Сохор болзоо гэдэг нь өмнө нь огт хараагүй хэн нэгэн хүнтэй цаг болон газар болзож уулзахыг хэлнэ. Тэр хүнээ өмнө нь харж байгаагүй тул анх нэгнийгээ олоход төвөгтэй байж болох юм. Тиймээс голдуу ямар хувцас өмссөн, эсвэл юу барьсан гэх мэтээр тодорхойлно. Сохор болзоо нэг бодлын сэтгэл хөдөлгөмөөр гоё ч юм шиг хэрнээ бас эрсдэлтэй юм л да. Би гурван удаа сохор болзоод бүтэлгүйтсэн хүн байна хэхэ. За тэр ч яахав.. Сүүлийн үед эрэгтэй дүү маань утсаар их охидуудтай танилцдаг болсийн. Сонсоод байхнээ бараг л нэр усаа мэдэлцээгүй байж асууж байгаа асуултууд нь чиний өндөр хэд вэ, үс чинь ямар вэ, нүд чинь ямар вэ гээл бүр хэтэрвэл ямар гутал өмсдөг, ямар өнгийн куртик өмсдөг вэ болоод явчих юм. Гүй тийм л гадаад үзэмжинд нь санаа зовоод байвал юундаа утсаар танилцдаг байнаа гэж загнав.. Ер нь залуучууд сохор танилцахдаа яагаад заавал өндөр хэд вэ гэж асуудийм бэ, өндөр байх вэ гэж санаа зовдийм уу, намхан охин байх вэ гэж санаа зовдийм уу гэж сонирхлоо л доо. Дүү маань хэлж байна, танилцаж байгаа хүний өндөр чухал шд, өөрөөсөө өндөр охинтой явах онцгүй шд гэнээ. Тэгээд бас "Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа чамин байдаг гэж би боддог" гээд нэмээд байгаа.
Өчигдөр "Анхны Болзоо" гээд 8 минутын богино хэмжээний кино үзэх гэж ажлын 8 цаг боллоо. Өглөө ажилдаа ирээд линкийг нь нээгээд тавьсан хэрнээ майр завгүй, үдээс өмнө дөнгөж эхний 4 минут үзэж амжсан байв. Ажил тарсан дараа бүр тухтай сууж байгаад үзэж дуусгасан. Зураг авалт нь тун дажгүй болсон байна лэ. Залуу, хүүхэн хоёр сохор болзож байгаа тухай гарна... Гэхдээ жинхэнэ утгаараа сохор болзоо болно л доо ;) Ёстой хөөрхөн шүү, үзээрэй хүмүүсээ.
goy kino bn
ReplyDeletegoy kino, yostoi taalagdsan.
ReplyDeleteene yostoio xuurxun kino bolson baina lee.. zurag avalt, ungu, tone geed lag goyo! nadaa mash ix taalagdsan..
ReplyDelete