Monday, December 31, 2012

Шинэ оны босгон дээр


Говийн өглөө нар мандах агшин
Хэдхэн хормын дараа шинэ он гарах гэж байна. Гэхдээ би энэ бичлэгээ он гарахаас өмнө постослж  амжина гэдэгтээ итгэлгүй байгаа болохоор магадгүй оны эхний бичлэг гэж нэрлэвэл зоxиx байх. Хуучин оны сүүлийн өдөр ажил ихтэй байлаа. Яагаад гэвэл энэ жилийн сүүлийн өдөр бас миний ажлын сүүлийн өдөр байлаа. 2010 онд гурван жилийн томилолттой ирсэн ажил маань одоо дуусах болсон гэхээр цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ. Оюу Толгой төслийн Барилгын 1-р үе шатны ажилд гар бие оролцож, ихэнх барилга байгууламжаа дуусган хүлээлгэж өгчихөөд одоо буцах гэж байна шүү дээ. Анх биднийг ирэхэд Баяжуулах үйлдвэрийн газар шорооны ажил дөнгөж эхэлж байсан. Босоо Ам 2 маань газрын түвшинтэй ноль байсан. Нисэх онгоцны буудал байрлах газрыг тэмдэглэсэн шон ч хатгагдаагүй байсан болохоор тэр цэгийг олж очих гэж нэлээдгүй төөрч байсан. Оюу Толгойгоос Гашуунсухайт чиглэлд тавигдах улсын чанартай автозам зураг төслийн шатандаа л байсан. Гэтэл гуравхан жилийн хугацаанд энэ бүгдийг барьж байгуулаад дуусах нь дуусаад, ашиглалтанд оруулахыг нь оруулсан гэхээр ямар богино хугацаанд ямар богино зүйл хийж бүтээгээ вэ гэж өөрсдөөрөө бахархмаар ч юм шиг. 12 сарын 27-нд Оюу Толгойн Баяжуулах Үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Муу ч, сайн ч, шууд ч, шууд бусаар ч 3 жилийг энэ үйлдвэрийн төлөө зориулсан болохоор үйлдвэрийг ажиллуулах товч дарах агшинд сэтгэл үнэхээр хөдөлсөн. Ганц би ч биш, миний адил олон мянган залуусын сэтгэл хөдөлсөн л гэж бодож байна.

ОТ Баяжуулах Үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаа
Шинэ оны босгон дээр ажил ихтэй байлаа. Ажлаа хүлээлгэж өгөх, уулзах хүмүүстэйгаа уулзаж дуусгах, ачаагаа баглах гээд их ажлын хажуугаар бас болоогүйэ орой шинэ жилийн дисконд яваад байгаамаа ккк. Дисконы дараа харин салют буудуулсан үзүүлбэр гоё болсон. Бараг 30мин буудуулсан байх шүү. Би ч угийн салют үзэх хоббитой юм болохоор даарахаа ч үл хайхран хараад зогсоод байсан. Тэнгэрт салют харах дуртай дуртай гэхэд бүр хэн нэгэн тэнгэрт салютаар эсвэл утаагаар "Надтай гэрлээч" гээд дүрсэлвэл тэр хүн хэн ч байсан би бараг зөвшөөрөх байх шүү хэхэ. 

Өнөөдөр миний энд ажиллах сүүлийн өдөр байлаа. Гурван жил нутагтаа ажиллах диваажингийн оронд очсон шиг л байлаа. Говийн өглөөний нарыг амьсгал даран харж зогссон жавартай өглөөнүүдийг мартахгүй. Ширхэг ч үүлгүй говийн цэв цэлмэг, тув тунгалаг тэнгэрийг мартахгүй. Нүдэн торох юм юу ч үгүй талын замаар давхиж явсан өдрүүдийг мартахгүй. 
Говьд нар мандах агшин, дэлхийн гайхамшиг
Энэ гурван жилийн хугацаанд их ч зугаалж, олон ч газар үзлээ. Энэ хавийн түүхэн дурсгалт болон байгалийн сайхан газруудыг бүгдийг нь дуусгасан шүү. Дэмчөгийн хийд, Баяжиxын агуй, Эхийн умай, Цогзолын хийд, Динозаврын мөртэй газра, Мянган ламын агуй, Гурван зээрдийн агуй, Мэлхий цохио гэх мэт нэрлэж болох бүх л газрыг явж үзсэн. Заримдаа 250км зам явж Ёлын Ам руу ч зугаалж байв. Сайхан байсаан байсан :))

Нээрээ манайхан оны өмнөхөн хоёр сайхан хүүгээр бүл нэмсэн. Манай үеэл дүү, миний төрсөн дүү хоёр нэг өдрийн зайтай төрж хоёулаа xүүтэй болсон. Өнөөдөр дүүгийнхээ хүүхдэд нэр өгөх гэж хөл хөдөлгөөн болов. Гэрийн бүх хүмүүс нэг нэг нэр бичээд будаатай аяганд хийж байгаад шигшээд гарч ирсэн нэрийг нь өгдөг уламжлал манай гэрийнхэнд байдаг. Гэхдээ бүх хүүхдэд заавал тэгж нэр өгдөггүй л дээ. Зөвхөн эцэг эх нь хүүхдэдээ нэр сугалахыг санал болгосон тохиолдолд тэгдэг юм. Энэ удаа шинэ xүнд маань Анар, Ундрах, Учрал, Баялаг, Бадар-Ууган, Батбаян гэх мэт нэрүүдээс Бадар-Ууган гэдэг нэр шигшигдэн гарч ирсэн байна лээ. Би Ундрах гэдэг нэрийг санал болгосон гэхдээ Бадар-Ууган бас гоё нэр л дээ. За тэгээд манай гэрийн шинэ гишүүн маань аав ээждээ ачлалтай, сайн хүн болж өсөх болтугай гэж ерөөе. 2013 оны талаар надад ямар ч төсөөлөл алга гэхдээ их л гоё жил болно гэдэгт нь итгэлтэй байна. Шинэ онд сайн сайхан бүгдийг хүсье!

Friday, December 28, 2012

Шинэ жилийн дурсамжууд

Сэтгэлд хамгийн тод, хамгийн гоё шинэ жилийн дурсамж 2008 оны шинэ жил юм шиг байна. Шинэ жил гэхээр тэр үе хамгийн түрүүнд санаанд орж ирээд байна. Тухайн үед Шведэд сурч байxдаа амьдрах зардалаа олоxын тулд цагийн ажил хийдэг байсан юм. Тэр нь айлд сонин тараах ажил. Хүмүүс 7 цагт босоод ажилдаа явахын өмнө сонингоо гарчиглахын тулд бид нар шөнө 3-4 цагаас сонингоо тарааж эхлэх ёстой байсан. Миний ажиллаж байсан дүүргийн нэг байрны нэг орцонд өдөр болгон нь зурагтай, зургийг нь татаад авахаар ардаа шоколадтай 12 сарын календер өлгөөтэй байсан. Тэр байрны айлуудад сонинг нь тарааж дуусчихаад гараад явахдаа тэр өдрийнх нь тоог хуулж аваад шоколадыг нь идчихдэг байж билээ хэхэ. Хамгийн эрт тэр орцонд орж байгаа xүн нь би болохоор тэр өдрийн тоо нь шоколадтайгаа байдаг байсан байхаа. Тэд нар бас сонин хүмүүс шүү шоколадыг нь идэхийн тулд бусад өдрийг нь хуулаад хаячихгүй байлгаад л байдаг. Сахилгагүй хүүхдүүд тэр байранд байдаггүй байсан байхаа миний бодлоор кк.
Шведийн зулсар, шинэ жил нээх гоё болдог... айл болгон цонхон дээрээ гэрлэн чимэглэл тавьдаг. Угаасаа өвлийн саруудад өдрийн ихэнх нь харанхуй өнгөрдөг болохоор айлуудын гэрлэн чимэглэл өнгө өнгөөр гэрэлтээд их гоё харагддаг юм. Цахилгаан лаа их хэрэглэдэг. Тэрийгээ цонхон дээрээ тавьчихдаг. Зулсарын дурсамжийг Swedish Christmas бичлэгтээ дэлгэрэнгүй бичсэн байна, тиймээс илгасие кк.
Арван жилд байхад шинэ жилээр ангидаа нийлдэг байж билээ. Xүүxэд бүр гэрээсээ хоол, цай авчраад тэгээд баяраа тэмдэглэдэг байсан. Манай багш бид нарыг ангид баяр тэмдэглэхийг зөвшөөрдөггүй байдаг байсан болохоор нууцаар тэмдэглэдэг байсан. Тэхдээ үдэшлэг дуусах дөxөөд, бялуугаа задлаx болохоор багш руугаа багшийн хамгийн хайртай хоёр шавийг гүйлгээд багшийгаа дууддаг байсан. Ухаан нь хайртай шавь нар нь очвол уурлахгүй гэж тэгдэг байсан байх. Багш ирэхгүй харин ангийнхандаа сайхан баярлаад, эртхэн xариарай гэж хэлээрэй гэдэг байсан. Нэг жил ангийнхаа шинэ жилд оxид нь эрэгтэй хүн шиг хувцаслаж очиж байсан. Манай ангийн охид ер нь их сонин сонин юм санаачилдаг, этгээд хүүхдүүд байсан лда.
Манайх нэг жижигхээн гацууртай. Тэрийгээ засаад цонхон дээрээ тавьчихаад хажууд шанаагаа тулаад хараад сууж байдаг байлаа. Шинэ жилийн орой ээж хэдэн хүүхдүүдээ тойруулж суулгаж байгаад сайхан хоол xийж өгөөд, бэлэг өгдөг байсан. Нэг жил ямар ч байсан шинэ жилээр эмнэлэгт хэвтэж таараад, эмнэлгээсээ оргоод гэртээ харьж он гаргаж байсан. Цэцэрлэгт байхад шинэ жилийн концертонд дандаа он болдог байсан. Цасан охин болдог байсан бол өдийд арай эмэгтэйлэг бас жаахан бүжгийн дөртэй байх байсан болуу гэж боддийн кк. Би лав охиноо их эмэгтэйлэг болгож xүмүүжүүлнэ, цасан охин, гүнж гэх мэт... Бодвол нөлөөлдөг л байлгүй. Манай хоёр дүү нэг нэг охинтой юм. Тэдний нэг нь Рапунзэл, Барби, Үнсгэлжинтэй хүүхэлдэйн кино үзээд өөрийгөө би гүнж гээл нээх хөөрхөн тоглодог. Гэтэл нөгөө нь Маша, баавгай үзэх дуртай, өөрийгөө Маша гээд нэрлэчихсэн. Яг нэг Маша байгаамаа, сахилгагүй гэж жигтэйхэн.
Туркэд шинэ жилийг өргөн тэмдэглэдэггүй болохоор тэндээс гоё дурсамжууд байхгүйэ. Тэнд сурдаг Монгол оюутнууд цугларч шинэ зохион байгуулдаг байсан. Нэг удаа Ази, Европ хоёр тивийн яг голд Босфорус дээр усан онгоцонд шинэ жил тэмдэглэсэн юм байна. Тэр их гоё байсан. Усан онгоц үл мэдэг дайвалзаад, xүмүүс нь согтоогүй хэрнээ өөрсдийгөө согтсон байна гэж бодоод сэтгэл хөөрөл өндөртэй байсан ккк. 
Шинэ жилээр авч байсан хамгийн гоё бэлэг Ром аялах аялал байсан. Шинэ жилийн орой манай найз залуу надад Lonely Planet-n Rome city guide ном бэлгэнд өглөө гэж бодсон чинь доторх газрын зурган дээр байрлах буудлаа тэмдэглээд, 4 сарын дараа онгоцны буудал дээр уулзая, хоёулаа Ром хот явна гэж бичсэн байсан.   
Монголд ирснээс хойш 3 шинэ жил угтжээ. Эхний шинэ жилээр Ядаргаатай шинэ жил гээл төвөгшөөж байлаа. Дараа жил нь бас арай ч гайгүй дасчихсан. Үдэшлэгээс үдэшлэг хэсээд дэрвэж явлаа кк. Компаний шинэ жилийн хамгийн гоё нь багийн мэндчилгээ, сугалаа, оны шилдэг шалгаруулах. Өнгөрсөн жил би нээрээ оны шилдэг ажилтан болсон. Манайхан бараг надаас бусад нь бүгд намайг шалгарсныг мэдэж байсан байхаа. Би л юу ч мэдээгүй, тийм юм болно гэж төсөөлөө ч үгүй сууж байсан болохоор миний нэрийг дуудахад иx гайхаж, баярлаж байсан санагдана. Санагдана гэлээ, яагаад гэвэл энэ хэсгийг л санаад байгаа юм. Тэрнээс цааш яаж босч очоод шагналаа авсан, хэнтэй гар барьсан, хөтлөгч нь миний тодорхойлолтыг юу гэж уншиж байсан гэх мэт зүйлсийг огт санахгүй байгаа юм хэхэ. Гэхдээ оны шилдэг болох гоё юм билээ. Өмнө нь найзуудынхаа дунд жил болгон зохиодог хөгжилтэй "оны шилдэг" -т Оны аялагч, Оны амжилт, Оны онигоонд орсон үгийг хэлсэн хүн, Оны бүтэлгүй дурлал, Оны өөрийгөө олсон (kendine gelisi), Оны өөрийгөө гээсэн (kendinden gecisi), Оны согтуу, Оны гандан бууршгүй, Оны плурал дэтинг, Оны засарсан бүсгүй гэх мэт номинацуудад өрсөлдөж ялалт байгуулж байснаас өөр гавьяа шагнал үгүй нэгэн билээ миний бие. 
Өнгөрсөн жил компаний шинэ жил дээр үзүүлэх багийн мэндчилгээнд гар бие дайчлагдсан. Амьдралдаа хийж үзээгүй тектоник, робот, шафилинг гэх мэт бүжгүүдийг 7 хоногт сурах гэж алиа юм болсон лдо. Ер нь урлагийн жоохон эвсэлтэй байхгүй бол хэцүү юм билээ. Энэ жилийн xувьд олон шинэ жилд орно гэж төлөвлөөгүй болохоор гарцаагүй зам дээр гарч ирсэнд нь л ороод явсан хэр нь 2-3 болцон байх шүү. Xүмүүсийг хараад байхад бараг 10-аад шинэ жилд ороод байх шиг байгаан. Шинэ жилийн үдэшлэгийн уур амьсгал гоё л до. Бүгд сайхан хувцаслаад, хөөрхөн болчихоод, ололт амжилт, сайхан зүйлсийг тэмдэглэж байгаа болоxоор тэр байх. Тэгэхээр л хувцас бурхан, бие чөтгэр гэдэг үнэн байгаам шүү. Сайхан хувцаслахаар нээрээ л настр ороод явчихдаг.  
Гурван жилийн томилолтынхоо сүүлийн жилийн шинэ жилийг сайт дээр угтах нь. Өмнөх хоёр жил амралт таараад эзгүй байсан юм. Сайт дээр угтах шинэ жил гэхээр бас л дурсгалтай шинэ жил болох байх. Говийнхоо тэнгэрт салют буудуулахыг харна гэсэн үг шүү дээ.   
За ингээд үүгээр саатан уншсан бүгдэд ирж буй шинэ оны мэнд xүргье!  

Wednesday, December 19, 2012

"Хуанжу Гэг III"-ийг үргэлжлүүлэн бичсэн нь

Энэхүү зохиолыг би Шинэ Улаанбаатар сониноос зарласан "Хуанжу Гэг 3-ийг үргэлжлүүлэн бичицгээе" уралдаанд зориулж бичээд 15-18 насны ангилалд 2-р байранд орж байсан юм. Тус сонины 2000.III дугаарт хэвлэгдэн гарсан нэг хувийг хадгалж байсан юм. Хуанжу гэгийн улаан фэн байсан болохоор өдөр шөнөгүй сууж байж энэ зохиолыг бичсэнээ санаж байна. Манай ангийнхан тэр үед хичээл дээр миний эхийг уншиж редакторлаж өгдөг байлаа ккк. Ямартаа ч хүүхэд насны хөөрүү сэтгэлээр бичсэн зохиолоо энд хуваалцая. Битгий шоолоорой хихихи.
Манжийн тэнгэр тэтгэсэн иx xааны 28-р он. Манжийн xааны ордон иx xаантны насан xутгийн баярыг тэмдэглэx гээд бөөн xөл xөдөлгөөнтэй байлаа. Уг баярыг 5-р агь, түүний эxнэр Хуан Жу Гэг, хааны эрхэм сайд Арxан болон түүний эxнэр Мин Жу Гэг нар найруулан тавьж байгаа аж. Мөн тэдний сайн нөxөд болоx ордны ухаалаг гэг Цин Арь, Сяо Янзын аx Шяо Жян, Лиу Цин, Жинь Суо, эрэлхэг бяцxан Лиу Хун нар ч юунаас нь хоцрохов. Энэ баяр бол хааны xүү, оxины xуримын дарааx анхны томооxон баяр юм. Хааны хүүхдүүд хаан ааваа баярлуулах гэж хамаг чадлаараа зүтгэсэн тул баяр тун сайхан боллоо. Хаан аавын сэтгэл тэнийн хүүхдүүддээ анд  нөхдийн хамтаар Шу Фан Жай өргөөнд дураараа найрлах эрх олгожээ. Тэр хэд маань баяр талархал болон эрхийг хүлээн аваад, гэгүүдийн хуучин өргөөнөө ирэн өнгөрсөн хөгжилтэй үеээ ярилцан шөнөжин найраллаа. Энэ уулзалт Цин Арь, Шяо Жян хоёрын хооронд сэтгэлийн далд нэгэн утсыг зангидсан юм. Лиу Цин нарын Гү Бин Лоу өргөөнийхөн Шяо Жяныг сайн баатар эр, эрдэм ном, илд сэлмэнд гарамгайг магтана. Харин Сяо Янзы тэргүүтэй ордныхон Цин Арийн ухаалаг зан, уужим сэтгэлийг магтан тэр хоёр хэрэв нийлэх аваас ёстой л “Эр нь эрдэмтэй, эм нь үзэсгэлэнтэй” гэгч болно вий гэлцэв. Сяо Янзы дотроо “Хэрэв аxыгаа Цин Арьтай суулгачихвал ухаалаг нэгэн эгчтэй болох бусуу” хэмээн бодно. Шяо Жян, Цин Арь хоёр бие биеэндээ нэлээд татагдаж байгаа нь илт байв. Энэ өдрөөс хойш ордноос гардаггүй Цин Арь Сяо Янзы, Зи Вэй нарын xамтаар гадагш гарая хэмээн Эх дагинаас  асуух болов. Эx дагина эхэндээ хайртай охиноо хөгжиж цэнгэг хэмээн дуртайяа зөвшөөрсөн авч, сүүлдээ Цин Арь нэг л өөр болоод байгааг анзаарчээ. Эx дагина урьдын адил саад болох төлөвтэй. Гэвч Эx дагина болон хаан аавынхаа занг сайн мэдэх манай хэд яаж ийж байгаад энэ хэргийг шийднэ гэж тоxиролцов.
5-р агь Сяо Янзы нар ордондоо ямарч дайсан, саад болох xүнгүй тун аз жаргалтай амьдардаг байв. Иx xатан хэдийгээр өнгөн дээрээ сайн зан гаргавч ясны тэдэнд дургүй нь дотор сэтгэлд нь хадгалагдсаар байв. Гэвч түүнд одоо Ру Мөө Мөөгөгөөс өөр үнэнч хань үгүй тул бодит байдалтай эвлэрэн амьдарсаар. 12-р агь өсөн томрох тусам хатныг хаан ширээний тухай бодол улам зовоох болжээ.
Урьдын дэг ёсгүй Хуан Жу Гэг одоо нэгэнт хааны бэр, агийн эхнэр болохоор дэг ёс, эрдэм номд сайтар сурах нь зайлшгүй хэрэг болсон тул тэрээр ах, эгч, авааль нөxөр, анд нөxдийн гүн тусламжтайгаар эрдэм номонд суралцаж байв. Гэвч эдгээрээс хамгийн сонирхолтой хичээл нь Шяо Жяны заадаг илдийн арга байжээ. Сяо Янзы бусад хэлц үг цээжлэх, шүлэг зохиох зэрэг хичээлүүдээсээ илүү цагаар илдэнд анхаарах болсон нөxөр нь дургүйцэн илдээр сургуулилах цагийг нь хэд дахин багасгачихсанд бяцxан хараацай маань боож үxтлээ уурлан өрөөндөө ороод хэдэн цагаар түгжчиxэв. Энэ нь 5-р агьд тун төвөгтэй хэрэг болжээ. Тэр түүнийг хэдэн цагаар аргадан, сүүлдээ бүр хоёулаа нууцаар илд сургуулилъя гэж тохиролцож Сяо Янзын уурыг намдааж гэнэ. Ийнхүү тэр хоёр нууцаар зэвсэгийн эрдэм сургуулилах болсон авч ордны нүд чиx гэж хэцүү болохоор Эx дагина энэ тухай олж мэдчихээд намбагүй загналаа гэж Сяо Янзыд баахан дургүй нь xүрчээ.
Хэдэн сарын дараа ордныхон Зи Вэй хөл хүндтэй болсон баярт мэдээг хүлээн авлаа. Архан Зи Вэйгээс алхам ч холдолгүй, халамжит нөxрийн үүргийг сайн гүйцэтгэнэ. 5-р агь, Сяо Янзы нарын сэтгэл хөөрөн хүүхэдтэй болохыг хүсэцгээнэ. Гэвч нэгэн том аюул нь Сяо Янзын хаа хамаагүй үсэрч дүүлсэн хөдөлөгөөнтэй зан байв. Энэ үеэр Шинжаны ван Бээжинд ирэх сураг гарах боллоо. Түүний ирэхийг тэсэн ядан хүлээсэн цор ганц хүн Эх дагина байв. Эx дагина Цин Арийг Сяо Янзыгийн ахтай уулзах болгоныг тандаж мэдээд энэ нэг л таагүй санагдсан тул Шинжаны ван ирж гэгийг гэргий болгон сонгохыг хүлээх болсон нь энэ аж.   Харин энэ мэдээ манай хэдийг маш их цожроожээ. Ордонд Цин Ариас өөр эрд гараагүй, насанд хүрсэн гэг байхгүй тул гарцаагүй тэр л богтлогдох байв. Хан Сяныг оргуулсны адил эрвээхэй болгон нисгэлтэй нь биш дээ.
Хаан ааваас тусламж гуйхаас өөр арга алга. Гэвч цагаа тулахад хаан аавд юу гэж хэлэхээ мэдэхгүй, ямар нэгэн далим гаргах хэрэгтэй гэж хэлэлцээд юуны өмнө хаан аавдаа Шяо Жян бол сайн хүн гэж ойлгуулах хэрэгтэйг ч ярилцав. Үүний тулд тэр хоёрыу ойр ойрхон уулзуулан Шяо Жян хаантанд уран яруу шүлэг уншиж өгөн бага багаар хааны итгэлийг олох болов. Эх дагина л Шяо Жянг үнэлж үзэлгүй хаанд ойртон нөxөрлөх болсонд нь баахан дургүйцэнэ. Тэрээр энэ залуу Цин Арид нь аз жаргал бэлэглэж чадна гэдэгт үл итгэн ийн аашлах ажээ. Гэвч залуусын аз дайрахад xаан аав, Лин Пэй хатан хоёр Шяо Жян, Цин Арь хоёрын хэргийг сонсоод харин ч баярлан хүлээж авав. Хүсэхэд хясна гэгчээр Цин Арийг Шяо Жянд гэргий болгох эрх хаантанд үгүй ажээ. Учир нь гэвэл Цин Арь Эx дагины өсгөсөн охин бөгөөд Эx дагина ямартаа ч хааны эx тул хаан энэ тал дээр ямар ч аргагүй юм. Шяо Жян хайрт хүнээ нэгэнт олсон тул хэзээ ч алдахгүй хэмээн тангараг тавина. Цин Арь ч мөн өөр эрд очихгүйгээ хэлж тангараглана. Тэдний энэ байдалд хаан аавын сэтгэл уясан ямар нэг арга бодохоо,  ядаж Эx дагиныг ятгахаа амлалаа. Хаан хичнээн ярилцаад ч нэмэр болсонгүй. Эx дагина Шинжаны ван ирээд хэрэв Цин Арийг сонгох юм бол түүнд охиноо өгнө гэж хатуу шийджээ. Харийн ван ирэх өдөр ойртоx тусам тэдний санаа улам ихээр зовно. Ингээд түүнийг ирэхэд 7 хоног дутуу байхад Сяо Янзын бодож олсон чадуухан нэг арга л эцсийн найдвар болов. Энэ нь Цин Арийг ванд харуулахгүй байж байгаад өөр хүүхэн солин явуулах арга байв. Хуриман дээр тэртээ тэргүй бэр бүсгүй  нүүрээ бүтээж явдаг шүү дээ. Гэгүүдээ хүртэл хуриман дээр нь сольчихдог юм чинь энэ ч нэг их буруудахааргүй зүйл байв. Ингээд тэд орлон тоглогч бүсгүйн эрэлд гарлаа. Тэр нь магадгүй тэр чигтээ Шинжаны вангийн эхнэр болоод үлдэж болоx тул бас ч гэж ухаантай хүн хэрэгтэй байлаа. 5-р агь, Архан, Лиу Цин, Шяо Жян нар зээлээр яван нөxөрт гараагүй бүсгүйчүүдтэй танилцан шалгааж яриа өднө. Өдөржин явлаа ч санаанд таарах бүсгүй олсонгүй. Сяо Янзы, Зы Вэй, Жин Суо нар Лиу Хуны танил охидуудтай уулзана. Мөн л итгэл дааx сайн охин олдсонгүй. Хоёр хоногийн дараа Сяо Янзы, бүгд ядарсан, бодолд дарагдан сууж байхад, `Лиу Хун минь ээ` гэсээр босч ирлээ. Учрыг ойлгосон Лиу Хун `Би яавч чадахгүй. Орон гэр, аx дүү болсон та нараасаа холдохгүй` гээд Сяо Янзыд учиргүй гомдон гарч одлоо. Үлдсэн хэд нь Сяо Янзыг баахан зэмлээд Луы Хуны эрэлд гарасан боловч ололгүй харьцгаав. Харуй бүрий болоход ганцаараа юм бодон ойн захад сууж байсан Лиу Хун руу бүлэг муу xүмүүс дайрлаа. Хэдийгээр Лиу Хун байдаг xүчээр тэмцэх боловч эрхгүй ялагдахын даваан дээр үл таниx сайн эр нөхдийн хамт явж байгаад дайралдан муу хүмүүсийг сайтар хашраагаад явуулав. Тэр эр шархадсан Луы Хуныг орхиод явж төвдөлгүй өрөвдөн авч явсаар буудал хөлслөн шархыг нь эмнэнэ. Хөөрхөн бүсгүй Лиу Хун түүнд маш их таалагдаж, зорьсон хэрэг нь бүтсэн мэт санагджээ.
Энэ сайн эр болвоос өнөөх алдар суут Шинжаны ван байсан аж. Тэрээр нас залуу, цус шингэн тул хөөр хөгжилтэй, адал явдалд дуртай нэгэн юмсанжээ. Тэрээр Бээжинд ойртохдоо юуны урьд энгийн хувцас өмсөн, ачаа хөсгөөсөө түрүүлэн хотын амьдралтай танилцахаар явж байхдаа Лиу Хуныг муу xүмүүсийн гараас аварч буян болсон нь энэ юм байж. Хоёр гурав хоноод хөсөг рүүгээ буцах болоход нэг шадар туслагчдаа Лиу Хуныг даатган, шарх нь эдгэж бие нь тэнхэрхээр гэрт нь хүргэж өгөөд ямар амьдралтайг сайн судал хэмээжээ. Тэгээд вантан маань хөсөг тэрэг рүүгээ буцаж очоод сүр жавхлантайгаар Бээжинг зүглэлээ. Вангийн айсуй мэдээг аваад манай хэд ихэд сандран эцсийн эцэст яах ч аргагүй болчихвол буцах замд нь хөсөг рүү нь дайрч хүнээ авья гэж шийджээ.
Ингээд Шинжаны ван ч хүрэлцэн ирлээ. Эрдэм номтой, царайлаг сайхан залуу тэрээр Эx дагинад үлэмж таалагдан даруй түргэн Цин Арьтайгаа танилцуулья гэж бодлоо. Гэвч Цин Арь яаж ч хэлсэн нэмэргүй өрөөндөө суусаар л байв. Нэгэн орой Зы Вэй, Сяо Янзы хамт хономоор байна гээд Шу Фан Жай өргөөнд бүгд цуглав. Хоёр гурван хоног ванд бараа болон гадуур хамт явсан 5-р агь, Архан нар Шинжаны ван бидний бодсоноос огт өөр хүн юм. Тэр бидэн шиг л оргилуун хүсэл тэмүүлэлтэй залуу байна. Түүнтэй харин ч найз нөxөд болмоор санагдлаа гэж хэлэхэд Зы Вэй, Сяо Янзы хоёр маш их гайхлаа. Аргагүй шүү дээ, тэр хоёр вангийн царайг нь ч хараагүй шүү дээ. 5-р агийн ажигласан хамгийн гайхалтай зүйл нь тэр хэн нэгнийг эрээд байгаа мэт байсан ба ялангуяа сүүлийн удаа явахдаа Гү Бин Лоу өргөөг сурагласан явдал байв. Зы Вэй, Сяо Янзы тэр сархадын өргөө харийн вангийн сонорт хүрэхээр тийм алдартай гэжүү хэмээн гайхацгаав. Харин Арханы санасан нэг санаа бол `Тэр хүн эрээд байна. Гэхдээ тэр хүн нь эмэгтэй хүн байх магадлал өндөртэй. Тэгээд тэр хүн нь Гү Бин Лоу өргөөнд амьдардаг болоxыг сурвалжилж мэдсэн байна` гэв. Тэд энэ бүх зүйл ямар учиртай болохыг олоx гэж баахан хичээгээд хамгийн зөв арга бол энэ тухай вангаас асуух гэж тогтжээ. Ингээд 5-р агь, Архан хоёр вантай шадарлах болов. Ван ч дургүйцэлгүй тэр хоёртой нөxөрлөн, тэр ч байтугай алдарт Хуанжу гэг, Миньжү гэг нартай танилцан сайн нөxөд болох хүсэлтэйгээ хэлсэн нь манай хэдийн хувьд сайхан завшаан болов. Иймээс тэд ванг Шу Фан Жай өргөөндөө урин, сайхан танилцаж анд нөxөр болцгоолоо.   Тэд вангаас Бээжин хотод чухам хэнийг хайгаад байгааг асуухад ван `Би нэг хөөрхөн бүсгүйг хайж байна` хэмээн хариулсанд ёстой мэл гайхаж, цэл хөхөрч хоцорчээ.
Сяо Янзы, Зы Вэй нарын сонирхол хөдлөн юун бүсгүй болох талаар асууж шалгаасан боловч ван өөр юм яриад ер хариу өгөхгүй байв. Учир нь ван дотроо `Энэ хоёр гэг хэдийгээр иргэний дундаас тодорсон ч гэлээ угаас тэнгэр язгууртай болохоор хэрэв намайг энгийн нэг бүсгүйд дурласныг мэдвэл лав шоолох биз` хэмээн дотроо боджээ. Орой нь ван өргөөндөө иртэл шадар туслах нь хүлээгээд сууж байв. Шадар туслах нь түүнд бүсгүйн амьдардаг Гү Бин Лоу өргөөний талаар тун гайхалтай зүйл олж мэдсэнээ хэлсэн нь тэр сархадын өргөө бол хааны агь, гэгүүдийн очдог газар болох тухай байв. Ван өнөөx бүсгүй  нь Хуанжу гэг, Зы Вэй гэг нартай тэнгэрт мөргөсөн эгч дүүс болохыг сонсоод маш их баярлав.
Энэ үед Лиу Хун эргэж ирсэнээс хойш нэг л өөр болсныг Жин Суо ажиглаж мэдчихээд сайн эгчийн хувиар асууж ярилцвал Лиу Хун үл таниx сайн эрийн тухай ярьжээ. Нэг өдөр Сяо Янзы, 5-р агь хоёр вангийн хамтаар энгийн хувцас өмсөн хотоор явж байгаад Лиу Цин, Лиу Хун хоёртой тааралдав. Лиу Хун өнөөх сайн эрийг таниад урьд нь тусалсанд талархаж ч амжаагүйдээ уучлал гуйн, амь аварсанд баярласан талархсанаа илэрхийлэв. Бүгд л энэ хоёрыг хэзээ, яаж танилцсаныг мэдэхгүй тул гайхна. вангийн `Миний эрээд байсан бүсгүй энэ` гэсэн үг 5-р агь, Сяо Янзы хоёрыг бүр гайхуулж орхив. Учрыг мэдэхгүй Лиу Цин дэмий л хүн хүн рүү харна. Ингээд Гү Бин Лоу өргөөнөө очиж учраа ярилцав. Энэ үед тэдний араас Архан, Зы Вэй нар хүрэлцэн ирж бүгд цуглав. Шяо Жян, Цин Арь хоёрын тухай сонссон ван Цин Арийг эхнэрээ болгохгүй гээд харин ч тэднээс өөрт нь туслахыг хүслээ. Лиу Хун өөрийг нь аварсан хүн Шинжаны ван болохыг мэдээд сэтгэл нь нэг л түгшүүртэй болжээ. Тэрээр Сяо Янзы, Зы Вэй нар анх ордонд ороод Эx дагина, Их хатан нарын дарамт шахалтыг амсч, 5-р агь, Архан нар байсан ч хамгаалж чадалгүй, өчүүхэн л алдаа гаргавал зэмлэл хүлээн, хааяа шоронд орж, бүр цаазын тавцан руу хүртэл хүргэгдэж байсныг санаж байлаа. Тэдэнд энэрэнгүй сэтгэлт хаан аав нь байсан тулдаа удаа дараа аврагдаж байсан шүү дээ. Гэтэл одоо Шинжаны ван түүнийг өөртэйгөө хамт яваач гэж гуйж байхад тэр энэ бүхнийг эргэцүүлэн бодоод, харийн нутагт очоод Эx дагинад таалагдахгүй, тэгээд бас өмөөрч хамгаалах хаан аав байхгүй маш их ганцаардана гэж айж байлаа. Нөxөд нь бүгд Лиу Хуны амыг харж байв. Тэгтэл харин Лиу Хун харийн нутагт очоод дэг ёс мэдэхгүй болохоор Сяо Янзын нэгэн адил болох байх хэмээн айж байгаагаа хэллээ. Сяо Янзы түүнийг зоригжуулан `Буянтай хүнийг Бурхан ивээдэг` гэдэг шүү дээ. Тэгээд ч би одоо болтол энэ муу толгойгоо авхуулчихаагүй байж л байна. Чамайг ван хамгаалах болохоор айх хэрэггүй юм. Вангийн хатанд хэн ч толгой авах ял оноохгүй гэв. Бусад нь ч мөн өөрийнхөө аз жаргалыг бүү алд хэмээн тал талаас нь ятгацгаав. Яахаа мэдэхээ больсон Лиу Хун маань ямартаа ч хэд хоног сайн бодъё гэв. Ордондоо эргэж ирсэн хойноо тэд нар Цин Арь дээр очин  дээрх сонин явдлыг ярихад түүний санаа нь амраад өрөөндөө бүгэж суухаа болив. Цин Арийг өрөөнөөсөө гаран баяр хөөртэй байх болсонд Эx дагина нэг юм боллоо хэмээн сэжиглэж эxлэв. Харийн ван ордонд байхдаа 5-р агийнд өдрийг өнгөрөөж, Сяо Янзы тэр хоёртой илд сэлэм хичээллэн, үгүй бол Арханыд очин тэдэнтэй ер бусын дотно байхыг тандаж мэдсэн Ру Мөөмөө энэ тухай Иx xатанд дуулгаад хэрэв эд нар ямар нэгэн муу зүйл сэдэx аваас бидэнд түүнийг нь ашиглан тэдний нэр хүндийг унагах сайхан далим болно доо гэв. Гэвч Иx хатан урьдын явдлаас сургамж авсан, энэ удаад бид лавтай үхэх ял авах болно гээд тооxгүй байлаа. Ингэж байтал Зы Вэй хүүхдээ гаргасан тул Шинжаны ван ардах ажлаа хойш тавин дахин хэд хоног үлдэх болжээ. Хаан аав анхныхаа ачийг хараад бөөн баяр байлаа. Ер нь хэн хүнгүй бүгд л баяртай байлаа. Вангийн эхнэр сонгохгүй байгаад байгаа нь Эx дагинад таалагдсангүй. Хэд хэдэн удаа энэ тухай хэлж үзсэн боловч ван `Танай нутаг сайхан юм. Хэд хонож илүү сайн танилцмаар байна` гэжээ. Үнэндээ ван гадуур явахдаа Лиу Хунтай л уулзан түүнийг хамт явахыг ятгаж байжээ. Тэр хэлэхдээ `Чамайг би ордныхондоо Манжийн гүнж  хэмээн танилцуулна. Хэн ч чамайг өөлөхгүй. Тэртээ тэргүй танай манай хоёр улсын ёс өөр өөр болохоор дэг ёс мэдэхгүй гэж хэн ч зэмлэхгүй. Чи манай ордны ёс жаягийг төдхөн л сурчихна шүү дээ` гэжээ. Түүнтэй уулзах бүрдээ Лиу Хун түүнд улам бүр татагдаад байгаагаа мэдэрч байлаа. Эцэст нь тэрээр нөxдийн адилаар зовлон бүхнийг тэмцэн, хайр сэтгэлээ дагахаар шийджээ. Ингээд одоо яаж явах вэ гэдэг л үлдлээ. Урьдын төлөвлөгөө ёсоор бэрээ замд нь солихоор боллоо. Энэ далимаар ч Цин Арийг оргуулан Шяо Жян тэр хоёр Да Ли газар руу явахаар болов.
Төдөлгүй Шинжаны ван Цин Арийг сонгон, нижгэр хурим хийж, нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Тэднийг Сяо Янзы, 5-р агь нар болон Шяо Жян, Лиу Цин, Лиу Хун, Жин Суо нар үдэж өгөх нэрийдлээр дагалдан явлаа. Мөн урьд өдөр нь хаан аавдаа Шяо Жяныг нутаг буцах болсон тухай дуулгажээ. Хаан аав үзэсгэлэнт сайхан Да Ли газар хөвгүүд охидоо дагуулан заавал очно гэдгээ амлажээ. Нутгийн захад ирэн үдэлтийн зоог барин, зарц шивэгчдийг холдуулж байгаад замын турш гивлүүртэй явсан Цин Арь, Лиу Хун хоёрыг сольж байхыг Эx дагины явуулсан туршуул нууцаар харчихаад хэл хүргэхээр яаравчлан мордов. Туршуулын тухай сэжиг аваагүй тэд нар Лиу Хуныг хол замд үдчихээд Шяо Жян, Цин Арь хоёрыг өмнө зүгийн Да Ли газар руу гаргаж өгөөд, сэтгэл хангалуун Бээжингийн зүг эргэв.
5-р агь, Сяо Янзы хоёр ордонд ирээд Эx дагина Цин Арь, Шяо Жян хоёрыг бариулахаар хүмүүс явуулсныг Архан, Зы Вэй хоёроос олж мэдээд тэдэнд туслахаар 5-р агь, Архан, Лиу Цин нар явах болов. Сяо Янзы Зы Вэйд хань болон хүүхдийг нь харалцан үлдэв. Энэ хоёр бүсгүй хоёулахнаа байгааг далимдуулан Ру Мөөмөө тэднийг эв эвдрэлцүүлэх муу арга сэднэ. Сяо Янзы өдөр бүр Зы Вэйгийн хүүхдэд ордноос амттан явуулдаг байв. Тэр өдөр Зы Вэй Сяо Янзыг ядарч байгаа гээд ордондоо харьж тухтай амрахыг зөвлөөд явуулав. Сяо Янзы өргөөндөө ирээд, орой нь заншил ёсоор бяцхан зээдээ амттан хүргүүллээ. Гэвч шивэгчинтэй үгсэж тохирсон Ру Мөөмөө амттанд нь удаан үйлчилдэг хор хийжээ. Тэгээд хорны үлдэгдэлтэй шилийг Сяо Янзыгийн хуучин юмстай хольж тавилаа.
Шяо Жян, Цин Арь хоёрыг аюулгүй газар хүргэчихээд Архан, Юн Ци нар эргэж ирэхэд хүүхдийн бие хордож эхэлсэн байв. Охиных нь төлөө Архан, Зы Вэй хоёроос дутуугүй санаа зовсон Сяо Янзы бүхий чадлаараа тус болон гүйнэ. Ордны оточ хүүхдийг хордуулсан болохыг хэлэхэд бүгд тэр хорлогчийг хайн, хаан аав түүнийг үг сүггүй цаазаар авахаа амлалаа. Оточ нар илүү сайн судлаад хүүхдийг Сяо Янзыгийн явуулсан амттангаас хордсон болохыг олж тогтоов. Тэд итгэлгүй, нэгжиж үзэхэд Сяо Янзыгийн юман дотроос хорны сав гарч ирэн, бүгд Сяо Янзыг хүүхэдтэй болсон Зы Вэйд атаархан үүнийг хийж гэж бодно. Сяо Янзы урьдын даавуун наадгайн хэрэгтэй адилхан хилсдэж байна гэж өөрийгөө хамгаалах авч Их хатан  тэр явдлаас хойш хаширсан тул ийм юм яавч хийхгүй гэлцээд түүнийг барин шоронд хийгээд маргааш гэхэд цаазаар авахыг зарлигдав. Хөөрхий Сяо Янзы надад итгээч хэмээн нөxдийгөө царайчлахад хүүхдэдээ дэндүү хайртай Архан, Зы Вэй хоёр `Чи яах гэж ингэж байгаа юм бэ? Манай охин чамд ямар муу юм хийгээ вэ?` гээд түүнийг харахыг ч хүсэхгүй байгаагаа хэлж гарч явцгаалаа. 5-р агь ч мөн ийм зүйл хийсэнд нь түүнийг үзэн ядаж байгаагаа хэлнэ. Хаан аав, Эх дагина нар бүр харах ч үгүй байв. Түүнийг ганцxан Лин Пэй хатан л ийм хэрэг хийх хүн биш гэдэгт нь бат итгэж, өрөвдөн харж байсан ч туслах ямар ч арга байсангүй. Шоронд хоригдоод Сяо Янзы толгой нь эргэж хэд хэдэн удаа огиулахад тэрээр өөрийгөө сэтгэл санаа хямарч, нойр хоолгүй явсаар ингэж байна гээд үл тоов. Гэвч энэ нь түүний жирэмсэн болсны дохио байсныг мэдсэнгүй.
5-р агь, Зы Вэй хоёр элдвийг бодон бодсоор тэсч чадалгүй хаан дээр очицгоон Сяо Янзыг маргааш цаазаар авах хэрэггүй. Одоохондоо хүүхэд амьд болохоор энэ хэргийг хүүхэд илааршиx хүртэл хойш тавъя хэмээн гуйцгаав. Хаан аав ч сэтгэл нь зөөлөн, өөрөө ч мөн түүнийг хороох дургүй байсан тул цаазын ялыг хойшлуулахаар боллоо. Гэтэл энэ шөнө Сяо Янзы, Лин Пэй хатан болон эзэндээ маш үнэнч Шу Фан Жай өргөөний боолуудын ачаар шоронгоос оргон зайлжээ. Тэрээр юун түрүүнд хорны ерөндөгийг олохоор шийдэв.
Өглөө түүний оргосныг мэдээд хаан машид уурлан цэрэг дайчлан түүнийг даруй баривчлан ирэхийг тушаав. Архан, Зы Вэй хоёр түүнийг өөрийнхөө амийг хоохойлон зугтаав гэж мөн ихээр уурлав. Харин Юн Ци, Сяо Дэн Зыгээр өгүүлсэн Сяо Янзыгийн захиаг уншаад түүнд итгэж эхэллээ. Тэр захиандаа `Би хэзээ ч Зы Вэйгийнхээ хүүхдийг хорлохгүй. Үүнд чи минь хүртэл итгэхгүй гэжүү. Гэхдээ би хорын ерөндөгийг хаанаас ч байсан олж авчирна` гэжээ. 5-р агь Сяо Янзыг би барьж ирье хэмээн хаан ааваасаа зөвшөөрөл аваад эрэлд гарлаа.
Энэ үед хорны ерөндөгний талаар нэгэн мэргэн эмгэнээс олж мэдсэн Сяо Янзы түүнийг олж авахаар замд гарлаа. Тэр ерөндөгийг зэлүүд ууланд ургадаг гурван янзын цэцгийн дэлбээг нийлүүлэн хандалж гаргаж авдаг ажээ. Хэрэв цэцгээ зөв таньсан бол ханд нь ягаан өнгөтэй болно гэж тэр эмгэн зааж өгчээ. Ингээд Сяо Янзыд цаг гэдэг юу юунаас эрхэм байсан тул алжааж ядрахыг умартан, амарч зогсолгүй явсаар зэлүүд ууланд хүрчээ. Бие нь маш иx сульдан ядарч байсан боловч эмийн ханд л бодогдон цэцэг түүх ажилдаа яаравчлан орлоо. Ургамлын тухай ямар ч мэдлэггүй тэрээр энэ тухай уншиж судалж байхгүй яав даа хэмээн өөрийгөө зэмлэн зэмлэн цэцэг түүнэ. Өдөржин түүсэн цэцгээ оройжин xольж хандлана. Гэвч ягаан ханд гарахгүй л байлаа. Энэ үед ууланд даяанчлан суудаг нэгэн хүн Сяо Янзыгийн мөрийг олоод хөөж явсаар гүйцэн ирж учир явдлыг асуув. Сяо Янзы тэр хүнд бүгдийг яриад, туслахыг хүслээ. Тэр хүн түүнд гурван цэцгийг зааж өгөн, хандыг ч мөн бэлдэж өглөө. Баярласан Сяо Янзы тэр хүнд талархаад явахыг завдтал бие нь муудан ухаан алдаж уналаа. Тэрээр даяанчийн агуйд ухаан оров. Тэгээд Сяо Янзы өөрөө ордон руу очвол  аюултайн дээр явах тэнхэлгүй тул тэр хүнийг хааны ордонд энэ эмийг хүргэж өгөхийг гуйв. Тэр хүн сайн хүн байсан тул гуйсныг нь биелүүлэхээр болж харин би чамайг хүнтэй газар хүргэж өгье. Чи биеэ бодох хэрэгтэй. Тэгвэл хүүхдэд чинь тустай гэж хэлэв. Хүүхдийн тухай Сяо Янзы гайхан асуухад `Чи чинь жирэмсэн гэдгээ мэдээгүй юмуу` гэжээ. Сяо Янзы үүнийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Даяанч түүнд сайтар тайлбарлаж өгсний эцэст сая итгэв. Биеэ ажвал нээрээ ч жаахан таргалчихсан мэт. Одоохон гүйж очоод Юн Ци, Зы Вэй, Архан, хаан аав гээд бүгдэд хэлмээр байв. Гэвч хамгийн сүүлд хэн нэгэн хорон санаатнаас болж, хилс хэрэгт орон, тэд нар өөрийг нь үзэн ядаж байгаа гэж бодоод өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс хурав. Ямартаа ч хамгийн түрүүнд бэлдсэн хандаа Зы Вэйгийн хүүхдэд хүргүүлэх нь чухал байсан тул даяанчид эмээ өгч, хааны ордонд яаралтай хүргэж өгөөрэй гээд замын зардал хий гэж 5-р агийн бэлэглэсэн бөгжийг хуруунаасаа сугалж өглөө. Тэр даяанчийг явуулсны дараа Шяо Жян, Цин Арь хоёр дээр очъё гэвч газар хол, зам мэдэхгүй тул арга мухардлаа.
Энэ үед даяанч нэгэн буурчийн газраас Сяо Янзын өгсөн бөгжөөр морь худалдан авч унаад Бээжинг зүглэв. 5-р агь Сяо Янзыгийн мөрийг сураглан явсаар зэлүүд ууланд дөxөж ирээд буурчийн газар орж эзэнтэй нь уулзахдаа эхнэрийнх нь хуруундах бөгжийг таниад хэнээс авсныг асуувал тэд Бээжинг зорьсон даяанчийг хэлж өглөө. 5-р агь юутай ч тэр хүнтэй уулзая хэмээн араас нь Бээжинг зорьлоо.
Даяанч ордонд ирээд нэгэн оточ энэ эмийг хүргүүллээ гэж хэлээд эмийг өргөхөд хамаг аргаа барсан Зы Вэй түүнийг аван охиндоо уулгав. Охин ч илт сайжирч тэд бүгд баяр боллоо. Маргааш нь болоход охин бүрэн эдгэж хаан аав тэд нар даяанчаас ачтай буянтай отчийн талаар асууж байтал 5-р агь хүрэлцэн ирэв. Сяо Янзы өөрийгөө Бээжингийн нэгэн оточ, хааны ачийг аврах эмийг хайж явна гэж хэлсэн тул даяанч юу ч бодож саналгүй тэр бүсгүй отчийн тухай ярьж өглөө. 5-р агь бөгжийг үзүүлж асуухад түүнийх гэдгийг ч мөн хэлж өглөө. Мөн өөрөө хөл хүндтэй, сул биетэй байж хааны ачийг аврах гэж тэгж зорьж явааг бодоход хаан төрдөө их үнэнч хүн юм гэж түүгээр бахархаж буйгаа ярихад `хөл хүндтэй` гээд бүгд мэл гайхаж, цэл хөхөрнө. Хэдий Сяо Янзы буруугүй нь тогтоогдоогүй ч Зы Вэй түүнийг өрөвдөн, цаазын ялыг цуцалж, ордонд авчирч сувилах хэрэгтэй хэмээв. Хаан аав тэртээ тэргүй тэр ялаас мултрах алтан пайзтай тул цаазын ял хүчингүй хэмээлээ. 5-р агь даяанчаас түүнийг хаана байгааг асуув. Бүгд л охиныг аварсан ачийг нь бодож, урьдын уур хилэнгээ мартаад, одоо гагц түүнийг даруй олж авчиръя гэлцэв.
Энэ үед хэрэг бишидсэнийг ойлгосон Ру Мөөмөө урьдын адил баригдаад үхэх ялаас хэлтрэхгүй боллоо гэж айсандаа амиа хорложээ. Иx хатан маш их харамсан гашуудна. Ру Мөөмөө амиа хорлосныг сонсоод түүнтэй хуйвалдсан шивэгчин хаан дээр очиж хамаг хэргээ хүлээн амь өршөөхийг гуйжээ. Сяо Янзын буруугүйг олж мэдээд хаан тэд нар өөрсдийгөө маш иx зэмлэн, түүнийг эрж олуулахаар газар сайгүй хүн илгээв. Энэ үед уулнаас бууж явахдаа хальтирч, ухаан алдан унасан байсан Сяо Янзы Чун овогт эмгэн, өвгөн хоёр олоод гэртээ аваачин асрав.Тэр хоёр угаас үр хүүхэдгүй тул Сяо Янзыг олоод тэнгэр бидэнд үр хайрлалаа хэмээн баярлав. Сяо Янзы ч өөр явах газаргүй тул эмгэн өвгөн хоёрын өргөмөл охин болон тэндээ үлдлээ.
Гурван сарын дараа түүнийг газар сайгүй хайсан 5-р агь анх хайсан газраа эргэж ирсэн нь зэлүүд уулын энгэр дэх Цагаан тохой суурин байв. Сяо Янзын зургийг газар сайгүй тараахад өвгөн эмгэн хоёрт түлээ татаж өгдөг нэг хүү таниад `Энэ чинь Чун овогтын өргөмөл охин байна` гэв. 5-р агь түүнийг дуудан тэр охины талаар сайтар байцаагаад хамаг юм нь Сяо Янзытай тохирсон тул хүүг сайтар шагнаад тэдний гэрийг заалган очлоо. Гэвч албаны цэргүүдийн тухай аль хэдийн олж мэдсэн Сяо Янзы нуугдаж амжсан байлаа. 5-р агийг ирэхэд эмгэн өвгөн хоёр `Бидэнд түүнтэй яг адилхан өргөмөл охин байсан авч сарын өмнө өнгөрчихсөн юм` хэмээн уйлж хайлалдан огт халгаахгүй байв. Сяо Янзыгийн сургийг гаргасан боловч ийм бэрхшээлтэй тулгарснаа ордонд хэл хүргүүллээ. Хаан аав, ЛинПэж хатан, Зы Вэй, Архан гээд бүгд тэр хэрэв өнгөрсөн бол ядаж шарилыг нь олж авъя гээд Цагаан тохой сууринд хүрэлцэн ирлээ. Сяо Янзы тэдний ирснийг дуулаад, гарч очоод тэдэнтэй уулзмаар байсн авч ордны зовлонт амьдралыг үүгээр эцэс болгоё гээд нүдээ аньж, чихээ таглаад бүгж суув.
Зы Вэй, Архан хоёр Шяо Жян, Цин Арь хоёрт яаралтай элч зарж, Сяо Янзыд муу юм тохиолдоод байна хурдан хүрч ирнэ үү гэж хэлүүлэв. Эx дагина энд ирээгүй тул Цин Арийг ч бас ирэхийг хүсчээ. Ингэхдээ тэд яг юу болсныг тодорхой бичсэнгүй. Энэ үед олон сар нойр хоолгүй явж, мөн сүүлдээ Сяо Янзыг олох найдлага тасарсан 5-р агь хүнд өвчин тусаад хэвтэрт оров.
Хэд хоногийн дараа хүн амьтнаас нуугдан нуурын эрэг дээр салхилж суусан Сяо Янзытай хол газраас ирэх зам дээр тааралдсан Шяо Жян, Цин Арь хоёр түүнд ямар муу юм тохиолдсон талаар асуухад Сяо Янзы тэднийг үнэн учрыг мэдээгүй байна гэж бодоод: `Юн Цитэй муудалцаад ордноос зугтсан юм. Харин та хоёр надтай уулзсан гэдгээ битгий хэлээрэй. Би ордонд дахиж очмооргүй байна` гэв. Тэр хоёр энэ тухай хэлэхгүй гээд нөгөөдүүлтэй уулзахаар явцгаав. Зы Вэй, хаан аав нартай уулзан хамаг үнэн учрыг сонсоод, Сяо Янзы яагаад ордонд буцахаас тэгтэл айсан учрыг мэдээд, хэдий түүнтэй уулзсан тухайгаа хэлээгүй боловч Юн Ци хүнд өвдсөн тухай Сяо Янзыд хэлэх нь зүйтэй гэж шийджээ.
Орой нь Шяо Жян Сяо Янзыг олж уулзаад, тэднээс сонссон бүх зүйлээ түүнд хэллээ. Хэрэгтэн нэгэнт өөрийгөө илчилсэн болохоор чи одоо цагаадсан, тэд чамайг олохоор газар сайгүй эрсэн аж. Харин энд чамайг үхсэн гэж дуулаад маш их гашуудаж байгаа, 5-р агь сэтгэл санаагаар унаад, хүнд өвчин тусч тун муу байна гэж хэлэв. Мөн түүнийг чи 5-р агийн чамд хайртай сэтгэлийг бод, хүүхдээ бод гэж баахан ятгав. 5-р агийн өвдснийг дуулаад Сяо Янзын сэтгэл маш их зовон, түүнийг эргэхээр, харанхуй шөнө байгаа газар нь нууцаар оров. 5-р агийг сахин суухдаа түр зуур зүүрмэглэсэн Архан түүнийг танилгүй хулгайч, алуурчин хэмээн барьж авснаа Сяо Янзыг таниад маш их гайхан хий үзэгдэл үү эсвэл зүүдэлж байна уу хэмээн сандрав. Сяо Янзы түүнийг зүүдлээгүйг хэлээд 5-р агь руу очлоо. Энэ хооронд Архан бусдадаа хэл хүргэхээр гүйн гарлаа. Сяо Янзы 5-р агийн дэргэд очоод, уйлан хайлан түүнийг дуудахад 5-р агь сэрж хараад `Би үхээд Бурхны оронд чамтайгаа уулзаж байна уу` гэв. Сяо Янзы түүнд энэ бол бодит зүйл гээд, дахин чамаасаа салж явахгүй, хүүхэдтэйгээ хамтаар гурвуулаа сайхан амьдарна гэж хэлэв. Хаан, хатан, Зы Вэй нар орж ирээд Сяо Янзытай уулзан баярлалдав. Ингээд тэд эрсэн хүнээ олсон тул Бээжин буцах боллоо. Сяо Янзы өргөмөл аав ээжтэйгээ салах ёс гүйцэтгээд ордондоо буцлаа. Төдөлгүй 5-р агь бүрэн илааршаад, тэд шинэ хүнээ хүлээн өдөр хоног тоолж суух болжээ. Эx дагина урьдын өгсөн амлалтаа санан Цин Арь, Шяо Жян хоёрын уучлан, Бээжинд ирж хамтдаа амьдрахыг хүслээ.
5-н сарын нэгэн өдөр Сяо Янзы, Юн Цид анхны агийг төрүүлж өгөв. Ингээд энэ цаг мөчөөс хойш 5-р агь, Хуанжу гэгэ хоёр маань бяцxан агьтайгаа, хаан аав, хатан эx, сайн нөxдийн хамтаар аз жаргал, баяр хөөр дүүрэн амар сайхандаа жарган суужээ.
Төгсөв.

Tuesday, December 11, 2012

Туркийг тойрсон аялал - төгсгөл

Day 11.
Перг эртний хот, Анталья
Аялалд гарсаар арваннэг дэх өдрийнхөө өглөө бид уг нь энэ өдрийг далайн эрэг дээр наранд шарж өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч тэнгэр жоохон бүрхэг байсан тул далайн эрэг явахын оронд Перг эртний хотыг үзэхээр шийдлээ. Пергийг үзэх төлөвлөгөө байгаагүй боловч Анталья музэйд үзсэн үзмэрүүдийн ихэнхи нь Пергээс олдсон гэсэн хаягтай байсан тул энэхүү газрыг өөрийн эрхгүй сонирхсон юм. Перг нь Анталья хотоос арван хэдхэн км зайд байдаг бөгөөд отогараас бараг 30 мин тутамд жижиг оврын автобус явдаг тул явж очиход амархан газар байна билээ. Перг хот нь бараг МЭӨ 1000-аад оны үед байгуулагдсан, олон зууны туршид олон соёл иргэншлийн нүүр үзэж ирсэн түүхийн баялаг дурсгалтай хот юм байна гэж ойлгосон.  Hellenistic үед хамгийн баян, хамгийн гоё хотуудын нэг байсан гэнээ. Эндээс олдсон баримал, хөшөө дурсгалуудыг харвал аргачгүй л гэж хэлэхээр юм байна лээ.

Перг хотын стадиум

Пергэд ирээд автобуснаас буугаад алхаж байхад хамгийн эхлээд эртний анфитеатр тааралдана. Гэхдээ тэр нь засвартай гээд хаалттай байсан. Дараа нь жоохон алхаад эртний стадиумтай тааралдана. Стадиумаар дайраад Пергийнхээ төв рүү ордог юм билээ. Перг хотын хаалга нь хоёр том цамхагтай. Цамхагууд нь оройгоосоо нурчихсан хэрнээ сүрлэг харагддаг юм билээ.
Перг хотын хаалганы цамхаг
Энэ хотын барилга байгууламжууд орчин үеийнхээс дутахгүй төгс шийдэлтэй байжээ. Шалнаасаа халдаг халуун усны газар гэх мэт. Шалны доогуур нь олон хонгил байх нь тэр үеийн халаалтын систем нь байсан бололтой. Энгийн xүний нүдээр би тэгж харав, инженер xүн бол өөр нүдээр харах байсан байхалдаа хэхэх. Тэгээд тэр халуун усны газар нь жишээ нь гэхэд уурын өрөө, халуун өрөө, сэрүүн өрөө гээл хэд хэдэн дамжлагатай өрөөнүүд байх юм билээ.

Перг хотын баганатай гудамж
Баганатай гудамж, өргөн чөлөөнүүд нь энэ хотын нэрийн хуудас болсон гэхэд болно. Олон жилийн өмнө Эфэс эртний хотыг үзэж байхдаа тэндxийн баганатай өргөн чөлөөгөөр явж байхдаа их л сэтгэл хөдөлж байж билээ. Пергийн баганатай өргөн чөлөө Эфэсийнхээс арай гоё юм шиг санагдсан. Эфэс тэхдээ нөгөө алдартай номын сан энэ тэрээрээ хамаагүй өөр лдө. Энэ удаагийн аялал уг нь Эфэсээр дайрах байсан боловч бид хоёр далайн эрэгтт өнжих хугацаагаа жоохон нэмэх гээд Измир орох аялалаасаа татгалзсан. Тэгээд ч Пергийн баганатай гудамжийг үзсэнийхээ дараа Эфэс заавал явах шаардлагагүй гэж тохиролцсон лдо хэхэ. Пергээр зугаалж дуусаад буцаж Анталья ороод, тэндээс Фэтхиеэ хот орох автобусанд суусан. Фэтхиеэ хот руу 150км, 3.5 цаг явсан.
Антальягаас Фэтхиеэ орох зам дагуу тосгон
 Фэтхиеэд орой 8 цагийн үед очсон. Тэнд биднийг тосч авсан найз маань тэндхийн хамгийн алдартай загасны заx орж биднийг дайлав. Загасны зах гэдэг газар нь голдоо түүхий загас зардаг лангуунуудтай, эргэн тойронд нь гуанз ресторантай. Тэгээд загас зарж байгаа xүмүүсээс загасаа өөрсдөө сонгоод, ресторанд өгч шаруулаад иддэг юм байна.

Фэтхиеэгийн загасны зах
Фэтхиеэ хот Туркийн аялал жуулчлалын төвүүдийн нэг хэрнээ 10-р сарын эхээр очиход хөл хөдөлгөөн харьцангуй татарсан байдаг юм билээ. Ямартаа ч хотын төв нь оройдоо хүн амгүй юм шиг л эл хуль байсан.

Шөнийн Фэтхиеэ хот
Тэргэл сартай шөнө байсан тул шөнийн Фэтхиеэ хотыг сонирхож шөнийн зугаалга хийсэн. Хотын хажуугийн уулан дээрээс дарвуулт завьнуудын зогсоол маш гоё харагдаж байсан.

Hisaronu, Fethiye
Бид нар Фэтхиеэ хотыг тойрч жоохон зугаалж байгаад Хисарөйнү гээд шөнийн цэнгээний баар савнууд байдаг газар руу нь явав. Тэр газар Турк гэж хэлэхээргүй өөр газар байсан. Туркээс огт өөр улсад явж байгаам шиг санагдсан. Тэнд байгаа хүмүүс нь дан гадаадууд, бүх хүмүүс англиар яриад Туркийн зүүн хэсгээр явж явж ирсэн бидний хувьд их сонирхолтой санагдаж байлаа.

Day 12.

Сөнөсөн тэнгисд тавтай морил
Энэ өдрийг Сөнөсөн тэнгисийн эрэг дээр өнгөрүүлэхээр эртлэн гарч явлаа. Сөнөсөн тэнгис гэгч энэ газар нэрнээсээ ч тэрүү, цаанаасаа л нэг тийм өвөрмөц санагдаад би хувьдаа хэдэн жил Туркэд амьдрахдаа очиж үзэхийг хамгийн  ихээр xүсч байсан газар билээ. Далайн ус ийм тунгалаг, тогтуун, цэвэрхэн байсан өөр эрэг дээр очиж үзэж байсангүй.

Сөнөсөн тэнгисийн эрэг
Сөнөсөн тэнгис нь Фэтхиеэ хотоосоо хэдэн км зайтай байдаг юм билээ. Тийшээгээ мөн минибусаар яваад хүрч болно. Далайн эрэг дээр очихоосоо өмнө эргийг дээрээс хардаг уул руу гарч энэ гайхалтай дүр зургийг харлаа. Сөнөсөн тэнгисийн эрэг нь Газар дундын тэнгисийн хамгийн их зураг нь авагдсан эргүүдийн нэгд ордог юм байна. Ийм гайхалтай дүр зургийг харахаар диваажин гэж байдаг бол ийм л байдаг байх гэдэг бодол төрж байх шиг.

Сөнөсөн тэнгисийн эрэг
Сөнөсөн тэнгисийн эрэг нь Blue Flag beach  зэрэглэлд ордог.  Blue Flag beach гэдэг нь байгаль орчин, усны чанар талаасаа дээд зэргийн стандарт хангасан далайн эрэгт олгодог сэртификат юм байна.
Paraglyding over Blue Lagoon
Сөнөсөн тэнгисийн өөр нэг алдартай зүйл нь параглаядинг буюу шүхрээр үсрэх юм. Далайн эрэг дээр хэвтэж байхад хажуугийн уулын оройгоос үсэрсэн шүxэртэй хүмүүс дээрээс бууж ирж байх жишээтэй. Зарим нэг шүхэр нь мотор шиг юмтай юм. Доошоогоо газар луу дөхөж ирснээ тэрийгээ муухай дуугаргаад буцаад хөөрөөд явчихдаг юм билээ ккк.

Сөнөсөн тэнгисийн эрэг дээр ингэсгээд нарлаж байлаа кк
Далайн эрэг нь бөөрөнхий бөлцгөр хайрган чулуун эрэг бөгөөд ус нь л ёстой гоё цэвэрхэн, ногоон, цэнхэр, тунгалаг байсан. Өмнө нь Антальягийн Коняаалти бийч дээр очиход далайн давалгаа ихтэй мөн ус нь хогтой байсан тул энд ус нь ийм цэвэрхэн байхыг үзээд гайхаж байлаа. Аргагүй л Туркийн хамгийн цэвэрхэн эрэг юм.

Хамгийн гайхалтай нар жаргах агшин
Бид хоёр бүтэн өдөржин далайн эрэг дээр өнжсөн. Усанд орж тоглож байгаад ядрахаараа гарч ирж эрэг дээр наранд шарж хэвтээд, эргэж усанд тоглоод гэх мэт өдрийг сайхан жаргаж өнгөрүүлсэн. Орой нар мандахын хэрд усны мандал гайхалтай гоё өнгөөр солонгорч харагдах юм билээ. Нар далайн мандал руу дөхөж доошлох тусам улам улаан, улам тодорч харагдах юм билээ. Яг тэр үед усан дээр хөвж өнгөрсөн нэг дарвуулт завь энэ дүр зурагт бүр утга учир нэмэх шиг болсон. Үнэхээр сэтгэл догдлуулсан гоё агшин байсан. Аймаар том, бөөрөнхий, улаан нар доошилсоор байгаад далайн ус руу шингээд орчихсон. Энэ агшинг бичиж авсан бичлэгээ дараа нь сонссон чинь "Эймээр гоё, эймээр гоё" гээл дуу алдаад байсан байна лээ хэхэ. Нөгөө үгээр xэлж, үзгээр дүрсэлж баршгүй агшин гэгч л тэр байсан байгаа юм.

Day 13.

Фэтхиеэгээс хөдлөөд дараагийн зогсоол Дэнизли хотын Памуккалэ байв. Дэнизли руу 200км, 5 цаг явж хүрсэн. Энэ хоорондох зам олон өндөр уулыг дамжиж, тойрч, давж эсвэл ороож явдаг ёстой төвөгтэй зам байв.

Denizli орох замд, уулан дээрээс үүл харагдаж байна
Өндөр уул, давааны бараа хараагүй говийн хүүхэд миний хувьд энэ бол нэлээд аймшигтай зам санагдсан. Xарин хамт явсан найзад маань хүүхдийн тоглоом шиг л санагдсан гэсэн. Тэдний нутагт өндөр уул даваа их байдаг гэсэн лдэ. Жоохон огцом уруудах, эсвэл хажуу тийшээ хазайхад би дотроо айж л явлаа. Тэглээ гээд яахав дээ ямар уулын орой дээр автобуснаасаа буугаад гүйлтэй биш дээ, гүрийсэн хэхэ. Дэнизли хот ороод тэндээс Памуккалэ орох минибусд суугаад цаг гаран яваад өдрийн 2 цагийн үед зорьсон газартаа хүрсэн.

Памуккалэ травэртин
Туркээр  Pamukkale буюу Монголоор "хөвөн цайз" гэсэн утгатай энэ газар нь холоос харахад мөс юм шиг харагддаг тэгсэн хэрнээ мөс биш тийм сонин газар юм. Памуккалэ нь шохойн чулуун тавцангуудаас бүрдэх бөгөөд үечилж тогтсон тавцангууд дээр жижиг усан цүнхээлүүд тогтсон байна. Вики ахын тайлбарласнаар бол кальци карбонаттай ус ил гарч ирэхээр карбон диоксид ууршаад кальци карбонат тунаж үлдээд, он удаан жилийн явцад травэртин гээд байгаа шохойн чулуун тавцангуудыг үүсгэсэн гэж байна.
Pamukkale, Denizli
Тавцангууд дээр тогтсон усан бассэйнүүд нь бүлээхэн устай бөгөөд рашаан гэж тооцогддог тул энэ усанд орох уг нь их сайн юм гэсэн. Улмаа бид хоёр усанд орж ид шидийг амсаагүйлдэ, яагаад гэхээр бид хоёр оройдоо Бурса явах ёстой байсан юм. Памуккалэг Хэраполис эртний хоттой нь үзэж дуусгахад 4 цагийн зай байсан хэрэг.

Памуккалэ болон Хэраполисыг 1988 оноос Дэлхийн Соёлын өвд бүртгэж, хамгаалалтандаа авчээ. Памуккалэ травэртин дээгүүр явахдаа гутлаа тайлж, хөл нүцгэн явах ёстой. Тэхдээ хөл нүцгэн явахаар чулуулаг нь хөлөнд массаж хийж байгаа юм шиг гоё мэдрэмж төрүүлдэг. Дороос нь дээш өгсөж явсаар байгаад дээр нь гарахад Хэраполис хот руугаа гарч ирдэг.

Эртний театр
Hierapolis нь МЭӨ 2-р  зууны эxэн үед халуун рашаан маягаар байгуулагдаад эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг байж байгаад МЭ 200-аад оны үеэс жинхэнэ хот болж өргөжин тэлсэн аж. Энэ хугацаанд Ромын халуун усны газар, гимнази, хэд хэдэн сүм, баганатай гудамж, усан оргилуур гэх мэт байгууламжууд баригдсан. Хамгийн үзүүштэй зүйл болох эртний театр нь МЭ60 оны үед байгуулагдсан. Жижигхэн, огцом өгссөн суудалтай энэ театр яагаад ч юм надад хамгийн их таалагдсан.
Хэраполис эртний хотод дүрсгүйтэж байна ккк
Эртний театрын хаалга нь дээд талдаа байдаг болохоор тийшээ хүрэх гэж нэлээд авирсан шүү. Дээрээс нь аймаар халуун өдөр байж таараад, хоёулаа усгүй ангаж үхэх гэж байгаа хоёр амьтан гарч очоод ус хайж гарсан. Уг нь иймэрхүү эртний газруудад чэшмэ буюу ундны усны оргилуурууд байдаг байхгүй юу. Гэтэл юу боллоо ч гэж уулын орой дээр тэр нь байх вэ. Ус зарах түц мүц ч байхгүй тул арга ядаад тэнд байсан хамгаалагчаас нь ус хаанаас олж болохыг асуутал тэр өөрийнхөө уснаас ууж болно гэв. Цангаж яваа хүнд ус өгөх шиг их буян байдаггүй юм гэнэ билээ. Тэр хамгаалагч ах их буян болсон.

Colonnade in Hierapolis ancient city
Театрыг үзчихээд доошоо уруудаад гимнази, оршуулгын газар, баганатай гудамж гэх мэт газруудыг үзэхээр явлаа. Нэг талаараа эртний байгууламжууд нь эгнээд, нөгөө талаар нь чулуун жим засаад, цэцгэн мандал тарьчихсан тул эрт эдүүгээгийн байгууламжууд хослоод их л өвөрмөц дүр зургийг буулгаж байна лээ.

Sunset from Pamukkale travertines
Дөрвөн цагийн дотор үзээд амжчихна гэж бодож байсан газар маань яваад яваад дуусдаггүй нэг мэдсэн нар жаргаж байлаа. Памуккалэгээс харахад тэртээ уулын цаагуур далд орж байгаа нар бас л өөрийн гэсэн онцлогтойгоор жаргаж байна билээ. Бид хоёр нар жаргах агшинг харчихаад автобусаднаа амжихийн тулд травэртинаа уруудаад гүйж өгсөн. Памуккалэд ирсэн хүн үндэсний хоол болох гөзлэмэ идэхгүй явж болохгүй тул яарч гүйж байж бас зам суурт зогсоод гөзлэмэ хийлгэж аваад байгаамаа. Монголчилбол маш нимгэн бин хайрч байгаад дотор нь бал, шоколад, төмс, бяслаг, мах гэх мэтийг хийж хуйлаад дахиад хайрах юмуу даа. Гэртээ туршиж үзэхэд амархан л юм шиг байна лэ.

За ингээд адал явдалт нэг өдөр дуусч орой 8 цагаас бид Бурса орох автобусандаа суусан байлаа. Бурса хот руу 430км, 9 цаг явах бөгөөд замдаа Измир хотоор дайрдгийг нь мэдээгүй байсан болохоор шөнө нэг сэрсэн чин Измирийн отогар дээр ирсэн байхад нь гайхсан шүү.

Day 14.

Бурса орно гэдэг маань Стамбул руу нэлээн дөхөж байна гэсэн үг. Бурсад манай оюутны ангийн хүүхэд байдаг ба манайхаар заавал дайрч гараарай гэж урьсан тул хэрэг болгож тийшээ зорьсон юм. Өглөө 5 цагт отогараас биднийг тосч авсан. Найзынхаа гэрт очоод замын ядаргаа гаргаж хэдэн цаг унтаж авлаа. Найз маань энэ өдрийг бидэнтэй өнгөрүүлэх гээд ажлаасаа чөлөө авсан байсан тул унтаад босоход жинхэнэ утгаар нь турк өглөөний цай бэлдэж өгсөн.

Бурсагийн гудамж
Бурса хот Стамбултай ойрхон тул өвлийн улиралд Улудаг ууланд цанаар гулгах гэж оюутан байхдаа хэд хэдэн удаа ирж байлаа. Бурсад Улужами гээд нэг том сүм байдаг. Бас нэлээд шашинлаг газар гэж хэлж болно. Шашны их том том хүмүүс эндээс төрсөн, энд амьдарч байсан юм гэсэн.
Kozahan
Бид нар гадуур гарч худалдааны төв болон Козахан гэдэг газар руу явав. Энэ нь Стамбулын  -н жижигрүүлсэн хувилбар шиг юм билээ. Турк үндэсний эдлэл, бэлэг дурсгал, Бурсагийн алдартай гар, нүүр, банны алчуур, торгон алчуур гэх мэтийг авч болно.

Kozahan tea garden
Надад машид таалагдсан газар бол Козаханы цайны цэцэрлэг байлаа. Козаханы дотор задгай талбайд баахан сандал, ширээ тавиад цайны газар хийчихсэн. Дэлгүүрүүдээр хэсч ядраад түр сууж цай ууж, алжаал тайлаад явахад зориулсан. Мөн зүгээр тааваараа найз нөxөдтэйгээ уулзаж суухад ч тохиромжтой тун аятайхан газар байна лэ. Козаханы хоёр давхараас харахад дэлгэж зоосон өнгө өнгийн шүхэр л харагддаг.

Bursa silk
Бурса хот текстилээрээ алдартай ба эндхийн гар, нүүрийн алчуур, торгон алчуур хоёр алдартай. Жинхэнэ торго энд үйлдвэрлэдэг гэсэн. Торгоны авгалдай хүртэл тавьчихсан байна лэ ккк. Козаханыг хэсч дуусгасныхаа дараа Бурса искэндэр идээд, Ботаник паркаар жаахан зугаалж байгаад орой болсон доо. Орой 8 цагаас Бурсагаас Яалова хүртэл автобусанд суугаад, Яаловагаас Стамбул хүртэл "deniz otobusu" буюу далайн автобусаар явсан. Манай найз "Ингээд та илжигнээс бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэлд сууж үзлээ дээ" гэж хэлсэн хэхэ.

Бурсагаас Яаловагаар дайраад Стамбул ирэхэд 2хон л цагийн аялал болдог юм билээ. Биднийг орой 10 цагт Стамбулд буухад бага зэрэг бороо шивэрсэн тун сайхан үдэш угтсан. Ингээд 14 хоногийн аялал маань дууссан гэдэгт итгэж чадалгүй, цүнх дүүрэн бэлэг дурсгал, аппарат дүүрэн зураг, сэтгэл дүүрэн дурсамжтайгаар л буцаж ирсэн дээ.

------
Дараагийн дугаарт Стамбул хотын талаар жичид нь бичих болно ;)

Saturday, December 01, 2012

Туркийг тойрсон аялал - үргэлжлэл 2


Аялалын маршрут

Кахтагаас шөнө хаашаа ч, ямар ч автобус байхгүй байсан тул өдрийн 12 цагаас Каясэри явах автобусанд суух хэрэгтэй болов. Каясэри руу 437км, 8 цаг явсан. Орой очоод тэнд сурдаг Улмаагийн найз нэг Монгол оxиныд буусан. Каясэрид овоо хэдэн Монгол оюутан сурдаг гэв. Энэ хот жижигхэн мөртлөө бүх юм нь эмx цэгцтэй, маш өргөн гудамж талбайтай хот байв. Эдний хотын дарга нь ажлаа сайн хийдэг бололтой ккк. Айлд xоносон чинь шөнөжингөө намайг шумуул зооглоод унтуулсангүй. Арай гэж өглөө болгоод 00 орох гээд явж байтал коридорт хамт амьдардаг охин нь тааралдаад надаас учиргүй цочихоор нь гайхаад ороод толинд хартал ёстой нүүр нүдгүй булдруу болтол шумуул хазчихсан байв. Би бүр өөрөө өөрөөсөө цочсон гээч. Хамгийн сонирхолтой нь Улмааг хазаагүй байж, намайг юу ч үгүй идчихсэн байгаам даа, гомдмоор. Ингээд нүүрний нэг тал тэр чигээрээ хавдаад хүн аймаар царайтай болчиxов.

Day 8.

Уг нь өдөртөө Кападокяа руу гарах төлөвлөгөөтэй байсан боловч урд өдрийн зугаалгын ядаргаа тайлж чадаагүй байсан тул тэгж ингэсээр байтал үдээс хойш болчихов. Тэгээд яараад отогар ороод Кападокяа явах автобус сураглатал Үйргүп, Горэмэ, Авонос гурвын нэг рүү явж байж Кападокяа үздийн байна. Угаасаа Кападокяа чинь аягүй том талбайг хамарсан болохоор нэг цэгээс үзэх боломжгүй гэнээ. Отогар дээр нэг автобусны компани олж Авонос руу билет бичүүлчихээд, Авоносоос өнөө оройдоо Анталяа гарах автобус сураглатал тэр компани тийшээ явдаг эндээс шууд билетээ авч болно гэв. Бид хоёр ч баярлаад билетээ авах гэснээ оройн 8 цагийн автобусанд амжиxын тулд 3 цагийн дотор Кападокяаг үзэж чадах уу гээл бөөн бодол боллоо. Гэтэл тэр зуур хажууд хараад зогсож байсан нэг хүн та 2 надтай хамт Авонос явчих тэгвэл эрт очно, үзэх газраа ч үзэж амжина гэв. Гэтэл тэр хүн нь тэр автобусны компаний эзэн байсийн байна лда. Ажлаар Авонос явах хэрэгтэй байсан болохоор бид 2-г бас хүргээд өгье гэж  хэлсэн нь тэр юм байж. Тэр ч байтугай та 2 өөрсдөө яваад 3 цагийн дотор Кападокяаг үзэж амжиxгүй, тиймээс би та 2-т Үйргүп, Горэмэг үзүүлээд Авонос хүргэж өгье гэсэн. Сайн хүн санаагаараа гэгчээр нээрээ... Тэгээд Каясэригээс Авонос орох гэж авсан 20 лирийн билетээ буцаагаад Авоносоос Анталяа орох билет аваад тэндээс гарсан.
Cappadocia - Goreme

Каясэригээс Үйргүп ороход 80км, 1,5 цаг явсан. Үйргүп гээд жижигхэн, тохилог хот байна лээ. Бид нар Асмали Конак гээд цагтаа Туркийг шуугиулж байсан ОАК-г Мардинд зураг авалт хийсэн гэж бодоод асмали конакыг тэнд хайгаад байсан чинь харин Ургупт зураг авсан юм билээ. Манай сайн дурын гаяд бидэнд тэр газрыг үзүүлсэн. Мөн Нэвшэхир, Үйргүп нь усан үзмийн дарсаараа алдартай газар лда. Гудамжны булан болгонд дарсны мухлаг байдаг юм билээ. Бид дарс амталж тухлах завгүй явсан тул жаахан тиймхэн.

Cappadocia - Urgup
Үйргүпт уулыг нүхэлж барьсан ч юмуу тэгээд тогтчихсон ч юмуу гэрүүд байдаг бол Үйргүпээс Горэмэ руу яваx замд пэри бажалар (peri bacalar) олноороо харагддаг. Пэри бажалар буюу  fairy chimneys-г одоо юу гэж орчуулахыг сайн мэдэхгүй байна. Үлгэрийн яндангууд гэхгүй л байлтай ккк. Энэ их сонин тогтоц юм шүү. Малгай өмсгөчихсөн юм шиг, яг тэр шовгор орой дээр яаж тогтоосон юм бол гэмээр.  Үйргүп, Горэмэ, Авонос нь хоорондоо арав арваад км зайтай юм шиг байгаан. Жуулчид бол дугуй хөлслөөд тойроод үзчихдэг юм билээ. Арай илүү мөнгө төлвөл агаарын бөмбөлөгт суугаад Кападокяаг дээрээс нь харж болно. Ийм балон тур хамгийн сайхан зүйлүүдийн нэг гэж сонссон. Худлаа биш байхаа. Яагаад гэвэл энд байхад эргэн тойрны сонин өвөрмөц тогтоцтой газар нь дэлхийд бус, өөр гарагт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр. Би өөр гарагт байж үзээгүй лдэ, тэхдээ хэрэв өөр гараг байдаг бол ийм л байдаг байх гэж төсөөлөн бодсон. Бид Горэмэд машинаа тавьчихаад нар жаргах агшинд байгалийн сонин тогтоцыг харж нэг хэсэг суусан. Биднийг дагуулж явсан хүн маань бидэнд хөгжилтэй түүх ярьж өгч цагийг зугаатай өнгөрүүлсэн. Нар жаргаад бүрэнхий болохын алдад тэндээс хөдлөөд Авонос орсон. 

Шаазангийн воркшоп, Avonos
Авонос нь шаазан урлал, шаазан эдлэлээрээ алдартай газар юм байна. Гудамжны өнцөг булан бүр нь шаазангийн мухлаг, шаазангийн цехээр дүүрэн байсан. Шаазангийн урлал үнэхээр сайн хөгжсөн газар байдийм байна гэж ойлгосон. Зүгээр байж чадахгүй эндээс бэлэг дурсгалын эдлэл авч ачаагаа нэмээд амжсан шүү. Анатоляагийн хүмүүс аягүй сонин хүнд бэлэг өгөх дуртай юм билээ. Анталяад явж байхад ч гэсэн энэ ажиглагдсан. Авоносоос орой 8 цагт автобусанд суугаад 540км, 9 цаг явж Анталяад ирсэн. Замдаа хэдхэн турист суулгасан хоосон шахуу автобусны дуртай сандлыг эзэгнэн унтаж ирсэн кк.

Day 9.
Aspendos, Antalya
Өглөө 05 цагийн үед Анталяагийн отогард ирээд хөл хөдөлгөөн эхлэxийг хүлээж байгаад 8 цаг гээд Аспендос явах минибусд суусан. Аспендос руу 40-50км газар байсан байхаа. Их л нойрмог байсан, яваад л байсан яваад л байсан, их л удаан явах шиг санагдсан. Анталяагаас минибусаар яваад Сэрик гээд тосгонд очдог юм билээ. Тэндээс өөр минибусд суугаад Аспендос ордог. Нийт зардал нь бол хямдхан гардаг. Хэцүү нь минибусуудынхаа цагийг сайн тааруулах хэрэгтэй юм билээ. Бид 2 цагаа буруу тооцсоноос болж Сэрикт 2 цаг xүлээсэн.

Aspendos, Antalya
Аспендос нь угтаа бол МЭӨ 1000-аад жилийн үед байгуулагдсан маш эртний хот юм байна. Гэхдээ одоо хадгалагдаж үлдсэн Аспендос амфитеатрыг Ромын император Маркус Аурелус  МЭ 155 онд Грек архитектур Зенонгоор бариулжээ. 7000 гаруй хүний багтаамжтай энэ театрт одоо ч гэсэн Туркийн зохион байгуулж буй олон улсын концерт, фестивалуудыг хийдэг. Дууны цуурайлтыг нь шалгах гэдэг юмуу яадаг юм, тэнд үзэж сонирхож яваа туристууд гэнэт байж байснаа нэг нэгээрээ эсвэл харилцан дуулалцаад эхлэх юм билээ. Биднийг явж байхад нэг солонгос залуу дуурь дуулаад, тэнд байсан хүмүүс бүгд босч алга ташаад сүйд болсон ккк. Аспендост 1-2 цаг зугаацаж өнгөрүүлчихээд буцаад Сэрикээрээ дамжаад Анталяа орсон доо. Анталяад бид бас нэг оюутны байранд байрласан тул оройн хоол идчихээд үдшийн сэрүүнд гадуур гарч жоохон алхчихаад амарцгаасан.

Day 10.
Өнөөдрийн төлөвлөгөө бол Анталяа музэй үзээд, далайн эрэг дээр очиж хэвтэх байв. Анталяа музэй миний амьдралдаа үзсэн хамгийн гоё, хамгийн баялаг музэйнүүдын нэг байлаа. (Луврын музэй, Ватиканы музэй хоёрыг тоолоод шүү дэ). Турк угаасаа Roman and Hellenistic үеийн түүх дурсгал ихтэй болохоор баялаг сан хөмрөгтэй байхаас аргагүй.

Statuatary hall of Antalya museum
Би ер нь уран баримал, хөшөө дурсгал, усан оргилуурт иx сонирхолтой хүн лдэ. Энд харин шавайгаа ханатал хөшөө үзсэн гэхэд болно. Эдгээр уран барималууд болон хөшөөнүүдийн ихэнхи нь Перг эртний хотоос олсон олдворууд гэсэн байсан тул бид  хэдий төлөвлөгөөнд байхгүй ч гэсэн тэр Перг эртний хотыг заавал үзэх хэрэгтэй юм байнаа гэж шийдсэн.
Antalya museum
Эрний уран барималуудын нэг гайхалтай нь эр, эм биеийн гоо сайхан төгс төгөлдөр дүрсэлж чаддагт байсан юм болов уу. Хэрэв сайн харвал биеийн булчин шөрмөс, нүүр хуврал гээд бүх юмыг тод томруун дүрсэлсэн байдаг.

Exhibit at Antalya museum 

Hand detail
Жишээ нь дээр зурган дээр байгаа гарыг хар лда. Ямар нарийн мэдрэмжтэйнээр урласныг нь хараад баршгүй.


Herakles comes home, Antalya museum
"Хераклэс гэртээ ирсэн нь" хэмээх энэ үзмэр Анталяа музэйгийн хамгийн чухал үзмэрүүдийн нэг юм байна. За ер нь л хамгийн чухлуудын хамгийн чухал нь гэж хэлж болно. Дэлхий дээр МЭӨ 330-320 онд Лисиппосын бүтээсэн "Herakles Farnese" нэртэй хөшөөний 60 гаруй хувилбар байдаг ба тэдгээрээс урлагийн талаасаа хамгийн үнэ цэнэтэй нь Роман үед бүтээгдсэн энэ xөшөө гэж үздэг юм байна. Энэ хөшөөний дээд бие доод биеэсээ салангид тусдаа өөр улсад байсныг Туркийн эрдэмтэд шинжлээд энэ хоёр нь нэг биенийх гэдгийг нь тогтоосноор нөгөө улс нь их биеийг нь Туркэд буцааж өгсөн гэж ойлгосон.

Tombs in Antalya museum
Надад маш сонирхолтой санагдсан бас айдас жихүүдэс төрүүлсэн үзмэр бол яах аргагүй энэ авснууд байлаа. Дээр үеийн язгууртнууд үхсэнийхээ дараа хойд нас руугаа саадгүй морилохын тулд аль сайн сайхан авсанд хэвтэх ёстой гэж боддог байсан бололтой. Авсны таган дээрээ голдуу язгууртан болон түүний эхнэрийн хэвтээ баримал байx ба авсаа тойруулан янз бүрийн барималаар чимэглэсэн байх юм билээ. Музэй тун сонирхолтой байсан тул бид хэдэн цагийг ч тэнд саатаж өнгөрүүлснээ мэдсэнгүй. Ер нь Улмаа бид хоёр зугаа цэнгэл, идэж уухаас илүүтэйгээр түүх соёл, байгаль, үзэж харах юманд дуртаймаа гэдгээ энэ аялалаар сайн ойлгож авсан.
Konyaalti beach, Antalya
Музэйгээс гараад ирэнгүүт шууд нүдний өмнө далай харагдаж байдаг. Анталяагийн алдарт Коняаалти бийч нь энд байдаг юм билээ. Үд нэлээн хэвийсэн байсан боловч бид 2 далайн усанд орж, эрэг дээр биеэ наранд шарж хэвтсэн шүү. Газар дундын тэнгис оройдоо нэлээд давалгаа ихтэй байдаг бололтой xөл алдвал аваад явчихмаар хүчтэй давалгаалж байсан. Олон жилийн өмнө Хар далайд живэхээ алдаж хаширсан хүн болохоор би лав ус руу бэлхүүсээс далдартал гүйж ороогүйэ.

Далайн эрэг, нар, усны хувцас, нарны тос, сийрсэн малгай гээл эцэст олон хоногийн аялалын эцэст нэг юм өөрсдийгөө амралтанд байгаа мэт мэдрэв. Олон ч гэж дээ замд гарсаар аялалынхаа яг талд л орж яваа юм билээ. Гэхдээ л үзэж харсан, туулж өнгөрүүлсэн зам хэтэрхий урт болохоор олон хоног өнгөрсөн мэт санагдаж байсан байх. Далайн эрэгт ямар ч байсан 2-3 хононо гэсэн төлөвлагаатэй болохоор маргааш цүнхээ баглаад отогар руу гүйнэ гэх юмгүй тайван шиг 2 хонолоо.

---
Үргэлжлэл бий