Thursday, March 11, 2010

Лхагва гаригт

Өчигдөр завгүй хүнийг уруу татаж (уруу татагдаж) биллиард тоглоод муу ч үгүй хожчихсон, сэтгэл майр өндөр байнаа гсн хэхэ. Гэхдээ яахуу урд нь тоглоод хожигдсон байсан болхоор нээх баярлаад яах вэ. Англид байхад Майкаар заалгаж тоглож сурч байсанаас хойш бараг 6-7 жил тоглоогүй болхоор мартсан байна лээ. Уг нь хожоод майр сэтгэл өндөр гарч ирсэнээ 10-р хороололоос 3-р хороолол руу автобус явдаг гэж мөрийцөөд алдчихаж байгаамаа. Газар мэдэхгүй байж дуугайл байхгүй мөрийцөөд явж байдаг зөрүүд гар шүү нээрээ.

Хайрлаагүй амь гээд МУСК гарна гэсэн тэрийг үзмээр санагдаад хүлээгээд л байгаа. Тавдах өдрөөс гарч эхэлнэ гэсэн. 2000 төг хадгалаад бгаа хэхэ. Тэнгисийн хэдэн жилийн ч гэнүү ой нь болоод хямдралтай байгаа гэсиймаа тэгээл тэр... Зүрхэнд гэрэлтэх од МУСК-г үзнэ гэж бодсоор байтал театрт гараад дууссан байна лээ. Зарим киног трайлэрийг нь үзээд л үзмээр санагдчихдаг юм. Би ерөөсөө аймшгийн кино үздэггүй хэрнээ The Village гээд киног үзмээр санагдсаар байгаад үзсэн чинь нээх аймаар кино бас биш л байсийм блэ. Харин The Ring үзэх гэж хамт суусан хүнийхээ араар нь нуугдаад, нүдээ дараад, чихээ бөглөөд суусан гэж байгаа. Тэгээд бас нөгөө хүнээ зүгээр үзүүлэхгүй одоо яаж байна, одоо яаж байна гээд асуугаад байсан чинь сүүлдээ уурлаад Нэг бол өөрөө үз, нэг бол надаас битгий асуугаад бай гэж загнасан л даа. Угаасаа өөрөө айж ядан үзэж байхад хажуугаас нэг хүн бас юу гарч байна, яаж байна, хэн хэнийгээ алж байна гээд шаналгаад байвал дарамттай биз дэ :)) Нэг удаа кино театрт үнэн аймшгийн кино үзээд, үхтэлээ айгаад, түүнээс хойш үзэж чадахаа байчихсан байхгүй юу. Аймшгийн киног театрт үзэх үнэн аймаар юм билэ, битгий туршаарай гсн хэхэ.

6 comments:

  1. Яасан уруу татагдсан нэрээ уруу татаа юу хэхэ бас муугүй шодох биз хүн өөрөө хүссэж байгаа мэт болтол аан хэхэ биллиардын хувьд тоглоомд хожих гэж тоглохгүй кайф билүү тэрийг нь авах гэж тоглодын уул нь гайгүү байсын хамтарн тоглогч маань аврага энэ тэрээ болсон юм шиг билээ даанч хаясан хэхэ гадных шиг нийтийн тээврүүдын газрын зураг байдаг болч чи авах ч байсын билүү хэхэ ер энэ нийтллийн 2-р хэсэг нь бас нөгөө хэн нэгнийг нь уруу татагдсан нэрээ уруу татах гээ юу хэхэ

    ReplyDelete
  2. Уг нь анхааралтай тогловол хожих гээл бдиймаа. Мэдээж дуртай тоглоомоо тоглоод кайф авч бгаа.. Уруу татсан хүн чинь муу нэр зүүнэ тиймээс харилцан уруу татагдаад гсн хэхэхэ

    ReplyDelete
  3. За за тэгий еэ блог дээр байгаа зөвөлгөө өгдөг хэсэг ороод ирээ

    ReplyDelete
  4. Anonymous12:36 AM

    Zugeer ee, Nomio. Bi ch gesen 10 horoololoos 3,4 horoolol yavdag autobus baidag gej boddog bailaa. Boddog bailaa ch gej dee, budilsan. Tegeed neg autobusand suugaad medehgui gazar ochij buugaad. Mongo hemneh gej autobusand suusan ch hol ochij buugaad iluu ih mongoor taxidsan.
    Urta

    ReplyDelete
  5. Хотод газар хурдан мэдэж авахгүй бол ингээд баларсан юм болоод байнаа хэхэ.. Такси максинд бол шулуулж дуусдаг, дүүгээрээ загнуулаад л тэдээр явах газарт төдөөр яваад байхдаа яадийн гээл. Дулаарахаар city tour хийгээд л тэнээд бхаас гсн хэхэ.

    ReplyDelete
  6. Bi bagadaa Dracula-g uzeed l ih aidag baij bilee. Odoo uzsen chini neeh toohgui bolson bna lee

    ReplyDelete