Декрит гэдэг нь яг үнэндээ ажил юм, босс нь л нялх амьтан болохоос биш гэсэн үг хичнээн үнэн. Ажилтай байх үедээ декриттэй гэртээ суухдаа хийнэ гэж баахан юм төлөвлөөд байсан байхгүй шүү. Юун илүү дутуу юм хийх байтугай хүүхдээсээ илүү гарч чадахгүй шинэхэн мама байноо. Өдөр хоног уйдах завгүй маш хурдан бөгөөд маш аз жаргалтайгаар өнгөрч байна. Жинхэнэ таашаалын ажил чинь энэ ээжийн ажил байна шд. Өмнө нь хийж байсан ажил, сургууль, амжилт хажууд нь юу ч биш юм гээч.
Бяцхан бяцханаа 6 сар хүрсэн. Өдөр болгон шахуу шинэ юм сураад хөөрхөн юмаа. Эргэдэг болсоноосоо хойш хаа сайгүй өнхөрөөд нэг газараа тогтохоо больсон. Хоолонд орж эхэлсэн болохоор ээж нь өдөржин хоол хийсээр байтал таарч байна. Хүүхдийн хоол чинь их ярьвигтай ажил байна шүү. Сая бас гэдсийг нь хямраагаад амжсан. Хүүхдийн гэдэс хямрахаар цагаан будааны шүүс, алим, банана өгдөг гэж нэг найз маань зааж өгөөд тэр дагуу хийсэн чинь харин хурдан зүгээр болсон шүү.
За тэгээд гадаа гарна, салхилна, нарлана гэдэг их ажил байна бас. Хүүхдээ бэлдэж, өөрийгөө бэлдэж байтал бараг цаг болно. Өглөө эрт босоогүй бол бэлдсээр байтал үд болоод гарч чадахгүй өнгөрч байгаам чинь. Орой харин 6-9 хооронд гарч байгаа. Гадаа гарах гэж бид 2 бараг гэрээ нүүлгээд тэргэн дээрээ ачаад явж байгаам шиг юм л болно шүү дээ. Хоёр гурван хүүхэдтэй ээжүүд яаж амжуулаад байдгийг ойлгохгүйнээ. Жинхэнэ супер ээжүүд л байдаг байх.
Хүүхэд гэдэг чинь ёстой хөөрхөн юмаа. Мэдсэн бол аль эртнээс олон хүүхэдтэй болж байхгүй юу. Манай найзууд яагаад хэлдэггүй байсан байнаа гэхгүй юу ккк. Энд ганц бие хүмүүс байвал хэлчихэе эртхэн хүүхэдтэй болоорой.
Tuesday, June 23, 2015
Завгүй ээжийн ажлаа хийсээр
Thursday, December 11, 2014
Unknown
Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг гэдэг үнэн юмаа. Due date ойртох тусам ямар байх бол гэсэн нэг айдас, санаа зовнил салахгүй юм. Тэгсэн хэрнээ өөрийгөө тайтгаруулах гээд энэ дэлхийн эмэгтэй хүн бүр үүнийг давж гардаг шүү дээ гэж бодох... Эмээ, ээж, эгч, ерөнхийлөгчийн гэргий, дуучин, жүжигчин, Викториас Сикретийн моделууд хүртэл үүнийг даваад л гарсан шүү дээ гэж бодох. Хэн нэг найзаараа, таньдаг хүнээрээ жишээ авч, тээр энэ хүмүүс бүгд л үүнийг тойрч биш туулж гарсан гэж өөрийгөө зоригжуулах. Бодоод байхад эхний хэдэн сар хурдан бас бодит бус юм шиг өнгөрчээ. Сүүлийн сард л энэ бүхэн бодит гэдгийг мэдэрч тэр утгаараа сэтгэл санаа ч хүчтэй болдог юм байна. Хүүхэддээ хамгийн анх оймс худалдаж авах тэр мөчид энэ бүхэн зүүд биш, төсөөлөл биш, бодит гэдгийг мэдрэх тэр хүчтэй сэтгэл хөдлөл. Өмнө нь дандаа бусдын хүүхдэд хувцас, бэлэг авдаг байсан хүн одоо энэ миний өөрийн хүүхдэд зориулсан гэж бодохоор гоё.
Мэдэхгүй зүйлтэй тулгарах болгонд ямар ч төсөөлөлгүй, ямар байх бол гэсэн бодол л төрөх. Анх оюутан болоод хүний нутагт явсан, шинэ хотод нүүж очих, шинэ улс орон, шинэ сургуульд орох, анх ажилд орох гээд л бүх мэдэхгүй зүйлийн босгон дээр яг л ийм мэдрэмж төрж байсан. Намайг тосон хүлээж буй зүйлийн талаар ямар ч төсөөлөлгүй хэр нь би чаднаа, болноо, бүтнээ гэсэн итгэлтэйгээр тэр бүхнийг даван туулж байсан. Одоо ч гэсэн өөртөө итгэлтэй баймаар байна. Надад айдас төрүүлж байгаа ч би чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Friday, August 15, 2014
Ховдог, харамч, идэмхий хүн байнаа
Гурилан бүтээгдэхүүн нээх хэрэглэдэггүй хүн чинь жигнэмэг, кекс, нарийн боовонд дуртай болсон. Өчигдөр сайхан зан хөдлөөд гэртээ cupcake хийлээ. Өмнө нь зөндөө хийж байсан ч энэ удаагийнх их гоё болсон. Зуурмагандаа хатаасан тоор болон нэг хэсгийг нь какаотой хийсэн юм. Жорыг нь орууллаа.
Wednesday, August 06, 2014
Америкт суугаа эгчдээ бичсэн захидлын хариу
Wednesday, July 30, 2014
Сонин хачин
Өмнө нь хүмүүс бөмбөг залгисан гэж ярихаар муухай зүйлтэй зүйрлэж байгаа юм шиг санагддаг байсан чинь одоо нээрээ дээшээ хараад хэвтэхээр гэдсэн дотор бөмбөг хийчихсэн юм шиг тэр хэсэгтээ хөөрхөн бөмбийгөөд яг л бөмбөг залгичихсан гэж хэлмээр юм билээ хэхэхэ.
Зун болгон нэг тийшээ зугаалсаар байгаад муу зан суучихаж... зун болохоор л сэтгэл тогтохгүй хаа нэг тийшээ явмаар санагдаад байхийн. Гэхдээ энэ жилдээ өнжчихвөл дараа жилээс явж өгнө дөө гэж бодоол байгаа.
За ойрдоо нэг иймэрхүү сонинтой сууж байлаа. Ажил дээр түмэн завгүй, гэртээ компьютер асаадаггүй болохоор блогоо бичих ч зай завсар гарсангүй. Уг нь төлөвлөж байсанаараа найзуудаа уриад гэртээ төрсөн өдөрөө тэмдэглэсэн. Өглөөнөөс орой болтол баахан хоол хийсэн. Ширээ дүүргэх гэж их ажил болсон шүү.
Monday, May 12, 2014
Birthday home party - Бэлтгэл ажил
За тэгээд төрсөн өдрийнхөө тухай би чинь бараг 2 сарын өмнөөс бодоод эхэлчихсэн. Одоо өдөр хоног ойртох тусам илүү детайлны төлөвлөгөө гаргах хэрэгтэй болоод байна. За бараг л хурим бэлдэх дайны юм болох гээд байна шүү ккк. Хамгийн том 2 зүйл бол 1) хоолны меню, 2) зочид хүлээн авах хуваарь.
Хоолны меню 3 үе шаттай байх юм шиг байна. Зочидоо цагийг нь хуваарилах болохоор өглөөнөөс орой хүртэл тасралтгүй хуваарь болно байх. Тэхээр ерөнхийдөө brunch, өдрийн хоол, оройн хоол бэлдэхэд болно гэсэн үг. Хавчуурга болгож харин нэлээд олон төрлийн зууш, салад, амттан, нарийн боов гэх мэт зүйлс төлөвлөж байна.
Азаар төрсөн өдөр бүтэн сайнд таарч байгаа болохоор 2 өдөр зочин хүлээж авах боломжтой.
Би нэг иймэрхүү хуваарь гаргаад байгаа:
Хагас сайн өдөр
12:00 -- А групп -- Манай арван жилийн ангийнхан
15:00 -- В групп -- Нөхрийн арван жилийн ангийнхан
19:00 -- С групп -- Аав, ээж, ах дүү нар
Бүтэн сайн өдөр
11:00 -- D групп -- Мон-Турк болон Туркэд хамт сурч байсан найзууд. Турк меню бэлдэнэ гэж бодож байгаа. Нарийн боов, турк цай, кофе гэх мэт тэдэнд сонирхолтой байна байх.
14:00 -- E групп -- Family with kids. Хүүхэдтэй гэр бүлүүдэд цагийн хувьд эртхэн мөн хоолны хувьд хөнгөхөн меню байвал таалагдана гэж бодож байна. Шаржигнуур тахиа, капкэйк, күүкийс, жимсний цуглуулга гэх мэт сонголт байж болно.
18:00 -- F групп -- Single friends. За тэгээд үлдсэн хүмүүсийг энэ группт оруулна. Хоорондоо танил байсан байгаагүй хамаагүй сингл найзуудаа нэг дор дуудахад нээх асуудал гарахгүй байх.
Хоолны меню
Ерөнхий хийх зүйлс
- Cookies
- Cupcakes
- Browni
- Fruits
- Үзэмний жүүс
- Компот
Brunch - Турк хоол
- Мини пидэ
- Поача
- Ачма
- Долма
- Мини сандвич
- Өндөгтэй төмс
- Өндөгтэй помидор
Өдрийн хоол
- Шаржигнуур тахиа
- Дукованд жигнэсэн casserolle (сосиск, төмс, чинжүү)
- Зутан шөл
- Бананатай, шоколадтай амттан
- Кимбаб
Оройн хоол
- Мини сандвич
- Мини шорлог
- Төмсний хучмал
- Соустай бөөрөнхий мах
- Амталсан будаа
- Алимны пай
- Төмсний салад
Одоогоор санаанд орж байгаа нь иймэрхүү байна. Юун төлөө рестораны тогооч ээжтэй билээ, ээжээсээ хоолны зохицолын талаар зөвлөгөө авч байгаад менюгээ илүү сайжруулна. Одоогийн байдлаар өөрөө хийж чадах байх гэж бодсон, санаанд багтаад байгаа зүйлсээ бичлээ. Заримыг нь гэхдээ өмнө нь огт хийж үзээгүй. Тэд нарыг бас туршиж хийж үзэх хэрэгтэй байна. Ер нь бялуунаас бусдыг бүгдийг өөрөө хийнэ гэж бодож байгаа.
Энэ хоолнуудыг амжилттай хийж чадах юм бол жорыг нь хоолны блог -д оруулнаа.
Monday, January 06, 2014
Номиогийн Солонгос кино өдрүүд
![]() |
| King 2 Hearts |
Энэ кинон дээрх хамгийн хөөрхөн дүр, хамгийн хөөрхөн жүжигчин бол энэ залуу. Хааны ойр дотны бие хамгаалагч бөгөөд хааны дүү гүнжид дурласан залуу байгаам. Аймаар хөөрхөн. Хүн яахаараа ийм хөөрхөн царайлаг байж чаддаг байнаа гэж бодохоор ккк.
Энэ киног үзсэн дараагаа гол дүрийн эмэгтэйн (Ha Ji won) тоглосон "Secret garden" буюу Нууц цэцэрлэг гээд киног үзэж эхэлсэн.
![]() |
| Secret Garden |
Энэ дундуур бас "Боловсон эрчүүд" гэдэг киног үзээд амжсан. 40-өөд насны 4 залуугийн тухай, тэдний гэр бүл хайр дурлалын тухай гардаг бас маш хөгжилтэй хөөрхөн кино байна лээ. Энэ киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин (Kim Ha Neul) надад их таалагддаг. Өмнө нь нэг ангитай 2-3 киног нь үзэж байсан болохоор тэрний тоглосон кино гээд сонирхож үзсэн юм. Дараа нь энэ жүжигчний тоглосон "Piano" гээд ОАК-г нь олж үзнэ гээд бодцон байгаа.
![]() |
| A Gentelman's Dignity |
![]() |
| My Lucky Star |
Sunday, August 18, 2013
Бал сараа төлөвлөх нь
Бал сар гэхээр л надад нэг ийм тунгалаг ус, өвсөн оройтой байшин санаанд ороод байдаг юм. Хуримаа хийгээд 2-3 долоо хонолоо. Одоо л нэг бал сарын аялалаа төлөвлөх сэхээтэй болж байх шиг байна. Уг нь хурим шахуу болоогүй байсан бол аль эртнээс төлөвлөчихөөд хуримынхаа маргааш бал сарынхаа аялалд гарч өгсөн байхгүй юу... За тэгээд төлөвлөхийн хоббитой хүн чинь юутай ч нэт ухаж хаагуур явж, юу хийж болох талаар жоохон судаллаа. Нөхөр бид хоёр хоёулаа аялах дуртай хүмүүс байгаан. Гэхдээ нөхөр бал сарын аялалаа далайн эрэг дээр хэвтэж өнгөрөөх хүсэлтэй, би болохоор бас бяцхаан адал явдал нэмчих сонирхолтой. Анхнаасаа Индонез, Вьетнам хоёрын нэг рүү явъя гэж тохирсон байсан юм. Вьетнам гэхээр надад их эгзотик, яг л бал сард тохирсон юм шиг санагдаад байгаа юм. Далай, амралт, адал явдал бүгд л багтана гэсэн үг. Уг нь жуулчны компанид захиалга өгөөд тэдний аялалаар явбал маш амар боловч "бал сар" гэдэг утгаараа өөрсдөө хувиараа явах нь илүү тохиромжтой юм шиг санагдав. Ямар аялал төлөвлөж сураагүй биш...
Эхний байдлаар гаргасан аялалын маршрут:
UB - HANOI - HALONG - HAINAN - GUANGZHOU - HONGKONG - MAKAU - BEIJING - UB
Day 1-2. Улаанбаатар - Ханой (Вьетнам) онгоцоор нисч очоод 1 өдөр Ханой хотоор зугаална. Энд үзэх газрууд гэвэл Хо Ши Миний бунхан, Нэг баганат сүм гэх мэт байгаа. 1 өдөр хангалттай байхоо.
![]() |
| One Pillar Pagoda |
![]() |
| Халонг Бей усан завийн аялал |
Day 5-6. Вьетнамын Халонг эрэг чинь Хайнан аралтай ойрхон юм байна. Энэ хооронд том усан онгоц байнга явдаг. Үнэ нь ч гэсэн боломжийн юм байна. Тиймээс эндээсээ Дорнын Хавай гэж нэрлэгддэг үзэсгэлэнт Хайнан арал руу яагаад явж болохгүй гэж? гэж бодов.
![]() |
| Халонг Бей - Хайнан маршрут |
![]() |
| Star Aquarus Cruise Ship |
![]() |
| Дорнын Хавай - Хайнан арал |
![]() |
| Халонг - Хайнан - Хонгконг |
Саня хотод далайн эрэг дээр 2 хоноод Хайкоу хот руу яваад, тэндээсээ Гуанжоу руу галт тэргээр явна. 150-200 юань.
![]() |
| Гуанжу - Хонгконг - Макао |
![]() |
| Хонгконг |
![]() |
| Макао казино |
![]() |
| Цагаан хэрэм |
За 15 хоногийн мөрөөдлийн бал сарын аялал маань нэг иймэрхүү. Харин 2 хүний нийт зардал 6000 доллар буюу нийт унааны зардал 3500 доллар, нийт байр хоолны зардал 2500 доллар гэж тооцлоо. Эндээс Хонгконг-Макао аялалыг хасвал 5000 доллар, Гуанжоу-Бээжин аялалыг хасвал 4000 доллар орчим болно.
Тэнгэр травелийн аялалуудыг сонирхож үзвэл Бээжин - Вьетнам (Ханой, Халонг) 7ш/8ө-н аялал 2'300'000 төгрөг, Хайнан 6ш/7ө-н аялал 1'800'000 төгрөг, Хонгконг-Макао 4ш/5ө-н аялал 1'850'000 төгрөг байгаа юм билээ.
Бал сараар аялах Азийн орнууд гэсэн Гоолингоогийн энэ нийтлэлээс санаа авч нэг сумаар олон туулай буудахыг санаархсан бөлгөө. Гэвч ийм олон газраар яаруу сандруу, цаг хугацаанд баригдаж аялах нь бал сарын аялалд тохиромжгүй тул дээрх аялалыг төлөвлөж суухдаа аялалаа зөвхөн Хайнан - Халонг гэж өөрчлөх нь зүйтэй юм гэж бодож амжив. УБ-с шууд Хайнан орж далайн эрэг дээр хэд хоноод круйз хөлөг онгоцны аялалаар өнөөх сайхан Халонг Бей-ээ үзчихээд ирэхэд болоод л явчих нь тэр шүү дээ. Яг энэ аялал Тэнгэр травелд 2'500'000-3'000'000 төгрөг үнэтэй байна лээ.
Monday, August 12, 2013
Хурим - Guestbook
![]() |
| Манайх нэг иймэрхүү болсон доо. Зургаа наагаагүй, шууд ном маягаар хэвлэчихсэн. |
![]() |
| Ширээ хуваарилалтын ийм самбар бас хийсэн. Хүмүүс ширээгээ хайгаад бужигнаад байхгүй амар юм байна лээ. |
Friday, August 02, 2013
Бэр мөргөх ёс
Хуримын өдрийн өглөө бэр буулгах гэж ирсэн хүмүүс нь бэлэг сэлт бэлдэж ирээд гэрт байгаа бүх хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг юм байна. Бэр авахаар хүргэн, хүргэний талын нэг ахмад хүн (нагац ах), бэргэн, ивээл жилтэй хүн гэх мэт хүмүүс ирдэг юм байна. Бэр авахаар ирэх хүмүүсийн бүрэлдэхүүн нь сондгой тоотой байх ба бэр болон бэртэй хамт явах мөн сондгой тоотой хүмүүсийг аваад тэгш тоотой болоод буцдаг гэнэ. Бэрийг авч явах цаг болоход ивээл жилтэй хүн, бэргэн хоёр нь бэрээ хоёр талаас нь сугадаад гардаг аж. Дээр үед бол бэр дургүй байгаа дүр үзүүлж явахгүй гэж орны толгойноос зууралддаг байжээ. Би ч одоо тэгэх нь хаашаа юм тэхдээ бас баярлаад инээгээд гүйгээд байх нь хаашаа юм, нэг тэр хоёрын дунд л айлын бэр болохоор мордлоо шд ккк. Бэрийг авчирсан хүмүүс хүргэний гэрт ирэхэд угтаж аваад сүү амсуулж, гэрт байгаа бүх хүмүүст золгуулдаг юм байна. Дараа нь бэрийн өмсөж ирсэн хувцасыг солиод хадмын тал иж бүрэн хувцас гутал өмсгөж өөрийн хүн болгож авдаг гэнэ. Хувцасаа сольсон дараагаа бэр анхны галаа асааж, цайгаа чанаад, Бурханд дээжийг нь тавьж, зул өргөөд Бурханд мөргөдөг юм байна. Дээр үед бол галд мөргөдөг байжээ. Орчин үеийн байранд ямар цахилгаан зууханд мөргөлтэй биш, цайны дээжээ өргөөд ёсыг гүйцэлдүүлэв.
Найрын орой "хөшиг татах ёс" гэж байдаг юм байна. Энэ нь хоёр талын аав хоёр хүүхдийнхээ орны урдуур унжсан хөшгийг татаж өгч, нэг ёсондоо эхнэр нөхөр болохыг нь хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг гэж ойлгосон.
Найрын дараа хэд хоногоос эхлээд "бэр мөргөх ёс" гэж байдаг юм байна. Энэ нь шинэ бэр хадмын талын айлуудар айлчилж мөргөж ёслохыг хэлдэг юм байна. Эхний ээлжинд хадам аавындаа очоод, хадам аав ээж хоёртоо бэлэг барьж, Бурханд нь есөн удаа сунаж мөргөсөн. Айл болгонд очоод сунаж мөргөөд явах биш л байгаадаа гэж бодож байгаа ккк. Гэхдээ бэр мөргөх ёсны нэг гоё юм нь очсон айл болгон шинэ бэрд бэлэг өгдөг юм байна. Аав, ээж, ах нар нь мал зааж өгдөг гэнэ. Одоо ч би хэдэн малтай болцон байгаа шүү лол. Шинэ бэрдээ бас өвчүү чанаж өгдөг юм байна. Яг ямар учиртайг нь мэдээгүй гэхдээ л чанаж өгдөг ёстой юм гэсэн. Тэгээд өвчүүгээ бүгдийг нь ид гээд байсан. Харин шинэ бэр өвчүүгээ бүгдийг нь ганцаараа идэж болохгүй, нөхөртэйгээ хувааж идэх хэрэгтэйн гэнэ лээ шүү. Манай найз надад сануулж хэлээгүй бол ч би аягүй бол идэх ёстойм байх гээл бүгдийг нь идэж орхих байсан байх шүү ккк. За хэтруулж байнаа, арай ч нэг бүтэн өвчүү ганцаараа идэж чадахгүй байха.
Айлын эхнэр болсон чинь идээ цайныхаа дээжийг нөхөртөө аягалах, зул өргөх, орой болгон хоол хийх гээд ганц бие байхдаа анхаарч үзэж байгаагүй зүйлүүд гарч ирдэг юм байна. Одоо бид ёс заншилаа мэдэхгүй байгаа ч яваандаа нас яваад ирэхээр мэдэж байх нь зүйтэйм байна даа гэж бодсон. Одоо бол ахмадуудыгаа дагаад, тэднээсээ асууж мэдээд ёс үйлдээд байнаа. Гэвч тэд маань яваад өгсөний дараа хэнээсээ гэх билээ дээ. Тиймээс одооноос ёс заншилаа сайн сурч, мэдэж авнаа.
Thursday, August 01, 2013
Хурим сайхан боллоо
Хурим сайхан болсон. Мэдээж санаа зовоосон жижиг сажиг асуудлууд зөндөө гарч ирдэг юм билээ. Гэхдээ хамгийн гол нь бүх юм сайхан болно гэдэгт итгээд өөрийгөө тайвшруулж, эл өдрийн үйл явдлаас таашаал авахаа бодох хэрэгтэй юм билээ. Бид хоёр их сэтгэл хөөрөлтэй, аз жаргалтай, баяр баясалтай байсан юм шиг байгаан. Сүүлд нь гэрийнхэн та хоёр инээгээд л байсан, инээсээр байгаад нүүрэнд нь инээмсэглэлийн үрчлээ суучихсан байсан гэж коммент хэлж байна лээ. Би бол шууд таашаал авахаа л бодсон ккк. Энэ олон хүн бидний төлөө цуглаж, энэ бүх үйл явдал бид хоёрын эргэн тойронд болж байна гэж бодохоор л гоё санагдаад өөрийн эрхгүй инээгээд байсан кк.
Бэргэн (эсвэл орчин үеийнхээр bridesmaid) хуриманд их чухал үүрэг рольтой хүмүүс байдаг юм байна. Хуримын ёслолын турш хоёр талын бэргэн сүйт бүсгүй, сүйт залуу хоёрыг дагаж явж, туслаж, мөн гэрлэлтийн гэрч болдог юм байна. Хуримын ордны үйл ажиллагаа их таалагдсан. Хүмүүс нь найрсаг, юу хийх, яах ёстойг бүгдийг нь хэлээд өгчихдөг юм билээ. Гэрлэх ёслолыг нэг эмэгтэй удирдаж явуулсан. Тэр хүний дуу хоолой уянгалаг намуухан, Боролдойн цагийн үлгэр уншиж байгаа юм шиг санагдаад инээд хүрээд байсан кк.
![]() |
| Хүлээлгийн өрөөнд |
| Хуримын цуваа |
![]() |
| Сүйт бүсгүйн цэцэг |

































