Wednesday, December 22, 2010
Wednesday, October 20, 2010
Динозаврын мөр болон чулуужсан яс
Хэсэг бөөн мөр тогтсон байгааг харж болно.
Tuesday, October 19, 2010
Хөдөө өнгөрүүлсэн 10 хоног
За тэгээд 10 хоног ``амардаг`` хүн болсон чинь юу байх вэ хэхэх ёстой л борви бохис хийхгүй ажиллана гэдэг нь боллоо доо. Манай бэр эгч намайг ирсэн дараахан сумын төв яваад би ахтайгаа болон айлын 2 хүнтэй гэр даргалж үлдлээ л дээ. Гэтэл гэрийн ажил гэдэг чинь, Бурхан минь, ямар их ажил байдаг юм бэ. Өглөөнөөс орой болтол л зуухны амнаас алхам хөндийрсөнгүй. Цай чанаад, хоол хийгээд, унд чанаад, айраг буцалгаад, сүү хөөрүүлээд гэх мэт гал тогооны ажил тасрахгүй юмаа. Тэгээд ядаж байхад аяга шанага, сав суулга угаасаар байтал өдөр өнгөрнө. Гүйэ нэг хэдэн аягыг цай уугаад л угаах юм, хоол идээд л угаах юм, айраг уугаад л угаах юм, сүү уугаад л угаах юм. Тэр ч яахав бүр тогоог угаасаар байтал цоорчихвий дээ гэж санаа зовсон шүү. За тэгээд хоол цай, аяга шанаганы ажлаас түр зур хөндийрлөө гэтэл л гадаа гарч түлээ бэлдэх, аргал түүх, ямаа саах, ботго уях, ингэ саах, ааруул хурууд хийх гээд л дундаршгүй их ажил хүлээж байдийм байна. Бэр эгчийг явсан эхний өдөр би лав аймаар ядарсан байсан, шөнө орондоо ортол нуруу өвдөөд байгаам чинь хэхэхэ. Хэд хоногийн дараанаас л харин овоо ажилдаа дасч бас хааяадаа зурагт харах эсвэл хажуулах зав гаргадаг болсон шүү. Оройдоо ингэ ботгоны ажил дуусч, сүүгээ хөөрүүлсэн дарааагаа нэг гэртээ бөөгнөрч суугаад зурагтаар кино үзнээ. Намайг очсон дараахан Амарсайхан ахын ``Тусгай Салаа`` ОАК гарч эхэлсэн. Хөдөөнийхөн Тусгай Салааны улаан фенүүд болсон. Орой кино гарах цагийг тэсэн ядан хүлээж байгаам чинь. Яджийхад яасан ч орой гардийм тэр нь. Орой нь киногоо үзээд маргааш нь бараг өдөржин түүнийгээ ярина. Зочин ирвэл Тусгай Салаа үзэж байгаа юу гээл ярина, саахалт айлынхан утсаар Тусгай Салааны тухай ярина. Дэндэвийг их ярина даа харин. Хөдөөнийх болхоор элгэмсэг санагддаг байх. Тусгай Салааг бараг Дэндэв гээд нэрлэчихсэн хоорондоо Дэндэв үзсэн үү гэж ярина шүү дээ хэхэх.
Хөдөөгийн эгэл даруу амьдрал... заримдаа атаархмаар ч шиг. Бүх чимээ шуугиан, бохирдол, стрессээс хол ингээд амьдрах юмсан ч гэж бодогдох шиг. Хөдөөний хүмүүс яагаад тийм тайван сайхан, дөлгөөхөн хүмүүс байдаг юм одоо л ойлгож байх шиг. Ёстой л эгэл жирийн, даруухан бас завгүй амьдрал.
Бүх амралтаа борви бохис хийхгүй ажиллаж өнгөрүүлсэн бас биш шүү хэхэх. Манай ахынхаас 50км-т байдаг Дорноговь болон Өмнөговь аймгийн зааг дээр байх Өлгий хийдийн 20 жилийн ойн наадамд явсан. Бас тэр хавьд байдаг динозаврын мөр болон динозаврын яс гэх мэт сонирхолтой газруудаар яваад амжсан шүү. Энэ тухай тусад нь дараагийн бичлэгт бичнэ.
Thursday, September 23, 2010
Бороон түрүү шороо
Thursday, September 16, 2010
Нүүрсний зам
Аймаар том машинууд ганхаж найгаад хоорондоо ийм ойрхон зөрөх нь үнэхээр аймаар. Хэрэв нүүрсний зам руу жижиг тэргээр орсон бол жолоо барина гэдэг жинхэнэ эр зориг, авхаалж самбаа шаардана даа. Над шиг хүн бол ааваа, ээжээ, Бурханаа дуудаж дуу алдсаар байтал зүрх муудах юм байна лээ.
Нүүрсний машины ард гэлдэрч байна.
Нүүрс зөөх ажлын талаар бага зэрэг судалж үзлээ л дэ. ТТ-ээс нүүрс ачиж гараад Цагаан хадан дээр буулгаад эргэж ТТ орохыг нэг рэйс гэдэг юм байна. 1 рэйс тээвэрлэхэд жолооч 150.000 төгрөг, туслах жолооч 50.000 төгрөгийн хөлс авдаг. 1 рэйст ойролцоогоор 2 хоног зарцуулдаг. 1 сард 10-15 рэйс хийж амждаг. 1 рэйсээс машины эзэнд орох цэвэр ашиг 1.000.000 төгрөг байдаг. Гэхдээ энэ тоонууд өөр өөр ч байж болно. ТТ-ээс нүүрс экспортолж байгаа Энержи Ресурс, ТТТ гэх мэт том том компаниудаас гадна тав арав хорин машинтай хувиараа нүүрс зөөдөг зөндөө хүмүүс байдаг. Энэ бүгд нийлээд ГС боомтоор өдөрт 800 машин гаргаж байна даа.
Цагаан Хадны нүүрс ачих-буулгах талбай. Цагаан Хад ч одоо цагаан гэж хэлэхэд хэцүүхэн газар даа. Байшин сав, гэр орон, хүн мал нь хүртэл нүүрсний тоосонд дарагдчихсан халтар газар гэж хэлэхэд хилсдэхгүй дэ. ТТ-ээс ачигдаж ирсэн нүүрсийг Хятад руу гаргахын тулд Цагаан Хадан дээр буулгаж ачдаг юм байна лээ.
Жишээ нь энд нэг нүүрсний компаний нүүрс ачиж буулгадаг талбай байна. Үнэн аймаар газар байгааз?
Цагаан Хадны суурин газар. Навтайсан хэдэн шавар байшин, навсарсан хэдэн бор гэр байна да. Гашуун Сухайт хилийн боомт түр горимоор ажилладаг байхад хил жилдээ 1-2 удаа нэг сарын хугацаатайгаар нээгддэг байсан гэсэн. Тэр үед л нутгийн болон ойр хавийн аймаг сумынхан Цагаан Хадан дээр овоордог байсан гэсэн. Бараг л наадам болж байгаа газар шиг баыдаг байсийм байхаа. Тэр үед ямар нүүрс ч ийм их зөөдөг байсан биш, Цагаан Хад цагаанаараа л байсан хэрэг хэхэхэ. ГС хилийн боомт өнгөрсөн жилээс л байнгын ажиллагаатай болж эхэлсэн. Удахгүй харин 24 цагийн үйл ажиллагаатай Монголын хамгийн том боомт болно.
Wednesday, September 01, 2010
Ёлын ам
Ёлын аманд жоохон явж байгаад л чулуу модоор юм хийгээд зарж байгаа хүмүүстэй тааралдана. Баргилт гэдэг чулуугаар аягүй их юм хийдэг юм билээ бодвол зөөлөн чулуу байх. Бас жижигхэн өнгө өнгийн мана чулуугаар бугуйвч хийж зардаг юм байна. Тэнд байсан нэг эгч надад ийм бугуйвч бэлэглэсэн. Одоо бүр зүүгээд салахгүй байгаа. Чулуу хүйтэн байдаг болохоор гарт хэдий хүнд шиг санагдах ч хүйтэн оргиод гоё юм билээ.
PS: Зураг оруулах гэтэл болсонгүй, дараа оруулнаа.
Wednesday, August 18, 2010
Wednesday, June 23, 2010
Бүтэн сайны зугаалга
Дэмчогийн хийд
Дэлхий дээрх миний хамгийн дуртай газрын нэг - Дэлхийн енергийн төв буюу Дэмчогийн хийд.
Дэмчогийн хийдийг дэлхийн энергийн төв гэж нэрлэдэг утгаар нь энэ хавийн газрыг энергитэй сайн гээл манай залуус чулуун болгонд очиж хүрээд, хад болгонд очиж наалдаад л явсан.
Хэн нэг нь нөгөөдүүлээрээ тоглоод энд ч хөрвөдөг тэнд ч хөрвөдөг, энд суух нуруунд сайн, тэнд хэвтэх бөөрөнд сайн энэ тэр баахан юм ярьчихсан чинь нөгөөдүүл нь бараг харагдсан хад болгоны хонхорт очиж хэвтсэн хэхэ.
Энэ ор шиг хадан дээр хэвтэж байгаад өнхөрөөд доод талын хадан дээр унадаг гээд хэлчихсэн чинь түүнийг хийж байгаа юм хэхэ. Аймаар халуун өдөр байсан болхоор хад чулуу нь халаад бараг улайссан байсан байх. Гэтэл л нээрээ энергитэй байна шүү халуун байна гээл хэхэ. Сүжиг гэдэг агуу юм aа.
Дэмчогийн хийдийн нэг онцлог буюу нар буруу тойрдог сондгой суварга. Энд бадамлянхуа цэцгийн дэлбээ шиг хэлбэртэй (бадамлянхуа гэж ямар хэлбэртэй цэцэг байдгийг ч сайн мэдкүй л дэ кэкэк) 9 суварга байдаг, тэдгээрийг нар зөв тойрч, ганц сондгой суваргыг нар буруу тойрдог гэсэн. Нар буруу тойрсноор хамаг нүгэл, муу муухайгаа гадагшлуулдаг юм байхаа.
Хийдийн ард байрлах боов хэлбэртэй хаданд хүслээ хэлвэл биелдэг гэсэн. Ер нь бол анхандаа хүүхэдтэй болох гэж л энэ хаданд хүслээ шивнэдэг байсан. Одоо бол юм болгон л гуйдаг болсон байна лээ.
Баяжихын агуй
Хэдэн жилийн өмнө энэ хавиар явж байхад Човгийн агуй гэдэг нэртэй байсан одоо Баяжихын агуй гэдэг нэртэй болсон байна лэ. Энэ агуй гаднаасаа жоохон онгорхойтой хэрнээ дотроо аягүй том 5 ханатай гэрийн дайны зайтай. Энд эрт урьд цагт Човго гэдэг нэртэй шилийн сайн эр амьдардаг байсан юм шиг бгаан. Гэтэл хаанаасаа ч яаж ч гарсым бүү мэд энэ агуйн хананд мөнгө үрээд түрийвчиндээ хадгалж явбал мөнгөөр тасардаггүй гэсэн яриа гарсан байна лэ. Хэдэн жилийн өмнө явж байхдаа бид нар нэг шил архи авч ирээд, агуйд задлаад, амсаад, өргөөд тэгээд үлдсэнийг нь шилтэй нь үлдээчээд явж байсан. Човго гэдэг хүн нь архинд дуртай эр байсым бхаа хэхэ. Гэтэл яг үнэндээ энэ агуйд орхисон архийг нутгийн индианууд л ирж зохицуулна шүү дээ. Гэхдээ бас Архичны агуй нэр авчихаагүй Баяжихын агуй нэртэй яваа нь их юм хэхэ. Хүмүүс мөнгөө, түрийвчээ үрээд бна лэ. Залуу харин овсгоотой, виза кардаа үрээд байгаам да, санадаг л санаа хэхэ.
Эхийн умай хад
Энэ аягүй сонин газар. Зурагт харагдаж байгаа шиг наад талаасаа нэлээн өргөн амтай хэрнээ цаад тал руугаа нарийсаад гардаг. Эхийн умай гэдэг нэртэй бөгөөд энэ хадан завсараар мөлхөж гардаг гэнээ. Нүгэл, муу юм хийсэн хүн багтаж гардгүй гэсэн. Хэрэв нүгэл багатай бол ямар ч хүн багтаад гардаг гээд байгаам да.
Бид ч бүгд гарч үзсэн л дэ. Хичнээн туранхай нарийхан байлаа ч гэсэн яг дундаа ороод гацах тал байдым билээ. Эхлээд хоёр гараа зэрэг гаргахгүй бол яасан ч цаашаагаа явахгүй.
Гар, мөр болон цээжэн хэсэг ер нь бол гайгүй гарчдаг юм билээ. Яг гэдэс, бүсэлхий хавьд очоод гацдаг. Энэ юу гэсэн үг вэ хэхэ.. Хүн тэр хавиараа л их нүгэл хийдэг гэх гээд байнуу да? Хоол их идэх, гүзээтэй байх чинь бас сайн зүйл биш байлгүй дэ.
Бравоо, ямар ч байсан гарчихлаа хэхэ. Бид нар наана нь уг нь мань хүн гацсан тохиолдолд гарнаас нь татаж гаргах гээд бэлтгэлтэй сууж байсан юм.
Хаднаас гарч дуусаад оройн цагаас өмнө харих замдаа орсон до.
Нөгөө машинаа буцааж авчрах гээд араас нь давхисан чинь гүйцэж амжаагүй байтал ширүүн бороо ороод, юу ч харагдахгүй болсон до. Тэгээд нөгөөдүүлийнхээ барааг алдчихаад эрж баахан давхисан. Тэрүүхэндээ бас адал явдал болоод авсаан хө. Гэхдээ happy ending хэхэ. Бүгд эсэн мэнд, сэтгэл хангалуун гэртээ харьсан даа.