Амралт маань яг наадмаар таарлаа. Энэ жил ер нь азтай байна. Шинэ жил, Цагаан сар гэх мэт бүх баяраар миний амралт таарч таарлаа. Уг нь наадмын тухай нээх боддоггүй л дээ. Тухайн өдөрөө явж байгаад тааралдсан юмаа үзчихээд л, тааралдахгүй бол үзье гэж хөөцөлдөхгүй явчихдаг хүн байгаа юм. Жоохон байхад наадмын үеэр хөдөө эмээ өвөө дээр амарч байж таардаг тэгээд том болоод ирсэн чинь гадаадад сурахаар яваад бараг наадам үзэж үзээгүй юм байна шүү. Харин энэ жил бүр зорьж явж хотын наадам үзье гэж бодлоо. Эмээ өвөө нар Төрийн наадам үзэх нь амьд явсаны хэрэг гэж ярьдаг билүү? Арай дэгсдүүлсэн байхаа ккк. Гэхдээ нэг тиймэрхүү утгатай үг байдаг л да...
За тэгээд эхлээд наадам үзнэ гэдэгт юу юу багтах вэ гэдгийг судалж гаргалаа л да. Хамгийн гол нь айраг, хуушуур, морь гурав юм шиг байна наадмын трэндийг ажиглахад. Наадмын эхний өдөр наадмын нээлт үзээгүй. Уг нь үзэх ёстой юмны нэг байсан юм шиг байгаан. Оронд нь би хотынхоо музэйнүүдийг үзсэн. Арван жилд байхдаа үзэж байсныг бодвол үзмэрүүд нь баяжсан байсан нь тааламжтай санагдав. Үндэсний Түүхийн Музэй үзэж явж байхдаа бараг нүдний нулимс гарав ккк. Музэй хэсч дуусаад Сүхбаатарын талбай орж яг төв цэг дээр зогсож зургаа авхуулав. Эргэн тойрон өндөр орчин үейин барилгууд сүндэрлээд хотын төв талбай бас үзэмжтэй болсон байна лэ. Орой нь талбай дээр наадмын тоглолт үзэж, салют буудуулахыг харсан. Тоглолтын дуу жаахан бага байсан харин салют тун дажгүй шүү.
Хүй долоон худаг |
7 сарын 13-нд талбай дээр боллсон Дээлтэй Монгол наадам сонирхлоо. Гоё үйл ажиллагаа болдог юм байна. Өмнөх жилүүдийнхийг интернэтээс үзээд нэг үзэх юмсан гэж бодож явсан юм. Наадмын өдрүүд нартай, бороотой сайхан өдрүүд байлаа. Говьд байсаар байгаад борооны мөрөөсөл болсон хүн хотод орж ирж борооны мөрөөслөө гүйцээв.
Нээрээ дэнж хотойтол наадна гэдэг үг чинь Хүй Долоон худагт л биелэлээ олох нь билээ шүү ккк.
Монгол төрийн наадам үзсэн минь энэ ажгуу.
like.
ReplyDeleteNaadam uzej bayrlahgui bol yunii mongol hun bhaw. hehe
Myanga sonssonoos neg uz gedeg dee. Odoo toriin naadam uzsen baihad alzahguie gsn kk. Eesh ingehed ene minii oruulsan zuragnuud yagaad galbiraa aldchihaa ve kk.
ReplyDelete