Monday, February 22, 2010

Дээлтэй Монгол

Хятад улс дээлийг -ийн соёлын өвд өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь Монголчуудын реакцыг хөдөлгөсөн хэрэг болоод нэг хэсэг л ярьж бичээд байсан. Шинийн 8 буюу 2-р сарын 22-нд Дээлтэй Монгол хөдөлгөөн өрнүүлж бүх нийтээрээ дээл өмсөх юм гэсэн. Өнөөдөр ажилдаа халти дээл өмсөж ирсэн л дээ. Гадуур харин ганган дээлтэй хүмүүс зөндөө явна билэ. Энэ өдөр зарим нэг газрууд дээл өмссөн хүнд онцгой үйлчлэх юм гэсэн. Жишээ нь Тэнгис кино театр 1000 төгрөгөөр, бусад кино театрууд 50% хямдралтайгаар кино үзүүлнэ гэсэн. Түүхийн музэй дээл өмсөж ирсэн хүмүүст үнэгүй үйлчлэх юм гэсэн. За тэгээд өөр бусад хямдрал, хөнгөлөлт тухай энд дурдсан байна лээ, үзнэ биз. Харин энд хөөрхөн хэдэн зураг байна. Дээлтэй хүүхдүүд нь ямар ч эгдүүтэйм, ямар ч ганган юм. Энэ зун нэг сайхан, дэгжин гэхдээ жинхэнэ Монгол дээл хийж өмсий байз. Харин дараа жилийн Цагаан сараар ээжээрээ дээл оюулж өмсөнө гэж бодож байгаа. Мартах гэж байсанаас 2006 онд Монголд ирж байхад хүмүүс аягүй их үндэсний хувцас өмсөж байсан, ялангуяа хантааз, хүрэм гэх мэт гадуур хувцас их өмсөж байсан. Би хүртэл юунаас нь дутах вэ гээд ээжийнхээ хийсэн Монгол хүрмийг гадаад руу авч яваад өмсдөг байлаа. Гадуур хүрэм, эсвэл монгол цамц эрэгтэй хүмүүст дэгжин зохидог юм билэ.

No comments:

Post a Comment