Thursday, August 01, 2013

Хурим сайхан боллоо


Зээ бидэн хоёр "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн зуны адаг сарын 20-ны билэгт сайн өдөр гэр бүл болж, хурим найраа хийн Монголын сайхан өрх бүлийн тоог нэгээр нэмлээ.

Хурим сайхан болсон. Мэдээж санаа зовоосон жижиг сажиг асуудлууд зөндөө гарч ирдэг юм билээ. Гэхдээ хамгийн гол нь бүх юм сайхан болно гэдэгт итгээд өөрийгөө тайвшруулж, эл өдрийн үйл явдлаас таашаал авахаа бодох хэрэгтэй юм билээ. Бид хоёр их сэтгэл хөөрөлтэй, аз жаргалтай, баяр баясалтай байсан юм шиг байгаан. Сүүлд нь гэрийнхэн та хоёр инээгээд л байсан, инээсээр байгаад нүүрэнд нь инээмсэглэлийн үрчлээ суучихсан байсан гэж коммент хэлж байна лээ. Би бол шууд таашаал авахаа л бодсон ккк. Энэ олон хүн бидний төлөө цуглаж, энэ бүх үйл явдал бид хоёрын эргэн тойронд болж байна гэж бодохоор л гоё санагдаад өөрийн эрхгүй инээгээд байсан кк.

Тэр өдөр манайхан бараг 04 гэж унтаад 05 гэж боссон байх шүү. Аав, ээж хоёр бэлтгэл хангаад лав нойргүй хоносон байхаа. Өглөө нь хадмын талынхан бэр буулгах гэж ирээд, цай идээ будаа болоод, дараа нь бэлэг сэлтээ өгөөд бэрээ аваад гардаг юм байна. Нөхөр бид хоёрын амьдрах гэрт очиход хүмүүс цуглачихсан найрлаж байсан.


Үс засалт, нүүр будалт
Шинэ гэртээ цахилгаан зуух асааж цайгаа чанаж, Бурхандаа мөргөсөн дараа шууд үс гэзэг, нүүр нүдний ажилдаа орсон. Их л эрт эхэллээ гэж бодсон хэр нь амжихгүйгээ дөхөж байна лээ шүү. Хамгийн түрүүнд бэр, бэргэнээсээ эхэлж янзлах ёстойм байна лээ. Манай бэргэн хамгийн сүүлд үлдээд арайтай л хуримнаас хоцорчихоогүй.

Бэргэн (эсвэл орчин үеийнхээр bridesmaid) хуриманд их чухал үүрэг рольтой хүмүүс байдаг юм байна. Хуримын ёслолын турш хоёр талын бэргэн сүйт бүсгүй, сүйт залуу хоёрыг дагаж явж, туслаж, мөн гэрлэлтийн гэрч болдог юм байна. Хуримын ордны үйл ажиллагаа их таалагдсан. Хүмүүс нь найрсаг, юу хийх, яах ёстойг бүгдийг нь хэлээд өгчихдөг юм билээ. Гэрлэх ёслолыг нэг эмэгтэй удирдаж явуулсан. Тэр хүний дуу хоолой уянгалаг намуухан, Боролдойн цагийн үлгэр уншиж байгаа юм шиг санагдаад инээд хүрээд байсан кк.
 
Хүлээлгийн өрөөнд
Гэрлэх ёслол эхлэхийн өмнөхөн хүлээлгийн өрөөнд сууж байхад их догдолдог юм билээ. Хувцас, үс, нүүр ямар байгаа бол гээл... Хамгийн гол нь өөртөө таалагдсан даашинз, үс засалт болон нүүр будалт хийлгэсэн байхад өөртөө итгэлтэй бөгөөд чин сэтгэлээсээ инээвэл би гоё харагдана гэж бодоод л инээгээд байх хэрэгтэй. Гэрлэх ёслол эхлэхэд догдолж уйлах байх гэж бодсон чинь харин гайгүй шүү.  Уйлаагүй.  Ээж намайг инээгээд л байсан гэж хэлсэн. Сүүлд хуримын бичлэгээ үзэхэд инээж байсан нь гоё харагдаж байна лээ.
Гэрлэх ёслолын ордны шатаар дээшээ алхаж байхад дуусахгүй юм шиг санагдаад алхаад л байсан, алхаад л байсан хэхэхэ. Хормойгоо сайн дээш нь өргөөд, цэх хараад, инээмсэглээд алхаарай гэж зааварлаж хэлсэн юм. Тэгээд заасан дагуу алхаад байсан. Миний алхсан хамгийн урт шат тэр байсан байхаа кк. Уг нь харахад хэдхэн л шат байсан даа гэж мэж бодсон.  Ёслолын өргөө нь аймаар халуун байсан тул нүүрээ сэвмээр, үсээ янзалмаар байсан ч гүрийсэн л дээ кк. Нээрээ тэр тулганд бэлэгдлийн гал асаах ёслол дээр урт хумстай байвал шатахаар юм билээ. Ер нь тэгээд бэр урт хумстай байсанаас цэвэрхэн маникюртэй богино хумстай байсан нь гоё харагдах байхаа.
Гэрлэх ёслолын ордноос гараад Сүхбаатарын талбай орсон. Аймаар халуун, нартай өдөр байсан. Чингисийн хөшөө засвартай байсан болохоор хөшөөнд цэцэг өргөж зураг авхуулж чадаагүй. Харин оронд нь Сүх жанжины хөшөөтэй зургаа авхуулсан даа кк. Талбай дээр явж байхад хажуугаар явж байгаа хүмүүс баяр хүргээд, гоё харагдаж байна, аз жаргал хүсье энэ тэр гэж хэлэхээр гоё санагддаг юм билээ. Өмнө нь хуримтай тааралдаад бэрийг нь хардаг байсан болохоор хүмүүс бас намайг харж байгаадаа гэж бодогдоод байдаг юм билээ кк.

Хуримын цуваа
Манай хуримын цуваа гурван ижилхэн тас хар өнгийн жижиг машинаар толгойлуулсан их гоё цуваа болсон. Ер нь хуримын цуваа жижиг машинаар толгойлуулсан байвал гоё харагдах юм байна лээ шүү. Хэрэв өнгөрсөн сарын 27-ны өдөр тийм гурван машинтай хуримтай таарсан бол тэр чинь миний хурим байсан шүү эдр кк. Талбайгаас хөдлөөд Гандан хийд орсон. Оройны хүлээн авалтаас өмнө их ядрахгүйн тулд маршрутаа богинохон зохиосон. Үдээс хойшдоо дахин үсээ янзлуулж, будгаа сэргээх цаг гаргах хэрэгтэй. Өглөө гэртээ дуудаж үс, нүүрээ янзлуулсан хүмүүстэйгээ үдээс хойш бас дахиж янзлахаар тохирчих нь амар юм билээ. Миний нүүр будалтыг хийсэн хүн ёстой сайн байсан. Сонирхож байгаа сүйт бүсгүй байвал жичдээ холбогдож нэр, утсыг нь авч болно шү ;)
Оройны хүлээн авалтан дээрээ өглөөний ёслолоос илүү догдолсон. Яагаад гэхээр өглөө 40-50 хүн ирж оролцсон бол орой 200 гаран хүн, тэгээд ангийнхан, найз нөхөд, хамт ажиллагсад ирнэ. Дээрээс нь нөхрийн талынхан, ангийнхан нь, найзууд нь ямар хүнтэй сууж байгааг нь сонжиж харна гэх мэт олны нүд шууд чам дээр тусна гэж бодохоор л аймаар их догдолдог юм билээ. Хуримын ёслол ямар болох нь, гоё сайхан болох нь хөтлөгчөөс хамаарна гэсэн тул бид хоёр үүн дээр их анхаарсан. Манай хөтлөгч үнэхээр мундаг байсан. Манай хуримын дуу хуур, хөгжөөн, идээ ундаа таарсан маш сайхан хурим болсон гэж өөрөө дүгнээд байгаа.  Хүмүүс ч тэгж хэлээд байгаа.
 
Энийг тэгдэг байж, тэрийг тэгдэг байж гэж хэлэх юм гарсан л даа мэдээж. Жишээ нь эртхэн босоод ширээ ширээ хэсээд хүмүүсд ирсэнд нь баярласанаа хэлж, хундага тулгаж, зураг авхуулж байдаг байж гэж бодсон. Хуримын ёслолд нэг дуулаад, нэг суугаад, нэг бүжиглээд, нэг суугаад, ураг батжих, голомт бадраах, ууц хөндөх, бэлэг өгөх гэх мэт олон юм хийсээр байтал нэг мэдэхэд дуусах болчихсон байдаг юм байна. Өмнө нь хуримаа хийсэн найзууд юм идэж амждаггүй тул хоол идэхээ мартаваа гэж хэлээд байсаныг нь санан санан би лав хоол л идээд байсанаа санаж байна ккк. Хуримын бялуу задалж амссан дараагаа гоё амттай бялуу байна ширээндээ сууж байгаад иднэ гэж бодоод явж байсан боловч дундуур нь өөр юм гарч ирээд мартчихсан байна лээ. Одоо бялуунаасаа идэх байсийн гээд харамсаад байгаа.

Сүйт бүсгүйн цэцэг
Өөр нэг мартсан зүйл гэвэл сүйт бүсгүйн гарын цэцгээ шидэхээ мартсан байна лээ. 18-аас дээш насны ганц бие бүсгүйчүүдийг цуглуулж байгаад цэцгээ шиднэ гээд яг зарлах гээд тайз руу гарах гэтэл өөр хүмүүс гарчихсан дуулж байсан тул түүний дараа болоё гээд сууж байсан чинь тэр чигт нь мартсан байна лээ. Тэр их бужигнаан дунд юм их мартагддаг тул з/б-дээ юмуу хөтлөгчдөө ийм ийм юм хийнэ гээд бичээд өгчих хэрэгтэй байсан юм билээ. Манай найзууд болон нөхрийн найзууд дуу бэлдэж ирсэн боловч зарим нь дуулж амжаагүй гэсэн.
Миний ганц урам хугарсан зүйл бол зочид дутуу ирсэн явдал байлаа. Хуримаас 2-3 хоногийн өмнө урьсан зочдоосоо ирэх эсэхийг нь баталгаажуулж асуугаад, ресторандаа хүнийхээ тоог өгч мөнгөө төлдөг. Хүн илүү ирвэл хоол нэмээд тооцоогоо нэмж хийж болох ч хүн дутуу ирвэл зөрүүг нь буцааж олгодоггүй юм байна. 10-20 хүн ирээгүй тохиолдолд тэгээл хагас сая, сая төгрөгөөр шатна гэсэн үг л дээ. Ирэх эсэх нь эргэлзээтэй байгаа хүнийг тооноосоо хасаад тоогоо өгч болох ч яг ирнэ гэж хэлсэн хүнийг тооноосоо хасах муухай болохоор яг ирнэ гэж confirm хийсэн хүмүүстээ тулгаад тоогоо өгсөн болохоор хоол илүү гарч, жоохон зарлага болсон. Энэ асуудлыг яаж шийдэж болох байсан талаар зөндөө ярилцсаны эцэст ер нь л хүний хуриманд очно гэж хэлсэн хүн очих л хэрэгтэй юм байна гэдэг дээр санал нийлсэн. Хэрэв очиж чадахгүйд хүрвэл заавал хуримын эздэд очиж чадахгүй болсоноо мэдэгдэх  хэрэгтэй юм байна. Цаад хүмүүс чинь ширээ сандалаа түүний дагуу зохицуулна шүү дээ.
Хуримын бичлэг заавал хийлгэх хэрэгтэй. Дараа нь үзэхэд ёстой гоё юм билээ. Мэргэжлийн зурагчин, зураглаач хөлсөлвөл санаа зовохгүй амар л юм билээ. Зурагчин чинь сайн, мэдрэмжтэй зурагчин байж, яг эгзэгтэй, гоё гоё агшингуудыг буулгаж авсан байх шаардлагатай. Тэр хуриманд бүх хүн л аппараттай ирсэн, зөндөө хүмүүс л зураг авч байна байх. Тэхдээ аль болох хөлсөлсөн зурагчин руугаа юмуу гол зурагчин руугаа харж байх хэрэгтэй. Манай хувьд бичлэг маш гоё болсон. Харин зурагны хувьд яг гоё агшинг буулгаж авсан зураг ховор юм шиг санагдаад сэтгэл жаахан дундуур байгаа.  
Бүтэн сар бэлдсэн хуримын ажил дууссан чинь хийх юмгүй самгардаж эдр. Одоо юу хийх билээ гэж бодож эдр. Одоо хүүхэд л хийдэг байх даа ккк.



 


16 comments:

  1. Томоос том ажлын ард амжилттай гараад томоос том ажлын эхлэл дээр зогсож байгаад чинь дахин баяр хүргэе ээ:)

    Чиний блогыг хэдэн өдөр уншаад, зохион байгуулалттай, цэгцтэй зангаар чинь их бахархадаг болсоон ;) Ийм хүний хурим сэтгэлд хүртэл сайхан болох нь аргаггүй шүү дээ.

    ReplyDelete
  2. Өө нээрээ би чамаас зарим нэгэн ёс заншилтай холбоотой зүйл лавлах гэсэн юм завтай үедээ миний tsasjin_e@yahoo.com.sg гэсэн хаягаар холбогдож болох уу?

    Баярлалаа ;)

    ReplyDelete
  3. хуримын сэтгэгдлийнхээ тухай бичсэн анхны блог бараг чинийх байх аа... сэтгэл догдлон уншлаа. Хурим нь үнэхээр сайхан болсон шүү. Тиймээ, одоо хүүхдээ л хий кккк

    ReplyDelete
  4. Bayar hurgie, Goe yumaa :)

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. яасан сайхан дэлгэрэнгүй бичээ вэ. бодууштай юмнууд их бичжээ. аз жаргал хүсье.

    ReplyDelete
  7. хуримын бэлтгэлийн олон поостыг чинь уншсан. Өнөөдөр хуримаа хийжгаа даа, баяр хрүгэхиймсан гэж их бодсон шүү, хуримын бэлтгэлийн тухайг чинь уншчаад давраад home-design талаар тйим цуврал бичлэг хийлгэх захиалга өгмөөр санагдсан шүү, болж өгвөл хүсэлтийг минь ёсоор болгоож хайрлаа,кк...

    ReplyDelete
  8. Баярлалаа үзэг нэгт блогчидоо.

    Нана: home-design миний барах даваа мөн болуу даа кк. Сая хуримынхаа ажилтай зэрэгцүүлээд гэрээ тохижуулаад авсан. Гэхдээ нэг IKEA орох санаа байгаад л байгаа. Pinterest-с мөн олон санаа цуглуулж байгаа. Хүсэлтийг бодож байгаад чадахаар бол бичнээ. Би ч мэдрэмж талдаа маруухан хүн дээ кк.

    ReplyDelete
  9. Ашгүй дээ, заавал бичээрэй, мэдрэмж муутай нтр гээд даруухан юмаа,ккк...би болохоор чамайг лаккк мэдрэмжтэй вайна гэж бодоод гуйгаад байшт,ккк...нэгэнт зөвшөөрцөн болохоор нь одоо нмээд даруйхан эхлээрэй,гэж гуйжийн,ккк...

    ReplyDelete
  10. Sh.Saraa6:59 AM

    Sain bnu? Goyo yumaa huriniiha ard gartsan (:). bi bas hiih geed dogdlood guij bn. Neeree huleen avaltiin hutlugch urlag uran saihanchid ni yamarshuu bval zugeer boloo zovolgoo ogch bolohuu, her unend bagtaj bn? Tanai hutlugch yamar hun bsan be? baahan yum asuuchlaa kk

    ReplyDelete
  11. Sain uu Saraa. Hurimand beldej dogdolj baih uye ni hurimnaasaa saihan baisan yum bainaa odoo bodood baihad kkk. So enjoy the moment. Hutlugch sain baival nair saihan boldog gesen. Er ni bol omno ni hurim hutulj bsan turshlagatai hun avah heregtei. Zochid chin golduu nastai humuus bol neeh zaluu hutlugch avsanii hereggui geh yum bilee. Manai hurimiig MNB-n Chogloonamjil guai hutulsun. Mashn ih taalagdsan, estoi goy hutuldug hun bna lee. Hutlugch ni ooroo 4-5 duuchin daguulaad irsen. Tiimees neg sumaar 2 tuulai buudsan hereg bolson doo.

    ReplyDelete
  12. Хэхэ хэдэн оны постонд хэдэн онд коммент бичиж бгаагаа мэдэхгүй ч баяр хүргээд аз жаргал хүсье!

    Надаа нүүр буддаг хүнийхээ утсыг өгч болох уу? Миний мэйл хаяг urnaa0901@yahoo.com. Баярлалаа

    ReplyDelete
  13. Чиний хурим 2013.7.27нд болсийн бна шд манай дүүгийнх одоо 2015.7.27нд болох гээд бгаан хэхэ

    ReplyDelete
  14. Norah8:57 AM

    Сайн байна уу? Хуримын бэлтгэлийн талаарх нийтлэлүүдийг чинь уншлаа. Үнэхээр сайхан санагдлаа, сэтгэл гарган бичсэнд чинь бас талархлаа. Өөрийн эрхгүй хуримаа хиймээр санагдлаа шүү. Хуримаа хийхээр төлөвлөж байгаа олон хосуудад тус болох байх аа. Он удаан жил аз жаргалтай сайхан амьдрахыг хүсэн ерөөе :)

    ReplyDelete
  15. Сайн байна уу,
    Блогоор минь зочилсонд баярлалаа. Би хуримаа бэлдэж байхдаа мэдээлэл авах, унших блог байхгүй байсан болохоор бичиж тэмдэглэж үлдээхээр шийдсэн нь хүнд хэрэг болж байвал яамай даа. Удахгүй 3 жилийн ой болох нээ. Хурдан юмаа.

    ReplyDelete
  16. Өнөөдөр бөөрөнд зарах буюу худалдан авна уу. Анхаарна уу: Интернет олон янзын сэдэлтэй хүмүүс байдаг. Тиймээс чин сэтгэлээсээ, үнэнч байгаарай бид хүүхэд биш, энэ бол бусдын амьдралыг аврах тухай юм. Хуурамч залилан мессеж хүлээн аваагүй байна
    Doctorcollins3@gmail.com

    ReplyDelete