Cappadocia - Goreme |
Каясэригээс Үйргүп ороход 80км, 1,5 цаг явсан. Үйргүп гээд жижигхэн, тохилог хот байна лээ. Бид нар Асмали Конак гээд цагтаа Туркийг шуугиулж байсан ОАК-г Мардинд зураг авалт хийсэн гэж бодоод асмали конакыг тэнд хайгаад байсан чинь харин Ургупт зураг авсан юм билээ. Манай сайн дурын гаяд бидэнд тэр газрыг үзүүлсэн. Мөн Нэвшэхир, Үйргүп нь усан үзмийн дарсаараа алдартай газар лда. Гудамжны булан болгонд дарсны мухлаг байдаг юм билээ. Бид дарс амталж тухлах завгүй явсан тул жаахан тиймхэн.
Cappadocia - Urgup |
Үйргүпт уулыг нүхэлж барьсан ч юмуу тэгээд тогтчихсон ч юмуу гэрүүд байдаг бол Үйргүпээс Горэмэ руу яваx замд пэри бажалар (peri bacalar) олноороо харагддаг. Пэри бажалар буюу fairy chimneys-г одоо юу гэж орчуулахыг сайн мэдэхгүй байна. Үлгэрийн яндангууд гэхгүй л байлтай ккк. Энэ их сонин тогтоц юм шүү. Малгай өмсгөчихсөн юм шиг, яг тэр шовгор орой дээр яаж тогтоосон юм бол гэмээр. Үйргүп, Горэмэ, Авонос нь хоорондоо арав арваад км зайтай юм шиг байгаан. Жуулчид бол дугуй хөлслөөд тойроод үзчихдэг юм билээ. Арай илүү мөнгө төлвөл агаарын бөмбөлөгт суугаад Кападокяаг дээрээс нь харж болно. Ийм балон тур хамгийн сайхан зүйлүүдийн нэг гэж сонссон. Худлаа биш байхаа. Яагаад гэвэл энд байхад эргэн тойрны сонин өвөрмөц тогтоцтой газар нь дэлхийд бус, өөр гарагт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр. Би өөр гарагт байж үзээгүй лдэ, тэхдээ хэрэв өөр гараг байдаг бол ийм л байдаг байх гэж төсөөлөн бодсон. Бид Горэмэд машинаа тавьчихаад нар жаргах агшинд байгалийн сонин тогтоцыг харж нэг хэсэг суусан. Биднийг дагуулж явсан хүн маань бидэнд хөгжилтэй түүх ярьж өгч цагийг зугаатай өнгөрүүлсэн. Нар жаргаад бүрэнхий болохын алдад тэндээс хөдлөөд Авонос орсон.
Шаазангийн воркшоп, Avonos |
Авонос нь шаазан урлал, шаазан эдлэлээрээ алдартай газар юм байна. Гудамжны өнцөг булан бүр нь шаазангийн мухлаг, шаазангийн цехээр дүүрэн байсан. Шаазангийн урлал үнэхээр сайн хөгжсөн газар байдийм байна гэж ойлгосон. Зүгээр байж чадахгүй эндээс бэлэг дурсгалын эдлэл авч ачаагаа нэмээд амжсан шүү. Анатоляагийн хүмүүс аягүй сонин хүнд бэлэг өгөх дуртай юм билээ. Анталяад явж байхад ч гэсэн энэ ажиглагдсан. Авоносоос орой 8 цагт автобусанд суугаад 540км, 9 цаг явж Анталяад ирсэн. Замдаа хэдхэн турист суулгасан хоосон шахуу автобусны дуртай сандлыг эзэгнэн унтаж ирсэн кк.
Day 9.
Aspendos, Antalya |
Өглөө 05 цагийн үед Анталяагийн отогард ирээд хөл хөдөлгөөн эхлэxийг хүлээж байгаад 8 цаг гээд Аспендос явах минибусд суусан. Аспендос руу 40-50км газар байсан байхаа. Их л нойрмог байсан, яваад л байсан яваад л байсан, их л удаан явах шиг санагдсан. Анталяагаас минибусаар яваад Сэрик гээд тосгонд очдог юм билээ. Тэндээс өөр минибусд суугаад Аспендос ордог. Нийт зардал нь бол хямдхан гардаг. Хэцүү нь минибусуудынхаа цагийг сайн тааруулах хэрэгтэй юм билээ. Бид 2 цагаа буруу тооцсоноос болж Сэрикт 2 цаг xүлээсэн.
Aspendos, Antalya |
Аспендос нь угтаа бол МЭӨ 1000-аад жилийн үед байгуулагдсан маш эртний хот юм байна. Гэхдээ одоо хадгалагдаж үлдсэн Аспендос амфитеатрыг Ромын император Маркус Аурелус МЭ 155 онд Грек архитектур Зенонгоор бариулжээ. 7000 гаруй хүний багтаамжтай энэ театрт одоо ч гэсэн Туркийн зохион байгуулж буй олон улсын концерт, фестивалуудыг хийдэг. Дууны цуурайлтыг нь шалгах гэдэг юмуу яадаг юм, тэнд үзэж сонирхож яваа туристууд гэнэт байж байснаа нэг нэгээрээ эсвэл харилцан дуулалцаад эхлэх юм билээ. Биднийг явж байхад нэг солонгос залуу дуурь дуулаад, тэнд байсан хүмүүс бүгд босч алга ташаад сүйд болсон ккк. Аспендост 1-2 цаг зугаацаж өнгөрүүлчихээд буцаад Сэрикээрээ дамжаад Анталяа орсон доо. Анталяад бид бас нэг оюутны байранд байрласан тул оройн хоол идчихээд үдшийн сэрүүнд гадуур гарч жоохон алхчихаад амарцгаасан.
Day 10.
Өнөөдрийн төлөвлөгөө бол Анталяа музэй үзээд, далайн эрэг дээр очиж хэвтэх байв. Анталяа музэй миний амьдралдаа үзсэн хамгийн гоё, хамгийн баялаг музэйнүүдын нэг байлаа. (Луврын музэй, Ватиканы музэй хоёрыг тоолоод шүү дэ). Турк угаасаа Roman and Hellenistic үеийн түүх дурсгал ихтэй болохоор баялаг сан хөмрөгтэй байхаас аргагүй.
Өнөөдрийн төлөвлөгөө бол Анталяа музэй үзээд, далайн эрэг дээр очиж хэвтэх байв. Анталяа музэй миний амьдралдаа үзсэн хамгийн гоё, хамгийн баялаг музэйнүүдын нэг байлаа. (Луврын музэй, Ватиканы музэй хоёрыг тоолоод шүү дэ). Турк угаасаа Roman and Hellenistic үеийн түүх дурсгал ихтэй болохоор баялаг сан хөмрөгтэй байхаас аргагүй.
Statuatary hall of Antalya museum |
Би ер нь уран баримал, хөшөө дурсгал, усан оргилуурт иx сонирхолтой хүн лдэ. Энд харин шавайгаа ханатал хөшөө үзсэн гэхэд болно. Эдгээр уран барималууд болон хөшөөнүүдийн ихэнхи нь Перг эртний хотоос олсон олдворууд гэсэн байсан тул бид хэдий төлөвлөгөөнд байхгүй ч гэсэн тэр Перг эртний хотыг заавал үзэх хэрэгтэй юм байнаа гэж шийдсэн.
Antalya museum |
Эрний уран барималуудын нэг гайхалтай нь эр, эм биеийн гоо сайхан төгс төгөлдөр дүрсэлж чаддагт байсан юм болов уу. Хэрэв сайн харвал биеийн булчин шөрмөс, нүүр хуврал гээд бүх юмыг тод томруун дүрсэлсэн байдаг.
Exhibit at Antalya museum |
Hand detail |
Жишээ нь дээр зурган дээр байгаа гарыг хар лда. Ямар нарийн мэдрэмжтэйнээр урласныг нь хараад баршгүй.
"Хераклэс гэртээ ирсэн нь" хэмээх энэ үзмэр Анталяа музэйгийн хамгийн чухал үзмэрүүдийн нэг юм байна. За ер нь л хамгийн чухлуудын хамгийн чухал нь гэж хэлж болно. Дэлхий дээр МЭӨ 330-320 онд Лисиппосын бүтээсэн "Herakles Farnese" нэртэй хөшөөний 60 гаруй хувилбар байдаг ба тэдгээрээс урлагийн талаасаа хамгийн үнэ цэнэтэй нь Роман үед бүтээгдсэн энэ xөшөө гэж үздэг юм байна. Энэ хөшөөний дээд бие доод биеэсээ салангид тусдаа өөр улсад байсныг Туркийн эрдэмтэд шинжлээд энэ хоёр нь нэг биенийх гэдгийг нь тогтоосноор нөгөө улс нь их биеийг нь Туркэд буцааж өгсөн гэж ойлгосон.
Tombs in Antalya museum |
Надад маш сонирхолтой санагдсан бас айдас жихүүдэс төрүүлсэн үзмэр бол яах аргагүй энэ авснууд байлаа. Дээр үеийн язгууртнууд үхсэнийхээ дараа хойд нас руугаа саадгүй морилохын тулд аль сайн сайхан авсанд хэвтэх ёстой гэж боддог байсан бололтой. Авсны таган дээрээ голдуу язгууртан болон түүний эхнэрийн хэвтээ баримал байx ба авсаа тойруулан янз бүрийн барималаар чимэглэсэн байх юм билээ. Музэй тун сонирхолтой байсан тул бид хэдэн цагийг ч тэнд саатаж өнгөрүүлснээ мэдсэнгүй. Ер нь Улмаа бид хоёр зугаа цэнгэл, идэж уухаас илүүтэйгээр түүх соёл, байгаль, үзэж харах юманд дуртаймаа гэдгээ энэ аялалаар сайн ойлгож авсан.
Konyaalti beach, Antalya |
Далайн эрэг, нар, усны хувцас, нарны тос, сийрсэн малгай гээл эцэст олон хоногийн аялалын эцэст нэг юм өөрсдийгөө амралтанд байгаа мэт мэдрэв. Олон ч гэж дээ замд гарсаар аялалынхаа яг талд л орж яваа юм билээ. Гэхдээ л үзэж харсан, туулж өнгөрүүлсэн зам хэтэрхий урт болохоор олон хоног өнгөрсөн мэт санагдаж байсан байх. Далайн эрэгт ямар ч байсан 2-3 хононо гэсэн төлөвлагаатэй болохоор маргааш цүнхээ баглаад отогар руу гүйнэ гэх юмгүй тайван шиг 2 хонолоо.
---
Үргэлжлэл бий
4 comments:
Сайхан бичжээ. Үргэжлэлийг нь тэсэн ядан хүлээж байна. Тэр эрэгтэй хөшөөнүүдийн зургуудыг тусгайлан авчээ... :-)
Thanks. Harin ch eregtei hoshoonuudiin ogzognii zurgiig oruulsangui shuu olon niitiin gazar geed kkk.
Nomio amttai bolohoor shumuul ih hazjil dee, hehe. Nadad bas japanii shumuulnuud aimaar hairtai. Zarim ni surguulias ger hurtel dagadag bj bilee.
Xaxaxa naad surguulias ger hurtel dagadag shumuul chin psyco shumuul bsan bna shd. Yaj Mongol hurtel dagachihaagui yum be kkk.
Post a Comment