Хуримын бэлтгэл чинь ёстой наян зуун мянган ажил байдаг юм байна. Нэг юм боллоо гэхээр л өөр юм гарч ирээд байх юм. Хэдийн даашинз өмсөж үзэхдээ гутал бас углаж үзсэн юм. Тэгээд өндөр өсгийт өмсөж сураагүй хүн ямар даашинзны хормой чирээд яваад байлтай нь биш гээд өндөр өсгийтэй гутал өмсөе гэж бодсон юм. Нэг иймэрхүү дор зурган дээр байгаа шиг гутал л даа.
Пээ Бурхан минь энэ өндөр өсгийт чинь дээр нь алхахад ямар хэцүү эд вэ. Юун алхах байтугай би бол дээр нь тогтож зогсож ч чадахгүй юм шиг байна лээ. Өндөр өсгийт өмсөж сурах сургуулилт хийдэг хүн болох гээд нэг шинэ жилээр аваад 4-хөн цаг өмсөөд далд хийсэн өндөр өсгийтийг гаргаж ирээд өмсөөд ажилдаа явсан биш харамсахын дээдээр харамсаж байна. Өдөржин сандалнаасаа босч чадалгүй суулаа. Босч гарч явна гэж худлаа юм байна. Ямар сайндаа өчигдөр гэрлэсэн нөхрийгөө намайг ирж ав гээд дуудаад сууж байх билээ. Манай нөхөр аягүй халамжтай, миний энэ турах, өндөр өсгийт өмсөх гэх мэт элдэв сонин үйлдлүүдийг дэмжиж тусалж байдийн кк.
Уг нь бэрийн гутал гоё байх ёстой гэж бодож байна. Нэг хөөрхөн эвтэйхэн гутал олж өмсөнөө. Яджийхад стандарт бус, аягүй жижигхэн хөлтэй болохоор таарах гутал олдохгүй үнэн хэцүү. Хүмүүс тоглоом хийгээд, Аз хүүхдийн дэлгүүрээс жоохон охидууд цасан охин болох гэж өмсдөг цагаан даашинз, цагаан дуфл аваач гээд байна лээ :p Хуримынхаа өдөр гутлынхаа уланд ганц бие найз бүсгүйчүүдийнхээ нэрийг бичнэ ээ. Нэр нь арилсан хүн next one to гэрлэж хуримаа хийдэг гэдэг юм билээ. Туркэд л тэгдэг байсан хэхэ. Найзуудынхаа нэрийг арилдаггүй балаар бичиж эдр сахилгагүйтвэл яахуу ккк.
Урилга хэвлэлтээс гарсан тул өчигдөр орой гараараа хуримынхаа урилгыг бичив. Бэлэн болсон урилгануудаа багцлаад тал тал тийш нь тарааж эхлэв. Өдөр хоног хурдан өнгөрөөд, big day улам л дөхөөд байх юмаа.
No comments:
Post a Comment