Та бүгдэд Турк улсын Стамбул хотын тухай нэг үлгэр яръж өгье. Энэ үлгэрийг би 2006 онд зохиож блог дээрээ тавьж байсан юм. Жоохон найруулаад энд орууллаа, болгооно уу :)
-----
Эрт урьд цагт сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг дов байхад Стамбул нэртэй нэгэн үзэсгэлэнт бүсгүй Хар далайн эрэг дээр амьдран суудаг байжээ. Гоо үзэсгэлэн нь үнэхээр бахдам сайхан бөгөөд дэлхийн улс орон даяар түүний гоо сайхныг магтан дуулдаг байжээ. Тэр үед мөн дэлхийд алдартай хоёр сайхан залуу амьдардаг байжээ. Нэг нь онигор нүдтэй, шар царайтай, хүдэр чийрэг залуу бөгөөд түүнийг Ази гэдэг аж. Нөгөөг нь Европ гэдэг бөгөөд тэрээр цэнхэр нүдтэй, цагаан царайтай, өндөр залуу юмсанжээ. Ази, Европ хоёр маш сайн найзууд байжээ. Тэд ижилдэн үерхэж, тоглож наадан дэвэн дэлхийгээр хэрэн явдаг байжээ. Нэгэн сайхан нартай өдөр тэд Хар далайн эргээр зугаалж яваад далайн эрэг дээр сайхан Стамбулыг олж харжээ. Хоёр найз хоюулаа Стамбулд дурлаж гэнэ. Тэгээд хүчээ үзээд хэн дийлсэн нь Стамбулыг гэргий болгон авъя гэж шийджээ. Адил тэнцүү хүч чадалтай хэн хэнийгээ ялж чадахгүй, өдөр хоног урсан өнгөрсөөр, өнөө хоёр тулалдсаар л байжээ. Стамбул үүнийг нь тэвчиж чадсангүй гэнэ. Тэдний төлөө санаа зовон, гуниглан уйлсаар, уйлсаар, уйлсаар байгаад ус болоод тэр хоёрын дундуур урсаж гэнээ. Ингээд л Ази, Европ хоёр Стамбулын нулимсаар салж, Стамбул хоолойн хоёр талд эрэг болон үлдэж гэнээ. Үүнээс хойш Ази, Европ тив үүсч үзэсгэлэнт Босфорус хоолойгоор тусгаарлагдах болсон юм гэнэ билээ.
Сайхан бүсгүй Стамбулын дурсгалыг хүндэтгэн Босфорус хоолойн дунд "Үзэсгэлэнт бүсгүйн цамхаг" байгуулсан юм гэнэ билээ.
---
Goy ulger baina :)
ReplyDeleteThanks. Hey chinii blog deer comment bichij bolohoo bolitsiimuu? Shine design uul ni goy yum daanch comment uldeeh hesgiig olsongui kk
ReplyDeleteSain uu?
ReplyDeleteSongoson post deeree daraad orno. Hamgiin door ni VIEW COMMENT gej bga. Ter ruu orohoor comment uldeeh heseg bga :)
Za yostoi algaa comment gesen heseg...kkk
ReplyDeleteAan zarimdaa tegdeg yum bn. refresh darahaar ahiad garahdaa haragdaad bn :)
ReplyDeleteХэ хэ хөөрхөн л юм...үлгэрийн ном гаргахын биш үү...хөгшөөн ай хүүхдүүд авку гэхгүй л байхдаа.
ReplyDeletehuuhdiin ulger zohiodog yum biluu geeluu, suuliin uyed chin aihtar aihtar tom hunii ulgeruud gardag bolson baina lee shd
ReplyDelete