Monday, July 22, 2013

Хуримын бэлтгэл -11 буюу Зурагчин

За 5 өдөр үлдлээ. Өдөр хоног дөхөх тусам сандрал улам нэмэгдээд байна. Хичнээн бусад хүнд ажил даалгаж өглөө ч гэсэн эцсийн эцэст бүх юман дээр энэ ямар байна гэж асуух юм. Гэхдээ бас арга ч үгүй байх л даа, таалагдахгүй юм хийчих вий гэж санаа зовж байгаа байх. Ингээд л жижиг сажиг юманд хутгалдаж явсаар байтал юу ч амжихгүй байгаа юм шиг санагдаад эхлэх юм.
Хамгийн чухал ажил бөгөөд мөнгө харамгүй төсөвлөх ёстой ажил бол хуримын зураг гэнэ дээ. Ер нь бол зураг л дурсгал болж үлдэнэ шүү дээ.  Олон жилийн дараа эмээ, өвөө нь ингээд хуримлаж байлаа гээд үр ачдаа зураг үзүүлж, түүх яриад сууж байвал аштай юу даа. Би эхлээд нь мэргэжлийн зурагчин авна гэж төлөвлөөгүй байсан боловч сүүлдээ авахаар шийдэж хуримын зурагчингийн эрэлд гарав аа. ФБ дээр Сайнжаргал гээд хуримын зураг дагнаж авдаг хүн байдаг юм байна. Түүний авсан зургуудыг үзсэн, их гоё юм билээ. Байгаль дээр гарч уран сайхны зураг авдаг юм байна лээ. Миний хувьд жиргээний найзын санал болгосон “Dual Zet” студиар зургаа авхуулахаар болсон. Тэднийх байгаль дээр гарч зураг авах, студчид уран сайхны зураг авах, хуримын өдөр зураг авах, хуримын өдөр бичлэг хийх, том хэмжээгээр угааж жаазлаж өгөх, албомь бэлдэж өгөх гэх мэт цогц үйлчилгээ үзүүлдэг нь таалагдсан. Студид авхуулах уран сайхны зураг нь давахгүй даваа шиг санагдаад байгаа юм даа. Яана даа.
 Хуримын дараа ганц үлдэх юм албомь, жаазтай зураг хоёр юм. Dual Zet студийнхан хуримын албомийг Солонгос руу явуулаад ном сэтгүүл шиг сайхан хийгээд өгдөг юм байна. Энэ албомь жоохон үнэтэй тусах байх гэхдээ нэг хийгээд авсан байхад нэг насны эд болно шүү дээ.
Заавал авхуулах ёстой хуримын зургууд гэсэн энэ нийтлэлээс ямар ямар зураг авхуулж болох талаар санаа авч болно. Бороотой үед ямар зураг авхуулж болох вэ гээд бас гоё гоё санаанууд байна лээ. Гадаадуудын зургууд нээх гоё энгийн бөгөөд аз жаргалтай харагдаад, Монголчуудын зурагнууд жоохон дүрд тоглосон юм шиг харагдаада байна лээ. Альфагийн энэ нийтлэл дээр бас хуримын зураг авхуулах pose талаар бичсэн байсан. Би өмнө нь эдгээр линкийг өгсөн ч байж магадгүй шүү, одоо мартсан бөлгөө кк.
Хүмүүсийн хийлгэсэн видео бичлэгийг үзээд, видео бичлэг заавал хийлгэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тухайн өдрийн үйл явдал бүрийг бичиж үлдээнэ гэдгээрээ дурсамжтай.
 
 

6 comments:

БМР said...

би ч хурим хийх үгүй нь хамаагүй ээ зураг л авхуулна гэж боддог шд ккк

mycolorfulworld said...

Яааййй...чиний бичлэгүүдийг уншихаар хуримын бэлтгэл гэж давахгүй даваа болж харагдаад байна даа яанаа

Номинговь said...

БМР: Хурим хийгээгүй ч зураг авхуулаад тавьсан байхад болоод явчихна шүү.
Муланка: Зүгээр, догдлоод гоё шд кк. Чи дараа жил хурим хийхдээ ингэж бичээрэй ;)

Enkhjargal Bilgee said...

Goy bnaa buur dogdolchihloo uul n ene jil hiiy gej bsn bolovch chadsangui holoo edgeheer daraa jil hiinee. Gehdee l hayand irtsiim shig dogdlood bnooo

suvd said...

Сайн уу. манай ахын хурим болоход зурагчин тусдаа аваагүй юм. түүнээс болоод дурсгалтай гоё гоё зурагнууд үлдээгүй гэхүү дээ. тэгхээр ямар ч байсан зурагчин хөлслөх ёстойн байна лжж

Номинговь said...

Одоо хуримынхаа зурагнуудыг үзэхээр дахиж хуримласан шиг л болдог. Ямар азаар зурагчин авч олон гоё зурагтай үлдэвээ гэж бодож байгаа шд.