Friday, July 19, 2013

Хуримын бэлтгэл -9 буюу Ёс заншил

Нэг хэсэг орхигдоод байсан хуримлах ёс заншил эргэн сэргэж, одоо залуус хадаг сүй тавих, хурим найр хийх зан үйлээ дагадаг болжээ. Хуримын ёс заншилын талаар ганц нэг нийтлэл олж уншсанаа дор хуваалцая.

Энэ нийтлэл дээр дурдсанаар дээр үед аав ээжүүд нь шинжиж байгаад хүүдээ эхнэр болгох хүнээ сонгож өгдөг байсан гэнэ. Аргал түүж яваа охины "аргал хомоолоос нь авч ямар үг хэлэхийг нь сонсохгэх мэтээр шинждэг байсан байх нь. Бэр болгох хүнээ сонгосны дараа эмэгтэйн эцгийнд хүүгийн тал ам сонгох, тамхи нэрэх ёс гүйцэтгэхээр нас тогтсон үр хүүхэдтэй 2-3 хүн явуулж эмэгтэйг гуйлгадаг байжээ.

Монголчуудын ураг барилдах ёсны талаар энд нэлээд дэлгэрэнгүй бичсэн байна. Энд бичсэнээр бол, "...Халх монголчууд хуримын өмнөх заншил, зан үйлд нэлээд сонирхолтой, ёгт бэлгэдэлийн чанартай “ эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай” хүргэх ёс байсан нь хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохын бэлгэдэл болж байжээ. XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн халх ураг төрлийн ёсонд нэг омог яснаас ураг барилдах хориотой байв. Иймд охидоо хүнд өгөх, хөвгүүддээ бэр сонгон ёс төртэй гэрлүүлэхэд холын нутаг орныг ихэд эрхэмлэн “Уул усны ойр нь дээр, ураг төрлийн хол нь дээр” хэмээн хэлэлцдэг байсан нь үүнтэй холбоотой юм."

Хуримлах ёсны талаар бичсэн энэ нийтлэл дээр харин бэрийг анх гэрээс нь авч гарах зан үйл нь их сонирхолтой санагдсан.

"....Үүр цайх үед бэрийг төрхөмийнх нь гэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийн бүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явах дургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүр үзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс, үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэж ирдэг заншил түгээмэл юм."
Өөр бас нэг нийтлэл дээр:

"...Бэрээ авч ирсний дараа аавын гэрт оруулж бэрд бэлдсэн дээл хувцсыг ємсvvлээд аавын бурхан тахилд мєргvvлж гал асаалгана. Дараа нь цайллага болж буй гэрт орж аав, ээждээ мєргєнє. Ингээд нєхєр галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж бурхандаа тавиад дараа нь хадам аав, ээж, ирсэн зочдод єєрєє аягалж барина. Vvний дараа цалин цагаан мєнгєн бєгж солилцон хоёр биенийхээ ядам хуруунд зvvж єгнє. Эхний галыг нєхєр нь асаадаг нь "эцгийн голомтоос гал тасаллаа. Бид хоёр энэ галыг хэзээ ч бєхєєхгvй vvрд авч явна, мєнгєн бєгж солилцдог нь бид нэг хvн мэт гагнагдлаа" гэсэн санааг илэрхийлж буй аж."

Манай хувьд хадаг сүй тавих ёслол маань их инээдтэй. Яасан гэхээр манай аав дуугүй хүн байдаг, хадам аав бас дуугүй хүн. Тэгээд хоёр дуугүй хүн, нэг нь хадаг бариад зогсчихсон, нөгөө нь суучихсан, өөд өөдөөсөө хараад байгаад л байсан гэсэн ккк. Хажуунаас нь хадам ээж үгээ хэлээчээ гээд шивнээд байдаг, хадам аав бүр дуугүй болоод таг болчихсон гэсэн. Манай хадмын талын хувьд хангай нутгийнхан болохоор бэрээ гэртээ авчраад иж бүрэн хувцаслаж өөрийн хүн болгож аваад, гал голомтоо асаалгадаг гэсэн.

Гэрлэх ёслолд хэрхэн бэлдэх, юу юуг анхаарах талаар энд их сайхан зөвлөгөө өгсөн байна лээ.

2 comments:

Anonymous said...

Хөөх, хуримын талаар цуврал бичлэгүүд чинь үнэхээр таалагдаж байнаа. Хурим гэж ёстой нүсэр асуудал болдог юм шиг байна тэ. Манай нөхөр дараа жил албан ёсоор хуримаа хийнэ гэцэн байгаа, одооноос бэлдэхгүй бол болохгүй нь ээ...хэхэ

Номинговь said...

Жилийн өмнөөс бэлдэж эхлэх ёстой юм байна. Над шиг 1 сарын өмнөөс бэлдэдгүй юм байна кк. Өөрт дурсгалтайгаас гадна, дараа дараагийн хуримлах бүсгүйчүүлд нэмэр болог ээ гээд туршлагаа бичиж байгаан.