Monday, February 22, 2010

Бөөгийн тухай

Сүүлийн үед бөө, үзмэрч хүмүүс хэтэрхий олон болж байнаа. Бөө гэдэг нь баруун аймгуудын л уламжлал гэж боддог байлаа гэтэл говь нутагт маань хүртэл бөө олноор төрж гарч эхэллээ, сайн цаг ирж байна гэж ойлгох уу цөвүүн цаг ирж байна гэж ойлгох уу мэдэхгүй л байна. Нэг бөөгийн тухай үзсэнээ биш сонссоноо хуваалцая гэж бодлоо л до. Би иймэрхүү юманд итгэдэггүй хүн, үнэн сонирхолтой санагдаад байгаамаа.

Хамаатны нэг залууд бөөгийн онгод ороод, бидний 27 дох үеийн нэг өвгөн бууж ирдэг болсон гэнэ. Өвгөний тухай бичихээс өмнө энэ бөө гэгч нь яамар учиртай тухай ойлголт өгөх хэрэгтэй байх. Бөө хэнгэрэг цохиод онгодоо дуудахаар тэр 27 дох үеийн өвгөний сүнс тэнгэрээс бууж ирдэг юм гэнэ. Эхлээд зулын гэрэл дээр очоод суучихдаг гэсэн. Тэгээд жаахан байж байгаад тэр бөөгийн биенд ороод суучихдаг гэнэ. Тэгээд тэр бөө маань уг нь залуухан хүн байтал үг яриа, дуу хоолой нь яахын аргагүй хөгшин хүнийх шиг болдог гэсэн. Яриа нь яг дээр үеийнх шиг гэсэн. Жишээ нь: Их хүрээ - хот, Бага хүрээ - аймаг, Төмөр хүлэг - машин, Чулуун өргөө - байшин, Ноён - нөхөр, Хатан - эхнэр, Балчир - хүүхэд, Бор дарс - архи гэх мэт. Орчин үеийн зарим үг хэлийг ойлгодоггүй гэсэн. "За" гэж хэлэхээр юу гээд байгаан гэж уурладаг гэсэн хэхэ.

Их сонирхолтой нь энэ өвгөн үнэн саак өвөө гэсэн. Архи уудаг, тамхи татдаг, хүүхэн эргүүлдэг гэсэн. Бууж ирэхээрээ 2 шил бор дарс хүртчихээд явдаг гэсэн. Тэнгэрийн оронд сайхан сайхан хүүхнүүд байдаг гэж яридаг бодвол хүүхэн эргүүлдэг гар байх гээд бгаан :)) Тэнгэрийн орондоо "Ноён" хүн юм байхаа. Сая Цагаан сараар бөө өвгөнийг дуудсан чинь Тэнгэрийн оронд найранд сууж байхад дуудлаа гээд аймаар ууртай бууж ирээд төдөлгүй буцаад явчихсан гэсэн :)) Болох бүтэхгүй юм болвол толгойг нь авч явна гэдэг гэсэн. Нэг удаа хамаатны нэг хүүхэн даргатайгаа муудалцаад ажлаасаа гарах дээрээ тулаад уйлаад сууж байсан чинь өвгөн бууж ирсэнээ миний охиныг хэн уйлуулаад байна гэж асуусан гэнэ, учрыг нь хэлсэн чинь уурлаад би толгойг нь аваад явая гэсэн гэнэ, нөгөө хүмүүс хэрэггүй өвөө минь гэсэн чинь тэгүүл чичээд (хатгаад гсн үг хэхэ) орхий гэсэн юм байхаа. Бууж ирсэн байхад нь гэрт хүн орж гарахаар аягүй цочдог тэгээд хэн намайг цочоогоод байна, хөлийг нь тушчихая энэ тэр гэдэг юм бх. Би өөрөө нүдээрээ хараагүй, чихээрээ сонсоогүй болхоор үнэн үлгэр шиг санагдаж байгаам чинь. Гэтэл тэр хүмүүсийн шүтэж байгааг ээ. Үеэл охин ноёнтой (нөхөр гэж бгаан) болох нь уу гэж асуусан чинь яараад хэрэггүй 3 насаар ах, баян хүнтэй сууна гэж хэлсэн гэсэн. Бас нэг үеэлд өвөө нь баруун зүгээс сайн хүн явуулна, олж аваад ханилбал сайн хань чинь болно гэсэн гэсэн. Би одоо очиж асуудиймуу гэж бодоод байгаа ккк. Зарим хүмүүст бор дарс бүү хүрт, хүртвэл төмөр хүлэгтэйгээ онхолдож бэртэнэ гэж хэлдэг гэсэн. Заримд нь болхоор чи борс дарс хүртдэггүй золиг байна, хүртэж бай гэж хэлдэг гэсэн. Зарим хүмүүст албинг (чөтгөр) шүглэж гээд нуруу руу нь архи цацаж байгаад шавхуурддаг гэсэн. Тэгсэнээ нуруунаас нь тэр чөтгөрөө хамж аваад түрийлчихсэн гэсэн, өвөө нь аваад мордоноо гэсэн гэсэн хэхэ.

3 comments:

  1. Anonymous4:17 AM

    Ulger ch yum shig. Bi bas tiim ch ih itgemtgii hun bish l dee. Nodnin jil aav mini burhanii orond bidniigee orhiod yabchihlaa. Ajil yabdal ene ter geed l... Tend neg lam bnaa, nasaar nadaas 2 ah gene, harahad minii ovoo shig. Nogoo lam chini yag l manai hun shig l gert baigaad baih. Hoorhii aav mini oir dotno baisan gej bodood l bi chimeegui bailaa. Lamtan maani 'huushuur ideye' geh shig bolloo. Bi dotroo olsson yum bolob uu gej bodood bas yag itgeltei bish baisan bolohoor lavlaad asuutal 'huuch hooroh uu' gej helsen baijee. Yadaj baihad zarim shud ni baihgui bolohoor helsniig ni bi sain oilgohgui ee. Gashuudaj suugaa nadad heliig ni oilgohgui lamtantai 'huuch hooroh' husel baisangui. Yarilaa ch negniihee yu yarij baigaag oilgohgui biz dee.
    Urta

    ReplyDelete
  2. Hehe shudgui lamtantai huuch huuruhuu dohson bna shd... Harin aygui sonin baigaaz, itgemeergui zuil yarigdaad bgan. Uuruu ochij nudeer harj chiheer sonsohgui bol itgehguie bi lav.

    ReplyDelete
  3. Anonymous12:46 PM

    Nadah chin boo bish. Tiirendsen nohor bn. Ene yosiig zuun talaas garaltai yum bn lee. Ter hamaatanii hunii boli gej heleerei.

    ReplyDelete