Monday, April 12, 2010

Кино сонголт


Өргөө кино театрт Холливyyдын кино өдрүүд гээд өмнө нь гарч байсан кинонуудыг дахин гаргаж байгаам байна. Бас хямдралтай гэнэ шүү.

- Аватар

- Percy Jackson and the Olympians The Lightning Thief

- Twilight saga "New Moon"

- 2012 "Farewell Atlantis"

- This is it "Micheal Jackson forever"

- District 9

Avatar Өргөөгийн VIP танхимд гарч байсан юм. 8000 билүү дээ майр үнэтэй яджийхад. Тэр үед нэг хүн хамт үзнэ гэчихээд үзээгүй тэхээр нь бичлэгийг нь олоод компьютэр дээр үзчихсэн. Уг нь синэмад үзвэл гоё л байх.

New Moon харин заавал үзнэ гээл аль 3 сарын өмнөөс countdown энэ тэр тавиал гарч эхлэхийг нь хүлээгээд байсан хүн чинь байхгүйэ гараад, дуусаад, хуучирсан байхад нь үзэж амжаагүй л явж байгаа шд. Хамгийн түрүүнд л энийгээ үзье. Бүр өнөөдөр орой гүйж очоод үзчихье байз гсн хэхэ.

Micheal Jackson киног үзэхгүй л байх даа. Угаасаа ч улаан фен нь биш.

2012 бол бараг арван хэдэн удаа үзчихсэн. Гэрт хүн ирэх болгонд тавьж үзүүлсээр байгаад өөрөө бараг үг үсэггүй цээжилчихлээ гсн.

Дистрикт 9 -ийг дээр үед нэг найз өгч байсан юм. Эхлээд үзэж байсан чинь нээх сонин санагдаад, юу гараад байгааг нь ч сайн ойлгоогүй. Нэг хүн л РС өмнө суучихаад л юм яриад ч бгаамуу яагаад байсан бүү мэд.

Пэрси Жексон гээд байгаа тэр киног үзсэн хүмүүс хөөрхөн кино бна лээ гэж сэтгэгдэл бичиж байхыг бодоход гайгүй кино байж магадгүйм. Түүнийг нь үзнэ ээ.

Харин одоо Alice in Wonderland үзье л гэж бодоод байна. Миний хайртай залуу ч тоглосон байна лээ. Ойрд харин үзүүштэй кино олон, овоо байхийм шиг байна, амьдрал цэцэглэхнээ гээлүү кэкэкэ.


6 comments:

Уйгаржин said...

This is it татсан үзээггүй байгаа 2012 л өргөөд үзсэн юм байна бараг л унтаж байгаад үзсэн байхаа хэхэ Percy Jackson and the Olympians The Lightning Thief татаач үгүй байгаа юм байна нээх завтай бас иймэрхүү сэдвийн кино үзмээр байсан үедээ тадаад үзнэ дээ District 9, Аватар, Twilight saga "New Moon" pc дээр үзчихсэн харин нэг http://www.youtube.com/watch?v=dRYzINrg6B4 иймэрхүү сонин зохиолтой кино сонирхолтой байддын монголд ийм кино гарахгүй юмдаа

K said...

odoo barag bugd tv-eer gartsan bailgui de :D
bi ch aliig n ch teatr-t uzeegui yavaa.uzeh ch yumuu gui ch yumuu medkul yavna dooo...(suga yumaa bi, gej..)

Номинговь said...

TV-eer garsan ch gesen cinema-d uzeh tsaanaa goy baidiimaa. Percy Jackson-g uzsen, hoorhon kino bn lee. Amjval today bas oor kino uznee geel bodool :)

K said...

tiim shuu,teatr-t uzeh shoool ondoo.

unuudur teed kino uzej amjihnuu,uzhiin bol margaash yarij uguurei :D

Уйгаржин said...

помогати нам гээд кино гоё гээд байгаа юмдаа реклам нь ч хөөрхөн юм билээ тэрийг үзвэл лүлер бид 2т яриад өгөөрөй хэхэ лүзер бас үзүүл яриж өгөөрөй за хэхэ

Номинговь said...

Pomagite nam onts kino bish yum shig sanagdaad uzey gsn sonirhol torohgui bgaa. Ug ni odor bolgon kino uzmeer bna, hamt uzeh hun oldkuim humuus chin kino uzhee bolitsiimuu yasiin.