Мартах гэдэг аймшгийн зүйл байна. Сүүлийн үед бараг
өчигдөр хийсэн юмаа өнөөдөр санахгүй шахуу мартуу болжээ. Ямар их юм, ямар
чухал юм мартсан болоо гэж бодохоос айх ч шиг.. Хааяа хуучин дэвтэр, хуучин
захидалуудаа уншиж үзэхээр огт өөр хүний дурсамж уншиж байгаа юм шиг. Өөрөөсөө тийм л хөндийрсөн байх гэж. Мартдаг өвчин
гэж бодохгүй л байна л даа. Ямартаа ч түлхүүрээ хаана тавьсанаа санаад байдаг
юм ;P
Тархи толгой ичээндээ орчихсон унтаж байгаа ч юм шиг..
юунд ч өөрийгөө хүчлэхгүй. Юуг ч санах гэж оролдохгүй. Хамаг сайхан дурсамж
бүдгэрэн бүдгэрсээр алга болж өгөх гэж байгаа ч юм шиг.. Миний хамгийн дуртай
үг: LIFE IS NOT EVERY BREATH YOU
TAKE, IT’S MOMENTS THAT TOOK YOUR BREATH AWAY. Амьдрал
гэдэг амьсгалсан амьсгалын чинь тоо биш амьсгаа даран амталсан мөч бүр чинь юм
гэсэн утгатай үг. Эргээд харахад амьдрал гэдэг зөвхөн сайхан дурсамжуудын
цуглуулга гэдэг нь л үнэн юм шиг.
Өөрийнхөө оюутан үеийг бодож үзээд тэр үед л би өөрийнхөө
байж чадах хамгийн сайн хүн байж дээ гэж боддийн. Сайхан бодолтой байсан. Өөрөөсөө
түрүүлж бусдыг боддог байсан. Юмны учир начрыг олж, тунгааж боддог тийм л хүн
байдаг байсан... эсвэл тэгж боддог байсан. Гэтэл заримдаа эргээд бодохоор ямар
тэнэг байсийм дээ ч гэж бодох шиг.. за за мэдэхгүй.. заримдаа тэнэг, заримдаа
ухаантай байдаг байсан юм байлгүй дээ.
Ирээдүйд миний амьдрал яг хоёр хэсэгт хуваагдах юм байна.
Гучин наснаас өмнөх үе болон хойдох үе гэж. Тэгээд яг хоёр өөр хүний амьдрал
шиг.. сонин юмаа.
No comments:
Post a Comment