Friday, May 31, 2013
Хүүхдийн баярт зориулсан хүүхэд насны дурсамж
Би айлын том болохоор эрх гэж жигтэйхэн.. Ах дүү нар энэ эрх хүүхэд яаж хүн болно доо гэж ярьдаг байсан гэсэн. Гэхдээ л сайн хүн болоод хүмүүжсэн л байгаам даа хэхэхэ. Жоохон байхдаа өвөөгийнхөө гэдсэн дээр гарч хэвтчихээд зүрхний цохилтыг нь чагнаад, энд алхаар юу нүдээд байгаан бол гээд гайхдаг байсан. Дараа нь манайд байсан өвөөгийн дүү гээд модоор юм хийдэг мужаан хүний алхыг аваад сандал нүдээд сууж байдаг байсан. Өвөөгийн дүү алх хаачив гээд харахад хэзээний би авчихсан байдаг, тэгээд нэг хэсэг "алх Номин" гэдэг хочтой болсон гэсэн.
Аав ээж хоёр ажилтай болохоор намайг болон дүү нарыг Ханбогд руу өвөө эмээгийнх рүү их явуулдаг байсан. Ханбогд, Даланзадгад хоёрын хооронд мөн ч их явсан даа, онгоцоор ч явлаа, шуудангаар ч явлаа, ачааны машинаар ч явж байлаа. Тэр үед сум хооронд нисдэг байсан царцаа ногоон гээд онгоцонд үхтэл бөөлждөг байж билээ.
Бодоод үзэхээр хамаг хүүхэд насны дурсамж хөдөө л өнгөрсөн байдаг. Нэг удаа говийн угалзанд ганцаараа төөрч байсан санаанаас ер гардаггүй юм. Амьдрах хувьтай л хүн байсан болохоор тэр угалзнаас амьд гарсан байх гэж боддог. Ийм явдал болсон юм. Би 5-6 настай байсан байх, сургуульд ороогүй л байсан юм. Зуны нэг өдөр манай гэрийнхэн худаг орж тэмээ малаа усалж, ус авчихаад надад нэг тэмээн дээр 40-н бидонтой ус тэгнэж өгөөд түрүүлээд харьж бай гээд явуулаваа. Худгаас загтай хоолой гатлаад гэр хүрдэг байсан юм. Яг замынхаа талд орж явтал салхи гараад хөтөлж явсан тэмээ цочоод ухасхийхдээ бидонтой усаа унагаачихдаг юм. Жоохон хүүхэд болохоор усаа тэмээн дээрээ тавьж чадахгүй, усгүй гэртээ харихаас бас айгаад, худаг дээр байгаа хүмүүс дээр очих санаатай буцаад явсан чинь салхи ширүүсээд, шороо болоод замаа олохгүй болохоор нь за за худгаа олохгүй юм чинь харья гээд гэрийн зүг явах гэсэн чинь зүг чигээ бүүр алдчихсан. Дээрээс нь битүү шуургатай, юу ч харагдахаа больчихсон. Дээрээс нь тэмээ ч сүүлдээ явахаа болиод хэвтээд өгсөн. Тэмээгээ босгох гээд татаад чангаагаад ерөөсөө дийлэхгүй байгаам чинь.. Сүүлдээ аргаа бараад тэмээнийхээ нөмөрт хэвтэв. Зун болохоор өмссөн хувцас гэж нэг богино юбка, торон майк байсан. Шороо бие өвтгөөд байхаар нь юбкаа байдгаар нь дээш нь татаж гараа далдлаад, атийгаад хэвтэж билээ кк. Тэгээд эргэн тойронд битүү шороо харанхуйлсан газар ганцаараа хэвтэж байхдаа өөрийгөө айх ёстой гэж бодсон боловч яг цагаа тулахаар огт айдаггүй юм билээ. Дотроо дов сондуулны араас чөтгөр шулам гарч ирээд намайг тойроод бүжиглэж байвал яанаа гэж бодсон хэрнээ огт айхгүй байсан. Харин салхины чимээтэй цуг хүмүүс миний нэрийг дуудаад байгаа юм шиг санагдаж байсан. Тэгээд нэлээн удаан хэвтэж байтал бараг орой болсон хойно шороо намдаад тэнгэр цэлмэсэн. Босоод харсан чинь газрын баримжаагаар гэрээ олж болохоор юм шиг байхаар нь тэмээгээ босгож хөтлөөд гэр рүүгээ алхсан. Бидонтой ус мус ч дүүрсэн хэрэг. Тэмээний бөхөнд 10-н бидонтой ус дүүжлээстэй байгаа юм чинь гэрийнхэн арай загнахгүй байх гэж бодоод байгаамаа кк. Гэртээ ирсэн чинь ээжээс бусад хүмүүс байдаггүй.. Яасан гэсэн чинь усан дээр байсан хүмүүс ирсэн чинь шороо болоход намайг ирээгүй байхаар сандралдаад хайхаар явцгаасан байжээ. Мотоцикл, тэмээ, явган гээд бүгд тэр заган хоолойг самнасан гэсэн. Миний унагасан бидоныг олсон хэрнээ намайг олохгүй байсан хэрэг. Яаж ч олох билээ дээ тэр харанхуй шуурганд. Угаасаа говийн шуурганд төөрвөл хэцүү шүү дээ. Учраа мэдэхгүй хүүхэд бол тэгээд эргэж олддоггүй гэсэн. Шуурганд яваад байвал улам төөрөөд хаа хамаагүй явчихдаг гэнэ. Харин тэнд байсан тэмээний ачаар би хаа хамаагүй тэнээд явчихаагүй тэр газраа хэвтэж байгаад шороог өнгөрүүлсэн нь намайг аварсан хэрэг. Үнэндээ бол тэр тэмээ миний амийг аварсан хэрэг шүү дээ. Түүнээс хойш шороо гарвал л суучихдаг болсон. Хамгийн зөв арга бол дороо суугаад шуурга өнгөрөхийг хүлээх гэсэн. Шуурганд гэрийнхээ гаднаас ч төөрөөд явчихсан хүн байдаг гэсэн шүү.
Мөн л бага байхдаа 60-70аад км газар тэмээгээр нүүдэллэж байсан хамгийн адал явдалтай дурсамж байх. Хонь малаа туугаад, тэмээн дээр гэрээ ачаад 2 хоног нүүдэллэж билээ. Замдаа нуурын эрэг дээр буудаллаад хээрийн хоол хийж идэж гадаа хоноод л... ёстой гоё байсан. Дараа нь бас нэг удаа үеэлтэйгээ хамт хол газар ингэ ботго туух болдог юм. Зарим ингэн дээрээ зэл гадсаа ачаалаад, өөрсдөө номхон 2 ингэ барьж унаад явдаг юмаа. Яг нэг шавартай газраар өнгөрсөн чинь ингэ ботгонууд шавран дээр хальтирч унах гээд бүжиг хийгээд, тэд нарыг харж үхтэлээ инээлдэж билээ. Тэгсэн хэрнээ бидний унаж явсан тэмээ шавран дээр хальтрангуут уначихвий гэж айж үхэх гэж байсан хэхэ. Тэгээд явж байгаад айлын гадаа ирээд бууж цай уух юм болдог юм. Ингэ ботгоо жоохон холхон туучихаад айлд ороод сайхан гэдэс огтлоод цай уугаад сууж байсан чинь ботго буйлаад эхэлдэг байхгүй юу. Айлын хүмүүс юу болов гээд гараад харсан чинь бид хоёрын унаж явсан 2 ингэний ботго нь гадаа ирчихсэн буйлж байдаг байгаа. Хоёулаа ичсэндээ болоод бушуухан гараад гүйчихсэн. Ингээ унаад айлаас нэлээд холдсон хойноо өөрсдийгөө шоолж бас баахан инээлдэж билээ. Их хөгжилтэй аялал болсон. Санаанаас ер гардаггүй юм.
Зуны амралтыг хөдөө өнгөрүүлэхийн хамгийн гоё нь зуны шөнө гадаа унтах. Унтана гэж байхгүй шүү дээ. Үлгэр яриад, эсвэл хэн нь олон од тоолохоо үзэх гэж уралдаад л. Зуны шөнө ядаж байхад нээх гоё намуухан, тэнгэр дээрээс одон чимэглэлтэй гоёмсог торгон хөнжил нөмрөөд авах гэж байгаа юм шиг л сайхан харагддаг байсан. Шөнө орой унтчихаад өглөө сэрэхгүй нарнаас зугтаж сүүдэр бараадаж унтаад эмээдээ загнуулаад хөгжилтэй ч байж дээ. Говьд угаасаа бороо хуртай жил л хамгийн сайхан зун болдог байсан. Хаа нэг газар нуур тойром тогтох юм бол айлууд тойрч буучихаад за тэгээд жаргалын оронд л буусан юм шиг байна шүү дээ. Говьд бол ийм зун ховор л доо. Ихэнх дээ "тэнгэр дуугарч бороо орохыг" хүлээсээр зун дуусдаг юм. Бага ангид байхдаа яг энэ мөрөөр эхэлдэг говийн тухай шүлэг бичиж байсан юм.. даанч одоо үлдсэн мөрүүдийг нь санахгүй байна. Тэнгэр дуугарч, бороо орохыг нь хүлээдэг говьдоо хайртай гэсэн утгатай шүлэг байсан юм. Өнгөрсөн зун хангайгаар аялж явахдаа хангайнхан чинь жинхэнэ жаргацан гарууд байдаг юм гэж ойлгосон. Тэхдээ харьцуулаад бодохоор чухам л говийн энэ нөхцөл байдал хүний тэсвэр тэвчээрийг шалгаж, тиймээс л говийнхон тэсвэр хатуужилтэй, уужим сэтгэлтэй болдог юм шиг санагддаг юм.
Бага байхдаа зөндөө боддог байлаа... би энэ газар нутагт, энэ цаг үед, энэ ээж ааваасаа төрөөгүй бол өөр хаана хэн байхыг хүсэх байсан бол гээд л.. Ээж аав минь намайг торгонд өлгийдөж, алтанд умбуулж өсгөөгүй ч энэ ээж ааваасаа өөр ээж аавын хүүхэд болж төрнө гэж төсөөлж ч бодож чаддаггүй. Бас говиосоо өөр нутагт төрсөн байхыг ч хүсдэггүй.
Ингээд бодсон чинь хүүхэд нас тэртээ алсад хоцорч дээ... Дурсамж сайхан юм. Жилийн жилд би ер нь Эх үрсийн баяр тэмдэглэж байгаагүй. Энэ жил харин ээжтэйгаа болон дүүгийнхээ хүүхэдтэй тэмдэглэнэ. Эх, үрсийн баярын мэнд хүргэе! Хүүхдээ сайхан баярлуулаарай.
Sunday, May 26, 2013
Ордос, Чингисийн онгоноор аялсан аялал
Чингисийн Онгон
![]() |
| Чингисийн Онгон цогцолбор газар - Ордос, ӨМӨЗО |
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос, Бугат аймгуудаар аялаад ирсэн юм. Гол зорилго нь Ордос аймагт байрлах Чингисийн Онгон гэх газрыг үзэх байсан юм. Харин замдаа Ордосын Цөл, Эзэнгүй Хот, Бугат, Халиут гэх мэт газруудаар дайрсан нь аялалыг улам сонирхолтой болголоо.
![]() |
| Чингисийн Онгон цогцолбор |
Чингисийн Онгон Цогцолбор буюу Чингис Хааны дурсгалт газар нь 5-аад га газрыг хамарсан бөгөөд одоогоор Монголын түүх соёлыг харуулсан дэлхий дээрх хамгийн том аялал жуулчлалын цогцолбор газар юм байна. Энэ том цогцолбор газар аргагүй л жуулчдын анхаарлыг их татдаг бололтой хүн ихтэй байх юм билээ. Үүдээр нь орохын тулд нэлээд урт дараалалд зогсож байж орсон шүү. Чингис Хааны музейн талаар дэлгэрэнгүй бичихээс залхуурсан тул сонирхсон хүн эндээс орж уншаарай ;))
![]() |
| Морьтон баатруудын цогцолбор цэцэрлэг |
Чингисийн Онгон цогцолбор газар нь 2 хэсэгээс бүрддэг юм байна. Нэг нь Онгоны тахилгийн хэсэг, нөгөө нь Хааны дурсгалын музей гэсэн. Энэ онгоны тахилгийг жилд нэг удаа хийдэг бөгөөд өдөржин шөнөжин зул, хүж таслалгүй өргөдөг мөнх зултай ийм онгон дэлхий дээр өөр байдаггүй гэсэн. Асар том задгайн талбайн цогцолбор цэцэрлэг нь Монгол аж ахуйг дүрсэлсэн хүрэл хөшөөгөөр дүүрэн юм билээ. Энд таван хошуу мал, хөсөг тэрэг болон морьтон баатруудын хөшөө хийсэн байна. Монгол өргөө гэрүүд нь тус бүртээ өөр өөр утга агуулгатай, жишээ нь номын өргөө, хатны өргөө гэх мэт. Эдгээр өргөөнүүдэд Монгол дээл өмсөж зураг авхуулж болохоос гадна дурсгалын зүйлс худалдаж авч болно.
Ордосын эзэнгүй хот
![]() |
| Ордосын эзэнгүй хот |
Хятадын Дубай гэж нэрлэгдсэн Ордосын шинэ хот уг нь 1 сая хүн ам оршин суух төлөвлөгөөтэй баригдсан том хот юм байна л даа. Даанч баригдсанаас хойш хүмүүсийг ирж суухыг ятгаж дийлээгүй тул одоо болтол хоосон шахуу байгаа юм байхаа. Энэ хотын гудамжаар машинаар явж байхад үнэхээр сонин мэдрэмж төрөх юм билээ. Киноны сэт дээр ирчихсэн ч юм шиг, хүүхдийн тоглоомонд орчихсон ч юм шиг. Гудамж талбай нь хов хоосон, зам нь цоо шинэ, байшин барилга нь гял цал...даанч оршин суугч байхгүй. Одоогоор энд зөвхөн барилгын ажилчид, засаг захиргааны ажилчид л амьдардаг гэсэн. Хүмүүс удахгүй ирж амьдрах байх гээл нээх сайхан том хот бэлдчихсэн юм шиг байгаан. Энэ нийтлэл дээрээс уншсанаар бол уг нь Хятадын хойд хэсгийн байгалийн баялаг дээр тулгуурлаж барьсан, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх өсөх ирээдүйтэй сайхан хот юм шиг байна. Удахгүй энэ хот хүнээр дүүрнэ гэж бичсэн байна лээ.
![]() |
| Зам гүүрийн барилгын ажил |
Хятадууд үнэхээр дэд бүтэц яаж барихаа мэдэх юмаа. Миний явсан 1500-аад км замын турш хаа сайгүй шинээр баригдаж буй зам болон гүүр байсан. Халиут гээд Монголын хилээс 120км-д байдаг хотод гэхэд жишээ нь эхлээд замыг нь барьчихаад дараа нь замаа дагаад шинэ барилга барьж эхэлсэн байгаа юм.
![]() |
| Гүүр |
Монгол шиг байшингаа барьчихаад дундуур нь сүлжиж замаа тавих гэсэн юм байхгүй. Эхэлж замаа барьсанаар гудамж талбай нь илүү цэгцтэй ч болдог юм байна. Урд хөршөөр аялж байхад нэг сайшаалтай бөгөөд авууштай санагдсан зүйл моджуулалт байлаа. Ордос аймгийн газар нутгийн ихэнх нь цөлөрхөг, Монголын говь шиг газар юм. Цөлжилтөөс хамгаалахын тулд засгийн газраас моджуулалтын арга хэмжээ авч эхэлжээ. Хүн бүр мод тарих ёстой гэсэн. Яг нэг улсад алба хааж байгаа юм шиг үүрэг болгоод өгчихсөн юм шиг байгаан. Мод тарь, тарихгүй бол торгууль төлнө, төлсөн торгуулиар нь өөр хүмүүсийг цалинжуулаад мод тариулна. Монголын говь шиг цөлөрхөг, хуурай хэрнээ таримал мод, зүлэгжүүлэлтээр дүүрсэн байгаа нь Монголд ч гэсэн мод тариад цөлжилтөөс хамгаалж болох юм гэсэн санааг төрүүлж байсан.
![]() |
| Бүтээн байгуулалт |
За тэгээд газар сайгүй барилгын ажил...Кран харахаар л бүтээн байгуулалт гэдэг үг шууд орж ирдэг болсон. Хэдий чинээ олон кран байна төдий чинээ их бүтээн байгуулалт байна гэсэн үг хэхэ. Нээрээ сониноос 3 жилийн өмнө анх Гашуунсухайт- Ганц Мод хилийн боомт дээр очиж байхад Монгол, Хятад 2 тал бараг адилхан барилгагүй шахуу байсан байхгүй юу. Тэгсэн чинь Хятадын тал бүр нүдэн дээр 3 жилийн дотор 15000 хүн амьдрах хот барьчихвал яахуу. Монголын тал гэтэл анх байсан шигээ шалган нэвтрүүлэх хоёр давхар байшинтайгаа л үлдсэн.
Ордосын цөл
![]() |
| Ордосын цөлд баригдсан Лотус зочид буудал |
Ордос аймгийн газар нутгийн ихэнх нь Ордосын цөлд оршдог гэж дээр бичсэн. Миний гайхшралыг төрүүлсэн зүйл бол энэ элсэн цөлийг яаж ингэж үр дүнтэйгээр ашиглаж чадсан нь байлаа. Цөлийн голд элсэн манхан дунд тансаг зэрэглэлийн буудал барьчихаад жуулчид татаад байж байдаг энэ хужаа нар нээрээ адтай улсууд шүү.
![]() |
| Цөлийн Лотус зочид буудал |
Энэ буудлын дээрээс авсан зургийг интернэтээс олж тавьлаа. Харин элсэн дээр бетон суурь хэрэглэлгүйгээр яаж барьсан эсэх талаар болон архитектурынх нь талаар мэдээлэл авая гэвэл энэ линк дээр дараад үзээрэй. Их сонирхолтой аргаар барьсан юм шиг байна мэргэжлийн хүнд бол хэхэ.
Бугат хот
![]() |
| Бугат хотын гудамж |
Бугат хот нь аж үйлдвэрийн хот гэдгээрээ алдартай юм байна. Тэнд бид нар Хятадын томоохон ачааны машин үйлдвэрлэгч болох Beiben Truck үйлдвэрээр зочилж сонирхсон. Энэ нь асар том угсралтын үйлдвэр юм билээ. П хэлбэртэй угсралтын дамжлагыг дамжаад машины их биеээс авхуулаад хөдөлгүүр, дугуй гэх мэт эд ангиудыг нэмж угсарсаар яваад 4 минутын дотор нэг машин гаргадаг гэсэн.
![]() |
| Будаг нь ханхалсан шинэ машин үйлдвэрээс гарч байна :) |
Урд хөршөөр аялж бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн өчүүхэн хэсгийг нь харахад л өөрийн эрхгүй нэг зүйл бодогдох юм билээ. Бид байнга Хятадын хөдөө нутгаар аялж явдаггүй болохоор үүдэн дэх хөрш маань аварга том могой шиг аажуухан хөдөлж бүтээн байгуулалт нь нэмэгдсээр юу юугүй хаяанд тулаад ирсэн байгааг анзаардаггүй ч байж магадгүй.
Saturday, May 25, 2013
Номиогийн Aзи кино өдрүүд
Хааяа хааяа киногоор өвчлөөд, өдөржин шөнөжин кино үзэж халуурдаг хүн энд нэг байнаа. Өнгөрсөн долоо хоногт Ази киногоор өвчлөөд 5 өдрийн дотор 20-оод кино үзсэн. Би чинь "Хуан Жу Гэг" -ийн улаан цагаан ногоон шар фен байгаа юм. Тийм болоод ч гол дүрийн эмэгтэй Зао Вэйгийн тоглосон бараг бүх киног түүж үзсэн. Түүний тоглосон "Love (Ai)" гээд 2012 оны киног хэд үзчихэв дээ. New Year's Eve, Valentine's Day гээд кинонуудтай төстэй, хэсэг бүлэг хүмүүсийн хайр сэтгэлийн түүх гардаг юм.
Англи хадмал орчуулгатайгаар ЭНЭ ЛИНК -ээр ороод шууд үзчихсэн. Ер нь Ази кинонуудыг Юутүб дээр англи хадмал орчуулгатайгаар үзэж болох юм билээ. Юутүбчин биш болохоор мэддэггүй байсан юм. Хайртай Хуан Жу Гэгийнхээ 1-р хэсгийн 24 ангийг бас ингэж үзсэн. Гэхдээ би тэр 1-р хэсгийг бараг зуун удаа үзсэн байхаа. Сидиг нь аваад гэртээ тавьцан байсан юм. Зао Вэйгийн тоглосон "Мулан"-г үзээд бас баахан уйлсан.
Өнгөрсөн долоо хоногт үзсэн кинонууд:
1. My Sassy Girl
2. Windstruck
3. Love 911
4. A Millioner's First Love
5. 100 days with Mr.Arrogant
6. You're My Pet
7. My Girl and I
8. Wedding Dress
9. Sky of Love (Koizora)
10. Secret
11. Baby and Me
12. Daisy
13. Always (Only You)
14. Blind
15. 200 Pounds of Beauty
16. Seducing Mr.Perfect
17. Art of Seduction
18. Love in Magic
19. PS Partner
Love 911 гээд кино их хөөрхөн шүү. Энэ линкээр орж үзээрэй ;) Одоо Mischevous Princess гээд Хуан Жу Гэгийн 5-р агьд тоглосон залуугийн тоглосон ОАК үзэж эхэлж байгаа.
Англи хадмал орчуулгатайгаар ЭНЭ ЛИНК -ээр ороод шууд үзчихсэн. Ер нь Ази кинонуудыг Юутүб дээр англи хадмал орчуулгатайгаар үзэж болох юм билээ. Юутүбчин биш болохоор мэддэггүй байсан юм. Хайртай Хуан Жу Гэгийнхээ 1-р хэсгийн 24 ангийг бас ингэж үзсэн. Гэхдээ би тэр 1-р хэсгийг бараг зуун удаа үзсэн байхаа. Сидиг нь аваад гэртээ тавьцан байсан юм. Зао Вэйгийн тоглосон "Мулан"-г үзээд бас баахан уйлсан.
Өнгөрсөн долоо хоногт үзсэн кинонууд:
1. My Sassy Girl
2. Windstruck
3. Love 911
4. A Millioner's First Love
5. 100 days with Mr.Arrogant
6. You're My Pet
7. My Girl and I
8. Wedding Dress
9. Sky of Love (Koizora)
10. Secret
11. Baby and Me
12. Daisy
13. Always (Only You)
14. Blind
15. 200 Pounds of Beauty
16. Seducing Mr.Perfect
17. Art of Seduction
18. Love in Magic
19. PS Partner
Love 911 гээд кино их хөөрхөн шүү. Энэ линкээр орж үзээрэй ;) Одоо Mischevous Princess гээд Хуан Жу Гэгийн 5-р агьд тоглосон залуугийн тоглосон ОАК үзэж эхэлж байгаа.
Friday, May 24, 2013
Амьдралд зочин
Саяхан би өөрийн гэсэн гэртэй боллоо л доо. Өмнө нь арван хэдэн жил нүүдлийн шувуу шиг улс орон эсвэл нутаг орон хэсч амьдарсан болохоор "гэр" гэдэг ойлголт надад нээх байдаггүй юм. Дотуур байр эсвэл найзуудтайгаа нийлж байр хөлслөх гэх мэтээр оюутны хэдэн жилээ өнгөрөөсөн юм. Монголд ирсэнээс хойш ч ялгаагүй, ажил байдлаас шалтгаалаад аавын гэрээс хол амьдарч эхэлсэн. Миний эд хөрөнгө гэж айл айлд тарааж хаясан хэдэн хайрцаг ном дэвтэр, хувцас хунар л байдаг байлаа. Сая гэртэй болоод эд хөрөнгөө цуглуулдаг хүн болоод нөгөө хэдэн хайрцагаа олж аваад задалж үзсэн чинь бас хүн л болсон хойно овоо их новш цуглуулаад амжчихжээ. Ихэвчлэн турк, англи хэл дээр номнууд болон энд тэнд аялж зугаалж явахдаа цуглуулсан жижиг сажиг дурсгалын зүйлс байна лээ. За тэгээд гэртэй хүн чинь яах вэ дээ, нөгөө хогшилуудаа гаргаад өрчихсөн чинь гэр нь дүүрчихсэн хэхэ. Гэхдээ энэ ч миний ярих гэж байсан сэдэв биш л дээ. Нүүдэлчин биш, суурин болсоноос хойш интернэт, зурагт хөрөгтөөр home decoration сайт, нэвтрүүлэг үзсэн чинь нээх сонин санагдаад эхэлсэн. Энэ барууныхан чинь гэрээ тохижуулах, тухтай амьдралыг яасан ч их хүсэмжилдэг юм билээ. Азийнхан тэгэхэд харин минималистууд... Япон, Солонгосыг хар л даа, хоосон өрөөнд хэдэн гудас хаяал болоо биз дээ. Гэхдээ сүүлд үзсэн хэдэн Со кинон дээр гоё орчин үеийн байшин зөндөө гарч байна лээ. Anyways, тэгээл home decoration нэвтрүүлэг үзэж байлаа л даа. Discovery Home & Health гээд суваг дээр гардаг дэлхийн том том хотуудад хэдэн өөр айлуудаар зочилж, байр засалт, үнэ энэ тэрийг нь харьцуулдаг нэг тийм нэвтрүүлэг.. Парис хотын өөр өөр дүүргүүдэд өөр өөр байшингаар зочилж байлаа. Пээ энэ Францууд чинь ямар ч их тавилга хэрэглэдэг юм бэ. Бараг л байранд нь бөгс эргэх зайгүй тавилга чихээстэй. Эсвэл магадгүй байрууд нь ерөнхийдөө талбай жижигтэй болохоор ч тэгж харагдсан байж магадгүй. Тэд гэрээ том өрөө, жижиг өрөө, гал тогоо, угаалгын өрөө гээд бүр нэг бүрчлэн тохижуулсан байгаамаа. Ямар ч жижиг детайлыг орхигдуулахгүйгээр шүү... тэгээл тэр айлуудыг харжээ байсан чинь гэнэт нээх сонин мэдрэмж төрсөн. Ер нь яах гэж тэгж сүрхий тохижуулдаг ч юм байгаан. Үхэхдээ ямар авсандаа аваад орох биш, эсвэл ямар тэр байшинд нь оршуулах ч биш энэ тэр гэсэн тэрслүү бодол толгойд орж ирсэн. Миний хувьд бол би өөрөө нээх өнгө мөнгөний хүн биш талдаа юм шиг байгаан. Ядаж л мөнгөний шуналтай, эдийн сонирхолтой болох юмсан гэж зөндөө бодсон. Болохгүй байна лээ. Эсвэл болох нас нь болоогүй ч байж магад. Ер нь эцсийн эцэст бид амьдралд зочлоод буцаж байгаа хүмүүс шүү дээ гэж боддог. Үхлийн тухай бодохоор надад нэг том хана шиг санагддаг. Үхэл гэдэг бол "үүнээс цааш амьдрах үгүй" гэж байгаам шиг нэг том хананд тулаад зогсохыг хэлнэ гэж боддог. Тэгээд ч тэр юм уу биет зүйлс миний сэтгэлийг нээх хөдөлгөдөггүй. Би ямар машин унах, ямар хувцас өмсөх эсвэл гэртээ ямар тавилга тавих нээх сонин биш. Харин хамгийн чухал нь миний туулж өнгөрүүлэх "experience" буюу үзэж харах, мэдэх мэдрэх зүйлс байдаг. Тиймээс ч өнөөдөр өөрт байгаа мөнгөөр хоол авч идэх үү эсвэл нэг шинэ газар үзээд ирэх үү гэвэл аягүй бол хоёрдахийг нь сонгоно шүү :)) За тэхдээ бас айл гэр, үр хүүхэд болоод ирэхээр энэ хандлага өөрчлөгдөж магадгүйэ, өөрчлөгдөхгүй ч байж магадгүй кк. Одоо гурвын ард нэг нэмэх гээд явж байна шүү дээ. Тэгэхээр эргээд харахад залуу насаа харамсахгүйгээр сайхан л өнгөрөөсөн гэж боддог. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог... гэхдээ бас нөгөө талаас эерэг бодолтой, өөдрөг үзэлтэй хүн болохоор "ертөнцийн таталцлын хууль"-ийн дагуу ижил төстэй зүйлийг өөртөө татдаг ч байж магадгүй. Алдаагүй төгс төгөлдөр юм гэж хаана байх вэ. Харин алдаагаа ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаална. Уг нь амьдралыг нээх хүндрүүлж бодохгүйгээр хөнгөн хөөрхөн амьдрах хэрэгтэйм шиг байгаан. Эцсийн эцэст бид чинь зочин төдий шүү дээ. "Why so serious?" тиймүү? ;)
Thursday, May 02, 2013
Хотын амьдрал
Юуны өмнө энэ бичлэгийг би өөрөө шууд криллээр шивж байгаа юм шүү. Өмнө нь дандаа хөрвүүлэгч програм ашигладаг байсан юм хэхэ.
---
Хотод ирсээр даруй 5 сар болчихсон байна. Цаг хугацаа ч нисч өгөх юмаа гэж улиг болсон үгийг давтаад яах вэ, тэхдээ л....ккк. Хотод байхын нэг давуу тал нь шинэ кино гарах болгонд шууд үзэх боломжтой байх. Он гарсаар Ану Хатан, Улаан Дөрвөлжин, Дэлхийд Дурласан Сар гэх мэт МУСК-ууд, Warm Bodies, G.I.Joe Retaliation, Life of Pi, Croods, The Hobbit, Oz: The Great and Powerful, Hansel and Gretel, Snow white and Huntsman гэх мэт за ер нь театруудад гарсан бүх шинэ киног үзсэн дээ. Түүнээс гадна Дэлхийн Цирк, "Сэрүүн Хасын Нууц" драмын жүжиг, "Үтрээний Хүүрнэл", "Миний ээж хөөрхөн" тоглолт зэргийг үзсэн юм байна. Ер нь бол нийгмийн амьдрал сайжирсан юм байнаа хэхэхэ. Гэхдээ яагаад ч юм хотод хөдөө байсан шиг адал явдалтай байдаггүй юм байнаа. Хөдөө байхад сонин сайхан үйл явдлууд их тохиолддог, гэнэтийн адал явдал их гарч ирдэг байсан. Хотод орж ирсэн эхний нэг сар аягүй сонирхолтой, найзуудтайгаа уулзаад, бараг өдөр болгон нэг өөр хүнтэй уулзаад явахад нэг хүнтэй дахиж уулзахгүй нэг сар болох жишэээтэй кикик. Хотын хүмүүсийг дандаа завгүй байх юм гээд гайхдаг байсан чинь дараагийн сараас нь нөгөө завгүй амьдралд нь уусаад өөрөө завгүй болж эхэлдэг юм байна.
Хотод амьдрахад их ядрах юмаа. Гэхдээ юунаас болж ядарч байна гээч?? Дуу чимээнээс болж!! Аргагүй л байхалдаа хөдөөгийн чимээгүй орчинд дасчихсан байсан болохоор хотын их хөл хөдөлгөөн, машин тэрэгний дуу чимээ ядраадаг байх. Шинэ хотын дарга гарснаас хойш автомашиныг улсын дугаараар хязгаарлаж явуулдаг болсон тул хотын замын түгжрэлийн асуудал арай дээрдсэн байхалдаа гэхдээ машаангүй хүний хувьд тэр ялгааг нээх мэдэрсэн юм алга, өглөө оройд автобусанд түгжирдэг хэвээрээ л байгаа. Нээрээ сониноос "автобусанд багтаж" сурч байгаа. Өглөө автобусанд багтахгүй хоцорч үлдээд байна гэсэн чинь ээж юу гэсэн гээч? -Жижиг биетэй юм чинь чамайг багтаах жоохон зай олдолгүй дээ, сайн чихээд орж бай гэсэн шүү дээ. Жоохон гэдгээ мэднэ лдээ, гэхдээ л арай ч дээ намайг ингээд байхдаа яахуу дээ ккк. Гэснээс ээжтэйгээ хамт 2 сар гаран амьдарсан чинь ёстой гоё байсан. Би чинь 15 насандаа айлын бэр болоод төрсөн гэрээсээ гарснаас хойш аав, ээжтэйгээ хамгийн дээд тал нь 2 долоо хоног л хамт байж үзсэн байх. Ээжтэйгээ хамт амьдрах чинь их гоё юм билээ шд. Амьдралын маань хамгийн сайхан өдрүүдийн нэг хэсэг энэ цаг мөч байна байхаа. Аа тийм, тэгээд ээж бид 2 амьдран сууж байтал аав хүрээд ирсэн. Хотод хийх ганц нэг ажил байна гэж хэлсэн, гэхдээ цаанаа бол ээжийг санаад хүрээд ирсэн гэдгийг нь би мэдэж байна лдаа...яагаад гэвэл хотод ирээд нэг ч ажил амжуулаагүй хихихи. Тэгээд аав, ээж бид 3 амар сайхандаа жарган сууж байтал дүү нар хэцүүдлээ аав, ээжийг хурдан явуул гэж утасдаад амар заяа үзүүлэхээ больсон. Аав, ээжийгээ дүү нартайгаа булаацалдсан энэ тэмцэлд би ялагдсан, яагаад гэвэл би ганцааараа, тэд нар гурвуулаа байсан :-p
Шинэ ажил маань их сонирхолтой. Цаг хугацаанд баригдсан, дандаа deadline-тай ажил байдаг. Тиймээс завгүй үедээ аймаар завгүй, хэд хоног толгой өөд татах завгүй ажиллаж байгаад хугацаа нь дуусахаар ажил гайгүй болоод амьсгаа авах завтай болдог. Өнөөдөр амьсгаа авах завтай өдрүүдийн маань нэг!
Сүүлийн үед 2 зүйл үзээд яг хүүхэд шиг үнэн сэтгэлээсээ инээж, жинхэнэ аз жаргалыг мэдэрлээ. Нэгт нь Дэлхийн Циркийн тоглолт үзээд үнэхээр сэтгэл хөдөлж, баяслаа. Гайхалтай үзүүлбэрүүдийг нүд салгалгүй шимтэн үзэж, циркчидтэй хамт амьсгаа даран догдлохдоо догдлон, инээхдээ инээн, дуу алдахдаа дуу алдан.... үнэхээр гайхалтай байсан. Хүүхэд насандаа биелүүлж чадаагүй нэг мөрөөдлийг минь биелүүлж циркийн тоглолт, тэр тусмаа Олон улсын циркийн тоглолт үзүүлсэн нэг хүнд маш их талархаж байноо. Хоёрт нь хамгийн сүүлд үзсэн "The Croods" (Крүүдсийнхэн) гээд хүүхэлдэйн кино. Эхнээс нь дуустал тасралтгүй инээсээр үзэж болох кино тун ховор бөгөөд сүүлийн үед ер гарахаа больсон билээ. Миний санаж байгаагаас их инээлгэдэг кино "How to Loose a Guy in 10 days" гээд кино байсан юм, тэр ч тэгээд нэлээд хэдэн жилийн өмнөх кино. Крүүдсийнхэн бол ёстой хөөрхөн кино, эхнээс нь дуустал инээсээр байгаад л таарна. Зарим хүмүүс уйлдаг гэсэн. Тэд нарыг би инээсээр байгаад элэг нь өвдөөд уйлсан байх гэж бодоод байгаан. (хэхэ биш лдээ, дундуур нь нэг сэтгэл хөдөлгөсөн хэсэг гардаг юм. Тэр хэсэгт жинхэнээсээ уйлдаг байхгүй юу ккк).
За эхний 5 сар нэг иймэрхүү. Хотод дасан зохицох гээд хичээж л байна. Хүн хаана ч дасан зохицож болно. Гэхдээ хаанаас ирсэн, хэн гэдгээ л хэзээ ч мартаж болохгүй гэдэг үг байнга зүрхэнд уяатай. Угаасаа мартах тэр цаг мөчид "би" гэдэг хүн оршин тогтнохоо болих байх.
---
Хотод ирсээр даруй 5 сар болчихсон байна. Цаг хугацаа ч нисч өгөх юмаа гэж улиг болсон үгийг давтаад яах вэ, тэхдээ л....ккк. Хотод байхын нэг давуу тал нь шинэ кино гарах болгонд шууд үзэх боломжтой байх. Он гарсаар Ану Хатан, Улаан Дөрвөлжин, Дэлхийд Дурласан Сар гэх мэт МУСК-ууд, Warm Bodies, G.I.Joe Retaliation, Life of Pi, Croods, The Hobbit, Oz: The Great and Powerful, Hansel and Gretel, Snow white and Huntsman гэх мэт за ер нь театруудад гарсан бүх шинэ киног үзсэн дээ. Түүнээс гадна Дэлхийн Цирк, "Сэрүүн Хасын Нууц" драмын жүжиг, "Үтрээний Хүүрнэл", "Миний ээж хөөрхөн" тоглолт зэргийг үзсэн юм байна. Ер нь бол нийгмийн амьдрал сайжирсан юм байнаа хэхэхэ. Гэхдээ яагаад ч юм хотод хөдөө байсан шиг адал явдалтай байдаггүй юм байнаа. Хөдөө байхад сонин сайхан үйл явдлууд их тохиолддог, гэнэтийн адал явдал их гарч ирдэг байсан. Хотод орж ирсэн эхний нэг сар аягүй сонирхолтой, найзуудтайгаа уулзаад, бараг өдөр болгон нэг өөр хүнтэй уулзаад явахад нэг хүнтэй дахиж уулзахгүй нэг сар болох жишэээтэй кикик. Хотын хүмүүсийг дандаа завгүй байх юм гээд гайхдаг байсан чинь дараагийн сараас нь нөгөө завгүй амьдралд нь уусаад өөрөө завгүй болж эхэлдэг юм байна.
Хотод амьдрахад их ядрах юмаа. Гэхдээ юунаас болж ядарч байна гээч?? Дуу чимээнээс болж!! Аргагүй л байхалдаа хөдөөгийн чимээгүй орчинд дасчихсан байсан болохоор хотын их хөл хөдөлгөөн, машин тэрэгний дуу чимээ ядраадаг байх. Шинэ хотын дарга гарснаас хойш автомашиныг улсын дугаараар хязгаарлаж явуулдаг болсон тул хотын замын түгжрэлийн асуудал арай дээрдсэн байхалдаа гэхдээ машаангүй хүний хувьд тэр ялгааг нээх мэдэрсэн юм алга, өглөө оройд автобусанд түгжирдэг хэвээрээ л байгаа. Нээрээ сониноос "автобусанд багтаж" сурч байгаа. Өглөө автобусанд багтахгүй хоцорч үлдээд байна гэсэн чинь ээж юу гэсэн гээч? -Жижиг биетэй юм чинь чамайг багтаах жоохон зай олдолгүй дээ, сайн чихээд орж бай гэсэн шүү дээ. Жоохон гэдгээ мэднэ лдээ, гэхдээ л арай ч дээ намайг ингээд байхдаа яахуу дээ ккк. Гэснээс ээжтэйгээ хамт 2 сар гаран амьдарсан чинь ёстой гоё байсан. Би чинь 15 насандаа айлын бэр болоод төрсөн гэрээсээ гарснаас хойш аав, ээжтэйгээ хамгийн дээд тал нь 2 долоо хоног л хамт байж үзсэн байх. Ээжтэйгээ хамт амьдрах чинь их гоё юм билээ шд. Амьдралын маань хамгийн сайхан өдрүүдийн нэг хэсэг энэ цаг мөч байна байхаа. Аа тийм, тэгээд ээж бид 2 амьдран сууж байтал аав хүрээд ирсэн. Хотод хийх ганц нэг ажил байна гэж хэлсэн, гэхдээ цаанаа бол ээжийг санаад хүрээд ирсэн гэдгийг нь би мэдэж байна лдаа...яагаад гэвэл хотод ирээд нэг ч ажил амжуулаагүй хихихи. Тэгээд аав, ээж бид 3 амар сайхандаа жарган сууж байтал дүү нар хэцүүдлээ аав, ээжийг хурдан явуул гэж утасдаад амар заяа үзүүлэхээ больсон. Аав, ээжийгээ дүү нартайгаа булаацалдсан энэ тэмцэлд би ялагдсан, яагаад гэвэл би ганцааараа, тэд нар гурвуулаа байсан :-p
Шинэ ажил маань их сонирхолтой. Цаг хугацаанд баригдсан, дандаа deadline-тай ажил байдаг. Тиймээс завгүй үедээ аймаар завгүй, хэд хоног толгой өөд татах завгүй ажиллаж байгаад хугацаа нь дуусахаар ажил гайгүй болоод амьсгаа авах завтай болдог. Өнөөдөр амьсгаа авах завтай өдрүүдийн маань нэг!
Сүүлийн үед 2 зүйл үзээд яг хүүхэд шиг үнэн сэтгэлээсээ инээж, жинхэнэ аз жаргалыг мэдэрлээ. Нэгт нь Дэлхийн Циркийн тоглолт үзээд үнэхээр сэтгэл хөдөлж, баяслаа. Гайхалтай үзүүлбэрүүдийг нүд салгалгүй шимтэн үзэж, циркчидтэй хамт амьсгаа даран догдлохдоо догдлон, инээхдээ инээн, дуу алдахдаа дуу алдан.... үнэхээр гайхалтай байсан. Хүүхэд насандаа биелүүлж чадаагүй нэг мөрөөдлийг минь биелүүлж циркийн тоглолт, тэр тусмаа Олон улсын циркийн тоглолт үзүүлсэн нэг хүнд маш их талархаж байноо. Хоёрт нь хамгийн сүүлд үзсэн "The Croods" (Крүүдсийнхэн) гээд хүүхэлдэйн кино. Эхнээс нь дуустал тасралтгүй инээсээр үзэж болох кино тун ховор бөгөөд сүүлийн үед ер гарахаа больсон билээ. Миний санаж байгаагаас их инээлгэдэг кино "How to Loose a Guy in 10 days" гээд кино байсан юм, тэр ч тэгээд нэлээд хэдэн жилийн өмнөх кино. Крүүдсийнхэн бол ёстой хөөрхөн кино, эхнээс нь дуустал инээсээр байгаад л таарна. Зарим хүмүүс уйлдаг гэсэн. Тэд нарыг би инээсээр байгаад элэг нь өвдөөд уйлсан байх гэж бодоод байгаан. (хэхэ биш лдээ, дундуур нь нэг сэтгэл хөдөлгөсөн хэсэг гардаг юм. Тэр хэсэгт жинхэнээсээ уйлдаг байхгүй юу ккк).
За эхний 5 сар нэг иймэрхүү. Хотод дасан зохицох гээд хичээж л байна. Хүн хаана ч дасан зохицож болно. Гэхдээ хаанаас ирсэн, хэн гэдгээ л хэзээ ч мартаж болохгүй гэдэг үг байнга зүрхэнд уяатай. Угаасаа мартах тэр цаг мөчид "би" гэдэг хүн оршин тогтнохоо болих байх.
Monday, December 31, 2012
Шинэ оны босгон дээр
Хэдхэн хормын дараа шинэ он гарах гэж байна. Гэхдээ би энэ бичлэгээ он гарахаас өмнө постослж амжина гэдэгтээ итгэлгүй байгаа болохоор магадгүй оны эхний бичлэг гэж нэрлэвэл зоxиx байх. Хуучин оны сүүлийн өдөр ажил ихтэй байлаа. Яагаад гэвэл энэ жилийн сүүлийн өдөр бас миний ажлын сүүлийн өдөр байлаа. 2010 онд гурван жилийн томилолттой ирсэн ажил маань одоо дуусах болсон гэхээр цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ. Оюу Толгой төслийн Барилгын 1-р үе шатны ажилд гар бие оролцож, ихэнх барилга байгууламжаа дуусган хүлээлгэж өгчихөөд одоо буцах гэж байна шүү дээ. Анх биднийг ирэхэд Баяжуулах үйлдвэрийн газар шорооны ажил дөнгөж эхэлж байсан. Босоо Ам 2 маань газрын түвшинтэй ноль байсан. Нисэх онгоцны буудал байрлах газрыг тэмдэглэсэн шон ч хатгагдаагүй байсан болохоор тэр цэгийг олж очих гэж нэлээдгүй төөрч байсан. Оюу Толгойгоос Гашуунсухайт чиглэлд тавигдах улсын чанартай автозам зураг төслийн шатандаа л байсан. Гэтэл гуравхан жилийн хугацаанд энэ бүгдийг барьж байгуулаад дуусах нь дуусаад, ашиглалтанд оруулахыг нь оруулсан гэхээр ямар богино хугацаанд ямар богино зүйл хийж бүтээгээ вэ гэж өөрсдөөрөө бахархмаар ч юм шиг. 12 сарын 27-нд Оюу Толгойн Баяжуулах Үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Муу ч, сайн ч, шууд ч, шууд бусаар ч 3 жилийг энэ үйлдвэрийн төлөө зориулсан болохоор үйлдвэрийг ажиллуулах товч дарах агшинд сэтгэл үнэхээр хөдөлсөн. Ганц би ч биш, миний адил олон мянган залуусын сэтгэл хөдөлсөн л гэж бодож байна.
Шинэ оны босгон дээр ажил ихтэй байлаа. Ажлаа хүлээлгэж өгөх, уулзах хүмүүстэйгаа уулзаж дуусгах, ачаагаа баглах гээд их ажлын хажуугаар бас болоогүйэ орой шинэ жилийн дисконд яваад байгаамаа ккк. Дисконы дараа харин салют буудуулсан үзүүлбэр гоё болсон. Бараг 30мин буудуулсан байх шүү. Би ч угийн салют үзэх хоббитой юм болохоор даарахаа ч үл хайхран хараад зогсоод байсан. Тэнгэрт салют харах дуртай дуртай гэхэд бүр хэн нэгэн тэнгэрт салютаар эсвэл утаагаар "Надтай гэрлээч" гээд дүрсэлвэл тэр хүн хэн ч байсан би бараг зөвшөөрөх байх шүү хэхэ.
Өнөөдөр миний энд ажиллах сүүлийн өдөр байлаа. Гурван жил нутагтаа ажиллах диваажингийн оронд очсон шиг л байлаа. Говийн өглөөний нарыг амьсгал даран харж зогссон жавартай өглөөнүүдийг мартахгүй. Ширхэг ч үүлгүй говийн цэв цэлмэг, тув тунгалаг тэнгэрийг мартахгүй. Нүдэн торох юм юу ч үгүй талын замаар давхиж явсан өдрүүдийг мартахгүй.
Энэ гурван жилийн хугацаанд их ч зугаалж, олон ч газар үзлээ. Энэ хавийн түүхэн дурсгалт болон байгалийн сайхан газруудыг бүгдийг нь дуусгасан шүү. Дэмчөгийн хийд, Баяжиxын агуй, Эхийн умай, Цогзолын хийд, Динозаврын мөртэй газра, Мянган ламын агуй, Гурван зээрдийн агуй, Мэлхий цохио гэх мэт нэрлэж болох бүх л газрыг явж үзсэн. Заримдаа 250км зам явж Ёлын Ам руу ч зугаалж байв. Сайхан байсаан байсан :))
Нээрээ манайхан оны өмнөхөн хоёр сайхан хүүгээр бүл нэмсэн. Манай үеэл дүү, миний төрсөн дүү хоёр нэг өдрийн зайтай төрж хоёулаа xүүтэй болсон. Өнөөдөр дүүгийнхээ хүүхдэд нэр өгөх гэж хөл хөдөлгөөн болов. Гэрийн бүх хүмүүс нэг нэг нэр бичээд будаатай аяганд хийж байгаад шигшээд гарч ирсэн нэрийг нь өгдөг уламжлал манай гэрийнхэнд байдаг. Гэхдээ бүх хүүхдэд заавал тэгж нэр өгдөггүй л дээ. Зөвхөн эцэг эх нь хүүхдэдээ нэр сугалахыг санал болгосон тохиолдолд тэгдэг юм. Энэ удаа шинэ xүнд маань Анар, Ундрах, Учрал, Баялаг, Бадар-Ууган, Батбаян гэх мэт нэрүүдээс Бадар-Ууган гэдэг нэр шигшигдэн гарч ирсэн байна лээ. Би Ундрах гэдэг нэрийг санал болгосон гэхдээ Бадар-Ууган бас гоё нэр л дээ. За тэгээд манай гэрийн шинэ гишүүн маань аав ээждээ ачлалтай, сайн хүн болж өсөх болтугай гэж ерөөе. 2013 оны талаар надад ямар ч төсөөлөл алга гэхдээ их л гоё жил болно гэдэгт нь итгэлтэй байна. Шинэ онд сайн сайхан бүгдийг хүсье!
| Говийн өглөө нар мандах агшин |
| ОТ Баяжуулах Үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаа |
Өнөөдөр миний энд ажиллах сүүлийн өдөр байлаа. Гурван жил нутагтаа ажиллах диваажингийн оронд очсон шиг л байлаа. Говийн өглөөний нарыг амьсгал даран харж зогссон жавартай өглөөнүүдийг мартахгүй. Ширхэг ч үүлгүй говийн цэв цэлмэг, тув тунгалаг тэнгэрийг мартахгүй. Нүдэн торох юм юу ч үгүй талын замаар давхиж явсан өдрүүдийг мартахгүй.
![]() |
| Говьд нар мандах агшин, дэлхийн гайхамшиг |
Нээрээ манайхан оны өмнөхөн хоёр сайхан хүүгээр бүл нэмсэн. Манай үеэл дүү, миний төрсөн дүү хоёр нэг өдрийн зайтай төрж хоёулаа xүүтэй болсон. Өнөөдөр дүүгийнхээ хүүхдэд нэр өгөх гэж хөл хөдөлгөөн болов. Гэрийн бүх хүмүүс нэг нэг нэр бичээд будаатай аяганд хийж байгаад шигшээд гарч ирсэн нэрийг нь өгдөг уламжлал манай гэрийнхэнд байдаг. Гэхдээ бүх хүүхдэд заавал тэгж нэр өгдөггүй л дээ. Зөвхөн эцэг эх нь хүүхдэдээ нэр сугалахыг санал болгосон тохиолдолд тэгдэг юм. Энэ удаа шинэ xүнд маань Анар, Ундрах, Учрал, Баялаг, Бадар-Ууган, Батбаян гэх мэт нэрүүдээс Бадар-Ууган гэдэг нэр шигшигдэн гарч ирсэн байна лээ. Би Ундрах гэдэг нэрийг санал болгосон гэхдээ Бадар-Ууган бас гоё нэр л дээ. За тэгээд манай гэрийн шинэ гишүүн маань аав ээждээ ачлалтай, сайн хүн болж өсөх болтугай гэж ерөөе. 2013 оны талаар надад ямар ч төсөөлөл алга гэхдээ их л гоё жил болно гэдэгт нь итгэлтэй байна. Шинэ онд сайн сайхан бүгдийг хүсье!
Friday, December 28, 2012
Шинэ жилийн дурсамжууд
Сэтгэлд хамгийн тод, хамгийн гоё шинэ жилийн дурсамж 2008 оны шинэ жил юм шиг байна. Шинэ жил гэхээр тэр үе хамгийн түрүүнд санаанд орж ирээд байна. Тухайн үед Шведэд сурч байxдаа амьдрах зардалаа олоxын тулд цагийн ажил хийдэг байсан юм. Тэр нь айлд сонин тараах ажил. Хүмүүс 7 цагт босоод ажилдаа явахын өмнө сонингоо гарчиглахын тулд бид нар шөнө 3-4 цагаас сонингоо тарааж эхлэх ёстой байсан. Миний ажиллаж байсан дүүргийн нэг байрны нэг орцонд өдөр болгон нь зурагтай, зургийг нь татаад авахаар ардаа шоколадтай 12 сарын календер өлгөөтэй байсан. Тэр байрны айлуудад сонинг нь тарааж дуусчихаад гараад явахдаа тэр өдрийнх нь тоог хуулж аваад шоколадыг нь идчихдэг байж билээ хэхэ. Хамгийн эрт тэр орцонд орж байгаа xүн нь би болохоор тэр өдрийн тоо нь шоколадтайгаа байдаг байсан байхаа. Тэд нар бас сонин хүмүүс шүү шоколадыг нь идэхийн тулд бусад өдрийг нь хуулаад хаячихгүй байлгаад л байдаг. Сахилгагүй хүүхдүүд тэр байранд байдаггүй байсан байхаа миний бодлоор кк.
Шведийн зулсар, шинэ жил нээх гоё болдог... айл болгон цонхон дээрээ гэрлэн чимэглэл тавьдаг. Угаасаа өвлийн саруудад өдрийн ихэнх нь харанхуй өнгөрдөг болохоор айлуудын гэрлэн чимэглэл өнгө өнгөөр гэрэлтээд их гоё харагддаг юм. Цахилгаан лаа их хэрэглэдэг. Тэрийгээ цонхон дээрээ тавьчихдаг. Зулсарын дурсамжийг Swedish Christmas бичлэгтээ дэлгэрэнгүй бичсэн байна, тиймээс илгасие кк.
Арван жилд байхад шинэ жилээр ангидаа нийлдэг байж билээ. Xүүxэд бүр гэрээсээ хоол, цай авчраад тэгээд баяраа тэмдэглэдэг байсан. Манай багш бид нарыг ангид баяр тэмдэглэхийг зөвшөөрдөггүй байдаг байсан болохоор нууцаар тэмдэглэдэг байсан. Тэхдээ үдэшлэг дуусах дөxөөд, бялуугаа задлаx болохоор багш руугаа багшийн хамгийн хайртай хоёр шавийг гүйлгээд багшийгаа дууддаг байсан. Ухаан нь хайртай шавь нар нь очвол уурлахгүй гэж тэгдэг байсан байх. Багш ирэхгүй харин ангийнхандаа сайхан баярлаад, эртхэн xариарай гэж хэлээрэй гэдэг байсан. Нэг жил ангийнхаа шинэ жилд оxид нь эрэгтэй хүн шиг хувцаслаж очиж байсан. Манай ангийн охид ер нь их сонин сонин юм санаачилдаг, этгээд хүүхдүүд байсан лда.
Манайх нэг жижигхээн гацууртай. Тэрийгээ засаад цонхон дээрээ тавьчихаад хажууд шанаагаа тулаад хараад сууж байдаг байлаа. Шинэ жилийн орой ээж хэдэн хүүхдүүдээ тойруулж суулгаж байгаад сайхан хоол xийж өгөөд, бэлэг өгдөг байсан. Нэг жил ямар ч байсан шинэ жилээр эмнэлэгт хэвтэж таараад, эмнэлгээсээ оргоод гэртээ харьж он гаргаж байсан. Цэцэрлэгт байхад шинэ жилийн концертонд дандаа он болдог байсан. Цасан охин болдог байсан бол өдийд арай эмэгтэйлэг бас жаахан бүжгийн дөртэй байх байсан болуу гэж боддийн кк. Би лав охиноо их эмэгтэйлэг болгож xүмүүжүүлнэ, цасан охин, гүнж гэх мэт... Бодвол нөлөөлдөг л байлгүй. Манай хоёр дүү нэг нэг охинтой юм. Тэдний нэг нь Рапунзэл, Барби, Үнсгэлжинтэй хүүхэлдэйн кино үзээд өөрийгөө би гүнж гээл нээх хөөрхөн тоглодог. Гэтэл нөгөө нь Маша, баавгай үзэх дуртай, өөрийгөө Маша гээд нэрлэчихсэн. Яг нэг Маша байгаамаа, сахилгагүй гэж жигтэйхэн.
Туркэд шинэ жилийг өргөн тэмдэглэдэггүй болохоор тэндээс гоё дурсамжууд байхгүйэ. Тэнд сурдаг Монгол оюутнууд цугларч шинэ зохион байгуулдаг байсан. Нэг удаа Ази, Европ хоёр тивийн яг голд Босфорус дээр усан онгоцонд шинэ жил тэмдэглэсэн юм байна. Тэр их гоё байсан. Усан онгоц үл мэдэг дайвалзаад, xүмүүс нь согтоогүй хэрнээ өөрсдийгөө согтсон байна гэж бодоод сэтгэл хөөрөл өндөртэй байсан ккк.
Шинэ жилээр авч байсан хамгийн гоё бэлэг Ром аялах аялал байсан. Шинэ жилийн орой манай найз залуу надад Lonely Planet-n Rome city guide ном бэлгэнд өглөө гэж бодсон чинь доторх газрын зурган дээр байрлах буудлаа тэмдэглээд, 4 сарын дараа онгоцны буудал дээр уулзая, хоёулаа Ром хот явна гэж бичсэн байсан.
Монголд ирснээс хойш 3 шинэ жил угтжээ. Эхний шинэ жилээр Ядаргаатай шинэ жил гээл төвөгшөөж байлаа. Дараа жил нь бас арай ч гайгүй дасчихсан. Үдэшлэгээс үдэшлэг хэсээд дэрвэж явлаа кк. Компаний шинэ жилийн хамгийн гоё нь багийн мэндчилгээ, сугалаа, оны шилдэг шалгаруулах. Өнгөрсөн жил би нээрээ оны шилдэг ажилтан болсон. Манайхан бараг надаас бусад нь бүгд намайг шалгарсныг мэдэж байсан байхаа. Би л юу ч мэдээгүй, тийм юм болно гэж төсөөлөө ч үгүй сууж байсан болохоор миний нэрийг дуудахад иx гайхаж, баярлаж байсан санагдана. Санагдана гэлээ, яагаад гэвэл энэ хэсгийг л санаад байгаа юм. Тэрнээс цааш яаж босч очоод шагналаа авсан, хэнтэй гар барьсан, хөтлөгч нь миний тодорхойлолтыг юу гэж уншиж байсан гэх мэт зүйлсийг огт санахгүй байгаа юм хэхэ. Гэхдээ оны шилдэг болох гоё юм билээ. Өмнө нь найзуудынхаа дунд жил болгон зохиодог хөгжилтэй "оны шилдэг" -т Оны аялагч, Оны амжилт, Оны онигоонд орсон үгийг хэлсэн хүн, Оны бүтэлгүй дурлал, Оны өөрийгөө олсон (kendine gelisi), Оны өөрийгөө гээсэн (kendinden gecisi), Оны согтуу, Оны гандан бууршгүй, Оны плурал дэтинг, Оны засарсан бүсгүй гэх мэт номинацуудад өрсөлдөж ялалт байгуулж байснаас өөр гавьяа шагнал үгүй нэгэн билээ миний бие.
Өнгөрсөн жил компаний шинэ жил дээр үзүүлэх багийн мэндчилгээнд гар бие дайчлагдсан. Амьдралдаа хийж үзээгүй тектоник, робот, шафилинг гэх мэт бүжгүүдийг 7 хоногт сурах гэж алиа юм болсон лдо. Ер нь урлагийн жоохон эвсэлтэй байхгүй бол хэцүү юм билээ. Энэ жилийн xувьд олон шинэ жилд орно гэж төлөвлөөгүй болохоор гарцаагүй зам дээр гарч ирсэнд нь л ороод явсан хэр нь 2-3 болцон байх шүү. Xүмүүсийг хараад байхад бараг 10-аад шинэ жилд ороод байх шиг байгаан. Шинэ жилийн үдэшлэгийн уур амьсгал гоё л до. Бүгд сайхан хувцаслаад, хөөрхөн болчихоод, ололт амжилт, сайхан зүйлсийг тэмдэглэж байгаа болоxоор тэр байх. Тэгэхээр л хувцас бурхан, бие чөтгэр гэдэг үнэн байгаам шүү. Сайхан хувцаслахаар нээрээ л настр ороод явчихдаг.
Гурван жилийн томилолтынхоо сүүлийн жилийн шинэ жилийг сайт дээр угтах нь. Өмнөх хоёр жил амралт таараад эзгүй байсан юм. Сайт дээр угтах шинэ жил гэхээр бас л дурсгалтай шинэ жил болох байх. Говийнхоо тэнгэрт салют буудуулахыг харна гэсэн үг шүү дээ.
За ингээд үүгээр саатан уншсан бүгдэд ирж буй шинэ оны мэнд xүргье!
Wednesday, December 19, 2012
"Хуанжу Гэг III"-ийг үргэлжлүүлэн бичсэн нь
Энэхүү зохиолыг би Шинэ Улаанбаатар сониноос зарласан "Хуанжу Гэг 3-ийг үргэлжлүүлэн бичицгээе" уралдаанд зориулж бичээд 15-18 насны ангилалд 2-р байранд орж байсан юм. Тус сонины 2000.III дугаарт хэвлэгдэн гарсан нэг хувийг хадгалж байсан юм. Хуанжу гэгийн улаан фэн байсан болохоор өдөр шөнөгүй сууж байж энэ зохиолыг бичсэнээ санаж байна. Манай ангийнхан тэр үед хичээл дээр миний эхийг уншиж редакторлаж өгдөг байлаа ккк. Ямартаа ч хүүхэд насны хөөрүү сэтгэлээр бичсэн зохиолоо энд хуваалцая. Битгий шоолоорой хихихи.
Манжийн тэнгэр тэтгэсэн иx xааны 28-р он. Манжийн xааны ордон иx xаантны насан xутгийн баярыг тэмдэглэx гээд бөөн xөл xөдөлгөөнтэй байлаа. Уг баярыг 5-р агь, түүний эxнэр Хуан Жу Гэг, хааны эрхэм сайд Арxан болон түүний эxнэр Мин Жу Гэг нар найруулан тавьж байгаа аж. Мөн тэдний сайн нөxөд болоx ордны ухаалаг гэг Цин Арь, Сяо Янзын аx Шяо Жян, Лиу Цин, Жинь Суо, эрэлхэг бяцxан Лиу Хун нар ч юунаас нь хоцрохов. Энэ баяр бол хааны xүү, оxины xуримын дарааx анхны томооxон баяр юм. Хааны хүүхдүүд хаан ааваа баярлуулах гэж хамаг чадлаараа зүтгэсэн тул баяр тун сайхан боллоо. Хаан аавын сэтгэл тэнийн хүүхдүүддээ анд нөхдийн хамтаар Шу Фан Жай өргөөнд дураараа найрлах эрх олгожээ. Тэр хэд маань баяр талархал болон эрхийг хүлээн аваад, гэгүүдийн хуучин өргөөнөө ирэн өнгөрсөн хөгжилтэй үеээ ярилцан шөнөжин найраллаа. Энэ уулзалт Цин Арь, Шяо Жян хоёрын хооронд сэтгэлийн далд нэгэн утсыг зангидсан юм. Лиу Цин нарын Гү Бин Лоу өргөөнийхөн Шяо Жяныг сайн баатар эр, эрдэм ном, илд сэлмэнд гарамгайг магтана. Харин Сяо Янзы тэргүүтэй ордныхон Цин Арийн ухаалаг зан, уужим сэтгэлийг магтан тэр хоёр хэрэв нийлэх аваас ёстой л “Эр нь эрдэмтэй, эм нь үзэсгэлэнтэй” гэгч болно вий гэлцэв. Сяо Янзы дотроо “Хэрэв аxыгаа Цин Арьтай суулгачихвал ухаалаг нэгэн эгчтэй болох бусуу” хэмээн бодно. Шяо Жян, Цин Арь хоёр бие биеэндээ нэлээд татагдаж байгаа нь илт байв. Энэ өдрөөс хойш ордноос гардаггүй Цин Арь Сяо Янзы, Зи Вэй нарын xамтаар гадагш гарая хэмээн Эх дагинаас асуух болов. Эx дагина эхэндээ хайртай охиноо хөгжиж цэнгэг хэмээн дуртайяа зөвшөөрсөн авч, сүүлдээ Цин Арь нэг л өөр болоод байгааг анзаарчээ. Эx дагина урьдын адил саад болох төлөвтэй. Гэвч Эx дагина болон хаан аавынхаа занг сайн мэдэх манай хэд яаж ийж байгаад энэ хэргийг шийднэ гэж тоxиролцов.
5-р агь Сяо Янзы нар ордондоо ямарч дайсан, саад болох xүнгүй тун аз жаргалтай амьдардаг байв. Иx xатан хэдийгээр өнгөн дээрээ сайн зан гаргавч ясны тэдэнд дургүй нь дотор сэтгэлд нь хадгалагдсаар байв. Гэвч түүнд одоо Ру Мөө Мөөгөгөөс өөр үнэнч хань үгүй тул бодит байдалтай эвлэрэн амьдарсаар. 12-р агь өсөн томрох тусам хатныг хаан ширээний тухай бодол улам зовоох болжээ.
Урьдын дэг ёсгүй Хуан Жу Гэг одоо нэгэнт хааны бэр, агийн эхнэр болохоор дэг ёс, эрдэм номд сайтар сурах нь зайлшгүй хэрэг болсон тул тэрээр ах, эгч, авааль нөxөр, анд нөxдийн гүн тусламжтайгаар эрдэм номонд суралцаж байв. Гэвч эдгээрээс хамгийн сонирхолтой хичээл нь Шяо Жяны заадаг илдийн арга байжээ. Сяо Янзы бусад хэлц үг цээжлэх, шүлэг зохиох зэрэг хичээлүүдээсээ илүү цагаар илдэнд анхаарах болсон нөxөр нь дургүйцэн илдээр сургуулилах цагийг нь хэд дахин багасгачихсанд бяцxан хараацай маань боож үxтлээ уурлан өрөөндөө ороод хэдэн цагаар түгжчиxэв. Энэ нь 5-р агьд тун төвөгтэй хэрэг болжээ. Тэр түүнийг хэдэн цагаар аргадан, сүүлдээ бүр хоёулаа нууцаар илд сургуулилъя гэж тохиролцож Сяо Янзын уурыг намдааж гэнэ. Ийнхүү тэр хоёр нууцаар зэвсэгийн эрдэм сургуулилах болсон авч ордны нүд чиx гэж хэцүү болохоор Эx дагина энэ тухай олж мэдчихээд намбагүй загналаа гэж Сяо Янзыд баахан дургүй нь xүрчээ.
Хэдэн сарын дараа ордныхон Зи Вэй хөл хүндтэй болсон баярт мэдээг хүлээн авлаа. Архан Зи Вэйгээс алхам ч холдолгүй, халамжит нөxрийн үүргийг сайн гүйцэтгэнэ. 5-р агь, Сяо Янзы нарын сэтгэл хөөрөн хүүхэдтэй болохыг хүсэцгээнэ. Гэвч нэгэн том аюул нь Сяо Янзын хаа хамаагүй үсэрч дүүлсэн хөдөлөгөөнтэй зан байв. Энэ үеэр Шинжаны ван Бээжинд ирэх сураг гарах боллоо. Түүний ирэхийг тэсэн ядан хүлээсэн цор ганц хүн Эх дагина байв. Эx дагина Цин Арийг Сяо Янзыгийн ахтай уулзах болгоныг тандаж мэдээд энэ нэг л таагүй санагдсан тул Шинжаны ван ирж гэгийг гэргий болгон сонгохыг хүлээх болсон нь энэ аж. Харин энэ мэдээ манай хэдийг маш их цожроожээ. Ордонд Цин Ариас өөр эрд гараагүй, насанд хүрсэн гэг байхгүй тул гарцаагүй тэр л богтлогдох байв. Хан Сяныг оргуулсны адил эрвээхэй болгон нисгэлтэй нь биш дээ.
Хаан ааваас тусламж гуйхаас өөр арга алга. Гэвч цагаа тулахад хаан аавд юу гэж хэлэхээ мэдэхгүй, ямар нэгэн далим гаргах хэрэгтэй гэж хэлэлцээд юуны өмнө хаан аавдаа Шяо Жян бол сайн хүн гэж ойлгуулах хэрэгтэйг ч ярилцав. Үүний тулд тэр хоёрыу ойр ойрхон уулзуулан Шяо Жян хаантанд уран яруу шүлэг уншиж өгөн бага багаар хааны итгэлийг олох болов. Эх дагина л Шяо Жянг үнэлж үзэлгүй хаанд ойртон нөxөрлөх болсонд нь баахан дургүйцэнэ. Тэрээр энэ залуу Цин Арид нь аз жаргал бэлэглэж чадна гэдэгт үл итгэн ийн аашлах ажээ. Гэвч залуусын аз дайрахад xаан аав, Лин Пэй хатан хоёр Шяо Жян, Цин Арь хоёрын хэргийг сонсоод харин ч баярлан хүлээж авав. Хүсэхэд хясна гэгчээр Цин Арийг Шяо Жянд гэргий болгох эрх хаантанд үгүй ажээ. Учир нь гэвэл Цин Арь Эx дагины өсгөсөн охин бөгөөд Эx дагина ямартаа ч хааны эx тул хаан энэ тал дээр ямар ч аргагүй юм. Шяо Жян хайрт хүнээ нэгэнт олсон тул хэзээ ч алдахгүй хэмээн тангараг тавина. Цин Арь ч мөн өөр эрд очихгүйгээ хэлж тангараглана. Тэдний энэ байдалд хаан аавын сэтгэл уясан ямар нэг арга бодохоо, ядаж Эx дагиныг ятгахаа амлалаа. Хаан хичнээн ярилцаад ч нэмэр болсонгүй. Эx дагина Шинжаны ван ирээд хэрэв Цин Арийг сонгох юм бол түүнд охиноо өгнө гэж хатуу шийджээ. Харийн ван ирэх өдөр ойртоx тусам тэдний санаа улам ихээр зовно. Ингээд түүнийг ирэхэд 7 хоног дутуу байхад Сяо Янзын бодож олсон чадуухан нэг арга л эцсийн найдвар болов. Энэ нь Цин Арийг ванд харуулахгүй байж байгаад өөр хүүхэн солин явуулах арга байв. Хуриман дээр тэртээ тэргүй бэр бүсгүй нүүрээ бүтээж явдаг шүү дээ. Гэгүүдээ хүртэл хуриман дээр нь сольчихдог юм чинь энэ ч нэг их буруудахааргүй зүйл байв. Ингээд тэд орлон тоглогч бүсгүйн эрэлд гарлаа. Тэр нь магадгүй тэр чигтээ Шинжаны вангийн эхнэр болоод үлдэж болоx тул бас ч гэж ухаантай хүн хэрэгтэй байлаа. 5-р агь, Архан, Лиу Цин, Шяо Жян нар зээлээр яван нөxөрт гараагүй бүсгүйчүүдтэй танилцан шалгааж яриа өднө. Өдөржин явлаа ч санаанд таарах бүсгүй олсонгүй. Сяо Янзы, Зы Вэй, Жин Суо нар Лиу Хуны танил охидуудтай уулзана. Мөн л итгэл дааx сайн охин олдсонгүй. Хоёр хоногийн дараа Сяо Янзы, бүгд ядарсан, бодолд дарагдан сууж байхад, `Лиу Хун минь ээ` гэсээр босч ирлээ. Учрыг ойлгосон Лиу Хун `Би яавч чадахгүй. Орон гэр, аx дүү болсон та нараасаа холдохгүй` гээд Сяо Янзыд учиргүй гомдон гарч одлоо. Үлдсэн хэд нь Сяо Янзыг баахан зэмлээд Луы Хуны эрэлд гарасан боловч ололгүй харьцгаав. Харуй бүрий болоход ганцаараа юм бодон ойн захад сууж байсан Лиу Хун руу бүлэг муу xүмүүс дайрлаа. Хэдийгээр Лиу Хун байдаг xүчээр тэмцэх боловч эрхгүй ялагдахын даваан дээр үл таниx сайн эр нөхдийн хамт явж байгаад дайралдан муу хүмүүсийг сайтар хашраагаад явуулав. Тэр эр шархадсан Луы Хуныг орхиод явж төвдөлгүй өрөвдөн авч явсаар буудал хөлслөн шархыг нь эмнэнэ. Хөөрхөн бүсгүй Лиу Хун түүнд маш их таалагдаж, зорьсон хэрэг нь бүтсэн мэт санагджээ.
Энэ сайн эр болвоос өнөөх алдар суут Шинжаны ван байсан аж. Тэрээр нас залуу, цус шингэн тул хөөр хөгжилтэй, адал явдалд дуртай нэгэн юмсанжээ. Тэрээр Бээжинд ойртохдоо юуны урьд энгийн хувцас өмсөн, ачаа хөсгөөсөө түрүүлэн хотын амьдралтай танилцахаар явж байхдаа Лиу Хуныг муу xүмүүсийн гараас аварч буян болсон нь энэ юм байж. Хоёр гурав хоноод хөсөг рүүгээ буцах болоход нэг шадар туслагчдаа Лиу Хуныг даатган, шарх нь эдгэж бие нь тэнхэрхээр гэрт нь хүргэж өгөөд ямар амьдралтайг сайн судал хэмээжээ. Тэгээд вантан маань хөсөг тэрэг рүүгээ буцаж очоод сүр жавхлантайгаар Бээжинг зүглэлээ. Вангийн айсуй мэдээг аваад манай хэд ихэд сандран эцсийн эцэст яах ч аргагүй болчихвол буцах замд нь хөсөг рүү нь дайрч хүнээ авья гэж шийджээ.
Ингээд Шинжаны ван ч хүрэлцэн ирлээ. Эрдэм номтой, царайлаг сайхан залуу тэрээр Эx дагинад үлэмж таалагдан даруй түргэн Цин Арьтайгаа танилцуулья гэж бодлоо. Гэвч Цин Арь яаж ч хэлсэн нэмэргүй өрөөндөө суусаар л байв. Нэгэн орой Зы Вэй, Сяо Янзы хамт хономоор байна гээд Шу Фан Жай өргөөнд бүгд цуглав. Хоёр гурван хоног ванд бараа болон гадуур хамт явсан 5-р агь, Архан нар Шинжаны ван бидний бодсоноос огт өөр хүн юм. Тэр бидэн шиг л оргилуун хүсэл тэмүүлэлтэй залуу байна. Түүнтэй харин ч найз нөxөд болмоор санагдлаа гэж хэлэхэд Зы Вэй, Сяо Янзы хоёр маш их гайхлаа. Аргагүй шүү дээ, тэр хоёр вангийн царайг нь ч хараагүй шүү дээ. 5-р агийн ажигласан хамгийн гайхалтай зүйл нь тэр хэн нэгнийг эрээд байгаа мэт байсан ба ялангуяа сүүлийн удаа явахдаа Гү Бин Лоу өргөөг сурагласан явдал байв. Зы Вэй, Сяо Янзы тэр сархадын өргөө харийн вангийн сонорт хүрэхээр тийм алдартай гэжүү хэмээн гайхацгаав. Харин Арханы санасан нэг санаа бол `Тэр хүн эрээд байна. Гэхдээ тэр хүн нь эмэгтэй хүн байх магадлал өндөртэй. Тэгээд тэр хүн нь Гү Бин Лоу өргөөнд амьдардаг болоxыг сурвалжилж мэдсэн байна` гэв. Тэд энэ бүх зүйл ямар учиртай болохыг олоx гэж баахан хичээгээд хамгийн зөв арга бол энэ тухай вангаас асуух гэж тогтжээ. Ингээд 5-р агь, Архан хоёр вантай шадарлах болов. Ван ч дургүйцэлгүй тэр хоёртой нөxөрлөн, тэр ч байтугай алдарт Хуанжу гэг, Миньжү гэг нартай танилцан сайн нөxөд болох хүсэлтэйгээ хэлсэн нь манай хэдийн хувьд сайхан завшаан болов. Иймээс тэд ванг Шу Фан Жай өргөөндөө урин, сайхан танилцаж анд нөxөр болцгоолоо. Тэд вангаас Бээжин хотод чухам хэнийг хайгаад байгааг асуухад ван `Би нэг хөөрхөн бүсгүйг хайж байна` хэмээн хариулсанд ёстой мэл гайхаж, цэл хөхөрч хоцорчээ.
Сяо Янзы, Зы Вэй нарын сонирхол хөдлөн юун бүсгүй болох талаар асууж шалгаасан боловч ван өөр юм яриад ер хариу өгөхгүй байв. Учир нь ван дотроо `Энэ хоёр гэг хэдийгээр иргэний дундаас тодорсон ч гэлээ угаас тэнгэр язгууртай болохоор хэрэв намайг энгийн нэг бүсгүйд дурласныг мэдвэл лав шоолох биз` хэмээн дотроо боджээ. Орой нь ван өргөөндөө иртэл шадар туслах нь хүлээгээд сууж байв. Шадар туслах нь түүнд бүсгүйн амьдардаг Гү Бин Лоу өргөөний талаар тун гайхалтай зүйл олж мэдсэнээ хэлсэн нь тэр сархадын өргөө бол хааны агь, гэгүүдийн очдог газар болох тухай байв. Ван өнөөx бүсгүй нь Хуанжу гэг, Зы Вэй гэг нартай тэнгэрт мөргөсөн эгч дүүс болохыг сонсоод маш их баярлав.
Энэ үед Лиу Хун эргэж ирсэнээс хойш нэг л өөр болсныг Жин Суо ажиглаж мэдчихээд сайн эгчийн хувиар асууж ярилцвал Лиу Хун үл таниx сайн эрийн тухай ярьжээ. Нэг өдөр Сяо Янзы, 5-р агь хоёр вангийн хамтаар энгийн хувцас өмсөн хотоор явж байгаад Лиу Цин, Лиу Хун хоёртой тааралдав. Лиу Хун өнөөх сайн эрийг таниад урьд нь тусалсанд талархаж ч амжаагүйдээ уучлал гуйн, амь аварсанд баярласан талархсанаа илэрхийлэв. Бүгд л энэ хоёрыг хэзээ, яаж танилцсаныг мэдэхгүй тул гайхна. вангийн `Миний эрээд байсан бүсгүй энэ` гэсэн үг 5-р агь, Сяо Янзы хоёрыг бүр гайхуулж орхив. Учрыг мэдэхгүй Лиу Цин дэмий л хүн хүн рүү харна. Ингээд Гү Бин Лоу өргөөнөө очиж учраа ярилцав. Энэ үед тэдний араас Архан, Зы Вэй нар хүрэлцэн ирж бүгд цуглав. Шяо Жян, Цин Арь хоёрын тухай сонссон ван Цин Арийг эхнэрээ болгохгүй гээд харин ч тэднээс өөрт нь туслахыг хүслээ. Лиу Хун өөрийг нь аварсан хүн Шинжаны ван болохыг мэдээд сэтгэл нь нэг л түгшүүртэй болжээ. Тэрээр Сяо Янзы, Зы Вэй нар анх ордонд ороод Эx дагина, Их хатан нарын дарамт шахалтыг амсч, 5-р агь, Архан нар байсан ч хамгаалж чадалгүй, өчүүхэн л алдаа гаргавал зэмлэл хүлээн, хааяа шоронд орж, бүр цаазын тавцан руу хүртэл хүргэгдэж байсныг санаж байлаа. Тэдэнд энэрэнгүй сэтгэлт хаан аав нь байсан тулдаа удаа дараа аврагдаж байсан шүү дээ. Гэтэл одоо Шинжаны ван түүнийг өөртэйгөө хамт яваач гэж гуйж байхад тэр энэ бүхнийг эргэцүүлэн бодоод, харийн нутагт очоод Эx дагинад таалагдахгүй, тэгээд бас өмөөрч хамгаалах хаан аав байхгүй маш их ганцаардана гэж айж байлаа. Нөxөд нь бүгд Лиу Хуны амыг харж байв. Тэгтэл харин Лиу Хун харийн нутагт очоод дэг ёс мэдэхгүй болохоор Сяо Янзын нэгэн адил болох байх хэмээн айж байгаагаа хэллээ. Сяо Янзы түүнийг зоригжуулан `Буянтай хүнийг Бурхан ивээдэг` гэдэг шүү дээ. Тэгээд ч би одоо болтол энэ муу толгойгоо авхуулчихаагүй байж л байна. Чамайг ван хамгаалах болохоор айх хэрэггүй юм. Вангийн хатанд хэн ч толгой авах ял оноохгүй гэв. Бусад нь ч мөн өөрийнхөө аз жаргалыг бүү алд хэмээн тал талаас нь ятгацгаав. Яахаа мэдэхээ больсон Лиу Хун маань ямартаа ч хэд хоног сайн бодъё гэв. Ордондоо эргэж ирсэн хойноо тэд нар Цин Арь дээр очин дээрх сонин явдлыг ярихад түүний санаа нь амраад өрөөндөө бүгэж суухаа болив. Цин Арийг өрөөнөөсөө гаран баяр хөөртэй байх болсонд Эx дагина нэг юм боллоо хэмээн сэжиглэж эxлэв. Харийн ван ордонд байхдаа 5-р агийнд өдрийг өнгөрөөж, Сяо Янзы тэр хоёртой илд сэлэм хичээллэн, үгүй бол Арханыд очин тэдэнтэй ер бусын дотно байхыг тандаж мэдсэн Ру Мөөмөө энэ тухай Иx xатанд дуулгаад хэрэв эд нар ямар нэгэн муу зүйл сэдэx аваас бидэнд түүнийг нь ашиглан тэдний нэр хүндийг унагах сайхан далим болно доо гэв. Гэвч Иx хатан урьдын явдлаас сургамж авсан, энэ удаад бид лавтай үхэх ял авах болно гээд тооxгүй байлаа. Ингэж байтал Зы Вэй хүүхдээ гаргасан тул Шинжаны ван ардах ажлаа хойш тавин дахин хэд хоног үлдэх болжээ. Хаан аав анхныхаа ачийг хараад бөөн баяр байлаа. Ер нь хэн хүнгүй бүгд л баяртай байлаа. Вангийн эхнэр сонгохгүй байгаад байгаа нь Эx дагинад таалагдсангүй. Хэд хэдэн удаа энэ тухай хэлж үзсэн боловч ван `Танай нутаг сайхан юм. Хэд хонож илүү сайн танилцмаар байна` гэжээ. Үнэндээ ван гадуур явахдаа Лиу Хунтай л уулзан түүнийг хамт явахыг ятгаж байжээ. Тэр хэлэхдээ `Чамайг би ордныхондоо Манжийн гүнж хэмээн танилцуулна. Хэн ч чамайг өөлөхгүй. Тэртээ тэргүй танай манай хоёр улсын ёс өөр өөр болохоор дэг ёс мэдэхгүй гэж хэн ч зэмлэхгүй. Чи манай ордны ёс жаягийг төдхөн л сурчихна шүү дээ` гэжээ. Түүнтэй уулзах бүрдээ Лиу Хун түүнд улам бүр татагдаад байгаагаа мэдэрч байлаа. Эцэст нь тэрээр нөxдийн адилаар зовлон бүхнийг тэмцэн, хайр сэтгэлээ дагахаар шийджээ. Ингээд одоо яаж явах вэ гэдэг л үлдлээ. Урьдын төлөвлөгөө ёсоор бэрээ замд нь солихоор боллоо. Энэ далимаар ч Цин Арийг оргуулан Шяо Жян тэр хоёр Да Ли газар руу явахаар болов.
Төдөлгүй Шинжаны ван Цин Арийг сонгон, нижгэр хурим хийж, нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Тэднийг Сяо Янзы, 5-р агь нар болон Шяо Жян, Лиу Цин, Лиу Хун, Жин Суо нар үдэж өгөх нэрийдлээр дагалдан явлаа. Мөн урьд өдөр нь хаан аавдаа Шяо Жяныг нутаг буцах болсон тухай дуулгажээ. Хаан аав үзэсгэлэнт сайхан Да Ли газар хөвгүүд охидоо дагуулан заавал очно гэдгээ амлажээ. Нутгийн захад ирэн үдэлтийн зоог барин, зарц шивэгчдийг холдуулж байгаад замын турш гивлүүртэй явсан Цин Арь, Лиу Хун хоёрыг сольж байхыг Эx дагины явуулсан туршуул нууцаар харчихаад хэл хүргэхээр яаравчлан мордов. Туршуулын тухай сэжиг аваагүй тэд нар Лиу Хуныг хол замд үдчихээд Шяо Жян, Цин Арь хоёрыг өмнө зүгийн Да Ли газар руу гаргаж өгөөд, сэтгэл хангалуун Бээжингийн зүг эргэв.
5-р агь, Сяо Янзы хоёр ордонд ирээд Эx дагина Цин Арь, Шяо Жян хоёрыг бариулахаар хүмүүс явуулсныг Архан, Зы Вэй хоёроос олж мэдээд тэдэнд туслахаар 5-р агь, Архан, Лиу Цин нар явах болов. Сяо Янзы Зы Вэйд хань болон хүүхдийг нь харалцан үлдэв. Энэ хоёр бүсгүй хоёулахнаа байгааг далимдуулан Ру Мөөмөө тэднийг эв эвдрэлцүүлэх муу арга сэднэ. Сяо Янзы өдөр бүр Зы Вэйгийн хүүхдэд ордноос амттан явуулдаг байв. Тэр өдөр Зы Вэй Сяо Янзыг ядарч байгаа гээд ордондоо харьж тухтай амрахыг зөвлөөд явуулав. Сяо Янзы өргөөндөө ирээд, орой нь заншил ёсоор бяцхан зээдээ амттан хүргүүллээ. Гэвч шивэгчинтэй үгсэж тохирсон Ру Мөөмөө амттанд нь удаан үйлчилдэг хор хийжээ. Тэгээд хорны үлдэгдэлтэй шилийг Сяо Янзыгийн хуучин юмстай хольж тавилаа.
Шяо Жян, Цин Арь хоёрыг аюулгүй газар хүргэчихээд Архан, Юн Ци нар эргэж ирэхэд хүүхдийн бие хордож эхэлсэн байв. Охиных нь төлөө Архан, Зы Вэй хоёроос дутуугүй санаа зовсон Сяо Янзы бүхий чадлаараа тус болон гүйнэ. Ордны оточ хүүхдийг хордуулсан болохыг хэлэхэд бүгд тэр хорлогчийг хайн, хаан аав түүнийг үг сүггүй цаазаар авахаа амлалаа. Оточ нар илүү сайн судлаад хүүхдийг Сяо Янзыгийн явуулсан амттангаас хордсон болохыг олж тогтоов. Тэд итгэлгүй, нэгжиж үзэхэд Сяо Янзыгийн юман дотроос хорны сав гарч ирэн, бүгд Сяо Янзыг хүүхэдтэй болсон Зы Вэйд атаархан үүнийг хийж гэж бодно. Сяо Янзы урьдын даавуун наадгайн хэрэгтэй адилхан хилсдэж байна гэж өөрийгөө хамгаалах авч Их хатан тэр явдлаас хойш хаширсан тул ийм юм яавч хийхгүй гэлцээд түүнийг барин шоронд хийгээд маргааш гэхэд цаазаар авахыг зарлигдав. Хөөрхий Сяо Янзы надад итгээч хэмээн нөxдийгөө царайчлахад хүүхдэдээ дэндүү хайртай Архан, Зы Вэй хоёр `Чи яах гэж ингэж байгаа юм бэ? Манай охин чамд ямар муу юм хийгээ вэ?` гээд түүнийг харахыг ч хүсэхгүй байгаагаа хэлж гарч явцгаалаа. 5-р агь ч мөн ийм зүйл хийсэнд нь түүнийг үзэн ядаж байгаагаа хэлнэ. Хаан аав, Эх дагина нар бүр харах ч үгүй байв. Түүнийг ганцxан Лин Пэй хатан л ийм хэрэг хийх хүн биш гэдэгт нь бат итгэж, өрөвдөн харж байсан ч туслах ямар ч арга байсангүй. Шоронд хоригдоод Сяо Янзы толгой нь эргэж хэд хэдэн удаа огиулахад тэрээр өөрийгөө сэтгэл санаа хямарч, нойр хоолгүй явсаар ингэж байна гээд үл тоов. Гэвч энэ нь түүний жирэмсэн болсны дохио байсныг мэдсэнгүй.
5-р агь, Зы Вэй хоёр элдвийг бодон бодсоор тэсч чадалгүй хаан дээр очицгоон Сяо Янзыг маргааш цаазаар авах хэрэггүй. Одоохондоо хүүхэд амьд болохоор энэ хэргийг хүүхэд илааршиx хүртэл хойш тавъя хэмээн гуйцгаав. Хаан аав ч сэтгэл нь зөөлөн, өөрөө ч мөн түүнийг хороох дургүй байсан тул цаазын ялыг хойшлуулахаар боллоо. Гэтэл энэ шөнө Сяо Янзы, Лин Пэй хатан болон эзэндээ маш үнэнч Шу Фан Жай өргөөний боолуудын ачаар шоронгоос оргон зайлжээ. Тэрээр юун түрүүнд хорны ерөндөгийг олохоор шийдэв.
Өглөө түүний оргосныг мэдээд хаан машид уурлан цэрэг дайчлан түүнийг даруй баривчлан ирэхийг тушаав. Архан, Зы Вэй хоёр түүнийг өөрийнхөө амийг хоохойлон зугтаав гэж мөн ихээр уурлав. Харин Юн Ци, Сяо Дэн Зыгээр өгүүлсэн Сяо Янзыгийн захиаг уншаад түүнд итгэж эхэллээ. Тэр захиандаа `Би хэзээ ч Зы Вэйгийнхээ хүүхдийг хорлохгүй. Үүнд чи минь хүртэл итгэхгүй гэжүү. Гэхдээ би хорын ерөндөгийг хаанаас ч байсан олж авчирна` гэжээ. 5-р агь Сяо Янзыг би барьж ирье хэмээн хаан ааваасаа зөвшөөрөл аваад эрэлд гарлаа.
Энэ үед хорны ерөндөгний талаар нэгэн мэргэн эмгэнээс олж мэдсэн Сяо Янзы түүнийг олж авахаар замд гарлаа. Тэр ерөндөгийг зэлүүд ууланд ургадаг гурван янзын цэцгийн дэлбээг нийлүүлэн хандалж гаргаж авдаг ажээ. Хэрэв цэцгээ зөв таньсан бол ханд нь ягаан өнгөтэй болно гэж тэр эмгэн зааж өгчээ. Ингээд Сяо Янзыд цаг гэдэг юу юунаас эрхэм байсан тул алжааж ядрахыг умартан, амарч зогсолгүй явсаар зэлүүд ууланд хүрчээ. Бие нь маш иx сульдан ядарч байсан боловч эмийн ханд л бодогдон цэцэг түүх ажилдаа яаравчлан орлоо. Ургамлын тухай ямар ч мэдлэггүй тэрээр энэ тухай уншиж судалж байхгүй яав даа хэмээн өөрийгөө зэмлэн зэмлэн цэцэг түүнэ. Өдөржин түүсэн цэцгээ оройжин xольж хандлана. Гэвч ягаан ханд гарахгүй л байлаа. Энэ үед ууланд даяанчлан суудаг нэгэн хүн Сяо Янзыгийн мөрийг олоод хөөж явсаар гүйцэн ирж учир явдлыг асуув. Сяо Янзы тэр хүнд бүгдийг яриад, туслахыг хүслээ. Тэр хүн түүнд гурван цэцгийг зааж өгөн, хандыг ч мөн бэлдэж өглөө. Баярласан Сяо Янзы тэр хүнд талархаад явахыг завдтал бие нь муудан ухаан алдаж уналаа. Тэрээр даяанчийн агуйд ухаан оров. Тэгээд Сяо Янзы өөрөө ордон руу очвол аюултайн дээр явах тэнхэлгүй тул тэр хүнийг хааны ордонд энэ эмийг хүргэж өгөхийг гуйв. Тэр хүн сайн хүн байсан тул гуйсныг нь биелүүлэхээр болж харин би чамайг хүнтэй газар хүргэж өгье. Чи биеэ бодох хэрэгтэй. Тэгвэл хүүхдэд чинь тустай гэж хэлэв. Хүүхдийн тухай Сяо Янзы гайхан асуухад `Чи чинь жирэмсэн гэдгээ мэдээгүй юмуу` гэжээ. Сяо Янзы үүнийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Даяанч түүнд сайтар тайлбарлаж өгсний эцэст сая итгэв. Биеэ ажвал нээрээ ч жаахан таргалчихсан мэт. Одоохон гүйж очоод Юн Ци, Зы Вэй, Архан, хаан аав гээд бүгдэд хэлмээр байв. Гэвч хамгийн сүүлд хэн нэгэн хорон санаатнаас болж, хилс хэрэгт орон, тэд нар өөрийг нь үзэн ядаж байгаа гэж бодоод өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс хурав. Ямартаа ч хамгийн түрүүнд бэлдсэн хандаа Зы Вэйгийн хүүхдэд хүргүүлэх нь чухал байсан тул даяанчид эмээ өгч, хааны ордонд яаралтай хүргэж өгөөрэй гээд замын зардал хий гэж 5-р агийн бэлэглэсэн бөгжийг хуруунаасаа сугалж өглөө. Тэр даяанчийг явуулсны дараа Шяо Жян, Цин Арь хоёр дээр очъё гэвч газар хол, зам мэдэхгүй тул арга мухардлаа.
Энэ үед даяанч нэгэн буурчийн газраас Сяо Янзын өгсөн бөгжөөр морь худалдан авч унаад Бээжинг зүглэв. 5-р агь Сяо Янзыгийн мөрийг сураглан явсаар зэлүүд ууланд дөxөж ирээд буурчийн газар орж эзэнтэй нь уулзахдаа эхнэрийнх нь хуруундах бөгжийг таниад хэнээс авсныг асуувал тэд Бээжинг зорьсон даяанчийг хэлж өглөө. 5-р агь юутай ч тэр хүнтэй уулзая хэмээн араас нь Бээжинг зорьлоо.

Даяанч ордонд ирээд нэгэн оточ энэ эмийг хүргүүллээ гэж хэлээд эмийг өргөхөд хамаг аргаа барсан Зы Вэй түүнийг аван охиндоо уулгав. Охин ч илт сайжирч тэд бүгд баяр боллоо. Маргааш нь болоход охин бүрэн эдгэж хаан аав тэд нар даяанчаас ачтай буянтай отчийн талаар асууж байтал 5-р агь хүрэлцэн ирэв. Сяо Янзы өөрийгөө Бээжингийн нэгэн оточ, хааны ачийг аврах эмийг хайж явна гэж хэлсэн тул даяанч юу ч бодож саналгүй тэр бүсгүй отчийн тухай ярьж өглөө. 5-р агь бөгжийг үзүүлж асуухад түүнийх гэдгийг ч мөн хэлж өглөө. Мөн өөрөө хөл хүндтэй, сул биетэй байж хааны ачийг аврах гэж тэгж зорьж явааг бодоход хаан төрдөө их үнэнч хүн юм гэж түүгээр бахархаж буйгаа ярихад `хөл хүндтэй` гээд бүгд мэл гайхаж, цэл хөхөрнө. Хэдий Сяо Янзы буруугүй нь тогтоогдоогүй ч Зы Вэй түүнийг өрөвдөн, цаазын ялыг цуцалж, ордонд авчирч сувилах хэрэгтэй хэмээв. Хаан аав тэртээ тэргүй тэр ялаас мултрах алтан пайзтай тул цаазын ял хүчингүй хэмээлээ. 5-р агь даяанчаас түүнийг хаана байгааг асуув. Бүгд л охиныг аварсан ачийг нь бодож, урьдын уур хилэнгээ мартаад, одоо гагц түүнийг даруй олж авчиръя гэлцэв.
Энэ үед хэрэг бишидсэнийг ойлгосон Ру Мөөмөө урьдын адил баригдаад үхэх ялаас хэлтрэхгүй боллоо гэж айсандаа амиа хорложээ. Иx хатан маш их харамсан гашуудна. Ру Мөөмөө амиа хорлосныг сонсоод түүнтэй хуйвалдсан шивэгчин хаан дээр очиж хамаг хэргээ хүлээн амь өршөөхийг гуйжээ. Сяо Янзын буруугүйг олж мэдээд хаан тэд нар өөрсдийгөө маш иx зэмлэн, түүнийг эрж олуулахаар газар сайгүй хүн илгээв. Энэ үед уулнаас бууж явахдаа хальтирч, ухаан алдан унасан байсан Сяо Янзы Чун овогт эмгэн, өвгөн хоёр олоод гэртээ аваачин асрав.Тэр хоёр угаас үр хүүхэдгүй тул Сяо Янзыг олоод тэнгэр бидэнд үр хайрлалаа хэмээн баярлав. Сяо Янзы ч өөр явах газаргүй тул эмгэн өвгөн хоёрын өргөмөл охин болон тэндээ үлдлээ.
Гурван сарын дараа түүнийг газар сайгүй хайсан 5-р агь анх хайсан газраа эргэж ирсэн нь зэлүүд уулын энгэр дэх Цагаан тохой суурин байв. Сяо Янзын зургийг газар сайгүй тараахад өвгөн эмгэн хоёрт түлээ татаж өгдөг нэг хүү таниад `Энэ чинь Чун овогтын өргөмөл охин байна` гэв. 5-р агь түүнийг дуудан тэр охины талаар сайтар байцаагаад хамаг юм нь Сяо Янзытай тохирсон тул хүүг сайтар шагнаад тэдний гэрийг заалган очлоо. Гэвч албаны цэргүүдийн тухай аль хэдийн олж мэдсэн Сяо Янзы нуугдаж амжсан байлаа. 5-р агийг ирэхэд эмгэн өвгөн хоёр `Бидэнд түүнтэй яг адилхан өргөмөл охин байсан авч сарын өмнө өнгөрчихсөн юм` хэмээн уйлж хайлалдан огт халгаахгүй байв. Сяо Янзыгийн сургийг гаргасан боловч ийм бэрхшээлтэй тулгарснаа ордонд хэл хүргүүллээ. Хаан аав, ЛинПэж хатан, Зы Вэй, Архан гээд бүгд тэр хэрэв өнгөрсөн бол ядаж шарилыг нь олж авъя гээд Цагаан тохой сууринд хүрэлцэн ирлээ. Сяо Янзы тэдний ирснийг дуулаад, гарч очоод тэдэнтэй уулзмаар байсн авч ордны зовлонт амьдралыг үүгээр эцэс болгоё гээд нүдээ аньж, чихээ таглаад бүгж суув.
Зы Вэй, Архан хоёр Шяо Жян, Цин Арь хоёрт яаралтай элч зарж, Сяо Янзыд муу юм тохиолдоод байна хурдан хүрч ирнэ үү гэж хэлүүлэв. Эx дагина энд ирээгүй тул Цин Арийг ч бас ирэхийг хүсчээ. Ингэхдээ тэд яг юу болсныг тодорхой бичсэнгүй. Энэ үед олон сар нойр хоолгүй явж, мөн сүүлдээ Сяо Янзыг олох найдлага тасарсан 5-р агь хүнд өвчин тусаад хэвтэрт оров.
Хэд хоногийн дараа хүн амьтнаас нуугдан нуурын эрэг дээр салхилж суусан Сяо Янзытай хол газраас ирэх зам дээр тааралдсан Шяо Жян, Цин Арь хоёр түүнд ямар муу юм тохиолдсон талаар асуухад Сяо Янзы тэднийг үнэн учрыг мэдээгүй байна гэж бодоод: `Юн Цитэй муудалцаад ордноос зугтсан юм. Харин та хоёр надтай уулзсан гэдгээ битгий хэлээрэй. Би ордонд дахиж очмооргүй байна` гэв. Тэр хоёр энэ тухай хэлэхгүй гээд нөгөөдүүлтэй уулзахаар явцгаав. Зы Вэй, хаан аав нартай уулзан хамаг үнэн учрыг сонсоод, Сяо Янзы яагаад ордонд буцахаас тэгтэл айсан учрыг мэдээд, хэдий түүнтэй уулзсан тухайгаа хэлээгүй боловч Юн Ци хүнд өвдсөн тухай Сяо Янзыд хэлэх нь зүйтэй гэж шийджээ.
Орой нь Шяо Жян Сяо Янзыг олж уулзаад, тэднээс сонссон бүх зүйлээ түүнд хэллээ. Хэрэгтэн нэгэнт өөрийгөө илчилсэн болохоор чи одоо цагаадсан, тэд чамайг олохоор газар сайгүй эрсэн аж. Харин энд чамайг үхсэн гэж дуулаад маш их гашуудаж байгаа, 5-р агь сэтгэл санаагаар унаад, хүнд өвчин тусч тун муу байна гэж хэлэв. Мөн түүнийг чи 5-р агийн чамд хайртай сэтгэлийг бод, хүүхдээ бод гэж баахан ятгав. 5-р агийн өвдснийг дуулаад Сяо Янзын сэтгэл маш их зовон, түүнийг эргэхээр, харанхуй шөнө байгаа газар нь нууцаар оров. 5-р агийг сахин суухдаа түр зуур зүүрмэглэсэн Архан түүнийг танилгүй хулгайч, алуурчин хэмээн барьж авснаа Сяо Янзыг таниад маш их гайхан хий үзэгдэл үү эсвэл зүүдэлж байна уу хэмээн сандрав. Сяо Янзы түүнийг зүүдлээгүйг хэлээд 5-р агь руу очлоо. Энэ хооронд Архан бусдадаа хэл хүргэхээр гүйн гарлаа. Сяо Янзы 5-р агийн дэргэд очоод, уйлан хайлан түүнийг дуудахад 5-р агь сэрж хараад `Би үхээд Бурхны оронд чамтайгаа уулзаж байна уу` гэв. Сяо Янзы түүнд энэ бол бодит зүйл гээд, дахин чамаасаа салж явахгүй, хүүхэдтэйгээ хамтаар гурвуулаа сайхан амьдарна гэж хэлэв. Хаан, хатан, Зы Вэй нар орж ирээд Сяо Янзытай уулзан баярлалдав. Ингээд тэд эрсэн хүнээ олсон тул Бээжин буцах боллоо. Сяо Янзы өргөмөл аав ээжтэйгээ салах ёс гүйцэтгээд ордондоо буцлаа. Төдөлгүй 5-р агь бүрэн илааршаад, тэд шинэ хүнээ хүлээн өдөр хоног тоолж суух болжээ. Эx дагина урьдын өгсөн амлалтаа санан Цин Арь, Шяо Жян хоёрын уучлан, Бээжинд ирж хамтдаа амьдрахыг хүслээ.
5-н сарын нэгэн өдөр Сяо Янзы, Юн Цид анхны агийг төрүүлж өгөв. Ингээд энэ цаг мөчөөс хойш 5-р агь, Хуанжу гэгэ хоёр маань бяцxан агьтайгаа, хаан аав, хатан эx, сайн нөxдийн хамтаар аз жаргал, баяр хөөр дүүрэн амар сайхандаа жарган суужээ.
Төгсөв.
Tuesday, December 11, 2012
Туркийг тойрсон аялал - төгсгөл
| Перг эртний хот, Анталья |
| Перг хотын хаалганы цамхаг |
Энэ хотын барилга байгууламжууд орчин үеийнхээс дутахгүй төгс шийдэлтэй байжээ. Шалнаасаа халдаг халуун усны газар гэх мэт. Шалны доогуур нь олон хонгил байх нь тэр үеийн халаалтын систем нь байсан бололтой. Энгийн xүний нүдээр би тэгж харав, инженер xүн бол өөр нүдээр харах байсан байхалдаа хэхэх. Тэгээд тэр халуун усны газар нь жишээ нь гэхэд уурын өрөө, халуун өрөө, сэрүүн өрөө гээл хэд хэдэн дамжлагатай өрөөнүүд байх юм билээ.
| Перг хотын баганатай гудамж |
| Антальягаас Фэтхиеэ орох зам дагуу тосгон |
| Фэтхиеэгийн загасны зах |
| Шөнийн Фэтхиеэ хот |
| Hisaronu, Fethiye |
Day 12.
| Сөнөсөн тэнгисд тавтай морил |
| Сөнөсөн тэнгисийн эрэг |
| Сөнөсөн тэнгисийн эрэг |
| Paraglyding over Blue Lagoon |
| Сөнөсөн тэнгисийн эрэг дээр ингэсгээд нарлаж байлаа кк |
| Хамгийн гайхалтай нар жаргах агшин |
Day 13.
Фэтхиеэгээс хөдлөөд дараагийн зогсоол Дэнизли хотын Памуккалэ байв. Дэнизли руу 200км, 5 цаг явж хүрсэн. Энэ хоорондох зам олон өндөр уулыг дамжиж, тойрч, давж эсвэл ороож явдаг ёстой төвөгтэй зам байв.
| Denizli орох замд, уулан дээрээс үүл харагдаж байна |
| Памуккалэ травэртин |
Туркээр Pamukkale буюу Монголоор "хөвөн цайз" гэсэн утгатай энэ газар нь холоос харахад мөс юм шиг харагддаг тэгсэн хэрнээ мөс биш тийм сонин газар юм. Памуккалэ нь шохойн чулуун тавцангуудаас бүрдэх бөгөөд үечилж тогтсон тавцангууд дээр жижиг усан цүнхээлүүд тогтсон байна. Вики ахын тайлбарласнаар бол кальци карбонаттай ус ил гарч ирэхээр карбон диоксид ууршаад кальци карбонат тунаж үлдээд, он удаан жилийн явцад травэртин гээд байгаа шохойн чулуун тавцангуудыг үүсгэсэн гэж байна.
| Pamukkale, Denizli |
Памуккалэ болон Хэраполисыг 1988 оноос Дэлхийн Соёлын өвд бүртгэж, хамгаалалтандаа авчээ. Памуккалэ травэртин дээгүүр явахдаа гутлаа тайлж, хөл нүцгэн явах ёстой. Тэхдээ хөл нүцгэн явахаар чулуулаг нь хөлөнд массаж хийж байгаа юм шиг гоё мэдрэмж төрүүлдэг. Дороос нь дээш өгсөж явсаар байгаад дээр нь гарахад Хэраполис хот руугаа гарч ирдэг.
| Эртний театр |
| Хэраполис эртний хотод дүрсгүйтэж байна ккк |
Эртний театрын хаалга нь дээд талдаа байдаг болохоор тийшээ хүрэх гэж нэлээд авирсан шүү. Дээрээс нь аймаар халуун өдөр байж таараад, хоёулаа усгүй ангаж үхэх гэж байгаа хоёр амьтан гарч очоод ус хайж гарсан. Уг нь иймэрхүү эртний газруудад чэшмэ буюу ундны усны оргилуурууд байдаг байхгүй юу. Гэтэл юу боллоо ч гэж уулын орой дээр тэр нь байх вэ. Ус зарах түц мүц ч байхгүй тул арга ядаад тэнд байсан хамгаалагчаас нь ус хаанаас олж болохыг асуутал тэр өөрийнхөө уснаас ууж болно гэв. Цангаж яваа хүнд ус өгөх шиг их буян байдаггүй юм гэнэ билээ. Тэр хамгаалагч ах их буян болсон.
| Colonnade in Hierapolis ancient city |
| Sunset from Pamukkale travertines |
За ингээд адал явдалт нэг өдөр дуусч орой 8 цагаас бид Бурса орох автобусандаа суусан байлаа. Бурса хот руу 430км, 9 цаг явах бөгөөд замдаа Измир хотоор дайрдгийг нь мэдээгүй байсан болохоор шөнө нэг сэрсэн чин Измирийн отогар дээр ирсэн байхад нь гайхсан шүү.
Day 14.
Бурса орно гэдэг маань Стамбул руу нэлээн дөхөж байна гэсэн үг. Бурсад манай оюутны ангийн хүүхэд байдаг ба манайхаар заавал дайрч гараарай гэж урьсан тул хэрэг болгож тийшээ зорьсон юм. Өглөө 5 цагт отогараас биднийг тосч авсан. Найзынхаа гэрт очоод замын ядаргаа гаргаж хэдэн цаг унтаж авлаа. Найз маань энэ өдрийг бидэнтэй өнгөрүүлэх гээд ажлаасаа чөлөө авсан байсан тул унтаад босоход жинхэнэ утгаар нь турк өглөөний цай бэлдэж өгсөн.
| Бурсагийн гудамж |
| Kozahan |
| Kozahan tea garden |
| Bursa silk |
Бурсагаас Яаловагаар дайраад Стамбул ирэхэд 2хон л цагийн аялал болдог юм билээ. Биднийг орой 10 цагт Стамбулд буухад бага зэрэг бороо шивэрсэн тун сайхан үдэш угтсан. Ингээд 14 хоногийн аялал маань дууссан гэдэгт итгэж чадалгүй, цүнх дүүрэн бэлэг дурсгал, аппарат дүүрэн зураг, сэтгэл дүүрэн дурсамжтайгаар л буцаж ирсэн дээ.
------
Дараагийн дугаарт Стамбул хотын талаар жичид нь бичих болно ;)
Subscribe to:
Posts (Atom)


















