Энэ зурган дээр бид 2-н уран бүтээлийн нэг хэсэг явж байна кк. Өөр олон гоё зураг байгаа л даа. Зөвлөхөд, байгальд зураг авхуулах ажлаа хуримын дараа хийх ёстойм байна лээ шүү. Би золтой л даашинзаа сүйрүүлчихээгүй. Хуримаас өмнө зураг авхуулая гэдэг санаа хэнээс ч гарсан юм байгаан. Буруутгах хүн олдохгүй байхыг бодоход надаас л гарсан санаа юм байлүй :p Зурагчин нь тэг ингэ, инээ, үнс, тэвэр гээд бүх үйлдлийг хэлээд өгдөг юм билээ. Гэхдээ ийм зураг авалтын нэг доголдолтой тал нь жоохон хиймэл болдог юм билээ. Жинхэнэ сэтгэлээсээ инээсэн инээмсэглэл, дэггүйтэл, аальгүйтэл байгаагүй. Бидний хувьд гэхдээ хуримын өмнө болохоор өөр сөнөө зовох асуудал байгаад байсан болохоор relax байж чадаагүй байх. Би л лав даашинзаа муухай болгочих вий гэж санаа зовоод аятайхан байж чадаагүй. Энэ зураг авалтанд манай нэг дүү дагаж явсан юм. Дүүгийнхээ апаратанд дэггүйтэж авхуулсан зурагнууд бас хөөрхөн байна лээ. Мэргэжлийн зурагчны апаратанд болохоор өнгө, дүрслэл, зохиомж гэж тасарцан зураг гардаг юм билээ. Тэгэхээр мэргэжлийн зураг авалтандаа өөрийн нэг хүнээ дагуулж яваад дэггүй зураг авхуулах хэрэгтэйм билээ.
За зурагнаас гадна өдөр хоног дөхөөд ирэхээр мартсан санасан ажил зөндөө гарч ирдэг юм байна. Ядаж л маникюр, педикюр гэх мэт хэрэгтэй, хэрэггүй баахан ажил гарч ирсэн. Зураг авалтанд явах гэж хувцас, үсний засалт, нүүр будалтаа туршиж үзсэн. Ингэх нь нэг талаар санаа оноогоо турших, алдаа мадагаа олох гээд тустай л юм билээ.
За за өөр хийсэн ажлууд санаанд орж ирэхгүй байнаа яг одоо. Хуримын дараа тухтай бичнээ. Би бас нэтээс олсон гоё санаануудыг хэрэгжүүлэх гэж байгаа. Бүтэлтэй болвол хуваалцанаа.
6 comments:
Амьдралынхаа алтан мөчийг жаргалтай өнгөрүүлээрэй бүсгүй минь :) Хуримын чинь сонин сайхныг хүлээгээд л байж байя.
Өнөөдөр Айлын бэр, хүний хань болж, тулганыхаа галыг бадрааж байгаа хөөрхөн дүүдээ Аз жаргал, Амар амгаланг хүсье ээ. Олон хүүхдүүдтэй өнөр жаргалтай гэр бүлийн өгөөмөр, өөдрөг, өнгөлөг, өглөг арвин, өр нинжин ГЭРГИЙ байж, гэрэл гэгээг түгээж яваарай.
Сайхан бичлэгүүд болжээ, ойрд ороогүй бсн чинь нэг мөсөн бөөндсөн бна шд :-)
Bayar hurgey. hurim ni duuschihsan Honeymoon geed yavchihsanuu?
Нэмэх хасах эгчийн ерөөлд талархлаа.
Бал сарын аялалд гарах арай болоогүй байгаа.
Сайнаа эсвэл Энхбатаар зургаа авахуулахгүй. ганц хийх хуримаа
Post a Comment