Monday, March 22, 2010

Амиа хайрлаарай

Хайрлаагүй амь МУСК үзээд эерэг, сөрөг бодлууд төрлөө л дөө. Уг киног үзээгүй хүмүүст товчхон танилцуулахад; онцгой байдлын албаны тухай кино юм л даа. Яагаад энэ киног үзье гэж дурлаад байсан бэ гэвэл саяхан манай аврах багийнхантай цуг сургалт хийсэн юм тэгээд би аврах багийнхан гэж хэн байдаг, ямар хүн аврагч болдог, юу хийдэг гээл сайн мэддэггүй. Тэгээд аврах багийн ахлагчаас асуусан чинь тэр киног үзээрэй гэсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол онцгой содон үйл явдал байхгүй, нэг хэмнэлээр түүхээ өгүүлсэн. Нэг хүн авраал, нэг хүн нь осолдоол, нэг хүнд дурлаал гэх мэт үргэлжилнэ. Энэ киноноос ойлгож авсан нэг юм гэвэл Онцгой байдлын албаны залуучууд ганц бие байдаг :)) бас найзынхаа дүүд зэрэг зэрэг дурладаг гсн хэхэ.

Аврах багийнхан чинь аюул осол тохиолдоход авран хамгаалахаас гадна аюул ослоос урьдчилан сэргийлэх гэсэн зорилготой байх ёстой биз дээ. Миний нүдэнд аягүй содноор тусаад бас аягүй шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол тэр залуус нь каскгүй мотоцикл унаад давхих юм, тэгээд бас бааранд ороод пиво уугаад суух юм. Яахуу тэгээд гараад мотоциклоо унаад явах уу? Кинон дээр ер нь ийм буруу мэссэж өгч болкүй шүү дэ. Ялангуяа каск өмсөх, суудлын даруулгаа зүүх гэх мэт зүйлсийг байнга л сурталчилж байх ёстой шиг санагдсан. Гэтэл аврах багийн хүн нь өөрөө аюулаас урьдчилан сэргийлсэн юм хийхгүйгээр гарч байдаг. Бас өөр нэг зүйл, энэ хэд уурхайгаас хүн авраал нэг хүн нь осолдчих юм. Галаас хүн авраал хоёр хүн нь осолдчих юм. Гэтэл миний сонссоноор, ядаж л манай аврах багийн уриа нь "Аюулгүй, эрсдэлгүй авран хамгаална!" гэсэн байдаг. Логик нь маш ойлгомжтой, бид өөрсдөө эрсдэлгүй байж бусдыг аварна. Гэтэл энэ кинон дээр бусдыг л аварч байвал миний амь эрсдэх нь хамаагүй гэж байгаа бололтой. Миний амь амь биш юмуу. Мэдээж хүний амь насыг өөрийн амь насаар дэнчин тавьж аварна, хамгаална л даа. Мэргэжсэн, өндөр бэлтгэл сургуулилттай байж өрөөлийг ч өөрийгөө ч аварч чадна гэсэн мэссэж өгөх ёстой шиг санагдсан. За за тэхдээ би нэг киног майр хүндрүүлж авч үзээд, майр сериосны юм бичээд байна л да. Энэ киноны төгсгөл дээр нэг дутагдалтай юм нь, нэг охинд дурлаад байсан 2 залуу осолдож байгаа байхгүй юу, гэтэл энэ тухай тэр охин яаж хүлээж авах гэх мэт follow-up action үзүүлэхгүй байгаа байхгүй юу. Тийм л байсан бол юундаа киноны 60% тэр гурвын дурлалын гурвалжин гараад байсийм бол гэж санагдуулжил байна.

Tuesday, March 16, 2010

Киногоо үзнээ

Өнгөрсөн долоо хоногт Хайрлаагүй амь киног 3 сарын 12-нд театрт гарч эхлэнгүүт нь үзнэ гээл төлөвлөөд байсан байхгүй шүү. 7 хоног өнгөрөхөд үзэж амжаагүй л явж байдаг. Өнөөдөр яг таг үзэхээс... Гэтэл бас үзвэрийнх нь цагийг буруу хараад үзнэ гэж төлөвлөж байсан цагаа өнгөрөөчихжээ :( Гүйэ одоо үзэхгүй бол 7 хэмжиж 1 огтолсон юм болох гээд байна, хичнээн оройтсон ч гэсэн өнөөдөр үзнэ ээ. Үзчихээд гоё өнгөтөөр бичнээ гсн хэхэ.

Энэ долоо хоног нээрээ майр хурдан өнгөрлөө л дөө. Нэгдэх гэсэн чинь л тавдах болчихсон байх юм. Өнгөрсөн тавдахад аягүй сонин холын хүн ирээд, хөөрч баярлаж уулзаад хууч хөөрөөд гоё байсан л да. Хааяадаа ч гэсэн нээх хуучны, нээх таньдаг ч шиг, нээх таньдаггүй ч шиг гэхдээ дотно хүнтэй уулзах гоё шүү.

Цас ороол байна. Дулаахан нээх гоё л доо гэхдээ. Өнгөрсөн хагас сайн өдөр цас орж байхад өдөржин гадуур алхаж билээ. Сүүлийн цас байх гэж бодоод романчиклаад алхаад байсан чинь өнөөдөр бас цас орж бна лээ. Сүүлийн цас болов уу гэж найдаал байгаа. Гэхдээ сүүлийнх биш байлаа гээд яахав дээ, дараа дахиад цас орохоор нь бас л сүүлийнх болов уу гэж бодоол гоё юм биш үү. Нөгөө өдөр болгон чиний сүүлийн өдөр юм шиг амьдар гэдэг шиг цас болгон сүүлийн юм шиг цасанд дурлаад, хөөрцөглөөд, романчиглаад л явахийм шиг байна хэхэ.

Сүүлийн өдөр гэснээс One Minute Fly гэсэн богино хэмжээний animation үзээд аймаар хөөрхөн санагдаад бараг 5-6 үзчихсэн байх. Хажуу ширээнийхэндээ пасслаад, нөгөө өрөөнийхөнд пасслаад хэхэ хавь ойрыхноо л уруу татаж үзүүллээ. Аймааар хөөрхөн, бүр хамаг юмыг аягүй хөөрхөнөөр үзүүлээд байгаа байхгүй юу. Хүний амьдрал ч гэсэн 1 минут шиг богинохон шд уг нь бол. Ихийг их, багыг бага гэж гололгүй, цаг хугацаагаа зөв ашиглах юм бол бас амьдралынхаа үнэ цэнийг л ойлгох юм бол үхэхээсээ өмнө бүх мөрөөдлөө биелүүлж чадна гэсэн мэссэж өгч байгааз.Заавал үзээрэй.


Thursday, March 11, 2010

Лхагва гаригт

Өчигдөр завгүй хүнийг уруу татаж (уруу татагдаж) биллиард тоглоод муу ч үгүй хожчихсон, сэтгэл майр өндөр байнаа гсн хэхэ. Гэхдээ яахуу урд нь тоглоод хожигдсон байсан болхоор нээх баярлаад яах вэ. Англид байхад Майкаар заалгаж тоглож сурч байсанаас хойш бараг 6-7 жил тоглоогүй болхоор мартсан байна лээ. Уг нь хожоод майр сэтгэл өндөр гарч ирсэнээ 10-р хороололоос 3-р хороолол руу автобус явдаг гэж мөрийцөөд алдчихаж байгаамаа. Газар мэдэхгүй байж дуугайл байхгүй мөрийцөөд явж байдаг зөрүүд гар шүү нээрээ.

Хайрлаагүй амь гээд МУСК гарна гэсэн тэрийг үзмээр санагдаад хүлээгээд л байгаа. Тавдах өдрөөс гарч эхэлнэ гэсэн. 2000 төг хадгалаад бгаа хэхэ. Тэнгисийн хэдэн жилийн ч гэнүү ой нь болоод хямдралтай байгаа гэсиймаа тэгээл тэр... Зүрхэнд гэрэлтэх од МУСК-г үзнэ гэж бодсоор байтал театрт гараад дууссан байна лээ. Зарим киног трайлэрийг нь үзээд л үзмээр санагдчихдаг юм. Би ерөөсөө аймшгийн кино үздэггүй хэрнээ The Village гээд киног үзмээр санагдсаар байгаад үзсэн чинь нээх аймаар кино бас биш л байсийм блэ. Харин The Ring үзэх гэж хамт суусан хүнийхээ араар нь нуугдаад, нүдээ дараад, чихээ бөглөөд суусан гэж байгаа. Тэгээд бас нөгөө хүнээ зүгээр үзүүлэхгүй одоо яаж байна, одоо яаж байна гээд асуугаад байсан чинь сүүлдээ уурлаад Нэг бол өөрөө үз, нэг бол надаас битгий асуугаад бай гэж загнасан л даа. Угаасаа өөрөө айж ядан үзэж байхад хажуугаас нэг хүн бас юу гарч байна, яаж байна, хэн хэнийгээ алж байна гээд шаналгаад байвал дарамттай биз дэ :)) Нэг удаа кино театрт үнэн аймшгийн кино үзээд, үхтэлээ айгаад, түүнээс хойш үзэж чадахаа байчихсан байхгүй юу. Аймшгийн киног театрт үзэх үнэн аймаар юм билэ, битгий туршаарай гсн хэхэ.

Tuesday, March 09, 2010

Март 8 ба миний ээжийн төрсөн өдөр

3 сарын 8-н миний ээжийн төрсөн өдөр гэдгийг саяхан болтол мэддэггүй байлаа. Гадаадад байхдаа жил бүр Март 8-нд ээждээ мэндчилгээ явуулдаг байсан гэхдээ хэзээ ч Төрсөн өдрийн мэнд хүргэж байсангүй. Ээж минь Март 8-нд, аав минь шинэ жилээр, дүү маань Улс тунхагласаны баярын өдөр төрсөнийг мэдэхгүй л явсан байгаам да. Гэхдээ ээжийнхээ төрсөн өдрийг мэддэг болсоноос хойш дандаа тэмдэглэдэг болсон л до. Алдаагаа засаж байгаа. Миний ээж дэлхийн хамгийн сайн, хамгийн сайхан ээж гээл бичвэл хүн болгон л хүн болгоны ээж хамгийн сайхан ээж байдаг гэж хэлнэ. Бага байхдаа би ээжийгээ надад хайргүй гэж боддог байсан. Яагаад гэвэл ээж намайг ерөөсөө тоодоггүй юм шиг санагддаг байж билээ. Ямар сайндаа анх гадаад явж байхад За миний охин ингээд сайн сураад 5 жилийн дараа ирээрэй гэж хэлэхэд нь ээж намайг санадаггүй, намайг хайрладаггүй болохоор 5 жилийн дотор битгий ирээрэй гэж хэлж байна гэж бодож гомдож байсан. Надтай утсаар ярих болгондоо гэрийхэн нь сайн байна, охиноо санахгүй байна гэж хэлдэг байсан. Би тэгэхээр нь тэд нар намайг санахгүй байгаа юм чинь би ч гэсэн тэд нарыг санахгүй гэж бодоод гүрийдэг байсан. Харин сүүлд ээж маань намайг хол байхад хичнээн их санадаг байсан, санаа нь зовоод хэдэн шөнө нойргүй хонодог байсан тухайгаа хэлсэн. Миний төлөө санаа зовж байна гэж хэлвэл намайг бас зовооно гэж бодоод надад хэзээ ч тэр тухайгаа хэлдэггүй байсан гэсэн. Нэг ёсондоо намайг хатуужилтай байгаасай гэсэндээ тэгсэн юм билэ. Би хатуужилтай болсон ээжийнхээ ачаар... Ээж минь надад ямар их хайртай болохыг мэдэрсэн... Би ч ээждээ хязгааргүй их хайртай. Ээж гэдэг хүн хүний амьдралд ямар чухал болохыг ойлгосон. Өвдөхөөрөө ээжийгээ л санаж уйлдаг, айх цочихдоо хүртэл Ээж ээ гэж хашгирдаг шүү дээ. Ээж минь л дэргэд минь байвал би зоригтой, жаргалтай. Ээждээ хамгаас их хайртай. Аавдаа бас хамгаас их хайртай. Би аз жаргалтай байна, яагаад гэвэл аав, ээж, ах дүү нартайгаа хамт байх нь хамгаас дээдийн жаргал юм гэдгийг мэдэрсэн.

The Bargain Store

Dolly Parton - The Bargain Store

My life is like unto a bargain store
Миний амьдрал үнэ хаялцах дэлгүүр шиг
And I may have just what you're lookin' for
Магадгүй таны хайж буй зүйл чинь манайд бий
If you don't mind the fact that all the merchandise is used
Хэрэв та бүх барааг хэрэглэгдсэн гэхгүй бол
But with a little mending it could be as good as new
Гэхдээ жоохон л засчих юм бол шинэ юм шиг л сайн болчихно

Why you take for instance this old broken heart
Жишээ нь яагаад энэ эмтэрсэн зүрхийг авах гэж
If you will just replace the missing parts
Хэрэв дутуу хэсгүүдийг нь олчих юм бол
You would be surprised to find how good it really is
Та түүнийг ямар сайн болохыг нь гайхах болно
Take it and you never will be sorry that you did
Авсандаа та харамсахгүй болно

The bargain store is open come inside
Үнэ хаялцах дэлгүүр нээлттэй, ороод ир
You can easily afford the price
Үнийг нь та төлж чадна
Love is all you need to purchase all the merchandise
Xайр л байхад хангалттай бүх барааг худалдаж авахад
And I will guarantee you'll be completely satisfied
Би танд сэтгэл хангалуун байх болно гэдэгт баталгаа гаргаж өгөх болно

Take these old used memories from the past
Өнгөрсөн цагийн энэ хуучин дурсамжуудыг ав
And these broken dreams and plans that didn't last
Биелэгдээгүй энэ мөрөөдлүүдийг ч ав
I'll trade them for a future, I can't use them anymore
Би тэдгээрийг ирээдүйгээр арилжих болно, би тэдгээрийг дахиж хэрэглэхгүй
I've wasted love but I still have some more
Би хайрыг үрж дуусгасан гэхдээ надад жоохон үлдсэн

The bargain store is open come inside
You can easily afford the price
Love is all you need to purchase all the merchandise
And I can guarantee you'll be completely satisfied

My life is like unto a bargain store
And I may have just what you're lookin' for
If you don't mind the fact that all the merchandise is used
With a little mendin' it could be as good as new

The bargain store is open, come inside
The bargain store is open, come inside



Lyrics | Dolly Parton lyrics - The Bargain Store lyrics

Thursday, February 25, 2010

7 товлож 1 уулзах

Гайгүй таалагдаад байгаа залуутай уулзах гэж наян юм болох юмаа. Бараг 7 өдөр ярьж байж 1 өдөр уулздаг. Нөгөө 7 хэмжиж 1 огтол гэдэг л болоод байгаамaa... Майр ажилтай байдаг болхоор уулзах цаг зав гаргах гэж хэцүү байдаг бололтой. Гэхдээ миний бодлоор ганцаараа удаан амьдарсан хүмүүс хэтэрхий эрх чөлөөтэй, сүүлдээ тэр эрх чөлөөнийхөө хоригдол нь болдог юм шигээ. Энэ нь надад ч гэсэн хамааралтай. Ганцаараа амьдрах гэж сайхан эрх чөлөө шүү. Монголд ирснээс хойш хааяа хааяа тэр эрх чөлөө маань боогдоол байгаа, тэсээл байгаа гсн хэхэ. За за энэ ч яахуу... Гайгүй таалагдаад байгаа залуутайгаа гайгүй нэг уулзахаар болов оо. Нэг орой. Өдөржин уулзая, уулзахгүй гэж бичилцэж байгаад... Тэгээд уулзах гээд явж байснаа гэнэт гэдэн хөдлөөд буцаад явчихсан. Нэг уулзахын төлөө юун их сүр болдийн гэж бодоод, тэгээд ч надтай уулзахын төлөө цаг зав гаргаж чадахгүй хүн чинь муу хүн шд гэж бодсон. 2 цаг хүлээсэн гэсэн, ууртай байна лээ. Дахиж уулзахгүй байхоо.
Гайгүй таалагдаад байгаа залуу маань гоё нэртэй. Нэрэнд нь би дурлаад байдийн. Ер нь эрэгтэй хүний нэр, яриа, үнэр гурав таалагдахаар л дурлаастай... Заримдаа царайг нь хараагүй байж яриаг нь сонсоод дурлачихна. Заримдаа зөрж өнгөрсөн залуугийн үнэрт нь дурлачихна... харин өвөл битүү хувцасны цаанаас гоё үнэр үнэртэхгүй байгаа тул энэ төрлийн дурлал маань хязгаартай бгаа гсн хэхэ.
Тэгсэнээс тэнэг дурлах юмсаан. Бага байхад ч тэнэг тэнэг дурлаал явдаг байсан. Тэнэг дурлах нээх гоё шүү. Би бодоод бгаан, хамгийн гоё дурлал тэнэг дурлал юм байнаа гээд. Том болоод ирэхээр хоёрын хооронд ухаан суудаг юмуу хаашаа юм тэнэг дурлахаа больчихдог юм шиг байна. Сэтгэл хөдлөл, итгэл, тунирхал, аз жаргалаас өөр хүчин зүйлс гарч ирдэг юм шиг байна. Уг нь хүмүүс чинь өөр юу ч бодолгүйгээр дурлах хэрэгтэй биз дэ. Би тэнэг дурлалд итгэдэг. Би ерөөсөө тэнэг дурлана. Тэгээд тэр хүнтэйгээ гэрлэнэ. Гэж мөрөөдөж байгаа :)

Wednesday, February 24, 2010

Арьс өнгөний үзэл/Racism

Хайрт цагаан арьстан минь ээ, би
Төрөхдөө хар
Өсөхдөө хар
Наранд шарагдахаараа хар
Даархаараа хар
Айхаараа хар
Өвдөхөөрөө хар
Үхэхдээ ч хар л хэвэрээ..

Гэтэл цагаан арьстан та,
Төрөхдөө ягаан
Өсөхдөө цагаан
Наранд шарагдахаараа улаан
Даарахаараа хөх
Айхаараа шар
Өвдөхөөрөө ногоон
Үхэхдээ саарал
Тэгээд ичихгүйгээр намайг өнгөт арьстан гэж хэлнэ.

-------------
Dear white man,
I’m born, black
Grown up, black
Tanned, black
Frozen, black
Scared, black
Sick, black
And die as black…

But you white man,
You’re born, pink
Grown up, white
Tanned, red
Frozen, blue
Scared, yellow
Got sick, green
And die as gray
And you call me colored without shame.

Tuesday, February 23, 2010

I'm back on my feet again, Thanks Sam!



Gonna break these chains around me
Gonna learn to fly again
May be hard, may be hard
But I'll do it
When I'm back on my feet again

Soon these tears will all be dryin'
Soon these eyes will see the sun
Might take time, might take time
But I'll see it
When I'm back on my feet again

When I'm back on my feet again
I'll walk proud down this street again
And they'll all look at me again
And they'll see that I'm strong

Gonna hear the children laughing
Gonna hear the voices sing
Won't be long, won't be long
Till I hear them
When I'm back on my feet again

Gonna feel the sweet light of heaven
Shining down its light on me
One sweet day, one sweet day
I will feel it
When I'm back on my feet again

When I'm back on my feet again
I'll walk proud down this street again
And they'll all look at me again
And they'll see that I'm strong

And I'm not gonna crawl again
I will learn to stand tall again
No I'm not gonna fall again
Cos I'll learn to be strong

Soon these tears will all be dryin'
Soon these eyes will see the sun
Won't be long, won't be long
Till I see it
When I'm back on my feet again
When I'm back on my feet again
I'll be back on my feet again

PS:
On June 10, 2009, I received an e-mail from Sam. The title was "read it through" and in the body it was "for you nomin", a link to youtube and these lyrics. I read the lyrics. They were the words just needed at the right time. Those days were a complete chaos for me. A lot of things to do, a lot of problems to solve, a lot of issues to handle... Thank you dear friend Sam for sending me these words and giving me the encouragement I needed most.

Monday, February 22, 2010

Дээлтэй Монгол

Хятад улс дээлийг -ийн соёлын өвд өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь Монголчуудын реакцыг хөдөлгөсөн хэрэг болоод нэг хэсэг л ярьж бичээд байсан. Шинийн 8 буюу 2-р сарын 22-нд Дээлтэй Монгол хөдөлгөөн өрнүүлж бүх нийтээрээ дээл өмсөх юм гэсэн. Өнөөдөр ажилдаа халти дээл өмсөж ирсэн л дээ. Гадуур харин ганган дээлтэй хүмүүс зөндөө явна билэ. Энэ өдөр зарим нэг газрууд дээл өмссөн хүнд онцгой үйлчлэх юм гэсэн. Жишээ нь Тэнгис кино театр 1000 төгрөгөөр, бусад кино театрууд 50% хямдралтайгаар кино үзүүлнэ гэсэн. Түүхийн музэй дээл өмсөж ирсэн хүмүүст үнэгүй үйлчлэх юм гэсэн. За тэгээд өөр бусад хямдрал, хөнгөлөлт тухай энд дурдсан байна лээ, үзнэ биз. Харин энд хөөрхөн хэдэн зураг байна. Дээлтэй хүүхдүүд нь ямар ч эгдүүтэйм, ямар ч ганган юм. Энэ зун нэг сайхан, дэгжин гэхдээ жинхэнэ Монгол дээл хийж өмсий байз. Харин дараа жилийн Цагаан сараар ээжээрээ дээл оюулж өмсөнө гэж бодож байгаа. Мартах гэж байсанаас 2006 онд Монголд ирж байхад хүмүүс аягүй их үндэсний хувцас өмсөж байсан, ялангуяа хантааз, хүрэм гэх мэт гадуур хувцас их өмсөж байсан. Би хүртэл юунаас нь дутах вэ гээд ээжийнхээ хийсэн Монгол хүрмийг гадаад руу авч яваад өмсдөг байлаа. Гадуур хүрэм, эсвэл монгол цамц эрэгтэй хүмүүст дэгжин зохидог юм билэ.

Бөөгийн тухай

Сүүлийн үед бөө, үзмэрч хүмүүс хэтэрхий олон болж байнаа. Бөө гэдэг нь баруун аймгуудын л уламжлал гэж боддог байлаа гэтэл говь нутагт маань хүртэл бөө олноор төрж гарч эхэллээ, сайн цаг ирж байна гэж ойлгох уу цөвүүн цаг ирж байна гэж ойлгох уу мэдэхгүй л байна. Нэг бөөгийн тухай үзсэнээ биш сонссоноо хуваалцая гэж бодлоо л до. Би иймэрхүү юманд итгэдэггүй хүн, үнэн сонирхолтой санагдаад байгаамаа.

Хамаатны нэг залууд бөөгийн онгод ороод, бидний 27 дох үеийн нэг өвгөн бууж ирдэг болсон гэнэ. Өвгөний тухай бичихээс өмнө энэ бөө гэгч нь яамар учиртай тухай ойлголт өгөх хэрэгтэй байх. Бөө хэнгэрэг цохиод онгодоо дуудахаар тэр 27 дох үеийн өвгөний сүнс тэнгэрээс бууж ирдэг юм гэнэ. Эхлээд зулын гэрэл дээр очоод суучихдаг гэсэн. Тэгээд жаахан байж байгаад тэр бөөгийн биенд ороод суучихдаг гэнэ. Тэгээд тэр бөө маань уг нь залуухан хүн байтал үг яриа, дуу хоолой нь яахын аргагүй хөгшин хүнийх шиг болдог гэсэн. Яриа нь яг дээр үеийнх шиг гэсэн. Жишээ нь: Их хүрээ - хот, Бага хүрээ - аймаг, Төмөр хүлэг - машин, Чулуун өргөө - байшин, Ноён - нөхөр, Хатан - эхнэр, Балчир - хүүхэд, Бор дарс - архи гэх мэт. Орчин үеийн зарим үг хэлийг ойлгодоггүй гэсэн. "За" гэж хэлэхээр юу гээд байгаан гэж уурладаг гэсэн хэхэ.

Их сонирхолтой нь энэ өвгөн үнэн саак өвөө гэсэн. Архи уудаг, тамхи татдаг, хүүхэн эргүүлдэг гэсэн. Бууж ирэхээрээ 2 шил бор дарс хүртчихээд явдаг гэсэн. Тэнгэрийн оронд сайхан сайхан хүүхнүүд байдаг гэж яридаг бодвол хүүхэн эргүүлдэг гар байх гээд бгаан :)) Тэнгэрийн орондоо "Ноён" хүн юм байхаа. Сая Цагаан сараар бөө өвгөнийг дуудсан чинь Тэнгэрийн оронд найранд сууж байхад дуудлаа гээд аймаар ууртай бууж ирээд төдөлгүй буцаад явчихсан гэсэн :)) Болох бүтэхгүй юм болвол толгойг нь авч явна гэдэг гэсэн. Нэг удаа хамаатны нэг хүүхэн даргатайгаа муудалцаад ажлаасаа гарах дээрээ тулаад уйлаад сууж байсан чинь өвгөн бууж ирсэнээ миний охиныг хэн уйлуулаад байна гэж асуусан гэнэ, учрыг нь хэлсэн чинь уурлаад би толгойг нь аваад явая гэсэн гэнэ, нөгөө хүмүүс хэрэггүй өвөө минь гэсэн чинь тэгүүл чичээд (хатгаад гсн үг хэхэ) орхий гэсэн юм байхаа. Бууж ирсэн байхад нь гэрт хүн орж гарахаар аягүй цочдог тэгээд хэн намайг цочоогоод байна, хөлийг нь тушчихая энэ тэр гэдэг юм бх. Би өөрөө нүдээрээ хараагүй, чихээрээ сонсоогүй болхоор үнэн үлгэр шиг санагдаж байгаам чинь. Гэтэл тэр хүмүүсийн шүтэж байгааг ээ. Үеэл охин ноёнтой (нөхөр гэж бгаан) болох нь уу гэж асуусан чинь яараад хэрэггүй 3 насаар ах, баян хүнтэй сууна гэж хэлсэн гэсэн. Бас нэг үеэлд өвөө нь баруун зүгээс сайн хүн явуулна, олж аваад ханилбал сайн хань чинь болно гэсэн гэсэн. Би одоо очиж асуудиймуу гэж бодоод байгаа ккк. Зарим хүмүүст бор дарс бүү хүрт, хүртвэл төмөр хүлэгтэйгээ онхолдож бэртэнэ гэж хэлдэг гэсэн. Заримд нь болхоор чи борс дарс хүртдэггүй золиг байна, хүртэж бай гэж хэлдэг гэсэн. Зарим хүмүүст албинг (чөтгөр) шүглэж гээд нуруу руу нь архи цацаж байгаад шавхуурддаг гэсэн. Тэгсэнээ нуруунаас нь тэр чөтгөрөө хамж аваад түрийлчихсэн гэсэн, өвөө нь аваад мордоноо гэсэн гэсэн хэхэ.

Friday, February 19, 2010

Сохор болзоо

Сохор болзоо гэдэг нь өмнө нь огт хараагүй хэн нэгэн хүнтэй цаг болон газар болзож уулзахыг хэлнэ. Тэр хүнээ өмнө нь харж байгаагүй тул анх нэгнийгээ олоход төвөгтэй байж болох юм. Тиймээс голдуу ямар хувцас өмссөн, эсвэл юу барьсан гэх мэтээр тодорхойлно. Сохор болзоо нэг бодлын сэтгэл хөдөлгөмөөр гоё ч юм шиг хэрнээ бас эрсдэлтэй юм л да. Би гурван удаа сохор болзоод бүтэлгүйтсэн хүн байна хэхэ. За тэр ч яахав.. Сүүлийн үед эрэгтэй дүү маань утсаар их охидуудтай танилцдаг болсийн. Сонсоод байхнээ бараг л нэр усаа мэдэлцээгүй байж асууж байгаа асуултууд нь чиний өндөр хэд вэ, үс чинь ямар вэ, нүд чинь ямар вэ гээл бүр хэтэрвэл ямар гутал өмсдөг, ямар өнгийн куртик өмсдөг вэ болоод явчих юм. Гүй тийм л гадаад үзэмжинд нь санаа зовоод байвал юундаа утсаар танилцдаг байнаа гэж загнав.. Ер нь залуучууд сохор танилцахдаа яагаад заавал өндөр хэд вэ гэж асуудийм бэ, өндөр байх вэ гэж санаа зовдийм уу, намхан охин байх вэ гэж санаа зовдийм уу гэж сонирхлоо л доо. Дүү маань хэлж байна, танилцаж байгаа хүний өндөр чухал шд, өөрөөсөө өндөр охинтой явах онцгүй шд гэнээ. Тэгээд бас "Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа чамин байдаг гэж би боддог" гээд нэмээд байгаа.

Өчигдөр "Анхны Болзоо" гээд 8 минутын богино хэмжээний кино үзэх гэж ажлын 8 цаг боллоо. Өглөө ажилдаа ирээд линкийг нь нээгээд тавьсан хэрнээ майр завгүй, үдээс өмнө дөнгөж эхний 4 минут үзэж амжсан байв. Ажил тарсан дараа бүр тухтай сууж байгаад үзэж дуусгасан. Зураг авалт нь тун дажгүй болсон байна лэ. Залуу, хүүхэн хоёр сохор болзож байгаа тухай гарна... Гэхдээ жинхэнэ утгаараа сохор болзоо болно л доо ;) Ёстой хөөрхөн шүү, үзээрэй хүмүүсээ.

Wednesday, February 17, 2010

Сайхан шинэллээ

Гэртээ очиж шинэлэх гэж наян юм боллоо. Битүүний урд өдөр нутаг буцах гэтэл унаа байдаггүй. Онгоц, автобус, микр, фургон гээл литр нь дуусаал, билет нь дуусаал, хүн чихээл явж чадахгүй үлдэх нь гэж уйлахаа дөхөж байлаа. Азаар хүргэн ах хот орж ирээд буцах нь таараад хамт явах болсон. Битүүний урд өдөр замд гараад битүүний өглөө очсон. Нойргүй, ядарсан хүн л гэрийн бараа харав. Ажилтай дүү нар эгчийн гар хүргэлгүй хамаг ажлаа амжуулсан байж би сайхан амарч авсан да.

Шинийн нэгэн

Эмээг өнгөрснөөс хойш нас намбаараа миний аав хамгийн ахмад нь боловч эхний жилдээ бурхан болоочийн гал голомтонд золгодог гэсэн тул бүгдээрээ хойд гэртээ цуглаж золгосон. 5 жилийн дараа анх удаагаа ах дүү элгэн садантайгаа учран золгож байгаа болохоор би гэдэг хүн тун баяртай байсан. Үнсүүлэх хүний тоо багасан үнсэх хүний тоо нэмэгдсэн байна лээ. Энэ жил ёс жаягаа дагаж монгол дээл өмсөн, хадаг бариж золгосон. Уламжлалт ёсоо дагах шиг сайхан юм хаа байх вэ. Бүгдээрээ гэр дүүрэн хүмүүс идэж ууж, хууч сонин хөөрөлдөөд гоё байсан. Дараа нь олон ах дүү нартайгаа баахан зураг авхуулсан.

Шинийн нэгэнд ердөө 6 айл л хэссэн байна лэ бодоод байсан чинь. Би уг нь энэ Цагаан сараар айл их хэсч, бууз их иднэ гэсэн төлөвлөгөөтэй явсан юм. Даанч битүүний өдөр идсэн буузнаас эхлээд айл болгоны буузны давс нь ихэдсэн шиг санагдаад сайн идэж чадаагүй. Говийн ус хужиртай байдаг болохоор надад шорвог санагдсан байж болох юм. Ямар ч байсан тэнэг их бууз иднэ гэсэн төлөвлөгөө нурсан.

Хоёр дах шинийн нэгэнд ангийн хүүхдүүдтэй багш нартайгаа золгохоор явсан. Мат-ын багш харин хаалгаа нээдэггүй гэж байгаа. Тэхээр нь физикийн багшийнд орчихоод гарахдаа багш руугаа залгасан чинь гэртээ унтаж байна гэсэн. Сайхан гарууд багшийгаа сэрээгээд гэрт нь ороод баахан дайлуулж байгаад гарсан. Уг нь химийн багш, хэл уран зохиолын багш гээд үргэлжлүүлэх байсан ч маамуутай хүүхдүүдийн маамуу уйлаад байна гээд ар гэрээс нь дуудаад аргагүйн эрхэнд тарсан л да. Бид 10-н жилд байхдаа ангиараа нэг гараал дуусгадаг байсан юм, тэр цаг өнгөрч дээ гсн хэхэ. Би маргааш өглөө нь замд гарахгүй байсан бол хэдэн найз нараа бүгдийг нь дуусгах байсан байх. Завтай чөлөөтэй сингэл гарууд нь айлуудаар хэсч болно гэсэн л дэ уг нь. Даанч гэрээс ээж дуудаад; хаашаа алга болчихов оо, гэртээ ирэх болж байна уу, архи бага уугаарай гээд мсж бичээд байсан... би нээх архи уугаад айл хэсээд хашраачихсан юм шиг :)) Сониноос нээрээ 2 дах шинийн нэгэнд шинийн хоёрны сар гараад байсан ямар учиртай бсийм бол.

Шинийн хоёрон ч юмуу гурван ч юмуу за ямар ч байсан хоёр дах өдөр замд гарсан. Өглөө нь дотор муухайраад үхэх гэж байгаа хүн автобусанд суусан чинь дөнгөж хөдлөөл бөөлжөөд балрах дөхсөн. Замд цас ихтэй замдаа суун барин 24 цаг явж гэрийн бараа харсан. 7 цагаас хот орж ирээл, 9 цагаас ажил дээр гозойж байгаам да. Замын урт аялалуудыг эс тооцвол миний гэртээ хариж шинэлсэн сар шинэ маань тун сайхан болж өнгөрлөө. Хамгийн гоё нь аав, ээждээ үнсүүлж, ах дүү нартайгаа хамтдаа Цагаан сарын баяр тэмдэглэх байлаа.

Thursday, February 11, 2010

Цагаан сар... сэтгэл хөдлөөл

Цагаан сар болох гээл... сайхан байнаа, сэтгэл хөдлөөл гсн хэхэ. Хүмүүс ихэнхи нь цагаан сарын бэлтгэл хийгээд бөөн завгүй байхад би ч сайхан байнаа, юу ч хийхгүй (чишш ээж мэдвэл загнана гсн хэхэ). Хүмүүс рүү ярихаар бөөн ажилтай, буузаа хийгээд, гэрээ цэвэрлээд, угаагаад арчаад, зүлгээд... Миний хувьд энэ жилийн Цагаан сар хамгийн гоё, тэр их ажилд нь оролцохгүй байж байгаад шинийн нэгний өглөө шууд золгох :)) Аав, ээж хоёр маань маш их баяртай байгаа. Бүх хүүхдүүд, хүргэн, бэр, ач зээ нар нь цуглаж байгаа. Битүүнд л гэртээ очих юм шиг байна. Нээх гоё юмаа, яагаад ч юм баярлаад байхиймаа. Монголын уламжлалт сар шинийн баяртаа сайхан баярлаарай! Монгол үндэсний дээлээрээ гоёоорой! :)

Wednesday, February 10, 2010

Which crazy bitch am I?

Nomingobi took the "Which crazy bitch are you?" quiz and the result is Sinead O'Connor.
You are one fierce bitch. You are very independent and will take no bullshit from anyone but your personality is actually sort of quiet and shy. You are a natural beauty and you are very comfortable with your feminity. You don't feel the need to overdo it or go out of ...your way to fuss over your looks. You don't want to distract people from what you stand for and the talents you possess. You are very idealistic and will go to any extremes to stand up for what you believe in even if it creates controversy and people don't understand. Relationships can be hard for you sometimes because men feel threatened by you but time again they come running to you and realize that you are actually very sweet and motherly....until they cross you

Notes of non-economist attending Fernando de Soto's lecture

Эдийн засагч бус хүний Эрнандо де Сото-гийн лекцээс хийсэн тэмдэглэл :)

Монголын эдийн засгийн чуулган болоод дэлхийн нэрт эдийн засагч Эрнандо де Сото ерөнхийлөгчийн урилгаар хүрэлцэн ирсэн юм байна. Хэд хоногийн өмнөөс Боловсрол Суваг рекламдаад байсан юм ноён Эрнандо СТО-д нээлттэй лекц уншина гэж... Эдийн засагч биш ч гэлээ, эдийн засгийн э-г ойлгодоггүй ч гэлээ дэлхийн тийм л алдартай хүн юм чинь очоод бас юу ярихыг нь сонсчих юмсан гэж бодож байсан л да. Биз-ийн залуус урилга олж өгснөөр өчигдөр тэр лекцэнд нь суугаад авлаа.

Товчхондоо 2 зүйл сайн ойлголоо гсн: 1) Identification, 2) Documentation :)

Ер нь бол "би" гэдэг хүн намайг тодорхойлох бичиг баримтгүй л бол хүн биш юм байна. Түүн шиг эд хөрөнгө гэдэг юм маань ч гэсэн өмчийн бүртгэлгүй л бол минийх биш юм байна. Энэ хашаа, энэ байр минийх, итгэхгүй бол хөршүүдээс асуу гэсэн юм байхгүй гэжийнэ шүү :) Монголд өмчийн бүртгэл гэдэг зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж байна, тэхгүй бол манай улс "сайхан, тайван, романтик нүүдэлчин монгол" хэвээрээ л үлдэнэ гэж байна. Монголын эдийн засаг хөгжихөд бүрхэгхэн л ирээдүй байх шиг байна, нэрт эдийн засагчийн хэлснийг хийх бол. Нэгд: "Сайн хууль нь хүнээ хамгаалдаг, хүн нь хуулиа дээдэлдэг байх" гэсэн үлгэр. Хууль гаргахад нээлттэй байдал ба ард түмний оролцоо, "transparency & participation", гэдэг зүйл нь манайд хэргэжих үү, мэдэхгүй л юм. Хоёрд: "Өмчийн бүртгэл" гэсэн үлгэр. Хэн нь хаана юугаа эзэмшээд, хэзээ түүнийгээ бүртгүүлж, гэрчилгээжүүлж, өөрийн гэсэн нотолгоог бий болгох нь эцэс төгсгөлгүй, эх мадаггүй л ажил болтой. Эдийн засгийн бус хүний зүгээс зөвлөе гэвэл эртхэн эд хөрөнгөө гэрчилгээжүүлж авах хэрэгтэйм байна шүү.

"Зах зээлийн эдийн засгийн ДНК нь өмчийн бүртгэл" - Эрнандо де Сото

Эрнандо гэдэг хүний тухай ганц хоёрхоон зүйл гэвэл: The Other Path, Mystery of Capitalism гэх мэт алдартай номуудыг бичсэн, Institute for Liberty and Democracy үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн нөлөө бүхий 12 эдийн засагчийн нэг, дэлхийн суут 100 сэтгэн бодогчийн нэгээр тус тус өргөмжлөгдсөн агуу хүн юм байна.

Friday, January 29, 2010

Насныхаа ангиллаар эрэгтэй эмэгтэй хүмүүс

YAŞINA GÖRE ERKEK

*20 yaşında erkek FİAT gibidir. Küçük ama hızlı.

*20-30 yaş arasında PORSHE gibidir. Hızlı ve konforlu.

*30-40 arası erkek VOLVO gibidir. Biraz sıkıcı ama teknik olarak mükemmel.

*40-50 arası erkek OPEL gibidir. Yapabileceğinden fazlasını vaat eder.

*50-60 arasında ise eski bir FORD gibidir. Harekete geçirmek için karbüratöre biraz alkol koymak gerekir.

---------------------

20 насандаа эрэгтэйчүүд ФИАТ л гэсэн үг. Жижигхэн гэхдээ хурдан.
20-30 насандаа эрэгтэйчүүд Поршэ л гэсэн үг. Хурдан бөгөөд тавлаг.

30-40 насандаа эрэгтэйчүүд Волво л гэсэн үг. Жоохон уйтгартай гэхдээ текникийн хувьд гайхалтай.

40-50 насандаа эрэгтэйчүүд Опэл л гэсэн үг. Хийж чадахаасаа илүүг амалдаг.

50-60 насандаа эрэгтэйчүүд Форд л гэсэн үг. Хөдөлгөөнд оруулахын тулд мотор руу нь бага зэрэг архи дусаах хэрэгтэй.

YAŞINA GÖRE KADIN

*15-25 arasında kadın AFRİKA gibidir. Yarı keşfedilmiş, yarı bakir.

*25-35 arasında AMERİKA gibidir. Tamamı keşfedilmiş ve bilimsel olarak mükemmel.

*35-45 yaşları arasında HİNDİSTAN ve JAPONYA gibidir. Çok ateşli, bilge ve güzel.

*45-55 arasında FRANSA gibidir. Savaştan hasarlı çıkmış ama hala çekici.

*55-60 arasında kadın ALMANYA gibidir. Savaşı kaybetmiştir ama umutları vardır.

*60-70 arasında kadın RUSYA gibidir. Geniş, sakin ama kimsenin gitmediği.

*70’inden sonra kadın TÜRKİYE gibidir. Şanlı bir geçmiş ama gelecek yok.

-------------------

15-25 насандаа эмэгтэйчүүд Африк л гэсэн үг. Хагас нээгдсэн, хагас онгон.

25-35 насандаа эмэгтэйчүүд Америк л гэсэн үг. Бүхлээрээ нээгдсэн, шинжлэх ухааны үүднээс бүрэн төгс.

35-45 насандаа эмэгтэйчүүд Энэтхэг ба Япон л гэсэн үг. Маш халуун, ухаантай бөгөөд үзэсгэлэнтэй.

45-55 насандаа эмэгтэйчүүд Франц л гэсэн үг. Дайнаас хохиролтой гарсан гэхдээ л дур булаам.

55-65 насандаа эмэгтэйчүүд Герман л гэсэн үг. Дайнд ялагдсан гэхдээ найдвараа алдаагүй.

60-70 насандаа эмэгтэйчүүд Орос л гэсэн үг. Өргөн, тайван гэхдээ хэн ч очдоггүй.

70 наснаасаа хойш эмэгтэйчүүд Турк л гэсэн үг. Гайхамшигтай түүх л байдаг гэхдээ ирээдүйгүй.

Онигоо

Tilki ormanda nefes nefese koşuyormuş. Karsısına çıkan kaplumbağa:
-'Tilki kardeş ne bu telaş?'
-'Ormana maliyeciler gelmiş' demiş tilki. 'şimdi bir bakarlar bende kürk, hanımda kürk, çocuklarda kürk, dünyanın vergisini yazarlar.... '
Bunu duyan kaplumbağa telaşla yürümeye başlamış.
Onu telaşlı gören leylek:
-'Hayrola kaplumbağa kardeş ne bu telaş?' diye sormuş.
-'Maliyeciler ormanda' demiş kaplumbağa. 'Bende ev, hanımda ev, çocuklarda ev, yakalanırsak dünya vergi alırlar.'
Leylek de hemen uçuşa geçmiş. Ağaçların üzerinden maymun seslenmiş:
-'Leylek kardeş, ne iş? Bu ne acele?'
-'Vergi memurları herkese ceza yazıyormuş. Bende yazlık, hanımda yazlık, çocuklarda yazlık, vergi borcundan batarız...'
Maymun bunu duyar duymaz koşarak ağaçtan ağaca atlamaya başlamış. Papağan sormuş,
Neden ve kimden kaçıyorsun? diye.
-''Maliyeciler ormanda' demiş Maymun, 'Benim kıçım açık, hanımın kıçı açık, çocukların kıçı açık...Alacak bir şey bulamayınca bunların ne yapacağı belli olmaz. '

----------------------
Ойд үнэг амьсгаадчихсан гүйж явж. Түүнтэй тааралдсан яст мэлхий:
- Үнэг дүү яагаад ингэж сандраа вэ? гэж асууж.
- Ойд татварын байцаагч нар иржээ. Надад ч шуб, эхнэрт ч шуб, хүүхдүүдэд ч шуб, тэнгэрт хадсан татвар төлөх болно гэжээ. Үүнийг сонссон яст мэлхий яарч сандран алхаж эхэлж.
Түүнийг харсан өрөвтас:
- Яасан яст мэлхий дүү яагаад ингэж сандраа вэ? гэж асууж.
- Ойд татварын байцаагч нар иржээ. Надад ч хаус, эхнэрт ч хаус, хүүхдүүдэд ч хаус, баригдах юм бол тэнгэрт хадсан татвар авна бид нараас гэжээ.
Өрөвтас ч бушуухан нисээд явж. Модны оройгоос сармагчин хашгирч гэнэ:
- Өрөвтас дүү, яасан бэ? Хаашаа ингэж яарна вэ?
- Татварын байцаагч нар хүн болгонд торгууль бичиж байна гэнэ. Надад ч зуны байр, эхнэрт ч зуны байр, хүүхдүүдэд ч зуны байр, татварын өрөнд шигдэж дуусна гэжээ.
Сармагчин үүнийг сонсоод модноос модонд дүүлж гарч. Тоть түүнийг хараад:
- Яагаад, хэнээс зугтаад байгаан? гэж асууж.
- Татварын байцаагч нар ойд иржээ гэж сармагчин. Миний бөгс онгорхой, эхнэрийн бөгс онгорхой, хүүхдүүдийн бөгс онгорхой.. Авах юм олдохгүй болхоор энэ хүмүүс юу ч хийж магадгүй...

Эмэгтэйд юу ч өгсөн...

Bir kadina ne verirseniz verin, onu daha da buyuk hale getirir...
Ona sperm verirseniz, size bir cocuk verir;
Ona bir ev verirsiniz,size bir yuva verir;
Ona sebze verirsiniz, size yemek verir.
Ona bir gulucuk verirsiniz, size kalbini verir.
Ona bir sarki soyleyin ,size Konser verir,
Kendisine verileni,carpip cogaltarak geri verir...
Bu yuzden ona camur atarsaniz ,karsiliginda bir bataklikta bogulmaya
hazir olun...

-------------------------
Эмэгтэй хүнд юу ч өгсөн түүнийг арай том болгож өгдөг...
Түүнд сперм өгвөл хүүхэд болгож өгнө,
Түүнд гэр өгвөл үүр болгож өгнө,
Түүнд ногоо өгвөл хоол болгож өгнө,
Түүнд нэг инээд өгвөл зүрхээ өгнө,
Түүнд нэг дуу дуулж өгвөл танд концерт тоглож өгнө,
Өөрт нь өгч байгаа юуг ч үржүүлээд олон болгоод өгнө...
Тиймээс түүн рүү шавар шидэж байгаа бол үүнийхээ төлөө намагт шигдэнэ гэдэгтээ бэлтгэлтэй байх хэрэгтэй...

------------------------------

Thursday, January 28, 2010

Онигоо

Бурхны сургаалын хичээл. Багш гэгээнтэн:
-Одоо би та бүхэнд дэлхийн хамгийн анхны хүн яаж үүссэн тухай ярьж өгье…Вовка:
-Үгүй ээ, гэгээнтэн, гуравдах хүн хэрхэн үүссэн талаар яриад өг.

-------------

Даана, даалгана

Даана эсвэл даалгана гэдэг сонин ухагдахуун, би ерөөсөө ойлгодоггүй юм. Шведэд болзоо, кино үзэх, хоолонд орох, эсвэл зүгээр фика гээд уулзах үедээ хүмүүс өөр өөрсдийн тооцоог төлдөг. Туркэд эрэгтэй нь төлөх нь нэр төрийн хэрэг байдаг. Монголд бол... би сайн мэдкүймаа гсн :)) Ойлгосноор бол тэр тийм юм хийж өгсөн эсвэл тийм ажил бүтээж өгсөн, нэг хоолонд оруулна. Энэ надаар ийм юм хийлгэсэн, тийм юм гуйсан, нэг хоолонд оруулах ёстой гэх мэт. Хоолонд оруулах нь нэг ёсны хийж өгсөн юмных нь хариу юм байх. Нэг мөсөн үнэ мөнгөө тохиролцоод, мөнгө төгрөгөө төлчихөд амархан байдгүйм байх да? Эсвэл хүнд тус болж байгаа бол тэгж хариу харах хэрэг юу байна? Бичигдээгүй хууль л юм да. Анх ирсэн дараагаа нэг иймэрхүү юманд орооцолдож билээ. Хамаатны нэг залуу машин авахад тусаллаа л да. Тэгээд ганц нэг ажил хөөцөлдөж гадуур явахдаа мань хүн өлссөн ундаассанаа л гайхаад яриад болдоггүй. Хүмүүс рүү утасдаад танайд очиж хоол идэе, манайд очиж хоол идэе гээл чанга чанга яриад байхийн. Би гэж мэсэж ойлгодоггүй хүн анзаардаггүй ээ түүнийг нь. Сүүлдээ бүр санаа зовоод өлсөөд байвал хэдүүлээ нэг газар орж хоол идэх үү гэлээ. Гүйэ яахав яахав гэж байна. Үгүй л гэж байна гээд ойлголоо. Сүүлд нь хамт явсан дүү маань хэлсэн л дээ. Та юун юм ойлгодоггүй юм, хүн хоолонд оруулаа гээд улаан цайм хатгаад байхад ойлгохгүй юм гэлээ. Хоол идэх үү гэсэн чинь үгүй л гэсэн шд гэсэн чинь хүн чинь юу гэж шууд тэгэе гэхийн үгүй л гэнэ шд, та өөрөө шууд орох байсийн гэнээ. Гүй тэгээд тийм байсан бол шууд л хэлнэ биз дэ, эсвэл дуугай дагаад явна биз дээ. Нэрэлхүү дээрээ ямарийн гэдэг билээ, тэрэн шиг...