Энэ дээр үзүүлсэн таймлайнаар бол хуримыг жил, жил хагасын өмнөөс төлөвлөж эхэлдэг гэж байна. Долоо хоногийн өмнө бол сүүлийн бэлтгэл ажлуудыг хийж байх ёстой гэж байшд. За за яахав яахав болох байх. Манай сүйт залуу намайг төгс төгөлдөр хурим хийх гээд хэтэрхий стрессдээд ядаргаанд орчихвий гээл санаа нь зовоод байгаа. Хэд хоног турах дэглэм барьсан чинь аав ээж, хадмууд тэгж байж хуриман дээрээ муужирч унав гэж бүгд санаа зовцгоосон. Ядаргаанд орчихвол бас болохгүй байхаа. Одоо үлдсэн өдрүүдэд өөрийгөө бөөцийлнө өө. Гэж мөрөөдөөл байгаа.
Хуримын гуталны энэ санааг нэг найз маань хэлж өгсөн юм. Иймэрхүү цоглог өнгийн гутал бас уламжлалт цагаан гуталнаас дажгүй харагдах юм шиг байна лээ. За тэгээд таарах жижиг размерийн гутал олно гэдэг нэг том асуудал байна даа. Шинэ жилийн үдэшлэгний гутал авах гэж УБ-н дэлгүүрүүдийг 3 өдөр хэсээд үдэшлэгнээсээ 2 цагийн өмнө нэг гутал олж байсан гашуун туршлагатай хүн дээ би чинь.
Энэ бол харин хуримын өдрийн "emergency kit" -д юу байх ёстой талаар зөвлөгөө өгсөн байна. Нээрээ л иймэрхүү жижиг сажиг зүйлийг хэн ч анзаардаггүй болохоор мартаад л явна шүү дээ. Нэг найз хуримынхаа өдөр бүсээ, бра-гаа мартсан энэ тэр гээд яриад байсан. Тиймээс жижиг ажлуудаа бүгдийг нь ойрынхоо хүмүүст хуваарилаад өгөх хэрэгтэйм байна гэж ойлгосон. Багынхаа найзад хамаг чухал арын ажлаа даатгана гэж бодож байгаа. Нэг ёсны "maid of honor" юм шүү дээ.
Зурагчин, зураглаач нэлээд чухал юм байна. Эцсийн эцэст үлдэх юм ганц зураг, бичлэг гэжийлээ шүү. Дараа нь сайхан хүн амьтан, үр ач нартаа үзүүлээд сууж байх нь байшд.
Энэ листэн дээр хуримын үеэр зайлшгүй авхуулах ёстой зурагнуудыг бичсэн байна лээ. Листийг жоохон Монголчлоод ийм зурагнууд авхуулна гээд төлөвлөчихсөн байгаа. Харин энэ линкээр орох юм бол хуримын өдөр авхуулах 50 гоё зурагны санаа байгаа. Надад их таалагдсан.
Том ажил байх шүү. Хоёрын хоёр хүү гэрлүүлнэ гэж байгаа. Тэр үед энэ бичлэг хэрэг болно оо
ReplyDeleteТа туршлагатай хадам аав болох нь дээ. Таны бэр болох азтай бүсгүйчүүлд атаархчихлаа кк. Охиноо гэрлүүлж байгаа аав хоолой нь зангирсаар байгаад таарах байх. Манай аав одоо хуримын талаар ярих болгондоо хоолой нь зангираал...
ReplyDelete