Өнгөрсөн бүтэн сайнд бүгдээрээ амарсан болохоор сайтаас гарч өдрийн зугаалга хийе гэж шийдэв. Угаасаа энэ хавь явах үзэх газар ихтэй, сонирхолтой (одоохондоо сонирхол буураагүй бга хэхэ) газар болохоор ажлынхантайгаа гарлаа л даа. Урд өдөр нь аялалын маршрут гаргаж, замын хоол хүнс бэлдээд хэрэндээ л юм болов. Маршрут бол тодорхой л доо Дэмчиг - Баяжихын агуй - Эхийн умай хад. Энэ дээрх зурган дээр харагдаж байгаа бол Ханбогд Хайрхан. Ханбогдын бараг бүх айлын хойморт энэ хайрханы зураг өлгөөстэй байдаг гэхэд буруудахгүй дэ.
Дэмчогийн хийд
Дэлхий дээрх миний хамгийн дуртай газрын нэг - Дэлхийн енергийн төв буюу Дэмчогийн хийд.
Дэмчогийн хийдийг дэлхийн энергийн төв гэж нэрлэдэг утгаар нь энэ хавийн газрыг энергитэй сайн гээл манай залуус чулуун болгонд очиж хүрээд, хад болгонд очиж наалдаад л явсан.
Хэн нэг нь нөгөөдүүлээрээ тоглоод энд ч хөрвөдөг тэнд ч хөрвөдөг, энд суух нуруунд сайн, тэнд хэвтэх бөөрөнд сайн энэ тэр баахан юм ярьчихсан чинь нөгөөдүүл нь бараг харагдсан хад болгоны хонхорт очиж хэвтсэн хэхэ.
Энэ ор шиг хадан дээр хэвтэж байгаад өнхөрөөд доод талын хадан дээр унадаг гээд хэлчихсэн чинь түүнийг хийж байгаа юм хэхэ. Аймаар халуун өдөр байсан болхоор хад чулуу нь халаад бараг улайссан байсан байх. Гэтэл л нээрээ энергитэй байна шүү халуун байна гээл хэхэ. Сүжиг гэдэг агуу юм aа.
Дэмчогийн хийдийн нэг онцлог буюу нар буруу тойрдог сондгой суварга. Энд бадамлянхуа цэцгийн дэлбээ шиг хэлбэртэй (бадамлянхуа гэж ямар хэлбэртэй цэцэг байдгийг ч сайн мэдкүй л дэ кэкэк) 9 суварга байдаг, тэдгээрийг нар зөв тойрч, ганц сондгой суваргыг нар буруу тойрдог гэсэн. Нар буруу тойрсноор хамаг нүгэл, муу муухайгаа гадагшлуулдаг юм байхаа.
Хийдийн ард байрлах боов хэлбэртэй хаданд хүслээ хэлвэл биелдэг гэсэн. Ер нь бол анхандаа хүүхэдтэй болох гэж л энэ хаданд хүслээ шивнэдэг байсан. Одоо бол юм болгон л гуйдаг болсон байна лээ.
Баяжихын агуй
Хэдэн жилийн өмнө энэ хавиар явж байхад Човгийн агуй гэдэг нэртэй байсан одоо Баяжихын агуй гэдэг нэртэй болсон байна лэ. Энэ агуй гаднаасаа жоохон онгорхойтой хэрнээ дотроо аягүй том 5 ханатай гэрийн дайны зайтай. Энд эрт урьд цагт Човго гэдэг нэртэй шилийн сайн эр амьдардаг байсан юм шиг бгаан. Гэтэл хаанаасаа ч яаж ч гарсым бүү мэд энэ агуйн хананд мөнгө үрээд түрийвчиндээ хадгалж явбал мөнгөөр тасардаггүй гэсэн яриа гарсан байна лэ. Хэдэн жилийн өмнө явж байхдаа бид нар нэг шил архи авч ирээд, агуйд задлаад, амсаад, өргөөд тэгээд үлдсэнийг нь шилтэй нь үлдээчээд явж байсан. Човго гэдэг хүн нь архинд дуртай эр байсым бхаа хэхэ. Гэтэл яг үнэндээ энэ агуйд орхисон архийг нутгийн индианууд л ирж зохицуулна шүү дээ. Гэхдээ бас Архичны агуй нэр авчихаагүй Баяжихын агуй нэртэй яваа нь их юм хэхэ. Хүмүүс мөнгөө, түрийвчээ үрээд бна лэ. Залуу харин овсгоотой, виза кардаа үрээд байгаам да, санадаг л санаа хэхэ.
Эхийн умай хад
Энэ аягүй сонин газар. Зурагт харагдаж байгаа шиг наад талаасаа нэлээн өргөн амтай хэрнээ цаад тал руугаа нарийсаад гардаг. Эхийн умай гэдэг нэртэй бөгөөд энэ хадан завсараар мөлхөж гардаг гэнээ. Нүгэл, муу юм хийсэн хүн багтаж гардгүй гэсэн. Хэрэв нүгэл багатай бол ямар ч хүн багтаад гардаг гээд байгаам да.
Бид ч бүгд гарч үзсэн л дэ. Хичнээн туранхай нарийхан байлаа ч гэсэн яг дундаа ороод гацах тал байдым билээ. Эхлээд хоёр гараа зэрэг гаргахгүй бол яасан ч цаашаагаа явахгүй.
Гар, мөр болон цээжэн хэсэг ер нь бол гайгүй гарчдаг юм билээ. Яг гэдэс, бүсэлхий хавьд очоод гацдаг. Энэ юу гэсэн үг вэ хэхэ.. Хүн тэр хавиараа л их нүгэл хийдэг гэх гээд байнуу да? Хоол их идэх, гүзээтэй байх чинь бас сайн зүйл биш байлгүй дэ.
Бравоо, ямар ч байсан гарчихлаа хэхэ. Бид нар наана нь уг нь мань хүн гацсан тохиолдолд гарнаас нь татаж гаргах гээд бэлтгэлтэй сууж байсан юм.
Хаднаас гарч дуусаад оройн цагаас өмнө харих замдаа орсон до.

Нөгөө машинаа буцааж авчрах гээд араас нь давхисан чинь гүйцэж амжаагүй байтал ширүүн бороо ороод, юу ч харагдахгүй болсон до. Тэгээд нөгөөдүүлийнхээ барааг алдчихаад эрж баахан давхисан. Тэрүүхэндээ бас адал явдал болоод авсаан хө. Гэхдээ happy ending хэхэ. Бүгд эсэн мэнд, сэтгэл хангалуун гэртээ харьсан даа.
Завгүй сууж байгаа би атаархаад байна аа. Долоон сард зав гаргаж салхинд гарна гээд сууж байна. Гэхдээ зургуудыг хараад өөрөө оччихсон юм шиг л болчихлоо. Аялалд авч явж, малгайны тоос үргээсэнд баярлалаа
ReplyDeleteБаярлалаа Амараа ахаа. Хүн завгүй байх тусмаа завтай байдаг гэдэг үнэн байх тэ, Та аймаар их юм амжуулхиймаа. Блог бичиж, уншиж, коммэнт улдээж, коммэнтэд хариулах гээд л танаас суралцаж авууштай энгийн жишээ зөндөө байна. Аа харин ном зурах, кино хийх гээл арай ч баркүйээ хэхэ.
ReplyDeleteЭнэ нийтлэл чинь бараг л ном болсон байна шдээ Одоо видео камер аваад кино хийвэл ч ер нь л ...
ReplyDeleteХэхэ тийм гэж бодож байна уу? Баярлалаа, баярлалаа. Харин камер аваад кино хийвэл чамайг гол дүрд нь тоглуулдымуу ккэ.
ReplyDeleteТоглох үнэлгээ нь сек дээр бодын чамд яахав мин таар тооцож хөлсөө авий. Үхэж байгаа цэрэг л болийдоо
ReplyDeleteЭэ гэхдээ би дайн байлдаантай кино хийж чадкүй шд. Өөр гоё юманд тоглоо. Хөдөөгийн Баясгалан гсн хэхэх.
ReplyDeleteтэр кинонд чинь би тоголчихое,би тоголчихое гэсэн :D
ReplyDeleteДэмчогийн хийд энергийн төв гэхээр,ноен хутагтын хийд мөн үү ?
Дэмчиг - Баяжихын агуй - Эхийн умай энэ 3н газар хир ойрхон бэ?
Хөдөөгийн Баясгаланд тоглоё гэжүү кэкэ.
ReplyDeleteДэмчогийн хийд Говийн Ноён Хутагт Данзанравжаагийн Өмнөговьд байгуулсан 3 хийдийн нэг байгаа юм. Нөгөө хоёр нь Улаан Сахиусын хийд, Цагаан Толгойн хийд гээд бас ойролцоо газарт байрладаг. Гэхдээ тэд нараас бараг туурь ч үлдээгүйм билэ. Цагаан Толгойн хийд рүү дараагийн зугаалгаар явнаа. Устай, модтой яг Баянбүрд шиг гоё газар байрладаг гэсэн.
Энэ 3 газар хоорондоо маш ойрхон. Дэмчогийн хийдээс Ханбогд хайрхан руу 10 хүрэхгүй км газар байгаа. Баяжихын агуй, Эхийн умай хад 2 Ханбогд хайрханы яг энгэрт хоорондоо хэдхэн зуун метр зайнтай байдаг.