Sunday, January 24, 2010

Америкт суугаа эгчдээ бичсэн захидал

Монголдоо ирээрэй

Сайн байна уу? Таны ажил амьдрал сайн биз дэ? Дүү нь Монголдоо ирээд яг хагас жил болж байна. Энэ хугацаанд ямархуу сэтгэгдэл төрсөнөө тантай хуваалцая. Магадгүй Монголдоо ирэх шийдвэрт тань нөлөөлөх байх гэж бодлоо.

Гадаадад олон жил сурч, суурьшиж, амьдарсан хүмүүс яг Монгол руугаа буцах цаг болоод ирэхээр буцах эсэх дээр эргэлзэлд ордог юм шиг бгаан. Би л лав 3 сар бодож явсан байх... Нэг өглөө босоод буцлаа нөгөө өглөө босоод үлдлээ гээд наана цаана болж бодож явсаар байтал нэг өглөө боссон хугацаа тулсан байсан, онгоцны тийз аваал шийдчихсэн. Энэ нь миний хувьд буруу шийдвэр болоогүй гэж би бодож байна. Ямартаа ч ирсэнээс хойш нэг ч удаа харамсаагүй. Ирээд тун удалгүй хүссэн ажилдаа орж чадсан. Мэдээж Монголын амьдралд эргэж дасах гэж багагүй юм болж байгаа, нуух юун.

Монголд өвөл хамгийн хэцүү байдаг гэсэн. Утаа, хүйтэн, зам хальтиргаа гээд л бөөн юм. Гэхдээ энэ гайгүй шүү. Хотын хамгийн утаатай хэсгийн нэгд амьдарч байгаа хэр нь би тэр утааг их амьсгалсангүй. Өглөө, оройд л ажил гэр хоёрын хооронд гадуур явна. Тэхдээ гэрээс гараад 5 алхаад автобусны буудал ороод унаанд суучихна. Угаасаа майр хүйтэн болхоор хамар амаа битүү боогоод л явж бгаам. Утаа үнэрлэх чөлөө алга л гэж бодож байна. Ороолтоороо хамраа битүү боож яв, эсвэл маск зүүх хэрэгтэй ханиад томуу гараад байгаа үед хожно уу гэхээс алдахгүй. Бас гадуур тэнээд утаа амьсгалаад яваад байх шаардлага юун, хар хүйтэнд даарчихна шд. Автобус мавтобус нь хүн ихтэй, хулгай дээрэм гээд аймаар юм сонсогддог байсан. Олуулаа чихэлдэж явах чинь харин дулаахан сайхан юм биш үү. Өглөөд бүр үнэн цоглог байгаам чинь автобусанд ФМ радио хангинаад, зохиолын дуу сонсож явсаар байгаад ажил хүрнэ шд. Такси гэж хогоороо, бас хямдхан. Таксины жолооч нар нь майр найрсаг. Яриа эхлүүлнэ, танилцана, утсыг чинь авна, хувийн жолооч чинь болоё гэнэ. Явсан км-ээс илүүгээр үзэмжээрээ л тооцоогоо хийнэ. Замын хальтиргаа гулгаа гэж санаа зовох хэрэггүй ээ. Бид чинь мөсөн коток орох гэж мөнгө төлдөг байлаа шүү дээ. Энд бол үнэгүй л тоглож байна гээд бодчих хэрэгтэй. Монголд бас аймаар хүйтэн байдаг гээл, Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гээл. Энэ жил ч угаасаа майр хүйтэн байна л да. Үнэн найраа байхгүй, юу ч өмссөн даарна. Даараад хөл гараа хөлдөөх дөхөөд уйлаад суусан удаа ч бий, нуух юун. Гэхдээ ганц Монгол ч биш энэ жил дэлхий даяар л хүйтэн, цастай жил болж байгаа гээ биз дэ. Харин ч цас зуданд нэрвэгдэж байгаа малчдыг бодохоор би халууцах шиг болоод байгаа.

Монголд бас юмны үнэ аймаар өндөр байна, эдийн засаг миа байна гээл байгаа. Нээрээ гадуур дэлгүүр орох гэхээр л юмны үнэ гэж тэнгэрт хадсан байхиймаа. Гэхдээ юм авж мөнгө үрээд хэрэггүйн билээ, чанаргүй хэрэггүй юмнууд нь олон болхоор авсан эссэн юм болно. Хүмүүсийн цалин бага амьдрал хэцүү байна л гээд байдаг. Гэтэл тансаг байр, сайхан машин хаа сайгүй. Энийг нь аваад байх бэл бэнчинтэй хүмүүс байгаал байгаа юм. Хүмүүс хаанаасаа мөнгө олоод байгааг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Амьдрал хэцүү байна гээл хямралд ороод байгаа хүмүүс ч зөндөө, гэхдээ зүгэээрээ тэд нар чинь сайхан шоудаад л сэтгэлээ сэргээчихдэг юм.

Монголын нэг сайхан юм нь залуусын орон болжээ. Хүн амын дийлэнх нь оюутан залуус байна. Юун хөгшин Европ гсн :) Орчин үеийн залуус их сүрхий болжээ. Монголд юм хийж чадаж, амжилтанд хүрч байгаа чадварлаг залуус зөндөө байна. Залуучууд сурах, ажиллахын зэрэгцээгээр хэлний курс, дамжаанд явах, спортоор хичээллэх, соёл урлаг эсвэл олон нийтийн арга хэмжээнд оролцох гээд идэвхитэйгээр амьдарч, цаг заваа зөв боловсон өнгөрүүлдэг юм байна.

Та бид гадаадад амьдрал өнгөрөөж байх хоорондоо Монголд маань амьдрал зогссон мэтээр л боддог. Харин ирээд үзэхэд, мэдрэхэд эзгүй байсан бидний хувьд л амьдрал зогссон байсан болуу гэж бодогдохоор. Монголд хэцүү байна битгий наашаа зүглэ, наанаа байж байгаад хэдэн дүү, ах дүү нараа татаж ав гэж л хэлж байгаа биз дэ хүмүүс? Бүү сонс оо. Та амьдралаа ямар өнцгөөс харж байгаагаараа л шийдвэрээ гаргах хэрэгтэй. "Хэн" эгчийг санаж байгаа биз дэ? Хот руу хөдөөнөөс хоёр охиноо дагуулаад бор зүрхээрээ орж ирж байсан нь саяхан шиг. Өвлийн хүйтэнд Хархорин зах дээр мах зарж амьдрал залгуулж байсан, гэр оронгүй хот тойрч хэдэн удаа нүүлээ дээ. Гэхдээ та тэр эгчийг уйлаад сууж байхыг нь харсан уу? Амьдралд нь болж бүтэж байгаа юм юу ч байхгүй байхад эрч хүчээ хэзээ ч алдаж байгаагүй, инээчихсэн л явдаг байсан. Ямар их сэтгэлийн тэнхээ вэ. Хэзээ ч бууж өгөөгүй. Одоо нэр хүндтэй газар тэргүүний ажилтан болоод явж байна. Тэхээр найдваргүй юм гэж байхгүй л байгааз дэ? Зүтгэвэл юунд ч хүрнэ.

Ажил олдохгүй байх энэ тэр гэж санаа зовох хэрэггүй шүү. Хэдийгээр ажилгүйдэл их байна гээд байгаа боловч ажилд авна гэсэн зар сонингийн хэдэн хуудас дүүрэн л гарах юм. Хэлтэй устай, сурч боловсорсон хүмүүсийг булаацалдаад л ажилд авдаг. Гадаад дотоодын зөндөө олон компаниуд үйл ажиллагаа явуулж, том том бүтээн байгуулалтууд өрнөж байна. Таны ажиллаж байх ёстой ажлын байран дээр гадны хүмүүс ажиллаж байна. Энэ орон зайгаа буцааж авах хэрэгтэй. Эx орондоо ирж хөгжил дэвшилд нь өөрийн хувь нэмрээ оруулах цаг болсон гэж бодож байна. Монголдоо ирээрэй.


2 comments:

  1. Сайнах захиа байна
    Эгч нь нэг юм бодох байхаа хэхэ
    Энэ захиаг гадаад оронд байгаа залуусдаа хандан уриалга болгуул давгүй л юм улам их сайхан зүйлээр баяжуулаад

    Одоогийн Монголын бидний залуус л өөрчлөхөөс энэ нэг хэдэн авилгалд баригдаж өөр хоорондоо орооцолдсон хүмүүс лав өөрчлөхгүй болтой

    Баабарын хэлсэнээр завсардсан үеийхэн явж шинэ үе ирэх цаг болсон бус уу

    ReplyDelete
  2. Тийм гэж найдаж байна. Монголдоо буцах шийдвэр гаргах заримдаа хэцүү байдаг. Тэр шийдвэрт нь бага ч болов нөлөөлөх байх гэж найдсан үүднээс бичсэн юм. Ер нь бол эгчээрээ төлөөлөөлүүлээд гадаадад бгаа бүх монголчуудад хандаж байгаам.

    ReplyDelete