Хуриман дээр хамгаас хөөрхөн, хамгийн үзэсгэлэнтэй, бүх хүмүүсийн нүд тусч байх ёстой хүн бол сүйт бүсгүй байх ёстой гэж байгаам шд. Манай сүйт бүсгүйн гоо сайхан алдагдаад байнаа. Ажил ихтэй өөрийгөө харах завгүй гүйсээр байтал аягүй бол хуримынхаа өглөө нүд нь гархилчихсан босч ирэх нь. За гэхдээ хичээнээ, би чаднаа эдр кк. Ер нь бол сарын өмнөөс гоо сайханд бага багаар цаг зарцуулж эхлэх хэрэгтэйм байна гэж ойлгосон. Нүүрний массаж болон бүтэн биеийн массаж, саун энэ тэрд орчиход зүгээр шиг санагдсан.
Хуримын үс засалт дээр их хайлт хийж байгаа. Урт үстэй болохоор сүлжсэн загвар байвал зүгээр болов уу гээд үсчинтэйгээ ярилцаад байгаа. Нээрээ хуримын өдрийн үс засалт болон нүүр будалтаа хийлгэхийн тулд үсчин, будагчинтай яриад гэрт чинь очоод хийгээд өгөхөөр тохирвол зүгээр юм билээ. Тэгээд ч сүйт бүсгүйгээс гадна эгч, дүү нар гээд өөр үсээ янзлуулах хүмүүс гэр дүүрэн байна байх.
Хумсны будалт их чухал шүү, гэтэл би яг мартах гэжийлээ. Хиймэл хумс хийвэл нээх урт байх шаардлагагүй гэсэн. Гал голомт асаах гээд шүдэнз зурсан чинь хумс нь шатчихсан гээд хүмүүс аймаар юм яриад байна лээ. Тиймээс өөрийн хумсаа аятайхан арчилж ургуулж байгаад будаад орвол зүгээр байх.
Сүйт бүсгүйн цэцэг болон сүйт залуугийн энгэрийн цэцгийг Жарденд захиалж болох юм билээ. Уг нь хуримын заалны чимэглэлийн багц дотор багтсан байдаг юм билээ. Гэхдээ би заалны чимэглэлээсээ хасуулчихсан юм. Чимэглэл гэснээс машин чимэглэх гэж бас нэг ажил байна. Уг нь хуримын ордны багц дотор машин чимэглэл орсон байдаг ч би бас тэрийг нь хасуулчихсан. Гадуур чимэглэл хийдэг газрууд 100'000 төгрөгөөр 4 машин янзтай гоё чимэглээд өгдөг гэсэн.
5 comments:
Нүүр будалт, үс засалтаа хаана хийлгэсэн бэ? Боломжтой бол утсыг нь өгч болох уу ккк яг хуриманд бэлдээд
Өө утсыг нь гээгдүүлжээ. Гэхдээ үсчин нь зайсангий bella vista билүү тэрний үсчин байсан. Нүүр будсан хүн нь хүүхдийн 100-н Grease-н хүн бсан. Ёстой гоё буддаг юм бна лэ.
сайн байна уу би бас удахгүй хуримаа хийх гэж байгаа ажилтай болоххор зарим ажил маань амжихгүй л юм гэхдээ яах юэ амжуулна даа кк нүүр үс зэрэг янзлах хүн байна уу утас нь байвал өгөөч бас гутал хаанаас авсан гивлззр энэ тэрээ хаанаас авсан кк би зөвхөн Dress ээ захиалаад авсан таалагдсан захиалганд маань зөвхөн dress ирдэгийн байна
баярлалаа
Hi. Намайг даашинз авахад гивлүүр энэ тэр нь хамт ирсэн. Гивлүүр дангаараа бас зарж байдаг юм билээ. Гутал их асуудалтай. Их жоохон өмсдөг болохоор таарах гутал олдкүй бараг сонголтгүй авсан да. Тэгээд ч Монголд хуримын гуталны сонголт цөөхөн. Гутландаа ач холбогдол их өгч байвал үнэтэй сайныг, үгүй бол зүгээр хямд гутал авч болох санагдсан. Тэртээ тэргүй хуримын зардал өндөр болохоор заримд нь их мөнгө заримд нь бага мөнгө зарах хэрэгтэй шүү дээ ;)
USA's Best Sports toto Bet Online: MLB Picks, Predictions
MLB 사설 토토 사이트 Betting Tips · College Football 정읍 출장샵 · College Football 안동 출장마사지 · Football · College Basketball · Golf. More than any 영천 출장샵 other sport. With that 안산 출장마사지 said, betting on the results of
Post a Comment