Wednesday, February 10, 2010

Notes of non-economist attending Fernando de Soto's lecture

Эдийн засагч бус хүний Эрнандо де Сото-гийн лекцээс хийсэн тэмдэглэл :)

Монголын эдийн засгийн чуулган болоод дэлхийн нэрт эдийн засагч Эрнандо де Сото ерөнхийлөгчийн урилгаар хүрэлцэн ирсэн юм байна. Хэд хоногийн өмнөөс Боловсрол Суваг рекламдаад байсан юм ноён Эрнандо СТО-д нээлттэй лекц уншина гэж... Эдийн засагч биш ч гэлээ, эдийн засгийн э-г ойлгодоггүй ч гэлээ дэлхийн тийм л алдартай хүн юм чинь очоод бас юу ярихыг нь сонсчих юмсан гэж бодож байсан л да. Биз-ийн залуус урилга олж өгснөөр өчигдөр тэр лекцэнд нь суугаад авлаа.

Товчхондоо 2 зүйл сайн ойлголоо гсн: 1) Identification, 2) Documentation :)

Ер нь бол "би" гэдэг хүн намайг тодорхойлох бичиг баримтгүй л бол хүн биш юм байна. Түүн шиг эд хөрөнгө гэдэг юм маань ч гэсэн өмчийн бүртгэлгүй л бол минийх биш юм байна. Энэ хашаа, энэ байр минийх, итгэхгүй бол хөршүүдээс асуу гэсэн юм байхгүй гэжийнэ шүү :) Монголд өмчийн бүртгэл гэдэг зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж байна, тэхгүй бол манай улс "сайхан, тайван, романтик нүүдэлчин монгол" хэвээрээ л үлдэнэ гэж байна. Монголын эдийн засаг хөгжихөд бүрхэгхэн л ирээдүй байх шиг байна, нэрт эдийн засагчийн хэлснийг хийх бол. Нэгд: "Сайн хууль нь хүнээ хамгаалдаг, хүн нь хуулиа дээдэлдэг байх" гэсэн үлгэр. Хууль гаргахад нээлттэй байдал ба ард түмний оролцоо, "transparency & participation", гэдэг зүйл нь манайд хэргэжих үү, мэдэхгүй л юм. Хоёрд: "Өмчийн бүртгэл" гэсэн үлгэр. Хэн нь хаана юугаа эзэмшээд, хэзээ түүнийгээ бүртгүүлж, гэрчилгээжүүлж, өөрийн гэсэн нотолгоог бий болгох нь эцэс төгсгөлгүй, эх мадаггүй л ажил болтой. Эдийн засгийн бус хүний зүгээс зөвлөе гэвэл эртхэн эд хөрөнгөө гэрчилгээжүүлж авах хэрэгтэйм байна шүү.

"Зах зээлийн эдийн засгийн ДНК нь өмчийн бүртгэл" - Эрнандо де Сото

Эрнандо гэдэг хүний тухай ганц хоёрхоон зүйл гэвэл: The Other Path, Mystery of Capitalism гэх мэт алдартай номуудыг бичсэн, Institute for Liberty and Democracy үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн нөлөө бүхий 12 эдийн засагчийн нэг, дэлхийн суут 100 сэтгэн бодогчийн нэгээр тус тус өргөмжлөгдсөн агуу хүн юм байна.

No comments:

Post a Comment