Tuesday, July 23, 2013
Хуримын бэлтгэл -13 буюу Эрэгтэй хувцас
Эрэгтэй хувцсандаа нээх анхаарал хандуулахгүй, сүйт бүсгүйн даашинз л гээд гүйгээд байсан чинь яг цагаа тулсан чинь эрэгтэй хувцас олдохгүй сандрах гэжийн шд. Манай сүйт залуу интернэтээс цагаан эмжээртэй хар хослол олж харчихаад тийм хослол хайгаад байсан чинь нөгөөх нь УБ-д байдаггүй ээ.Тэгээд ч ер нь menswear зардаг дэлгүүр ч ховор юм байна. УБ-н томоохон гэсэн хэдэн дэлгүүр дуусгаад хослол олдохгүйн биш биздээ гэж айж байлаа.
Бас сүйт бүсгүйн гоо сайхан л гээд яваад байсанаас биш сүйт залууг бас бодолцох хэрэгтэй юм байна лээ. Эрэгтэй хүн чинь гоо сайханд орохоороо өнгө ороод явчихаж байгаам чинь кк.
Хуримын сар эхэлж байгаа нь илт мэдэгдэж байлээ шүү. Хуримын холбогдолтой дэлгүүр, газрууд пиг хүнтэй байдаг болж. Дуучид, хөтлөгч хийх хүмүүс ч бараг олдохгүй. Олдохоороо аймаар үнэтэй байсан. Манай сүйт залуу өөрөө гараад хөтөлдөг юм уу гэж байлээ кк. Гэснээс нээрээ бид хоёр одоо болтол хуримын бүжигээ давтаагүй байгаа. Надад бүжиг зааж өгнө гэчихээд л зав гарахгүй яваад байгаа. Магтсан хүүхэн хуриман дээрээ яана гэдэг билээ тэрэн шиг бүжгийн талбай дээр даашинзандаа орооцолдож унаж эдр балрах вий дээ. Бас тэр гутал нь аймаар өндөр өсгийтэй. Тэрэн дээрээс унавал би лав хөлөө хугалах байхаа, түй түй түй :p
Ингэхэд хийх ажил их байхад блог бичээд сууж байна гэвэл манай сүйт залуу уурлах байх даа... Маргааш хуримын хувцасаа турших буюу байгальд гарч зураг авхуулна гээд төлөвлөчихсөн байгаа. Догдолж эхэлж байна шүү кк.
Сайн байна уу Номинговио?
ReplyDeleteЮуны өмнө аз жаргалтайгаар гэр бүлийнхээ амьдралыг эхлүүлэх гэж байгаад чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Би энд чамтай хамт хуримын чинь бэлтгэлийг хийгээд л догдолоод байгаа шүү :)
Чиний цувралаар оруулж байгаа энэ бичлэг чинь надад бас их хэрэг болж байна аа ;) үнэхээр их баярлалаа
Зурагаа авахуулсаны дараа " Дуэл Зэт "-ийн талаар, ур чадвар, найруулах, харьцах, сэтгэл гаргах гээд мэдэрсэн, ажигласан зүйлсээсээ хуваалцаарай за ;)
Өө тийм найзууд дунд чинь хөтлөгч хийх чадвартай залуу бас бүсгүй байвал хөтлөгч хийлгэхэд сонирхолтой бас хөөрхөн л юм байна лээ.
Манай Синга найзууд хөтлөгчийг дандаа найзууд дундаасаа сонгож байсан нь надад их таалагдсаан.
За тэгээд маргаашийн ажилд чинь амжилт хүсээд догдолоод л хоцорлоо шүү би :)
Нээрээ хумсаа зүгээр будуулсанаас Желиш буюу Монголоор Гелин будалт хийлгэсэн нь гоё шүү!
ReplyDeleteBayar hurgii, doorh bichligiig suit zaluudaa uzuuleerei, bas neg ug heleh heregtei boldog yum shig bn shtee https://www.youtube.com/watch?v=27WufdasQYs
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete
ReplyDeleteЭрхцасад: Чи бас хуриманд бэлдэж байгаа юмуу? Эртхэн надад санаа оноо хэлэхгүй дээ. Надад хэлж зөвлөх хүн байхгүй нэг хэсэг л сандарлаа. Dual Z-н талаар дажгүй юм билээ. Аягүй уриалагхан хүмүүс байна лээ. Зурагчин нь их чадварлаг санагдсан. Авхуулсан зурагнуудаа яг гар дээрээ аваагүй байгаа болохоор тэр талаар коммент хэлж болшгүйнээ. Хуримын дараах постдоо бичимз.
Б: баярлалаа. Монгол хуриманд хүргэн үг хэлдэггүй юм шиг байна лээ шд кк.
Завгүй их ажлын хажуугаар зав гарган сэтгэгдэлд хариу бичсэнд баярлалаа ;)
ReplyDeleteБи яг хуриманд бэлдээгүй ээ, гэхдээ хурим хийхэд бэлтгэх их том ажилтай ч эхлүүлсэн юм алга л байна, харин чиний бичлэгүүд эхлүүлэх урам зоригыг ихээр төрүүлж байгаа, үнэхээр их баярлалаа хэрэгтэй зүйлс нийтэлж байгаад.