Tuesday, March 09, 2010

Март 8 ба миний ээжийн төрсөн өдөр

3 сарын 8-н миний ээжийн төрсөн өдөр гэдгийг саяхан болтол мэддэггүй байлаа. Гадаадад байхдаа жил бүр Март 8-нд ээждээ мэндчилгээ явуулдаг байсан гэхдээ хэзээ ч Төрсөн өдрийн мэнд хүргэж байсангүй. Ээж минь Март 8-нд, аав минь шинэ жилээр, дүү маань Улс тунхагласаны баярын өдөр төрсөнийг мэдэхгүй л явсан байгаам да. Гэхдээ ээжийнхээ төрсөн өдрийг мэддэг болсоноос хойш дандаа тэмдэглэдэг болсон л до. Алдаагаа засаж байгаа. Миний ээж дэлхийн хамгийн сайн, хамгийн сайхан ээж гээл бичвэл хүн болгон л хүн болгоны ээж хамгийн сайхан ээж байдаг гэж хэлнэ. Бага байхдаа би ээжийгээ надад хайргүй гэж боддог байсан. Яагаад гэвэл ээж намайг ерөөсөө тоодоггүй юм шиг санагддаг байж билээ. Ямар сайндаа анх гадаад явж байхад За миний охин ингээд сайн сураад 5 жилийн дараа ирээрэй гэж хэлэхэд нь ээж намайг санадаггүй, намайг хайрладаггүй болохоор 5 жилийн дотор битгий ирээрэй гэж хэлж байна гэж бодож гомдож байсан. Надтай утсаар ярих болгондоо гэрийхэн нь сайн байна, охиноо санахгүй байна гэж хэлдэг байсан. Би тэгэхээр нь тэд нар намайг санахгүй байгаа юм чинь би ч гэсэн тэд нарыг санахгүй гэж бодоод гүрийдэг байсан. Харин сүүлд ээж маань намайг хол байхад хичнээн их санадаг байсан, санаа нь зовоод хэдэн шөнө нойргүй хонодог байсан тухайгаа хэлсэн. Миний төлөө санаа зовж байна гэж хэлвэл намайг бас зовооно гэж бодоод надад хэзээ ч тэр тухайгаа хэлдэггүй байсан гэсэн. Нэг ёсондоо намайг хатуужилтай байгаасай гэсэндээ тэгсэн юм билэ. Би хатуужилтай болсон ээжийнхээ ачаар... Ээж минь надад ямар их хайртай болохыг мэдэрсэн... Би ч ээждээ хязгааргүй их хайртай. Ээж гэдэг хүн хүний амьдралд ямар чухал болохыг ойлгосон. Өвдөхөөрөө ээжийгээ л санаж уйлдаг, айх цочихдоо хүртэл Ээж ээ гэж хашгирдаг шүү дээ. Ээж минь л дэргэд минь байвал би зоригтой, жаргалтай. Ээждээ хамгаас их хайртай. Аавдаа бас хамгаас их хайртай. Би аз жаргалтай байна, яагаад гэвэл аав, ээж, ах дүү нартайгаа хамт байх нь хамгаас дээдийн жаргал юм гэдгийг мэдэрсэн.

12 comments:

  1. Чи баяраар төрөхгүй ясын тэгвэл танай гэрийхэний коол найм нь ДАВХАРБАЯРЫНХАН ГЭХГҮЙ ЮУ хэхэ

    ReplyDelete
  2. Би хүүхдийн баяраар төрсөн шд гээл үү ккк

    ReplyDelete
  3. За тийм байха одоо ганц арга л байна баяраар төрсөн нөхөртөй бол тэгвэл гэр бүлийн шинжээ хадгалалаа нэрээ манай нэг найз чинь хүүхдийн баяраар төрсийн бас single шдээ хэхэ

    ReplyDelete
  4. танилцуулчих гэсэн хэхэхэ майр дуртай гар

    ReplyDelete
  5. Уул нь идвэхтэй хайж байгаа гэсэн лдээ хэхэ, танихгүй хүнээ танилцуулна гэж байх уу хэхэ

    ReplyDelete
  6. хаха тэр найз чинь бид хоёрын бичсэнийг уншвал саваад уначих юм байнал да. би нэг найзаа дүүдээ эхнэр болгож авна гээд яриад байсан чинь танай дүү таны энэ төлөвлөгөөг мэдэж байгаа юу гэж асуусантай ижил юм болох нэ :))

    ReplyDelete
  7. тэр чинь хамааггүй боломжийн юм байна найзаа чи мэднэ бас цаашилбал дүү найз 2 чинь гадарлна бие бие хэхэ

    ReplyDelete
  8. хамаг гол учир нь дүү найз хоёр маань нэг нэгнийгээ танихгүй байсиймаа тэгээд ч дүү маань намайг тийм төлөвлөгөө төлөвлөж явах хойгуур өөр хүнтэй суусан байна лээ

    ReplyDelete
  9. хэхэ чиний хэрэг байхгүй байждээ заяаны хань замд дээр гээд байж байждээ миний хэрэггүй заяаны хань замд дээр байга байхаа намайг танилуулах гэсээр байтал олчих байхаа, нэрээ дүү чинь аль зам дээр байсныг нь хэлсэн үү тэр замаар өдөрт хэд явий чи бас туршилга судал би ч баруун 4 замд найдаад байга хэхэ

    ReplyDelete
  10. хэхэхэ би 6 сар нэг замаар яваад зам дээрээс юу ч олоогүй тэгээд одооноос маршрутаа өөрчилж байгаа. угаас найдлагагүй замаар олон яваад дэмий дээ гэсэн хэхэ

    ReplyDelete
  11. хайран хүч хөдөлмөр маршрутаа өөрчилсөн өдөр чинь нэг нь цэцэг байраад яг танилцах гээд хүүлээж байсандаа бэлдэж тээнгэлцэж байгаад хэхэ алчих юмаа

    ReplyDelete
  12. тэгүүл яахуу дээ нөгөө эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэдэг шиг өглөө нь хуучин замаараа орой нь шинэ замаараа эсвэл өглөө нь шинэ замаараа орой нь хуучин замаараа гээд ээлжилээд явахад болно шд. боломжоо нээлттэй байлгаж хүрээгээ тэлээ гэж ;)

    ReplyDelete