
Пээ Бурхан минь энэ өндөр өсгийт чинь дээр нь алхахад ямар хэцүү эд вэ. Юун алхах байтугай би бол дээр нь тогтож зогсож ч чадахгүй юм шиг байна лээ. Өндөр өсгийт өмсөж сурах сургуулилт хийдэг хүн болох гээд нэг шинэ жилээр аваад 4-хөн цаг өмсөөд далд хийсэн өндөр өсгийтийг гаргаж ирээд өмсөөд ажилдаа явсан биш харамсахын дээдээр харамсаж байна. Өдөржин сандалнаасаа босч чадалгүй суулаа. Босч гарч явна гэж худлаа юм байна. Ямар сайндаа өчигдөр гэрлэсэн нөхрийгөө намайг ирж ав гээд дуудаад сууж байх билээ. Манай нөхөр аягүй халамжтай, миний энэ турах, өндөр өсгийт өмсөх гэх мэт элдэв сонин үйлдлүүдийг дэмжиж тусалж байдийн кк.  
 
Уг нь бэрийн гутал гоё байх ёстой гэж бодож байна. Нэг хөөрхөн эвтэйхэн гутал олж өмсөнөө. Яджийхад  стандарт бус, аягүй жижигхэн хөлтэй болохоор таарах гутал олдохгүй үнэн хэцүү. Хүмүүс тоглоом хийгээд, Аз хүүхдийн дэлгүүрээс жоохон охидууд цасан охин болох гэж өмсдөг цагаан даашинз, цагаан дуфл аваач гээд байна лээ :p Хуримынхаа өдөр гутлынхаа уланд ганц бие найз бүсгүйчүүдийнхээ нэрийг бичнэ ээ. Нэр нь арилсан хүн next one to гэрлэж хуримаа хийдэг гэдэг юм билээ. Туркэд л тэгдэг байсан хэхэ. Найзуудынхаа нэрийг арилдаггүй балаар бичиж эдр сахилгагүйтвэл яахуу ккк.
 
Урилга хэвлэлтээс гарсан тул өчигдөр орой гараараа хуримынхаа урилгыг бичив. Бэлэн болсон урилгануудаа багцлаад тал тал тийш нь тарааж эхлэв. Өдөр хоног хурдан өнгөрөөд, big day улам л дөхөөд байх юмаа.     

Monday, July 08, 2013

Хуримын бэлтгэл -3


Өнөөдөр гэрлэлтээ батлуулав.
Ингээд энэ өдрийн байдлаар би гэдэг хүн ганц бие бүсгүй байхаа болидог юм байжээ. Эрэгтэй С.Б, эмэгтэй Н.Н нар 2013 оны 07-р сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 07-р сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ....-рт бүртгэж гэрчилгээ олгов гэж бичсэн байгаа кк. Бүртгэлийн ажилтан нь гэр бүл болсон өдөр асуугаад болдоггүй, өнөөдөр гэсэн чинь анх хэзээ гэр бүл болохоор шийдсэн юм гэж ч байх шиг кк. Хоёулаа ижилхэн өдөр байж болдоггүй юмуу гэсэн чинь болно л доо гээд ижил өдөр бүртгэж өгөв.  Хүн харвал шууд нэг өдөр шийдээд, нэг өдөр бүртгүүлсэн юм шиг инээдтэй л харагдах нь дээ ккк. Бүртгэл бичиж дуусаад гарын үсэг зурсан дараа бүртгэлийн ажилтан за босцгоо гээд өөрөө бас босч зогсож байгаад "За та хоёр гэр бүл боллоо", баяр хүргэе гээд гар барьж гэрчилгээг гардуулж өгдөг юм байна лээ. Тэр хүн их л буянтай ажил хийдэг хүн юмаа. Хүмүүс гэрлүүлнэ гэдэг сайн үйлс биз дээ тэ кк.

Тураах дэглэмийнхээ 4-дэх өдөрт ороод явж байна. Одоогийн байдлаар 3кг хассан байна лээ. Хичнээн өлсөж, хоол идмээр санагдаж байгаа ч гэсэн жин хассан байхаар нь урам ороод гүрийгээд л байгаа. Өдөржин зөвхөн жимс, хүнсний ногоо, цай, лимонтой ус гэх мэт зүйлс идэж байгаа. Мах, гурил, будаа, төмс гэх мэт зүйлс огт идэхгүй байгаа. Өдөр нь ажил ихтэй болохоор тэрэндээ сатаараад нээх өлсөхгүй өнгөрөөд байгаа. Харин орой хүмүүс хоол идээд эхлэхээр идмээр санагдаад хэцүүм билээ. Өчигдөр улаан лооль, өргөст хэмх хоёрыг хэрчээд усанд хийж давс нэмээд буцалгаж байгаад нэг өндөг, жоохон далайн байцаа хийгээд гоё шөл болгож уусан. Эхний өдрийн байцаа, сонгино, луувангийн шөлнөөс гоё амттай юм байна. Байцааны шөл юун уух байтугай, үнэртэхээр муухай санагдаад байдаг юм. Ингээд хоол идэхгүй байсан чинь жирийн үед ямар их иддэг байсан юм бэ гэж бодоод санаа зовох ч шиг кк. Дэглэмээ дууссан ч гэсэн үргэлжлүүлээд хоолондоо анхаарч зөв, эрүүл хооллохыг хичээнээ. Гэтэл одоо наадам дөхөөд наадмын хуушуур, айраг хоёр нүдэнд харагдаж, аманд амтагдаад үнэхээр хэцүү байнаа.

Амралтын хоёр өдрийг гадуур явж гэрийн тавилга харж, байр цэвэрлэж өнгөрүүлэх шив дээ. Тавилганаас гадна хөшиг, гэрлийн бүрхүүл энэ тэр гээд наян янзын ажил байдаг юм байна. Өмнөх байрандаа бүх юм нь бэлэн байранд ирээд суусан болохоор ийм тийм жижиг сажиг юмыг мэддэггүй байж. Гэтэл байр тохижуулах гэж чухам их ажил байдаг юм байна. Хуримын өглөө шинэ гэртээ орж гал голомтоо асаах болохоор одоо хамаг юмыг нь бэлэн болгож тавих ёстой юм гэнэ.

Өчигдөр бас 2 цагийн завсар гаргаад гоо сайхан ороод амжсан шүү. Хуримаас өмнө нэг хоёр удаа ороод нүүрээ сэргээж, засч авах хэрэгтэй гэсэн. Үсчин ч гэсэн орж урьдчилсан байдлаар үсээ янзлуулж, үсчинтэйгээ хуримын засалтаа ярилцаж, бүр туршиж ч үзэх хэрэгтэйм шиг байна лэ. Шууд очоод тэр өдрөө янзлуулна гэвэл "турш-азгүйт" болох байлгүй кк. Нээрээ сониноос хуримын өглөө хадмын талынхан намайг ирж манай гэрээс аваад, нөхрийн гэрт очиж гал голомт асаалгаж, цай чануулдаг гэсэн. Гал голомт асаах гэдэг байранд бодвол цахилгаан зуухны товч дараад болно байх. Харин нэг сайхан цай чанаж сурах юм шүү тэр өдрөөс өмнө кк.

Friday, July 05, 2013

Хуримын бэлтгэл -2

Хуримын бэлэн даашинз туршиж үзсэн чинь ер нь боломжийн юм байна. Тиймээс захиалгаар хийлгэхийн оронд шууд бэлэн даашинз авсан нь амархан юм байна гэж бодлоо. Даанч даашинзан дотроо жоохон шахцалдаад байна, тиймээс яаралтай дэглэм барих ажилд орлоо. Өнөөдөрөөс эхлээд! кк.

7 хоногт 5кг турдаг энэ дэглэмийг өчигдөр олж авсийн. Ердөө жимс, ногоогоор л турдаг гэнэ. Эхний өдөр зөвхөн шөл ба жимс иднэ. Шөлийг 3 сонгино, 3 лууван, бйацаа, 2 амтат чинжүүг усанд хийгээд давс нэмж дунд зэргийн галаар зөөлөртөл нь буцалгаж бэлдэнэ гэж байна. Эхний өдөр шөл, жимснээс гадна чихэртэй ногоон цай, кофе юмуу ус ууж болно.

Ий энэ листийг нь харахаар л шууд өлсөөд эхэлж байх шиг. Би чинь амьдралдаа дэглэм барьж үзээгүй хүн. Бас хоолны өндөр дуршилтай хүн яаж үүнийг давж гарахын байгаа мэдкүйээ. За яахав даашинз минь даашинз минь гээл бодоод өөрийгөө зоригжуулаад байхаас кк.

Аа нээрээ тийм, одоогийн байдлаар ресторан захиалгаа өгсөн, урилгаа хэвлэлтэнд оруулсан амжилттай байх шив дээ. Даашинзан дээр нэлээд тулж ажиллах хэрэгтэй байгаа.

Хуримын өдрийн маршрут гэж нэг юм хийх ёстойм байна. Гэрлэх ёслолын ордноос гараад Гандантэгчилэн хийд орж ном хуруулаад, Мэгжид Жанрайсаг Бурханы хөшөөнд мөргөдөг. Талбай орж Чингисийн хөшөөнд цэцэг өргөдөг. Уг нь дотогшоо ороод 9 хөлт цагаан туганд мөргөвөл бас ёслол төгөлдөр болох юм байна.

Хуримын өдрийн маршрутандаа бас нэг цаг гаргаж үсчин орж, будаг сэргээх цаг багтаах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бас гоо сайхан, үсчингийн захиалга эртнээс өгөх хэрэгтэй болоод байгаа юм. Ингээд бичээд явахгүй бол санаанд ороогүй юмнууд их гарч ирдэг юм байна.

Wednesday, July 03, 2013

Хуримын бэлтгэл

За энэ бичлэгийг бараг таван удаа бичихийг завдаж эхлүүлж байна, дуусгах завдал гарахгүй явсаар байтал үйл явдал өрнөөд дуусах нь кк. Анх найз залуу гэрлэх санал тавьсан дараагаас эхлээд бэр гуйх болон хуримын өдөр товлох, хуримын бэлтгэл ажил эхлүүлэх гээд чухам түмэн завгүй болчихдог юм байна. Ядаж байхад ойрд ажил ихтэй ачаалалтай байхад өдөр нь ажлын хажуугаар интернэтээс даашинзны загвар харах, урилганы дезайн сонгох, хүлээн авалтанд урих зочдын лист гаргах, хуримын бөгжний загвар захиалга, бас болоогүйэ хаа байсан хэзээ ч явах юм байгаан бал сарын аялалын маршрут гаргах гэх мэт наян янзын ажилтай сууж байдаг болсон.

Манай найз залуу ингэхэд өвдөг сөхөрч байгаад "Надтай гэрлээч" гэж гуйгаагүй шд. Харин өвдөг сөхөрч байгаад "Надтай насанд туршид минь хамт амьдрах үнэнч хань минь болооч" гэж хэлсэн кк. Энэ үгийг нэлээд сургуулилсан байх гэж бодож байна кк. Хүн яг ингэж хэлэхээр сэтгэл хөдлөөд уйлмаар болдог юм билээ кк. Дараа нь тэдний гэрийнхэн хаа байсан говь руу 500-600км газар явж очиж манайхаас бэр гуйсан. Бэр гуйгаад л шууд хуримын өдөр товлосон чинь сар хүрэхтэй үгүйтэй хугацаа байгаа юм чинь.

Хурим хийх талаар тийм ч их синдерэлла мөрөөдөлгүй байсан хүн чинь гэнэт хурим хийх болонгуут яахав ийхэв, ямар даашинз гээд сандардаг юм байна. Хуримлагч бүсгүйн зураг хараад ихэнхдээ цагаан хуримын даашинз өмсөж дээ л гэж хардагаас яг ямар загвартай, ямар материал байна вэ гэдгийг цөөхөн тохиолдолд анзаарч хардаг юм шигээ. Тиймээс би хүн хараад цагаан даашинз гээд өнгөрөхөөргүй даашинз өмсөх бодолтой байдаг юм. Хэд хоног нэтээс хайж байж нэг ийм загвар олсон. Маш их таалагдаад байгаа, гэхдээ хийлгэх маань жоохон асуудалтай юм шиг байнаа. Яг сайхан харагдаж байгаа шигээ гарч ирэх эсэхийг сайн мэдэхгүй байна.

Хуримын бөгжний талаар бас нэлээдгүй ярилцлаа. Нэгэнт л насан туршдаа зүүх бөгжөө сонгож байгаа болохоор хэлбэр загвар таалагдсан, хамгийн гол нь чанартай сайн эдэлгээтэй бөгж байх тал дээр санал нийлсэн юм. Тэгээд бас л интернэтээс хайж эхэлсэн дээ. Бөгжний загвар энгийн мөртлөө хүнд шууд хуримын бөгж гэж харагдахаар байвал зүгээр гэж бодоод байгаа. Гэхдээ яагаад ч юм хаан бугуйвч, хатан сүйх зүүх тал дээр тийм позитив биш байгаа.

Гэрлэх ёслолын ордонд өдрөө өгөөд захиалгаа хийчихсэн. Сонирхолтой нь тэд нар гэрлэлтээ батлуулж ирээрэй гэдэг юм билээ. Би чинь тэндээ шууд баталчихдаг юм байх гэж бодсон байхгүй юу кк. Одоо бас дүүрэг дээгүүр явж гэрлэлт батлуулах гээд бөөн ажил гарч ирж байх шиг байна. Бас батлуулах сайн өдөр харах хэрэгтэйм шиг байна. Эцсийн эцэст баахан тэмдэглэлт өдөртэй болж хоцрох юм шиг байна. Гэрлэх санал тавьсан өдөр, бэр гуйсан өдөр, батлуулсан өдөр, хурим хийсэн өдөр, гэртээ нүүж орсон өдөр гэх мэт гэх мэт ккк.

Одоо хамгийн том ажил хүлээн авалтын захиалга хийх байна. Ресторан хайж 3 өдөр л гадуур явлаа. УБ-д цогц үйлчилгээ үзүүлдэг цөөхөн хэдэн газар л байдаг юм байна. Нөгөө хэдийг нь харьцуулж байгаад л нэгийг нь сонгодог байх даа. Ресторанаа олчих юм бол хуримын урилга хэвлүүлэх ажилд орно. Өнөөдөр урилганыхаа загвар дезайныг сонгосон.

За тэр зочдын нэрс гаргах чинь хамгийн төвөгтэй ажил байна. Төсөв хөрөнгөө бодохоор лимитэд байдаг. Зарим нэг урих ёстой ч юм шиг ёсгүй ч юм шиг хүмүүс байна. Сайн танихгүй мөртлөө урих ёстой хүмүүс ч бас байгаад байх шиг. Яахаараа тэр барааг нь хараа ч үгүй хүнийг би хуримандаа урих ёстой байнаа гээд ээждээ хэлээд амжсаан. Гэхдээ хурим найр чинь бидэнд зориулагдсан гэхээсээ илүүтэй ах дүү төрөл саданд зориулагдсан эд юм байна шд.

Хурим дуусаад 8 сар гаргаад бал сарын аялалдаа явж байх юмсаан. Уг нь эхлээд чухал ажилдаа анхаарал хандуулна, бал сараа түр хойш нь тавина гэж тохирсон байсан боловч бас л тэсэхгүй зав чөлөө гарвал судлаад л байгаа. Хоёулаа аялах хоббитой юм болохоор энэ тал дээр их санаа нийлээд байгаа.

Monday, June 10, 2013

Хүүхдийн парк


Бидний төрсөн өдрийг тэмдэглэж Хүүхдийн парк орж өдрийг өнгөрөөв. Ер нь миний хувьд Улаанбаатар хотод очиж цагийг өнгөрөөх хамгийн дуртай газруудын нэг Хүүхдийн парк байдаг юм. Хиймэл нуурын эрэг дээрх кафед нь суух дуртай. Жоохон ч гэсэн усны л хажууд юм хойно Стамбулын далайн эрэгт суудаг байсныг санагдуулаад гоё байдаг юм.

 
Хиймэл нуурын голд байрлах үлгэрийн цайз нь их хөөрхөн. Анх сошиал медиагаар хүмүүс энэ цайзны дэргэд авхуулсан зургаа тавиад байхаар нь гадаадад л байна гэж харж байсан. Морин тойруулга, динозавртай эргэдэг тоглоом, мөргөлддөг машин, гинжит савлуур, камиказе завь гэх мэт гайгүй ч гүй хэдэн тоглоомтой, бас хөөсөн чихэр, попкорн, шорлог зардаг мухлагуудтай. Бонгын ертөнцтэй, спорт пабд нь боулинг, биллард, ширээний хөл бөмбөг гэх мэт тоглоомууд тоглож болно.
Алсыг харагч дээр нь хоёр удаа сууж үзсэн. Бүхээг нь савлаад жоохон аймаар ч гэлээ хэрэндээ л хөөрхөн сэтгэл хөдөлгөм шүү. Хүүхдийн жижиг жижиг тоглоомуудыг нь шинэчилж будаж янзалсан юм шиг байна лээ, өнгөлөг гоё харагддаг. Нэг л харамсалтай юм байна. Тэр нь даанч давчуу, жижигхэн газар шамбааралдуулаад тавьчихсан. Жиргээнийхэн Хүүхдийн парк гээд тэмцэлдээд байдаг нь нээрээ л үнэн юм байна. Дээхэн үед их л том хашаатай байдаг байсан санагдана. Одоо тоглоом, тохижолт хөөрхөн болсон хэр нь талбай жижигхэн болохоор тиймхэн байна даа.

Хүн яагаад ч юм тоглож байгаа хүүхдүүдийн хажууд байхаар өөрийн эрхгүй аз жаргалтай болдог юм байна. Хүүхдийн инээд, тоглож буй тоглоомноосоо авч буй сэтгэл ханамж, үнэн сэтгэлээсээ баярлаж хөөрч буй инээд нь бусдад аз жаргал халдаадаг байхаа.

Thursday, June 06, 2013

Сүүлийн үед үзсэн кино тэмдэглэл


Сүүлийн үед үзсэн кинонуудаас хамгийн их таалагдсан нь Крүүдсийнхэн (The Croods) гээд хүүхэлдэйн кино байлаа. Дээр үед гардаг байсан Филинтстоуныхан гээд хүүхэлдэйн кинотой төстэй юмуу даа. Динозаврын үед амьд үлдэх гэж тэмцэж байгаа нэг гэр бүлийн тухай гардаг. Үнэн хөгжилтэй, цаг гучин минут тасралтгүй инээсээр байгаад гарч ирсэн дээ. Сүүлийн үед ийм их инээлгэдэг кино үзэж байсанаа би лав санахгүй юм байна. Дараа нь дүү нартаа үзүүлэх гэсэн чинь төдхөн театруудад гараад дуусчихсан байсан. Эпик гээд өөр нэг хүүхэлдэйн кино сурталчлаад байсаныг өчигдөр үзсэн. "Аватар"-архуу кино шиг санагдсан. Ой модон дотор амьдардаг шувуу хөлөглөдөг бичил навчин хүмүүсийн тухай. Тэд нар нь жинхэнэ хүмүүсийг тэнэг, болхи, удаан гэж боддог ккк.

G.I.Joe: Rise of the Cobra -ийн үргэлжлэл G.I.Joe: Retaliation  ёстой тасархай болсон байсан даа. Угаасаа адал явдалт кинонд дуртай хүн чинь өмнөх ангийг нь хэд хэдэн удаа үзчихсэн байсан юм. Энэ анги дээр хамгийн хамгийн нь Storm Shadow л байлаа. Өмнөх анги дээрээ тийм их гардаггүй хэр нь энэ анги дээр голлон гардаг. Ёооо, ямар ч тасарцан сайхан залуув дээ гээл дуу алдаад үзээд сууж байлаа шд кк. Театрт найз охинтойгоо хамт үзэж байсан юм. Storm Shadow цээж нүцгэн гардаг нэг хэсэг дээр зэрэг зэрэг "Wooow" гэж аймаар чангаар дуу алдаад, тэрэндээ учиргүй санаа зовсон гэж хэхэ. Цастай ууланд хүн хулгайлдаг хэсэг л хамгийн гоё scene байсан гэж бодож байна.


Storm Shadow-д тоглодог залуу нь Ин Ха гэдэг дүрд тоглодог Солонгос залуу юм гэнээ. Ин Ха гэж ямар ч киноны дүр юм сайн мэдэхгүй байнаа, киног нь үзээгүй болохоор.. Хүмүүс нөгөө Чанавуу Чанавуу гээд байдаг, тэрэн шиг Чанавуу гэж хэн юм бас мэдэхгүй. Энэ залуу нээрээ үнэн тасарцан юмаа. Царайлаг, гоё бие хаатай.. ёоооё хараад л баймаар хаха.

Гэснээс сүүлийн үед юутүбээс Ази кино үзээд байгаа гэсэн дээ. Boys over Flowers гээд кинонд донтоод 2 өдөр 3 шөнө л үзлээ. Дээхэн үед F4 гээд дүү нар үзээд байдаг байсан кино мөн байна лээ. Яг эхнээс нь үзвэл бас хөөрхөн кино байсан байлээ шд. Тэр киноны залууд ичихгүй дурлаж эдр, инээдтэй юм болж байнаа ккк.


Бурхан түүнд гоо үзэсгэлэнг ямар ч харамгүй заяагаа вэ эдр хэхэх. Интернэтээс хайж ирээд түүний тухай уншиж, зургийг нь харж эдр.. бүр өөрөөсөө ичлээ шд ккк. За яахав, яахав сайхны өмнө харц буруугүй гэдэг биз дээ. Тэгээд ч ийм гэмгүй дурлал байж болно биз дээ гээд өөрийгөө зөвтгөөд байгаамаа хэхэ. 

Шинэ гарч байгаа Монгол кинонуудыг уг нь үзэх санаа их байдаг гэхдээ үзсэн нь гэвэл Дэлхийд дурласан сар, Ану Хатан, Улаан дөрвөлжин гурав л байх шиг байна. Ихэнх киног сурталчилгааг нь үзээд үзмээргүй санагдчихдаг. Уг нь киноны трэйлэрийг чинь хүмүүс үзээд киног нь үзмээр санагдтал хийх ёстой биз дээ, тээ? Монголд арай тэгж чадахгүй байгаан болуу ч гэж бодох шиг. За харин сүүлд гарсан Ларьдма үзэх санаа их байгаа.


Ану Хатан МУСК-г үзээд сэтгэл их хөдөлсөн. Үнэхээр сайн кино болсон гэж бодож байгаа. Зураглал, дүрслэл нь хамгийн гоё. Бас хувцас чимэглэл нь их сэтгэл татам байсан. Тэр хүүхнүүдийн зүүсэн толгойн чимэглэл их таалагдсан. Нэгийг олж хуриман дээрээ зүүмээр санагдсан. Ану хатны дүрд ёстой л нэг тохирсон хүнийг тоглуулжээ гэж бодсон. Нэг тийм гоё Монгол төрхтэй, дайчин чанартай эмэгтэй байна лээ. За тэр Галдан хаанд тоглосон залуу бүр тасарцан сайхан залуу байна лээ кк. Киног нь үзэж байхдаа Монголд чинь одоо ийм сайхан залуу хаана байсан байнаа гээд бодоод байсан чинь Guys 666 хамтлагийн дуучин Мийгаа гээд залуу байсан юм билээ. Уг нь тэр хүнтэй жиргээчдийн шинэ жилээр тааралдаад зураг мургаа авхуулж л байсан юм. Гэтэл кинон дээр нь танихгүй онигоотойм болсон л доо хэхэ. Киноны ихэнх үйл явдал дажгүй хэрнээ ганц дайн байлдаантай хэсэг нь л тиймхэн санагдсан. Би өөрийгөө тоо мэдэхээ больсон юм байна гэж ч бодох шиг кк. Түм буман цэрэг гээд яриад байгаа хэрнээ хорь гучин хүн л байлдаж байгаам шиг харагдаад байдаг хэхэх. Дайны талбар нь шамбааралдсан жижигхэн, нээх давчуу талбайтай... за ер нь киноны хамгийн онцгүй хэсэг л тэр байсан даа. Уг нь дайтаж буй цэргүүдийн үйл хөдлөлд уран сайхны гоё өгүүлэмж харагдаад байгаан, усан доор нум сум харваж байгаа гэх мэт, даанч setting нь нэг тиймэрхүү. Монгол гэдэг кинон дээр харин дайны хэсгийг их гоёоор дүрсэлсэн байдаг. Ямартаа ч манайхан киног энэ зэргийн гоё хийж чадаж байгаа нь бас сайхан хэрэг шүү гэж бодсон. Улаан дөрвөлжин МУСК бас энэний нэг баталгаа гэж бодож байгаа. Галзуугийн эмнэлгийн тухай гардаг сэтгэлзүйн драм кино хүнд юм бодогдуулах хэмжээнд хийгдсэн байна лээ. Нэг тийм серьёзний уур амьсгалтай, нэг тийм өвөрмөц кино байна лээ.

Их өндөр хүлээлттэй үзээд сэтгэлд хүрээгүй кино гэвэл Iron Man 3, Oz - The Great and Powerful байна. Төмөр хүний өмнөх бүх ангиудыг хэд дахин үзсэн улаан фен нь юм болохоор их л өндөр хүлээлттэй байсан хэрэг. Гэтэл юу вэ, яг ямар зохиол гараад байсаныг нь ч сайн ойлгоогүй. Хүүхдийн зохиол ч юм шиг. Дэндүү нуршуу ч юм шиг. Гоё гоё visual effect байгаа хэрнээ зохиол нь сонин болохоор ерөнхийдөө таалагдаагүйэ. Oz ч гэсэн дээ нэг тийм ядмагхан болсон шиг санагдсан.

За одоо гарахыг нь тэсэн ядан хүлээж байгаа нэг кино гэвэл Now You See Me гээд банк дээрэмддэг илбэчдийн тухай кино байна даа. Трэйлэрийг нь үзсэн өдрөөс хойш л үзэхийг хүссэн кино байгаа юм. Театруудад удахгүй гарна гэж  найдая.

Wednesday, June 05, 2013

Бүдгэрэн бүдгэрсээр


Мартах гэдэг аймшгийн зүйл байна. Сүүлийн үед бараг өчигдөр хийсэн юмаа өнөөдөр санахгүй шахуу мартуу болжээ. Ямар их юм, ямар чухал юм мартсан болоо гэж бодохоос айх ч шиг.. Хааяа хуучин дэвтэр, хуучин захидалуудаа уншиж үзэхээр огт өөр хүний дурсамж уншиж байгаа юм шиг.  Өөрөөсөө тийм л хөндийрсөн байх гэж. Мартдаг өвчин гэж бодохгүй л байна л даа. Ямартаа ч түлхүүрээ хаана тавьсанаа санаад байдаг юм ;P
Тархи толгой ичээндээ орчихсон унтаж байгаа ч юм шиг.. юунд ч өөрийгөө хүчлэхгүй. Юуг ч санах гэж оролдохгүй. Хамаг сайхан дурсамж бүдгэрэн бүдгэрсээр алга болж өгөх гэж байгаа ч юм шиг.. Миний хамгийн дуртай үг: LIFE IS NOT EVERY BREATH YOU TAKE, IT’S MOMENTS THAT TOOK YOUR BREATH AWAY. Амьдрал гэдэг амьсгалсан амьсгалын чинь тоо биш амьсгаа даран амталсан мөч бүр чинь юм гэсэн утгатай үг. Эргээд харахад амьдрал гэдэг зөвхөн сайхан дурсамжуудын цуглуулга гэдэг нь л үнэн юм шиг.

Өөрийнхөө оюутан үеийг бодож үзээд тэр үед л би өөрийнхөө байж чадах хамгийн сайн хүн байж дээ гэж боддийн. Сайхан бодолтой байсан. Өөрөөсөө түрүүлж бусдыг боддог байсан. Юмны учир начрыг олж, тунгааж боддог тийм л хүн байдаг байсан... эсвэл тэгж боддог байсан. Гэтэл заримдаа эргээд бодохоор ямар тэнэг байсийм дээ ч гэж бодох шиг.. за за мэдэхгүй.. заримдаа тэнэг, заримдаа ухаантай байдаг байсан юм байлгүй дээ.  

Ирээдүйд миний амьдрал яг хоёр хэсэгт хуваагдах юм байна. Гучин наснаас өмнөх үе болон хойдох үе гэж. Тэгээд яг хоёр өөр хүний амьдрал шиг.. сонин юмаа.

Friday, May 31, 2013

Хүүхдийн баярт зориулсан хүүхэд насны дурсамж


Би айлын том болохоор эрх гэж жигтэйхэн.. Ах дүү нар энэ эрх хүүхэд яаж хүн болно доо гэж ярьдаг байсан гэсэн. Гэхдээ л сайн хүн болоод хүмүүжсэн л байгаам даа хэхэхэ. Жоохон байхдаа өвөөгийнхөө гэдсэн дээр гарч хэвтчихээд зүрхний цохилтыг нь чагнаад, энд алхаар юу нүдээд байгаан бол гээд гайхдаг байсан. Дараа нь манайд байсан өвөөгийн дүү гээд модоор юм хийдэг мужаан хүний алхыг аваад сандал нүдээд сууж байдаг байсан. Өвөөгийн дүү алх хаачив гээд харахад хэзээний би авчихсан байдаг, тэгээд нэг хэсэг "алх Номин" гэдэг хочтой болсон гэсэн.

Аав ээж хоёр ажилтай болохоор намайг болон дүү нарыг Ханбогд руу өвөө эмээгийнх рүү их явуулдаг байсан. Ханбогд, Даланзадгад хоёрын хооронд мөн ч их явсан даа, онгоцоор ч явлаа, шуудангаар ч явлаа, ачааны машинаар ч явж байлаа. Тэр үед сум хооронд нисдэг байсан царцаа ногоон гээд онгоцонд үхтэл бөөлждөг байж билээ.

Бодоод үзэхээр хамаг хүүхэд насны дурсамж хөдөө л өнгөрсөн байдаг. Нэг удаа говийн угалзанд ганцаараа төөрч байсан санаанаас ер гардаггүй юм. Амьдрах хувьтай л хүн байсан болохоор тэр угалзнаас амьд гарсан байх гэж боддог. Ийм явдал болсон юм. Би 5-6 настай байсан байх, сургуульд ороогүй л байсан юм. Зуны нэг өдөр манай гэрийнхэн худаг орж тэмээ малаа усалж, ус авчихаад надад нэг тэмээн дээр 40-н бидонтой ус тэгнэж өгөөд түрүүлээд харьж бай гээд явуулаваа. Худгаас загтай хоолой гатлаад гэр хүрдэг байсан юм. Яг замынхаа талд орж явтал салхи гараад хөтөлж явсан тэмээ цочоод ухасхийхдээ бидонтой усаа унагаачихдаг юм. Жоохон хүүхэд болохоор усаа тэмээн дээрээ тавьж чадахгүй, усгүй гэртээ харихаас бас айгаад, худаг дээр байгаа хүмүүс дээр очих санаатай буцаад явсан чинь салхи ширүүсээд, шороо болоод замаа олохгүй болохоор нь за за худгаа олохгүй юм чинь харья гээд гэрийн зүг явах гэсэн чинь зүг чигээ бүүр алдчихсан. Дээрээс нь битүү шуургатай, юу ч харагдахаа больчихсон. Дээрээс нь тэмээ ч сүүлдээ явахаа болиод хэвтээд өгсөн. Тэмээгээ босгох гээд татаад чангаагаад ерөөсөө дийлэхгүй байгаам чинь.. Сүүлдээ аргаа бараад тэмээнийхээ нөмөрт хэвтэв. Зун болохоор өмссөн хувцас гэж нэг богино юбка, торон майк байсан. Шороо бие өвтгөөд байхаар нь юбкаа байдгаар нь дээш нь татаж гараа далдлаад, атийгаад хэвтэж билээ кк. Тэгээд эргэн тойронд битүү шороо харанхуйлсан газар ганцаараа хэвтэж байхдаа өөрийгөө айх ёстой гэж бодсон боловч яг цагаа тулахаар огт айдаггүй юм билээ. Дотроо дов сондуулны араас чөтгөр шулам гарч ирээд намайг тойроод бүжиглэж байвал яанаа гэж бодсон хэрнээ огт айхгүй байсан. Харин салхины чимээтэй цуг хүмүүс миний нэрийг дуудаад байгаа юм шиг санагдаж байсан. Тэгээд нэлээн удаан хэвтэж байтал бараг орой болсон хойно шороо намдаад тэнгэр цэлмэсэн. Босоод харсан чинь газрын баримжаагаар гэрээ олж болохоор юм шиг байхаар нь тэмээгээ босгож хөтлөөд гэр рүүгээ алхсан. Бидонтой ус мус ч дүүрсэн хэрэг. Тэмээний бөхөнд 10-н бидонтой ус дүүжлээстэй байгаа юм чинь гэрийнхэн арай загнахгүй байх гэж бодоод байгаамаа кк. Гэртээ ирсэн чинь ээжээс бусад хүмүүс байдаггүй.. Яасан гэсэн чинь усан дээр байсан хүмүүс ирсэн чинь шороо болоход намайг ирээгүй байхаар сандралдаад хайхаар явцгаасан байжээ. Мотоцикл, тэмээ, явган гээд бүгд тэр заган хоолойг самнасан гэсэн. Миний унагасан бидоныг олсон хэрнээ намайг олохгүй байсан хэрэг. Яаж ч олох билээ дээ тэр харанхуй шуурганд. Угаасаа говийн шуурганд төөрвөл хэцүү шүү дээ. Учраа мэдэхгүй хүүхэд бол тэгээд эргэж олддоггүй гэсэн. Шуурганд яваад байвал улам төөрөөд хаа хамаагүй явчихдаг гэнэ. Харин тэнд байсан тэмээний ачаар би хаа хамаагүй тэнээд явчихаагүй тэр газраа хэвтэж байгаад шороог өнгөрүүлсэн нь намайг аварсан хэрэг. Үнэндээ бол тэр тэмээ миний амийг аварсан хэрэг шүү дээ. Түүнээс хойш шороо гарвал л суучихдаг болсон. Хамгийн зөв арга бол дороо суугаад шуурга өнгөрөхийг хүлээх гэсэн. Шуурганд гэрийнхээ гаднаас ч төөрөөд явчихсан хүн байдаг гэсэн шүү.

Мөн л бага байхдаа 60-70аад км газар тэмээгээр нүүдэллэж байсан хамгийн адал явдалтай дурсамж байх. Хонь малаа туугаад, тэмээн дээр гэрээ ачаад 2 хоног нүүдэллэж билээ. Замдаа нуурын эрэг дээр буудаллаад хээрийн хоол хийж идэж гадаа хоноод л... ёстой гоё байсан. Дараа нь бас нэг удаа үеэлтэйгээ хамт хол газар ингэ ботго туух болдог юм. Зарим ингэн дээрээ зэл гадсаа ачаалаад, өөрсдөө номхон 2 ингэ барьж унаад явдаг юмаа. Яг нэг шавартай газраар өнгөрсөн чинь ингэ ботгонууд шавран дээр хальтирч унах гээд бүжиг хийгээд, тэд нарыг харж үхтэлээ инээлдэж билээ. Тэгсэн хэрнээ бидний унаж явсан тэмээ шавран дээр хальтрангуут уначихвий гэж айж үхэх гэж байсан хэхэ. Тэгээд явж байгаад айлын гадаа ирээд бууж цай уух юм болдог юм. Ингэ ботгоо жоохон холхон туучихаад айлд ороод сайхан гэдэс огтлоод цай уугаад сууж байсан чинь ботго буйлаад эхэлдэг байхгүй юу. Айлын хүмүүс юу болов гээд гараад харсан чинь бид хоёрын унаж явсан 2 ингэний ботго нь гадаа ирчихсэн буйлж байдаг байгаа. Хоёулаа ичсэндээ болоод бушуухан гараад гүйчихсэн. Ингээ унаад айлаас нэлээд холдсон хойноо өөрсдийгөө шоолж бас баахан инээлдэж билээ. Их хөгжилтэй аялал болсон. Санаанаас ер гардаггүй юм.

Зуны амралтыг хөдөө өнгөрүүлэхийн хамгийн гоё нь зуны шөнө гадаа унтах. Унтана гэж байхгүй шүү дээ. Үлгэр яриад, эсвэл хэн нь олон од тоолохоо үзэх гэж уралдаад л. Зуны шөнө ядаж байхад нээх гоё намуухан, тэнгэр дээрээс одон чимэглэлтэй гоёмсог торгон хөнжил нөмрөөд авах гэж байгаа юм шиг л сайхан харагддаг байсан. Шөнө орой унтчихаад өглөө сэрэхгүй нарнаас зугтаж сүүдэр бараадаж унтаад эмээдээ загнуулаад хөгжилтэй ч байж дээ. Говьд угаасаа бороо хуртай жил л хамгийн сайхан зун болдог байсан. Хаа нэг газар нуур тойром тогтох юм бол айлууд тойрч буучихаад за тэгээд жаргалын оронд л буусан юм шиг байна шүү дээ. Говьд бол ийм зун ховор л доо. Ихэнх дээ "тэнгэр дуугарч бороо орохыг" хүлээсээр зун дуусдаг юм. Бага ангид байхдаа яг энэ мөрөөр эхэлдэг говийн тухай шүлэг бичиж байсан юм.. даанч одоо үлдсэн мөрүүдийг нь санахгүй байна. Тэнгэр дуугарч, бороо орохыг нь хүлээдэг говьдоо хайртай гэсэн утгатай шүлэг байсан юм. Өнгөрсөн зун хангайгаар аялж явахдаа хангайнхан чинь жинхэнэ жаргацан гарууд байдаг юм гэж ойлгосон. Тэхдээ харьцуулаад бодохоор чухам л говийн энэ нөхцөл байдал хүний тэсвэр тэвчээрийг шалгаж, тиймээс л говийнхон тэсвэр хатуужилтэй, уужим сэтгэлтэй болдог юм шиг санагддаг юм.

Бага байхдаа зөндөө боддог байлаа... би энэ газар нутагт, энэ цаг үед, энэ ээж ааваасаа төрөөгүй бол өөр хаана хэн байхыг хүсэх байсан бол гээд л.. Ээж аав минь намайг торгонд өлгийдөж, алтанд умбуулж өсгөөгүй ч энэ ээж ааваасаа өөр ээж аавын хүүхэд болж төрнө гэж төсөөлж ч бодож чаддаггүй. Бас говиосоо өөр нутагт төрсөн байхыг ч хүсдэггүй.

Ингээд бодсон чинь хүүхэд нас тэртээ алсад хоцорч дээ... Дурсамж сайхан юм. Жилийн жилд би ер нь Эх үрсийн баяр тэмдэглэж байгаагүй. Энэ жил харин ээжтэйгаа болон дүүгийнхээ хүүхэдтэй тэмдэглэнэ. Эх, үрсийн баярын мэнд хүргэе! Хүүхдээ сайхан баярлуулаарай.

Sunday, May 26, 2013

Ордос, Чингисийн онгоноор аялсан аялал

Чингисийн Онгон
Чингисийн Онгон цогцолбор газар - Ордос, ӨМӨЗО
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос, Бугат аймгуудаар аялаад ирсэн юм. Гол зорилго нь Ордос аймагт байрлах Чингисийн Онгон гэх газрыг үзэх байсан юм. Харин замдаа Ордосын Цөл, Эзэнгүй Хот, Бугат, Халиут гэх мэт газруудаар дайрсан нь аялалыг улам сонирхолтой болголоо.
 
Чингисийн Онгон цогцолбор
Чингисийн Онгон Цогцолбор буюу Чингис Хааны дурсгалт газар нь 5-аад га газрыг хамарсан  бөгөөд одоогоор Монголын түүх соёлыг харуулсан дэлхий дээрх хамгийн том аялал жуулчлалын цогцолбор газар юм байна. Энэ том цогцолбор газар аргагүй л жуулчдын анхаарлыг их татдаг бололтой хүн ихтэй байх юм билээ. Үүдээр нь орохын тулд нэлээд урт дараалалд зогсож байж орсон шүү. Чингис Хааны музейн талаар дэлгэрэнгүй бичихээс залхуурсан тул сонирхсон хүн эндээс орж уншаарай ;))
 
Морьтон баатруудын цогцолбор цэцэрлэг
Чингисийн Онгон цогцолбор газар нь 2 хэсэгээс бүрддэг юм байна. Нэг нь Онгоны тахилгийн хэсэг, нөгөө нь Хааны дурсгалын музей гэсэн. Энэ онгоны тахилгийг жилд нэг удаа хийдэг бөгөөд өдөржин шөнөжин зул, хүж таслалгүй өргөдөг мөнх зултай ийм онгон дэлхий дээр өөр байдаггүй гэсэн.  Асар том задгайн талбайн цогцолбор цэцэрлэг нь Монгол аж ахуйг дүрсэлсэн хүрэл хөшөөгөөр дүүрэн юм билээ. Энд таван хошуу мал, хөсөг тэрэг болон морьтон баатруудын хөшөө хийсэн байна. Монгол өргөө гэрүүд нь тус бүртээ өөр өөр утга агуулгатай, жишээ нь номын өргөө, хатны өргөө гэх мэт. Эдгээр өргөөнүүдэд Монгол дээл өмсөж зураг авхуулж болохоос гадна дурсгалын зүйлс худалдаж авч болно.
 
Ордосын эзэнгүй хот
 
Ордосын эзэнгүй хот
Хятадын Дубай гэж нэрлэгдсэн Ордосын шинэ хот уг нь 1 сая хүн ам оршин суух төлөвлөгөөтэй баригдсан том хот юм байна л даа. Даанч баригдсанаас хойш хүмүүсийг ирж суухыг ятгаж дийлээгүй тул одоо болтол хоосон шахуу байгаа юм байхаа. Энэ хотын гудамжаар машинаар явж байхад үнэхээр сонин мэдрэмж төрөх юм билээ. Киноны сэт дээр ирчихсэн ч юм шиг, хүүхдийн тоглоомонд орчихсон ч юм шиг. Гудамж талбай нь хов хоосон, зам нь цоо шинэ, байшин барилга нь гял цал...даанч оршин суугч байхгүй. Одоогоор энд зөвхөн барилгын ажилчид, засаг захиргааны ажилчид л амьдардаг гэсэн. Хүмүүс удахгүй ирж амьдрах байх гээл нээх сайхан том хот бэлдчихсэн юм шиг байгаан. Энэ нийтлэл дээрээс уншсанаар бол уг нь Хятадын хойд хэсгийн байгалийн баялаг дээр тулгуурлаж барьсан, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх өсөх ирээдүйтэй сайхан хот юм шиг байна. Удахгүй энэ хот хүнээр дүүрнэ гэж бичсэн байна лээ.
 
Зам гүүрийн барилгын ажил
Хятадууд үнэхээр дэд бүтэц яаж барихаа мэдэх юмаа. Миний явсан 1500-аад км замын турш хаа сайгүй шинээр баригдаж буй зам болон гүүр байсан. Халиут гээд Монголын хилээс 120км-д байдаг хотод гэхэд жишээ нь эхлээд замыг нь барьчихаад дараа нь замаа дагаад шинэ барилга барьж эхэлсэн байгаа юм.
Гүүр
Монгол шиг байшингаа барьчихаад дундуур нь сүлжиж замаа тавих гэсэн юм байхгүй. Эхэлж замаа барьсанаар гудамж талбай нь илүү цэгцтэй ч болдог юм байна. Урд хөршөөр аялж байхад нэг сайшаалтай бөгөөд авууштай санагдсан зүйл моджуулалт байлаа. Ордос аймгийн газар нутгийн ихэнх нь цөлөрхөг,  Монголын говь шиг газар юм. Цөлжилтөөс хамгаалахын тулд засгийн газраас моджуулалтын арга хэмжээ авч эхэлжээ. Хүн бүр мод тарих ёстой гэсэн. Яг нэг улсад алба хааж байгаа юм шиг үүрэг болгоод өгчихсөн юм шиг байгаан. Мод тарь, тарихгүй бол торгууль төлнө, төлсөн торгуулиар нь өөр хүмүүсийг цалинжуулаад мод тариулна. Монголын говь шиг цөлөрхөг, хуурай хэрнээ таримал мод, зүлэгжүүлэлтээр дүүрсэн байгаа нь Монголд ч гэсэн мод тариад цөлжилтөөс хамгаалж болох юм гэсэн санааг төрүүлж байсан.
Бүтээн байгуулалт
За тэгээд газар сайгүй барилгын ажил...Кран харахаар л бүтээн байгуулалт гэдэг үг шууд орж ирдэг болсон. Хэдий чинээ олон кран байна төдий чинээ их бүтээн байгуулалт байна гэсэн үг хэхэ. Нээрээ сониноос 3 жилийн өмнө анх Гашуунсухайт- Ганц Мод хилийн боомт дээр очиж байхад Монгол, Хятад 2 тал бараг адилхан барилгагүй шахуу байсан байхгүй юу. Тэгсэн чинь Хятадын тал бүр нүдэн дээр 3 жилийн дотор 15000 хүн амьдрах хот барьчихвал яахуу. Монголын тал гэтэл анх байсан шигээ  шалган нэвтрүүлэх хоёр давхар байшинтайгаа л үлдсэн.
 
Ордосын цөл
 
Ордосын цөлд баригдсан Лотус зочид буудал
 Ордос аймгийн газар нутгийн ихэнх нь Ордосын цөлд оршдог гэж дээр бичсэн. Миний гайхшралыг төрүүлсэн зүйл бол энэ элсэн цөлийг яаж ингэж үр дүнтэйгээр ашиглаж чадсан нь байлаа. Цөлийн голд элсэн манхан дунд тансаг зэрэглэлийн буудал барьчихаад жуулчид татаад байж байдаг энэ хужаа нар нээрээ адтай улсууд шүү.
 
Цөлийн Лотус зочид буудал
Энэ буудлын дээрээс авсан зургийг интернэтээс олж тавьлаа. Харин элсэн дээр бетон суурь хэрэглэлгүйгээр яаж барьсан эсэх талаар болон архитектурынх нь талаар мэдээлэл авая гэвэл энэ линк дээр дараад үзээрэй. Их сонирхолтой аргаар барьсан юм шиг байна мэргэжлийн хүнд бол хэхэ.  
 
Бугат хот
 
Бугат хотын гудамж
Бугат хот нь аж үйлдвэрийн хот гэдгээрээ алдартай юм байна. Тэнд бид нар Хятадын томоохон ачааны машин үйлдвэрлэгч болох Beiben Truck үйлдвэрээр зочилж сонирхсон. Энэ нь асар том угсралтын үйлдвэр юм билээ. П хэлбэртэй угсралтын дамжлагыг дамжаад машины их биеээс авхуулаад хөдөлгүүр, дугуй гэх мэт эд ангиудыг нэмж угсарсаар яваад 4 минутын дотор нэг машин гаргадаг гэсэн.
 
Будаг нь ханхалсан шинэ машин үйлдвэрээс гарч байна :)
Урд хөршөөр аялж бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн өчүүхэн хэсгийг нь харахад л өөрийн эрхгүй нэг зүйл бодогдох юм билээ. Бид байнга Хятадын хөдөө нутгаар аялж явдаггүй болохоор үүдэн дэх хөрш маань аварга том могой шиг аажуухан хөдөлж бүтээн байгуулалт нь нэмэгдсээр юу юугүй хаяанд тулаад ирсэн байгааг анзаардаггүй ч байж магадгүй.
 

Saturday, May 25, 2013

Номиогийн Aзи кино өдрүүд

Хааяа хааяа киногоор өвчлөөд, өдөржин шөнөжин кино үзэж халуурдаг хүн энд нэг байнаа. Өнгөрсөн долоо хоногт Ази киногоор өвчлөөд 5 өдрийн дотор 20-оод кино үзсэн. Би чинь "Хуан Жу Гэг" -ийн улаан цагаан ногоон шар фен байгаа юм. Тийм болоод ч гол дүрийн эмэгтэй Зао Вэйгийн тоглосон бараг бүх киног түүж үзсэн. Түүний тоглосон "Love (Ai)" гээд 2012 оны киног хэд  үзчихэв дээ. New Year's Eve, Valentine's Day гээд кинонуудтай төстэй, хэсэг бүлэг хүмүүсийн хайр сэтгэлийн түүх гардаг юм. 
Англи хадмал орчуулгатайгаар ЭНЭ ЛИНК -ээр ороод шууд үзчихсэн. Ер нь Ази кинонуудыг Юутүб дээр англи хадмал орчуулгатайгаар үзэж болох юм билээ. Юутүбчин биш болохоор мэддэггүй байсан юм. Хайртай Хуан Жу Гэгийнхээ 1-р хэсгийн 24 ангийг бас ингэж үзсэн. Гэхдээ би тэр 1-р хэсгийг бараг зуун удаа үзсэн байхаа. Сидиг нь аваад гэртээ тавьцан байсан юм. Зао Вэйгийн тоглосон "Мулан"-г үзээд бас баахан уйлсан.

Өнгөрсөн долоо хоногт үзсэн кинонууд:

1. My Sassy Girl
2. Windstruck
3. Love 911
4. A Millioner's First Love
5. 100 days with Mr.Arrogant
6. You're My Pet
7. My Girl and I
8. Wedding Dress
9. Sky of Love (Koizora)
10. Secret
11. Baby and Me
12. Daisy
13. Always (Only You)
14. Blind
15. 200 Pounds of Beauty
16. Seducing Mr.Perfect
17. Art of Seduction
18. Love in Magic
19. PS Partner

Love 911 гээд кино их хөөрхөн шүү. Энэ линкээр орж үзээрэй ;) Одоо Mischevous Princess гээд Хуан Жу Гэгийн 5-р агьд тоглосон залуугийн тоглосон ОАК үзэж эхэлж байгаа.

Friday, May 24, 2013

Амьдралд зочин

Саяхан би өөрийн гэсэн гэртэй боллоо л доо. Өмнө нь арван хэдэн жил нүүдлийн шувуу шиг улс орон эсвэл нутаг орон хэсч амьдарсан болохоор "гэр" гэдэг ойлголт надад нээх байдаггүй юм. Дотуур байр эсвэл найзуудтайгаа нийлж байр хөлслөх гэх мэтээр оюутны хэдэн жилээ өнгөрөөсөн юм. Монголд ирсэнээс хойш ч ялгаагүй, ажил байдлаас шалтгаалаад аавын гэрээс хол амьдарч эхэлсэн. Миний эд хөрөнгө гэж айл айлд тарааж хаясан хэдэн хайрцаг ном дэвтэр, хувцас хунар л байдаг байлаа. Сая гэртэй болоод эд хөрөнгөө цуглуулдаг хүн болоод нөгөө хэдэн хайрцагаа олж аваад задалж үзсэн чинь бас хүн л болсон хойно овоо их новш цуглуулаад амжчихжээ. Ихэвчлэн турк, англи хэл дээр номнууд болон энд тэнд аялж зугаалж явахдаа цуглуулсан жижиг сажиг дурсгалын зүйлс байна лээ. За тэгээд гэртэй хүн чинь яах вэ дээ, нөгөө хогшилуудаа гаргаад өрчихсөн чинь гэр нь дүүрчихсэн хэхэ. Гэхдээ энэ ч миний ярих гэж байсан сэдэв биш л дээ. Нүүдэлчин биш, суурин болсоноос хойш интернэт, зурагт хөрөгтөөр home decoration сайт, нэвтрүүлэг үзсэн чинь нээх сонин санагдаад эхэлсэн. Энэ барууныхан чинь гэрээ тохижуулах, тухтай амьдралыг яасан ч их хүсэмжилдэг юм билээ. Азийнхан тэгэхэд харин минималистууд... Япон, Солонгосыг хар л даа, хоосон өрөөнд хэдэн гудас хаяал болоо биз дээ. Гэхдээ сүүлд үзсэн хэдэн Со кинон дээр гоё орчин үеийн байшин зөндөө гарч байна лээ. Anyways, тэгээл home decoration нэвтрүүлэг үзэж байлаа л даа. Discovery Home & Health гээд суваг дээр гардаг дэлхийн том том хотуудад хэдэн өөр айлуудаар зочилж, байр засалт, үнэ энэ тэрийг нь харьцуулдаг нэг тийм нэвтрүүлэг.. Парис хотын өөр өөр дүүргүүдэд өөр өөр байшингаар зочилж байлаа. Пээ энэ Францууд чинь ямар ч их тавилга хэрэглэдэг юм бэ. Бараг л байранд нь бөгс эргэх зайгүй тавилга чихээстэй. Эсвэл магадгүй байрууд нь ерөнхийдөө талбай жижигтэй болохоор ч тэгж харагдсан байж магадгүй. Тэд гэрээ том өрөө, жижиг өрөө, гал тогоо, угаалгын өрөө гээд бүр нэг бүрчлэн тохижуулсан байгаамаа. Ямар ч жижиг детайлыг орхигдуулахгүйгээр шүү... тэгээл тэр айлуудыг харжээ байсан чинь гэнэт нээх сонин мэдрэмж төрсөн. Ер нь яах гэж тэгж сүрхий тохижуулдаг ч юм байгаан. Үхэхдээ ямар авсандаа аваад орох биш, эсвэл ямар тэр байшинд нь оршуулах ч биш энэ тэр гэсэн тэрслүү бодол толгойд орж ирсэн. Миний хувьд бол би өөрөө нээх өнгө мөнгөний хүн биш талдаа юм шиг байгаан. Ядаж л мөнгөний шуналтай, эдийн сонирхолтой болох юмсан гэж зөндөө бодсон. Болохгүй байна лээ. Эсвэл болох нас нь болоогүй ч байж магад. Ер нь эцсийн эцэст бид амьдралд зочлоод буцаж байгаа хүмүүс шүү дээ гэж боддог. Үхлийн тухай бодохоор надад нэг том хана шиг санагддаг. Үхэл гэдэг бол "үүнээс цааш амьдрах үгүй" гэж байгаам шиг нэг том хананд тулаад зогсохыг хэлнэ гэж боддог. Тэгээд ч тэр юм уу биет зүйлс миний сэтгэлийг нээх хөдөлгөдөггүй. Би ямар машин унах, ямар хувцас өмсөх эсвэл гэртээ ямар тавилга тавих нээх сонин биш. Харин хамгийн чухал нь миний туулж өнгөрүүлэх "experience" буюу үзэж харах, мэдэх мэдрэх зүйлс байдаг. Тиймээс ч өнөөдөр өөрт байгаа мөнгөөр хоол авч идэх үү эсвэл нэг шинэ газар үзээд ирэх үү гэвэл аягүй бол хоёрдахийг нь сонгоно шүү :)) За тэхдээ бас айл гэр, үр хүүхэд болоод ирэхээр энэ хандлага өөрчлөгдөж магадгүйэ, өөрчлөгдөхгүй ч байж магадгүй кк. Одоо гурвын ард нэг нэмэх гээд явж байна шүү дээ. Тэгэхээр эргээд харахад залуу насаа харамсахгүйгээр сайхан л өнгөрөөсөн гэж боддог. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог... гэхдээ бас нөгөө талаас эерэг бодолтой, өөдрөг үзэлтэй хүн болохоор "ертөнцийн таталцлын хууль"-ийн дагуу ижил төстэй зүйлийг өөртөө татдаг ч байж магадгүй. Алдаагүй төгс төгөлдөр юм гэж хаана байх вэ. Харин алдаагаа ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаална. Уг нь амьдралыг нээх хүндрүүлж бодохгүйгээр хөнгөн хөөрхөн амьдрах хэрэгтэйм шиг байгаан. Эцсийн эцэст бид чинь зочин төдий шүү дээ. "Why so serious?" тиймүү? ;)
 

Thursday, May 02, 2013

Хотын амьдрал

Юуны өмнө энэ бичлэгийг би өөрөө шууд криллээр шивж байгаа юм шүү. Өмнө нь дандаа хөрвүүлэгч програм ашигладаг байсан юм хэхэ.
---
Хотод ирсээр даруй 5 сар болчихсон байна. Цаг хугацаа ч нисч өгөх юмаа гэж улиг болсон үгийг давтаад яах вэ, тэхдээ л....ккк. Хотод байхын нэг давуу тал нь шинэ кино гарах болгонд шууд үзэх боломжтой байх. Он гарсаар Ану Хатан, Улаан Дөрвөлжин, Дэлхийд Дурласан Сар гэх мэт МУСК-ууд,  Warm Bodies, G.I.Joe Retaliation, Life of Pi, Croods, The Hobbit, Oz: The Great and Powerful, Hansel and Gretel, Snow white and Huntsman гэх мэт за ер нь театруудад гарсан бүх шинэ киног үзсэн дээ. Түүнээс гадна Дэлхийн Цирк, "Сэрүүн Хасын Нууц" драмын жүжиг, "Үтрээний Хүүрнэл", "Миний ээж хөөрхөн" тоглолт зэргийг үзсэн юм байна. Ер нь бол нийгмийн амьдрал сайжирсан юм байнаа хэхэхэ. Гэхдээ яагаад ч юм хотод хөдөө байсан шиг адал явдалтай байдаггүй юм байнаа. Хөдөө байхад сонин сайхан үйл явдлууд их тохиолддог, гэнэтийн адал явдал их гарч ирдэг байсан. Хотод орж ирсэн эхний нэг сар аягүй сонирхолтой, найзуудтайгаа уулзаад, бараг өдөр болгон нэг өөр хүнтэй уулзаад явахад нэг хүнтэй дахиж уулзахгүй нэг сар болох жишэээтэй кикик. Хотын хүмүүсийг дандаа завгүй байх юм гээд гайхдаг байсан чинь дараагийн сараас нь нөгөө завгүй амьдралд нь уусаад өөрөө завгүй болж эхэлдэг юм байна.
Хотод амьдрахад их ядрах юмаа. Гэхдээ юунаас болж ядарч байна гээч?? Дуу чимээнээс болж!! Аргагүй л байхалдаа хөдөөгийн чимээгүй орчинд дасчихсан байсан болохоор хотын их хөл хөдөлгөөн, машин тэрэгний дуу чимээ ядраадаг байх. Шинэ хотын дарга гарснаас хойш автомашиныг улсын дугаараар хязгаарлаж явуулдаг болсон тул хотын замын түгжрэлийн асуудал арай дээрдсэн байхалдаа гэхдээ машаангүй хүний хувьд тэр ялгааг нээх мэдэрсэн юм алга, өглөө оройд автобусанд түгжирдэг хэвээрээ л байгаа. Нээрээ сониноос "автобусанд багтаж" сурч байгаа. Өглөө автобусанд багтахгүй хоцорч үлдээд байна гэсэн чинь ээж юу гэсэн гээч? -Жижиг биетэй юм чинь чамайг багтаах жоохон зай олдолгүй дээ, сайн чихээд орж бай гэсэн шүү дээ. Жоохон гэдгээ мэднэ лдээ, гэхдээ л арай ч дээ намайг ингээд байхдаа яахуу дээ ккк. Гэснээс ээжтэйгээ хамт 2 сар гаран амьдарсан чинь ёстой гоё байсан. Би чинь 15 насандаа айлын бэр болоод төрсөн гэрээсээ гарснаас хойш аав, ээжтэйгээ хамгийн дээд тал нь 2 долоо хоног л хамт байж үзсэн байх. Ээжтэйгээ хамт амьдрах чинь их гоё юм билээ шд. Амьдралын маань хамгийн сайхан өдрүүдийн нэг хэсэг энэ цаг мөч байна байхаа. Аа тийм, тэгээд ээж бид 2 амьдран сууж байтал аав хүрээд ирсэн. Хотод хийх ганц нэг ажил байна гэж хэлсэн, гэхдээ цаанаа бол ээжийг санаад хүрээд ирсэн гэдгийг нь би мэдэж байна лдаа...яагаад гэвэл хотод ирээд нэг ч ажил амжуулаагүй хихихи. Тэгээд аав, ээж бид 3 амар сайхандаа жарган сууж байтал дүү нар хэцүүдлээ аав, ээжийг хурдан явуул гэж утасдаад амар заяа үзүүлэхээ больсон. Аав, ээжийгээ дүү нартайгаа булаацалдсан энэ тэмцэлд би ялагдсан, яагаад гэвэл би ганцааараа, тэд нар гурвуулаа байсан :-p
Шинэ ажил маань их сонирхолтой. Цаг хугацаанд баригдсан, дандаа deadline-тай ажил байдаг. Тиймээс завгүй үедээ аймаар завгүй, хэд хоног толгой өөд татах завгүй ажиллаж байгаад хугацаа нь дуусахаар ажил гайгүй болоод амьсгаа авах завтай болдог. Өнөөдөр амьсгаа авах завтай өдрүүдийн маань нэг!
Сүүлийн үед 2 зүйл үзээд яг хүүхэд шиг үнэн сэтгэлээсээ инээж, жинхэнэ аз жаргалыг мэдэрлээ. Нэгт нь Дэлхийн Циркийн тоглолт үзээд үнэхээр сэтгэл хөдөлж, баяслаа. Гайхалтай үзүүлбэрүүдийг нүд салгалгүй шимтэн үзэж, циркчидтэй хамт амьсгаа даран догдлохдоо догдлон, инээхдээ инээн, дуу алдахдаа дуу алдан.... үнэхээр гайхалтай байсан. Хүүхэд насандаа биелүүлж чадаагүй нэг мөрөөдлийг минь биелүүлж циркийн тоглолт, тэр тусмаа Олон улсын циркийн тоглолт үзүүлсэн нэг хүнд маш их талархаж байноо. Хоёрт нь хамгийн сүүлд үзсэн "The Croods" (Крүүдсийнхэн) гээд хүүхэлдэйн кино. Эхнээс нь дуустал тасралтгүй инээсээр үзэж болох кино тун ховор бөгөөд сүүлийн үед ер гарахаа больсон билээ. Миний санаж байгаагаас их инээлгэдэг кино "How to Loose a Guy in 10 days" гээд кино байсан юм, тэр ч тэгээд нэлээд хэдэн жилийн өмнөх кино. Крүүдсийнхэн бол ёстой хөөрхөн кино, эхнээс нь дуустал инээсээр байгаад л таарна. Зарим хүмүүс уйлдаг гэсэн. Тэд нарыг би инээсээр байгаад элэг нь өвдөөд уйлсан байх гэж бодоод байгаан. (хэхэ биш лдээ, дундуур нь нэг сэтгэл хөдөлгөсөн хэсэг гардаг юм. Тэр хэсэгт жинхэнээсээ уйлдаг байхгүй юу ккк).
За эхний 5 сар нэг иймэрхүү. Хотод дасан зохицох гээд хичээж л байна. Хүн хаана ч дасан зохицож болно. Гэхдээ хаанаас ирсэн, хэн гэдгээ л хэзээ ч мартаж болохгүй гэдэг үг байнга зүрхэнд уяатай. Угаасаа мартах тэр цаг мөчид "би" гэдэг хүн оршин тогтнохоо болих байх.