Цасан охин гээд МУСК-г үзье гэж бодож байсан юм гэтэл ТВ-ээр рекламыг нь харсаар байгаад бараг үзсэн юм шиг болчихлоо. Ойлгосноор бол иймэрхүү үйл явдал гардийм шиг байгаам:
Цасан охин цасан одоор чимэглэсэн зааланд нэг бакь залуутай танилцана. Тэр заалыг чимэглэсэн цасан одорхуу чимэглэл нь цасны од уу, Сэнгүрийн од уу гэдэг нь асуулт л даа. Бакь залуу "Санта өвөө ирлээ" гэж хэлнэ...
Цасан охин Санта өвөөг авч ирэх гээд уул руу явсан юм шиг бгаан. Тэгж явж байгаад бүтэлгүйтээд үл бүтэх эмгэн өвгөн хоёрт баригдан уулын модон байшинд хоригдоно. Эмгэн нь "Сэжигтэн Мөнхжин" гээд л буу барьчихсан майр боёвик oo...
Цасан охинг ууланд ингэж бүтэлгүйтэж явах хооронд Бакь залуу нь цасан охины эрэлд гарна. Хас Банкны Бизнес Сервис дээр очоод "Түргэлээч дээ" гэж ширээ шааж хөөрхий муу теллерийг айлгана (шууд л Хас Банкны реклам). Бакь залууд хүүхнүүд сээтэн хаяж "Хоюулаа ноль кино үзэх үү", "Унтах уу" гээл аальгүйтэнэ...
Шинэ жилийн үдэшлэг дээр хүүхнүүд Бакь залууг эргүүлэх гэсэн боловч Цасан охин гараад ирсийм шиг байгаам "Шатчихлаа шд" гэж байна лээ. Цасан охин мэдээж уурлаад Бакь залууг хаяад явна. Бас зүгээр явахгүйээ "Би чамайг уучлахгүй, заааа юууууу!!!" гэж хашгирна. Яг үнэндээ бол "Хүнийг уучилдаггүй хүн хамгийн аймхай хүн байдийн зааа юуууу" гэж хэлээд байгаам шиг байгаан даанч миний үйл явдалд тэр нь зохицохгүй болхоор бяцхан өөрчлөлт хийчихлээ.
Бакь залуу шаналан ганцаараа баранд сууж баахан ууна. Маргааш нь мэдээж шартаж үхэх гэж байгаа амьтан Цасан охин дээр очоод "Би чамд хайртай" гэж хэлнэ....
Тэгээд амар сайхандаа төгсөв.
чи яг хэлжээ
ReplyDeletehehe heterhii ih reklam gargaad kinonii hamag suprise bhgui bolgochij bgaamaa. bur uzeh sonirholgui bolchihson.
ReplyDelete