Thursday, September 23, 2010
Thursday, September 16, 2010
Нүүрсний зам
Өмнөговь аймаг. Таван Толгой нүүрсний орд газраас Хятад руу нүүрс зөөж буй ачааны машины цуваа тасрахгүй. Таван Толгойгоос Гашуун Сухайт хүртэлх зүдэргээт замыг нүүрсний зам гэх. Хэрэв энэ орчмын газраар явсан хүн бол сайн мэдэх байх. Зам гэхэд там болсон газар байдаг юм. Нүүрсний машин болон нүүрсний замын асуудал нутгийн иргэдийн хамгийн том асуудал болоод өнгөрсөн жил бослого хөдөлгөөн нэлээд өрнөж байгаад энэ жилээс нүүрсний замын хөдөлгөөний бага зэрэг дэг журам тогтоосноор арай намдаад байгаа юм байна. Энержи Ресурс компани ТТ-оос ГС хүртэл 235 км шинэ зам тавьж байгаа нь энэ 11 сард дуусах төлөвлөгөөтэй шахуу ажиллаж байгаа юм билээ. Энэржи Ресурсын зам бол өргөн, дардан, их л гоё зам байна билээ. Хамгийн сүүлийн үеийн технологи ашиглаж, хамгийн сайн чанартай зам барьж байгаа гэдэг нь үнэн бололтой гээд ЭР-г жоохон магтаад авья хэхэ. Оюу Толгойгоос мөн ГС хүртэл 110 км зам тавигдаж байгаа. Энэ нь бараг замынхаа 1/3-д орчихсон нэлээд эрчимтэй урагшилж байгаа. Би яагаад сайн мэдээд байна вэ гэвэл, би чинь энэ замаар бараг өдөр болгон шахуу зорчдог үйлтэй хүн байгаа юм.
Тоос түйрэн гэж бол угаасаа замбараагаа алдсан. Энэ нарийхан зам дээр нэг нь ачаатай нөгөө нь хурдтай хоёр машин зөрж байгаа нь үнэхээр эр зориг шаардсан ажил. Тэвчээр алдсан нэг нь удаан яваа нэгнийгээ гүйцэж түрүүлнэ. Яг машин зөрөх үед гарсан тоосонд зам юу ч үзэгдэхгүй болж харанхуйлна. Өмнөөс ирж буй машин харагдахтай үгүйтэй... Нүүрсний зам дээр сард тогтмол осол аваар гарч, хүний амь эрсддэг нь энэ замбараагүй замын хөдөлгөөнтэй холбоотой хэрэг.
Аймаар том машинууд ганхаж найгаад хоорондоо ийм ойрхон зөрөх нь үнэхээр аймаар. Хэрэв нүүрсний зам руу жижиг тэргээр орсон бол жолоо барина гэдэг жинхэнэ эр зориг, авхаалж самбаа шаардана даа. Над шиг хүн бол ааваа, ээжээ, Бурханаа дуудаж дуу алдсаар байтал зүрх муудах юм байна лээ.
Нүүрсний машины ард гэлдэрч байна.
Нүүрс зөөх ажлын талаар бага зэрэг судалж үзлээ л дэ. ТТ-ээс нүүрс ачиж гараад Цагаан хадан дээр буулгаад эргэж ТТ орохыг нэг рэйс гэдэг юм байна. 1 рэйс тээвэрлэхэд жолооч 150.000 төгрөг, туслах жолооч 50.000 төгрөгийн хөлс авдаг. 1 рэйст ойролцоогоор 2 хоног зарцуулдаг. 1 сард 10-15 рэйс хийж амждаг. 1 рэйсээс машины эзэнд орох цэвэр ашиг 1.000.000 төгрөг байдаг. Гэхдээ энэ тоонууд өөр өөр ч байж болно. ТТ-ээс нүүрс экспортолж байгаа Энержи Ресурс, ТТТ гэх мэт том том компаниудаас гадна тав арав хорин машинтай хувиараа нүүрс зөөдөг зөндөө хүмүүс байдаг. Энэ бүгд нийлээд ГС боомтоор өдөрт 800 машин гаргаж байна даа.
Цагаан Хадны нүүрс ачих-буулгах талбай. Цагаан Хад ч одоо цагаан гэж хэлэхэд хэцүүхэн газар даа. Байшин сав, гэр орон, хүн мал нь хүртэл нүүрсний тоосонд дарагдчихсан халтар газар гэж хэлэхэд хилсдэхгүй дэ. ТТ-ээс ачигдаж ирсэн нүүрсийг Хятад руу гаргахын тулд Цагаан Хадан дээр буулгаж ачдаг юм байна лээ.
Жишээ нь энд нэг нүүрсний компаний нүүрс ачиж буулгадаг талбай байна. Үнэн аймаар газар байгааз?
Цагаан Хадны суурин газар. Навтайсан хэдэн шавар байшин, навсарсан хэдэн бор гэр байна да. Гашуун Сухайт хилийн боомт түр горимоор ажилладаг байхад хил жилдээ 1-2 удаа нэг сарын хугацаатайгаар нээгддэг байсан гэсэн. Тэр үед л нутгийн болон ойр хавийн аймаг сумынхан Цагаан Хадан дээр овоордог байсан гэсэн. Бараг л наадам болж байгаа газар шиг баыдаг байсийм байхаа. Тэр үед ямар нүүрс ч ийм их зөөдөг байсан биш, Цагаан Хад цагаанаараа л байсан хэрэг хэхэхэ. ГС хилийн боомт өнгөрсөн жилээс л байнгын ажиллагаатай болж эхэлсэн. Удахгүй харин 24 цагийн үйл ажиллагаатай Монголын хамгийн том боомт болно.
Wednesday, September 01, 2010
Ёлын ам
Ёлын аманд жоохон явж байгаад л чулуу модоор юм хийгээд зарж байгаа хүмүүстэй тааралдана. Баргилт гэдэг чулуугаар аягүй их юм хийдэг юм билээ бодвол зөөлөн чулуу байх. Бас жижигхэн өнгө өнгийн мана чулуугаар бугуйвч хийж зардаг юм байна. Тэнд байсан нэг эгч надад ийм бугуйвч бэлэглэсэн. Одоо бүр зүүгээд салахгүй байгаа. Чулуу хүйтэн байдаг болохоор гарт хэдий хүнд шиг санагдах ч хүйтэн оргиод гоё юм билээ.
PS: Зураг оруулах гэтэл болсонгүй, дараа оруулнаа.
Wednesday, August 18, 2010
Wednesday, June 23, 2010
Бүтэн сайны зугаалга
Дэмчогийн хийд
Баяжихын агуй
Эхийн умай хад
Хаднаас гарч дуусаад оройн цагаас өмнө харих замдаа орсон до.
Нөгөө машинаа буцааж авчрах гээд араас нь давхисан чинь гүйцэж амжаагүй байтал ширүүн бороо ороод, юу ч харагдахгүй болсон до. Тэгээд нөгөөдүүлийнхээ барааг алдчихаад эрж баахан давхисан. Тэрүүхэндээ бас адал явдал болоод авсаан хө. Гэхдээ happy ending хэхэ. Бүгд эсэн мэнд, сэтгэл хангалуун гэртээ харьсан даа.
Saturday, June 19, 2010
Говийн зэрэглээ
Яг энэ хэсэг зам бол 03 бид хоёрын нэрлэснээр шалдан тэмээтэй зам байгаан хэхэ. Замд явахдаа уйдаад аялалаа сонирхолтой болгохын тулд замаа хэд хэд бүсчлээд нэр өгчихсөн. Эхний 20-30 км зам бол дардан зам буюу хамгийн гоё зам. Яг л засмал зам шиг байхгүй юу. Тэгээд шалдан тэмээний зам, яагаад гэхээр яг тэр хэсэгт харуул юм шиг заавал л хэсэг шалдан тэмээ зогсож байдаг юм. Дараа нь 10 орчим км уулын замаар явна. Уулын зам гэж галзуу хулгана дээр суусан шиг энхэл донхол, дээш доош эгэн догон гээд ёстой ядаргаатай зам байдийн. Уулнаас гараад нойрны зам буюу цэлийсэн тал дээгүүр явна. Ёстой бүртийх ч бараа үгүй шүү энэ тал дээр. Нүдэнд торох юм юу ч үгүй, тэгээд энхэл донхол багатай болхоор жинкэн нойр хүрч байгаам даа. Би бол голдуу энэ зам руу оронгуутаа л унтчихдаг. Тал дуусангуут бартаат зам эхэлж байгаам даа. 20 орчим км байх шүү. Үнэхээр л бартаат замын уралдаан шиг юм болно. Миний хамгийн дургүй хэсэг байгаа юм. Гэхдээ зорьсон газраа хүрэхийн тулд бартаат замыг туулах хэрэгтэй байдаг биз дээ ;))
Wednesday, June 16, 2010
Нартай бороо

Говьд бороо ороод, тэр тусмаа нартай бороо... үнэхээр гоё байнаа. Зүсэр бороо орох нь маш ховорхон. Бороо орохдоо гэнэт тэнгэрээс хувингаар асгасан юм шиг л орно. Тэнгэр дуугарч, цахилгаан цахина. Тэгсэнээ гэнэт намдчихна. Үүлэн чөлөөгөөр нар гараад, бороо ороод гоё юм билээ.

Бага байхдаа би эмээтэйгээ хонинд их явдаг байсан. Манай эмээ тэнгэрийн дуунаас их айдаг хүн байсан болхоор бороо ороод тэнгэр дуугарахаар зогссон газар дороо дугуй зурчихаад түүн дотроо орж зогсоод ^Хүн байнаа^ гэж хашгирдаг байсан. Хүн байнаа гэж хашгирхаар тэнгэр хүн байна гэж мэдээд аянга буудаггүй гэж ярьдаг байсан юм. Би эмээг дагаж явсаар байгаад тэнгэрийн дуунаас, аянгаас үнхэлцэг хагартал айдаг болчихсон. Гэхдээ тэгж явахдаа бороонд шалба нороод, дагжтал чичирсэн хэр нь дуртай байдаг байсан. Бороо орно гэдэг ховорхон шүү дээ, тэгэхээр миний даарах, норох юухан ч биш байхгүй юу.
Энэ зун цаг сайхан болно гэж нутгийнхан яриад байгаа. Үнэн бололтой. Говьд ирсэнээс хойш нэлээд их бороо орчихлоо. Газар дэлхий дорхноо ногоороод, хөмүл таана ургачихсан. Долоо хоногийн өмнө явахад хоосон байсан тал одоо нов ногоон болчихсон. Газар дэлхий өнгөө засахаар сэтгэл хүртэл дагаад өнгө засах юм да. Үнэхээр өөдрөг өнгөлөг байгаа гсн хэхэ.

Шинэ ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байхаар ажиллахад хүртэл урамтай. Бараг 10 жил энд ажиллана гэж бодож, төлөвлөж, түүний төлөө сурч явсан болхоор хүссэндээ хүрсэн хүний кайф ч гэсэн нэмэгдэж байгаа байх.
Төрсөн, өссөн Говь нутагтаа...
Sunday, June 06, 2010
Сайн байна уу Блог
Говьд ажиллаж байна. Говьд ирж ажиллаад 3 долоо хоносон байна шүү. Хурдан юмоо. Анх ирэхэд хаврын өдрүүд байсан одоо харин зуны халуун өдрүүд эхлээд хэцүүдэж байнаа. Би уг нь Говийн л хүүхэд юмсан. Багадаа энэ элсэн дээр тоглож өссөн дөө гэтэл одоо бүр маяглаж гүйцжээ, халуунаас халшраад. Харин ч ирсэнээс хойш хаврын шуурга, угалз энэ тэр болсонгүй. Бороо ороод зуны сар аятайхан эхэлсэн. Гэтэл 1 өдөр бороо ороод 10 өдөр нар шарж байна. Энэ зун их сайхан зун болно гээд итгэлтэй байгаа. Нутгийнхан ч гэсэн зудны дараагийн зун дэлгэр сайхан болдог гэж ярьж байна лэ.
Өнөөдөр 6 сарын 6 - Шведийн үндэсний баярын өдөр юм байна шд. Таг санасан байна. Сая харин Шведэд байгаа найзтайгаа ярьж байсан чинь тэгж хэлж байна. Өнгөрсөн жил яг энэ өдөр Шведийн үндэсний баяраар Хаан, Хатан хоёр манай хөрш хотод айлчлаад, бид Хаан, Хатан хардаг хүмүүс болж тэр хот руу зугаалж байсан юм. Бороо ороод, нар гараад их л сонин өдөр байж билээ. Гэхдээ яахуу явсан хэрэг бүтэж Шведийн Хаан, Хатан хоёрыг амьдаар нь харсан л даа хэхэ.Эд мөрийн баримт нь Энд байна :))
Нээрээ хөдөө гадаа явдаг болсоноос хойш нэг юм ухаарлаа. Сониноос энэ мал гэдэг чинь хамгийн жаргалтай амьтад юм байна лээ шүү. Өдрийг хэвтээд л өнгөрөөх юм, гүйэ тэгээд босоод явлаа гэхэд хийж байгаа юм нь идэх, уух байгаа байхгүй юу. Сайхан идээл, хэвтээл сайхан жаргалаа айн. Гэтэл бас зовлонтой, бас нээх таргалаад ирвэл нядлуулчихна, бас нээх туранхай бол зуданд мажийчихна. Гүй яахав дундыг баримтлаад хүний нүдэнд нээх өртчихгүй шиг яваад байвал малд чинь сайхан амьдрал байгаад байгаамаа. Тэхээр юy гэж дүгнэлт гаргав гэхээр хүнийг "мал" гэж загнадаг чинь яг үнэндээ их л сайхан үгээр хэлж байгаам байна шүү дээ, мэдэж авууштай kkk.
Monday, April 19, 2010
Mobile bichleg :p
Weekendeer manai duugiin baby 1 oi hursen, birthday party hiigeed...baby bol yu ch medkui bgaam l daa hehe hamgiin hoorhon ni. Boon humuus beleg ogool gol baatar maani yagaad humuus namaig teverch unseed baina, ene tom tsagaan ulaan shar ongiin dugui yum yu ve, yagaad deer ni bgAa uzuurtee galtai urt tsagaan yumiig namaig ulee geed bgaan bol gsn shig... Gehdee manai duu neg oi hurch bgaa gehed duulna, bujiglene, huruudna aviyastai hehe. Gehdee boduul huuhed bolgon l tiim bdag biz, ooriin duu bolhoor busad huuhduudees iluu bgam shig sanagddag baih.
Bolovsrol suvag deer Ghost whisperer garch ehelsen bna lee. Goy kino, sweded bhdaa angi algasahgui uzdeg blaa. Odoo mongoloor uzsen chin aygui sonin. CNBC shig suvag mongold bval ug ni zugeer. Buh kinogoo eh he'll deer ni, mongoloor subtitle-tai gargadag bol. Neeree zavtai uyedee uzdeg bsn olon angit kino orchuulay gej ter orchuulgiin humuustei ni holboo barij bsan yum bna. Simpsons orchuulj bgaa gsn. Ug ni Simpsons sain uzdeg bsan l daa daanch odoo shine ajil ehleed zavgui bolchloo.
Anyway, hamgiin suuliin uyiin sonin gevel ajlaa solichihson, 10 honogiin dotor. Aygui major decision aygui bogino hugatsaand gargasan geheer oyutan baisan shig l sanagdsan :)
Monday, April 12, 2010
Кино сонголт

Өргөө кино театрт Холливyyдын кино өдрүүд гээд өмнө нь гарч байсан кинонуудыг дахин гаргаж байгаам байна. Бас хямдралтай гэнэ шүү.
- Аватар
- Percy Jackson and the Olympians The Lightning Thief
- This is it "Micheal Jackson forever"
Avatar Өргөөгийн VIP танхимд гарч байсан юм. 8000 билүү дээ майр үнэтэй яджийхад. Тэр үед нэг хүн хамт үзнэ гэчихээд үзээгүй тэхээр нь бичлэгийг нь олоод компьютэр дээр үзчихсэн. Уг нь синэмад үзвэл гоё л байх.
New Moon харин заавал үзнэ гээл аль 3 сарын өмнөөс countdown энэ тэр тавиал гарч эхлэхийг нь хүлээгээд байсан хүн чинь байхгүйэ гараад, дуусаад, хуучирсан байхад нь үзэж амжаагүй л явж байгаа шд. Хамгийн түрүүнд л энийгээ үзье. Бүр өнөөдөр орой гүйж очоод үзчихье байз гсн хэхэ.
Micheal Jackson киног үзэхгүй л байх даа. Угаасаа ч улаан фен нь биш.
2012 бол бараг арван хэдэн удаа үзчихсэн. Гэрт хүн ирэх болгонд тавьж үзүүлсээр байгаад өөрөө бараг үг үсэггүй цээжилчихлээ гсн.
Дистрикт 9 -ийг дээр үед нэг найз өгч байсан юм. Эхлээд үзэж байсан чинь нээх сонин санагдаад, юу гараад байгааг нь ч сайн ойлгоогүй. Нэг хүн л РС өмнө суучихаад л юм яриад ч бгаамуу яагаад байсан бүү мэд.
Пэрси Жексон гээд байгаа тэр киног үзсэн хүмүүс хөөрхөн кино бна лээ гэж сэтгэгдэл бичиж байхыг бодоход гайгүй кино байж магадгүйм. Түүнийг нь үзнэ ээ.
Харин одоо Alice in Wonderland үзье л гэж бодоод байна. Миний хайртай залуу ч тоглосон байна лээ. Ойрд харин үзүүштэй кино олон, овоо байхийм шиг байна, амьдрал цэцэглэхнээ гээлүү кэкэкэ.
Monday, April 05, 2010
The Hurt Locker

Cafe Amsterdam гээд гоё газар байдийн байна. Улсын Их Дэлгүүрийн хажууханд... Тэр хавиар уг нь зөндөө л алхсан сан, өмнө нь олж хараагүй л юм байх да. Лхагва гаригт нэг найзтайгаа уулзахаар болоод хаана уулзах уу гээд газар товлож байхад санал болгосон юм. Кафе Амстердам орох уу, тэнд Лхагва гариг болгонд онцгой өдөр байдаг юм гэж. Энэ Лхагва гаригт кино үзүүлэх байжээ. Hurt Locker гэсэн. Би гэж мэдээллээс хоцорсон амьтан, уг киноны тухай мэдэхгүй байдаг. Уг нь Оскарт аягүй олон төрлөөр нэр дэвшсэн гэж уншиж байсан л да. Тэрнээс хойшихийг нь фоллов-ап хийгээгүй болхоор Оскар авсан мавсаныг нь ч мэдээгүй байдаг. Гэхдээ яахав Гүүглээр хайгаад гайгүй сонирхолтой түүх байж мэдэх юм гээд үзэхийг зөвшөөрөв. Бөөн гадаад хүмүүс л цуглардаг газар байна. Гадаадад ч байгаам шиг аягүй сонин мэдрэмж төрж байна лээ хэхэ.
Харин киноны тухайд тун дажгүй кино байна лээ. Аймаар зоригтой залуугийн тухай гардаг. Иракт алба хааж байгаа Америк цэргүүдийн тухай гэж товчилж болно л до. Энэ кинон дээр гарч байгаа баг нь бөмбөг идэвхгүйжүүлдэг баг юм. Мэдээж Иракт амьд, амьгүй гээл бөөн бөмбөг дэлбэрдэг асан үе. Манай залуу алг зоригтой тэр болгон руу чинь (гэхдээ бөмбөг нь дэлбэрхээс өмнө л дөө) ханцуйгаа шамлаад дайрна шүү дэ. Хамцуйгаа шамлаад гэж жинхэнэ утгаар нь хэлж бгаам шүү :)) Бөмбөгтэй харьцаж байж хамгаалатынхаа хувцасыг тайлж байгаад л үзэж тардаг, аймаар зоригтой нөхөр байна лээ. Манай гол баатар бол ажилдаа хобби мэтээр л хандаж байгаам. Хамтрагч хоёр цэрэг л өмнөөс нь зовчихож байна лээ. Бүр дасгал сургуулилт хийж байхдаа нөгөөхөө дэлбэлчихье ч гэж ярьж үзэж байна лээ хэхэ. Тийм хамтрагч нартай байвал ч хэцүү шүү, амьд гаркүй шүү гсн хэхэ. Энэ кино Шилдэг кино, Шилдэг найруулагч гэх мэт 6 номинацаар Оскар авсан гэсэн.
I recommend this movie is worth to watch.
Tuesday, March 30, 2010
Friday, March 26, 2010
Лаатай үдэш
“Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.









