Saturday, October 27, 2012

Миний мэдэх Турк орон

Босфорусын хоолой болон Ази, Европ тивүүдийг холбосон гүүр
Би уг нь энэ жил ийш тийшээ явах төлөвлөгөөгүй байсан ч, зун Туркэд байгаа найз маань намайг явахаас өмнө нэг ирэхгүй юмуу хамтдаа зугаалъя энэ тэр гэж хүн уруу татаад.. Тэгээд 9 сард явахаар төлөвлөж мөнгөө хадгалж эхэлсэн дээ. Ээлжийн амралт, ростерийн амралт хоёроо нийлүүлж авсан болохоор 4 долоо хоногийн амралт болсон. Турк руу Монголчууд 4 долоо хоног визгүй зорчиж болохоос гадна 7 сараас хойш Туркиш Айрлайнэс шууд нислэгтэй болсон нь Турк руу яваад ирэх аялалыг маш хялбар болгож байгаа юм.
2007 онд сургуулиа төгсөөд тэндээс явсанаас хойш 2008 онд нэг удаа 2 долоо хоногоор очиж байсан байх тэрнээс хойш 4 жил болжээ. УБ-аас 11 цагийн үед хөөрдөг онгоц 4,5 цаг нисээд Киргизстаны Бишкек Манас онгоцны буудалд бууж 30 мин хэртэй хүлээгээд цааш нисдэг юм байна. Бишкек-ээс Стамбул хүртэл 5 цагийн нислэг. ТНУ үйлчилгээ муутай санагдсан, надад нээх таалагдаагүй. Үйлчлэгч нар нь хов жив яриад сууж байдаг юм билээ. Стамбулд орой 5 цагийн үед буусан. Ататурк онгоцны буудал Стамбулын Европ эргийн Бакиркоя дүүрэгт оршдог. Тэндээс найзуудтайгаа уулзаад Стамбулын Ази эргийн Пэндик дүүрэг рүү явсан юм. Эхлээд метрогоор Бахчэлиэвлэр хүртэл яваад, тэндээс Метробусд суугаад Топкапи дээр буугаад, тэндээс автобусд суугаад гүүр гарч Кадикояд буугаад, тэндээсээ дахиж автобусд сууж явсаар Пэндикт ирсэн. Пэндик гэдэг газар нь Стамбулын бараг хамгийн захын дүүрэг юм шиг байна лээ. Олон цаг онгоцоор нисээр ядарсан байсныг ч хэлэх үү, бас 3-4 цаг автобусаар яваад нэлээн ядарсан нөхдүүд 10 цагийн үед гэртээ ирцгээсэн.
Мармарын далай дээр хөлөг онгоцнууд аялалд гарахад бэлэн зогсоно
Пэндикт байрласан айл маань их тохилог, том гэртэй, хувийн байшингийн хамгийн дээд давхар болохоор маш том балконтой, балкон дээрээс Мармарын далай нүдний өмнө цэлийж харагддаг тансаг айл байлаа. Өглөө босоод балкон дээр сууж, далай хараад өглөөний цай уух нь яг л Стамбулд байгааг мэдрүүлсэн сайхан мөчүүд байсан.
Намайг явсан 5 жилийн хугацаанд Туркэд/Стамбулд юу өөрчлөгдөж вэ гэж их анхаарч харж байлаа л да. Нийтийн тээвэр, зам харилцаа үнэхээр сайн хөгжсөн нь яах аргагүй нүдэнд тусч байна билээ. Намайг анх Стамбулд очиж байхад манай сургууль Авжилар гээд хотын захын дүүрэгт, сургуульдаа явах гэж талдаа 2 цаг автобусанд унтдаг байснаа санаж байна. Гэтэл одоо Авжилар руу метробус гэдэг унаагаар ердөө 30мин яваад очдог болжээ. Бас хотын өнцөг булан бүрт метро юмуу метробус хүрчээ. Метробус гэдэг нь метро шиг тусгай замаар, гэхдээ газар дээгүүр явдаг, урт автобус юм даа. Нийтийн тээврийн хувьд хямд, үр дүнтэй шийдэл шиг санагдсан. Стамбулын Ази, Европ эргийг холбох Мармарая буюу усан доогуурх тунелийн ажил 2 жилийн өмнө эхэлсэн байсан боловч газар шорооны ажлын үед газар доор дарагдсан хот олдсон тул археологийн авран хамгаалах ажил хийх гээд тунелийн ажлаа зогсоосон байгаа гэсэн. Сониноос тэр газар доор илрүүлсэн хотыг судлаад ил гаргаад ирэх юм бол асар том түүхийн үнэт зүйл болно гэж найдаж байгаам билээ. Стамбулд үзэх юм нэгээр нэмэгдэх нь дээ кк.

Немрут уулын орчимд, Адияаман хот
 Намайг сургуулиа төгсөж байх тэр жилүүдэд АКP буюу Туркийн шашны үзэлт нам нь төрийн эрхэнд гарч эхэлж байсан юм. 5 жилийн дараа үзэхэд бас нэлээд юм хийжээ. Монголд төр гараад 5 жил болоход Турк шиг юм хийдэг бол ч.... Монголд хамгийн том асуудал болдог зам болон дэд бүтцийг тэд их анхаарчээ. 14 хоног Туркийг тойрон аялал хийж явахад хаа байсан хөдөө бөглүүд нутагт хүртэл зам тавих ажил хийгдэж л байх юм. Хаа байсан өндөр уулын оройгоор ч зам баригдаж л байх юм. Монголд  зам баригдчихвал л улс хөгжчих юм шиг санадага болоод ч тэр үү Туркэд энэ их зам барьснаар улс нь хөгжиж байна уу гэж асуумаар санагдав. Хүмүүс янз бүрийн бодолтой л байдаг юм байна. Туркийн бөглүүд газар буюу хөдөө гэдэгт нь зүүн зүгийн газар нутаг нь ордог юм. Баруун зүгийнхэн буюу хотынхон нь хөдөө зам тавигдаж байгааг сайшааж хүлээж авдаггүй бололтой юм. Бидний мөнгөөр хөдөөнийхөнд зам тавьж өглөө гэх мэтээр. Дээрээс нь хэтэрхий их төсөв зарцуулснаас болоод
худалдааны тэнцэл нь хасах гарсан юм байна... Тэгээд одоо сангийн яам, сайд нь энэ онгорхойгоо яаж нөхөх вэ гээд стратеги боловсруулж байгаа юм байх.
Нээрээ нэг тун сайшаалтай хэрэг бол тамхины хууль гарсан байна. Дотор тамхи татахыг хориглодог болсон нь ёстой хамгийн сайн зүйлийн нэг болжээ. Бусдаар Туркууд аймаар их тамхи татдаг болохоор хаа явсан газар хордож уначих гээд хэцүү байдаг байсан юм. Сонирхуулахад дөнгөж сая Монголд бас тамхины хууль гараад дотор тамхи татахыг хориглосон. Ёстой гялай, гялай.
Харин нэг онцгүй зүйл бол юмны үнэ их өссөн байна. Хоолны үнэ уг нь гайгүй байдаг байсан гэтэл одоо бол жирийн хоолны газар л Монголд овоо гайгүй газар хооллосон дайны төлбөр гарч байна. Хүнс, автобусны билет, хувцас хунар, бэлэг дурсгал гээд ерөнхийдөө бүх юмны үнэ өсчээ. Хэрэв оюутан хэвээрээ байсан бол амьдрахад жоохон зардалтай, бэрх байх байжээ гэж бодож байлаа. Гэхдээ манай найзуудын хэлсэнээр стипенд нэмэгдсэн гэсэн тул бас ч гайгүй байж магадгүй л дэ. Сарын стипенд 500-600мянга орчим болж байгаам болуу гэж ойлгосон. 
Сая найзтайгаа Туркийг тойрох аялал хийж, нар зөв бүтэн тойрчихоод ирлээ. Аялалын туршид Туркийн хаа ч очсон тусч, сайхан сэтгэлтэй хүмүүс тааралдсаар байсан. Огт танилцаагүй хүмүүс сайхан хүлээж аваад гэртээ хонуулаад, дайлаад цайлаад явуулж байсан. 15 хоногийн аялалын туршид ямар ч л байсан буудалд мөнгө огт үрээгүй. Туркууд энэ тусч, зочломтгой байдлаараа Монголын нүүдэлчидтэй тун төстэй. Зочноо хүндлээд юу байгаагаараа дайлж цайлаад явуулдаг Монгол заншил одоо ч хөдөө малчдын гэрт ажиглагддаг шүү дээ. Тэхээр зан заншилаар хоёр орон хоорондоо ижил төстэй л байгаа юм. Түүнээс гадна шашныхаа сургаалиар ч тэр юмуу Туркууд ядарсан хүмүүс, оюутнууд, аян замын хүмүүст их тусалдаг. "Sevap" буюу буян болно гэж үздэг юм. За бас дээрээс нь онигор нүдтэнүүд буюу Азиудад их дуртай, даан ялангуяа Монголоос гээд хоёр залуу бүсгүй аялж явахад бүүр ч сайхан хандаж байгаа юм л да хэхэх. Товчхондоо бол Туркийн ард олны тус дэмээр сайхан аялаад ирлээ л гэх гээд байна л да хэхэхэ. Аялалынхаа тухай блогдоо заавал бичнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн жил Тайланд, Камбож явж ирээд бичих завдал болохгүй явсаар байгаад цаг хугацаа өнгөрөөд сүүлдээ явсан сонингоо ч мартаж эхэлсэн дээ. Энэ удаа цуврал маягаар бичихгүй бол ярьж барамгүй их адал явдал, үзүүлж барамгүй их зураг цуглуулсан даа :))

5 comments:

Koyuki said...

Bolomjooroo bicheerei. FB-ees zurguud uzsen. Odoo adal yavdaltai n tsug unshval goy :)

Obasanjo said...

Сайхан бичжээ, сарын өмнө Турк явах уу? Израйль, Игэпет явах уу гэж шийдэж ядаж байгаад ойроор нь нөгөө 2 улс руу нь явсан юм. Таны мэдээллийг уншаад дараагийн зорчих улсаараа Туркийг сонголоо. Бусдын дэмий үгэнд сэтгэлээ зовоох хэрэггүй шүү, энэ эрчээрээ үргэжлүүлнэ гэж найдаж байна. Амжилт хүсье!

Номинговь said...

Bayarlalaa. Turk yavbal minii daraagiin postuud deer uzuuleh aylaliin marshrutaas sonirhoj uzeerei.

Номинговь said...

@Obasanjo: Busdiin demii ug gesen baihaar ni gants comment deer post deer yagaad tegj bichiv gej gaihaj baisan yum. Say harin news.mn deer oruulsan baigaag harlaa. Tend bichsen commentuud uneheer ineedtei sanagdaj baina. Setgel zovoohoos iluuteigeer orovdoltei yumaa ter humuusiin bodoj helj baigaa zuils. Sanuulj helsend bayarlalaa. Bi anhnaasaa blogoo busdad zoriulj bicheegui bolohoor end bichij baigaa zuils maani setgeleesee bichsen zuils baidag. Ter muuhai comment bichdeg humuus ni tendee uldeed, harin zovoor huleej avch, setgeleesee handdag humuus ni naashaa orj irj comment uldeedegt bi bayartai baidag.

Obasanjo said...

Аан за ойлголоо, би эхлээд news.mn дээрээс уншсан юм л даа. Яагаад ч юм бэ юмыг шууд утгаар нь бичдэг зан, мөн аялалуудын тэмдэглэлүүд тань их таалагдлаа. Би бас аялах дуртай л даа, миний яваагүй олон газраар та зорчиж. Энэ сайтаар аялж байх болноо. Дургуйцэхгүй бол Фэйсбуук хаягыг тань авж, зурагнууд харж байж болох уу? Та хүсвэл өөрийн ФБ хаягаа миний lkhagvasuren@un.org гэсэн хувийн хаягаар явуулж болно. Элдвийн санаа агуулсангүй, сайхан зурагнууд үзмээр санагдаад л... Боломжгүй бол яахав :-) Амжилт...